Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сул зогссон том оврын автомашинууд сард хоёр сая төгрөгөөр эзнээ торгож байна

Сул зогссон том оврын автомашинууд сард хоёр сая төгрөгөөр эзнээ торгож байнаУул уурхайн салбар хөгжсөнөөр Монгол орны ирээдүйд гэрэл гэгээ авчирна хэмээн дээр доргүй шуугиж, хаа л бол хаана хайгуулын баг гарч уул усаа ухаж төнхөж эхэлсэн. Монгол Улсыг удирдаж буй эдийн засгийг аврах гол хүч бол мал аж ахуй гэж ярих боллоо.
 
Үүний шалтгаан нь уул уурхайн салбарууд зогсонги байдалд орж зарим нь хаалга барьж эхэлсэнтэй холбоотой. Монголын ард түмнийг Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон уурхайнууд төвөггүйхэн тэжээчих юм шиг ярьж суусан эрхмүүд одоо бараг эцэг малын үүрэг гүйцэтгэх нь халаг юм ярьж суугаа нь егөө л лав биш байлтай. Сүүлийн хоёр жилд эдийн засаг эргэж босохооргүй сөхөрлөө. Энгийн амьдралтай айлын өрхийн тэргүүний халааснаас 20 мянгатын дэвсгэрт гарах нь өдрийн од болж хөлс хүчээ шавхаж олсон цөөхөн хэдэн төгрөгөө чүү ай л талх, унаандаа хүргэж байна. Энэ бодит үнэн Монголын бүү хэл нэг өрхийн эдийн засаг ямар төвшинд хүртлээ унаж, монгол төгрөг ямар их үнэ цэнэгүй болсныг харуулж байна. Төгрөгийн ханш манай эдийн засаг, санхүүгийн байдлыг тодорхойлох гол үзүүлэлтийн нэг. Тиймээс манай эдийн засаг ямар байна, төгрөгийн ханш тийм л байх болдог. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн гол эх үүсвэр болж байсан гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээчихсэн.
 
Үүнтэй холбоотойгоор монгол төгрөгийн ханш унаж байна. Гаднын хөрөнгө оруулалт үргэнэ гэхээр хэдхэн гадаад хүн гараад явчихаж байгаа юм шиг хүмүүс ойлгодог. Үнэн чанартаа түүнийг дагасан маш их бизнес, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа Монголд байхгүй болчихож байгаа юм. Ганцхан жишээ хэлхэд Монголд 400 гаруй өрмийн компани ажиллаж байсан. Өнөөдөр бараг бүгд сул зогсч байна.
 
Маш олон уул уурхайн компани үйл ажиллагаагаа түр зогсоосон. Түүнийг дагаад тээврийн компаниуд зогсч, олон жолооч ажилгүй боллоо. Энд уул уурхайн салбараас ганцхан жишээ татахад "Эрдэнэс-Тавантолгой” компани өртэй, орлого олдоггүй гэж ярьдаг. Өнгөрсөн онд л гэхэд Тавантолгойн нүүрсийг Хятад руу тээвэрлэгч дотоодын 10 гаруй компанийн 1200 автомашин ажилгүй зогсч байсан. Энэ бүсэд нийт нүүрсний тээвэрлэлт хийдэг 6000 орчим том оврын машин байдгийн 4000 гаруй нь Хятадын хөрөнгө оруулалттай компанийх. Тэдний асуудлыг орхиод зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдийн асуудлыг сөхөхөд нүүрсний борлуулалт буурснаас болоод ажил, орлого нь хаагдсан 1200 автомашины ард 3000 шахам хүний амьжиргааны эх үүсвэр тасалдсан гэсэн үг.
 
Ийм машины үнэ зах зээлд 100 мянган ам.доллар орчим бөгөөд олонхи нь лизингийн зээлийн барьцаанд байна. Энэ нь 120 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт түгжигдээд байна гэсэн үг. Авто тээврийн салбар бүхэлдээ асуудалд орж, статистик уруудаж эхэллээ. Засгийн газарт энэ асуудал хамаатай эсэх, цаашлаад ямар арга хэмжээ авах нь ч тодорхойгүй байна. "Чингис” бондын эх үүсвэрээр барилга, банк, хөдөө аж ахуй гээд олон салбарт дэмжлэг үзүүлсэн ч авто тээвэр, уул уурхайнхнаас эхлээд асуудалтай салбар үүгээр дуусчихаагүй нь харагдаж байна.
Өмнөговийн уурхайд ажиллаж байсан С. Гантулга хэмээх залуутай цөөн хором ярилцлаа. Тэрбээр машинаа зарна гэсэн зар өгсөн байсан юм.

 -Та машинаа ямар үнэтэй зарах гэж байна вэ?

 -25 саяд л зарчих санаатай байна. Миний машин ганцхан жил явсан, шинэ тэрэг.

 -ийм машинтай бол уул уурхайн компаниудтай гэрээлээд мөнгө олоод байж болно биз дээ?

 -Би тийм л бодлоор мөнгө олох гэж ах дүүгээсээ өр зээл тавьж, гэр орноо барьцаалж лизингээр машинаа авсан юм. Тэгээд Өмнөговьд өнгөрсөн жил ажилласан. Өвөлдөө сул зогсоод энэ хавраас гүйчих юм бол өрнөөсөө бага ч гэсэн гарчих байх гэж бодож байсан.

 -Тэгээд яасан бэ?


 -Уул уурхайн салбар зогсолтод орсон. Үүнийг дагаад том тэрэгтэй бүх хүн ажилгүй болчихлоо. Энэ бол төр, засгийн буруу гэж бодож байна. Яагаад нэг иргэн нь тэдний буруу алдаатай бодлогоос болоод хохирох гэж. Би одоо нойртой ч хонож чадахгүй байна шүү дээ. Сард маш өндөр хүү төлдөг. Түүнийгээ олох гэж ёстой л шар махтайгаа хатаж байна.

 -Та лизиндээ сард хэдийг төлдөг юм бэ?

 -Би сар бүр хоёр сая гаруй төгрөг төлдөг. Энэ надад маш хүнд цохилт болоод байна. Машинаа зарна гэсэн зар наачихаад гурван сарын хугацаа өнгөрлөө. Мэдээж хүмүүс над шиг тэнэг биш юм чинь яаж ч миний машиныг авах вэ дээ. Одоо ийм машинтай хүн ямар ч ажил олж хийж чадахгүй.

-ер нь том оворын машинтай ажилгүй хүн хэр олон байгаа бол та мэдэх үү?


 -Миний найз нөхөд, хамт ажиллаж байсан хүмүүс байгаа. Бид нийлээд өлсгөлөн зарлаж, цуглаан жагсаал хийлтэй биш. Ер нь уул уурхайн салбар л монгол орныг тэжээж эдийн засгийг хөгжүүлж чадах юм ярьж Монголын эрчүүд бараг л бүгдээрээ уул уурхайн салбарт ажиллаж ар гэр амьдралаа болгож байсан. Гэтэл одоо өрх бүхэн л хэцүү байдалд орчихоод байна шүү дээ. Үүнийг ёстой л өнөөх чимээгүй хэлмэгдүүлэлт гэж хэлмээр санагдах юм. Энэ мэтчилэн айл өрхийн эдийн засагт сөрөг үр дагавар нь ил гарч байна. Ийм маягаар бид эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихлээ. Өнгөрсөн жилээс эхлэн ажилгүй гадаадын хөрөнгө оруулагчид нутаг буцсан гэх яриа уул уурхайн салбарынхны гол сэдэв болсон. 1990-ээд оны дунд үеэс эхлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал ерөнхийдөө уул уурхайгаас хамааралтай болсон билээ. Зэс, алт, хар нүүрс, төмрийн хүдэр гээд уул уурхайн 10 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг манай улс экспортолж, гадаад бүтээгдэхүүний бараа эргэлт нэмэгдэн, төсвийн хөрөнгө тэлсэн сайн талтай. Гэтэл хариуцлагагүй уул уурхайн балгаар гол, мөрнүүд ширгэж байгаль дэлхий сүйдсэн муу мэдээ ч бий. Сүүлийн өдрүүдэд уул уурхайн компани ажилтан авна гэхээсээ илүү барилгын салбарт ажилтан авах зар л зонхилох боллоо. Энэ бүхнээс харахад уул уурхайн салбар өнөө жил тун гундуухан байх нь. Энэ салбарын зарим нэгэн мэдээллийг хүргэхэд тус салбарын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2008 онд 56 хувь байсан бол 2012 онд 67 хувь болон өссөн үзүүлэлт байдаг. Харин өнгөрсөн онд Монгол Улсын экспортод гаргаж байгаа бараа, бүтээгдэхүүний 91,3 хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлж байсан. Салбарын гол нэрийн бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн олборлолт тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны тоон үзүүлэлтээр 5,2 сая тонн төмрийн хүдэр олборлосон бол 31,1 сая тонн нүүрс олборлож, 20,5 сая тонныг экспортолсон байна. 2010-2012 онуудад жилдээ 1,070-1,610 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн бол 2013 онд 630 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. 2013 оны хөрөнгө оруулалтын бууралт нь "Оюутолгойн төсөлтэй шууд хамааралтай” гэж Уул уурхайн сайд ярьж байсан. Гэхдээ 2013 оны хоёрдугаар улиралд газрын тос боловсруулах болон цахилгаан станцууд, баяжуулах үйлдвэрүүдийн ажил эхлэхээр хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ гэлээ. Мөн "Ашигт малтмалын хайгуулын тусгай” зөвшөөрлийн тоо, талбайн хэмжээ багассаар байна. Сүүлийн таван жилд хайгуулын тусгай зөвшөөрөл 4111-ээс 2239 болж буурсан үзүүлэлт гарчээ. Тэн хагас нь хаалгаа барьж байгаа уул уурхайн компаниуд ажил бага байна хэмээн үглэх нь аргагүй юм. Нэг талаар, энэ хугацаанд замбараагүй уул уурхайн олборлолтыг бууруулах ч нөгөө талаар энэ салбарыг дагасан ажилгүйдэл мөн ихэснэ гэсэн хоёр талтайг ажиглагчид хэлж байсан. Энэ нь үнэн бололтой. Тухайлбал сүүлийн хэдэн сарын байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр том оврын тээврийн хэрэгсэл зарна гэсэн зар тогтмол явах болсон нь уул уурхайн салбар зогсч хувьдаа том тэрэгтэй иргэдэд лай ланчиг болж байна. Тухайлбал уул уурхайн салбарт тээвэрлэлт хийх том оврын техникийн хэрэгсэлтэй хүн амьдрал ахуй дээрдэж байна гэсэн яриа газар дэгдсэнээр хувь хүмүүс уул уурхайн салбарт ажиллах, тээвэрлэлт хийх зорилгоор том оврын машинуудыг худалдан авч эхэлсэн. Тэр бүү хэл зарим нь гэр орон, ах дүүгийнхээ хөрөнгийг барьцаанд тавьж лизингээр машинтай болсон бол нөгөө хэсэг нь түрээсэлж амьдарч байсан. Ийнхүү хувь хүн болон тээврийн хэрэгслээр мөнгө олдог компаниуд өнөөдөр яахаа мэдэхгүй сандруухан байна.
Сул зогссон том оврын автомашинууд сард хоёр сая төгрөгөөр эзнээ торгож байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани