Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХЯМРАЛААС ГАРГАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ХЭЗЭЭ БУЦАЖ ИРЭХ ВЭ

Элэг дөрвөөрөө хэвтсэн эдийн засгийг эрчимжүүлэхээр зүтгэж байгаа Засгийн газарт Ашигг малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлах нь ашигтай.

 

Үүнийг ч уул уурхайн салбарынхан мэдэж байсан учир Засгийн газарт яаралтай батлуулах ёстой гэсэн бүхий л"лообийг" хийгээд байсан. Учир нь энэхүү нэмэлт өөрчлөлтийн амин сүнс нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа болон эзэмших эрх үүргийг зохицуулах юм. Үүнийг баталснаар Ерөнхиилөгч Ц.Элбэгдоржийн дөрвөн жилийн өмнөөс царцаасан ашигт малтмалын лицензийг гэсгээж уул уурхайн салбарын унтаа байдлыг сэрээх байсан юм.

 

Гэтэл УИХ-ын чуулганы өчигдрийн. нэгдсэн хуралдаанаар өргөн барьсан энэхүү хуулийн төслөө эргүүлэн татлаа. Уул уурхайн салбарыг урагш алхуулах байсан хуулийн төслөө ямар шалтгаанаар ийнхүү эргүүлэн татаж байгаагаа ч тайлбарласангүй. Магадгүй МАН-ынхны хэлсэнчлэн маапаантай хуулийн төсөл болоод тэр үү.

Угтаа бол манай улсын эдийн засаг уул уурхайн салбарын унаж, босохтой холбоотой гэдгийг эдийн засаг хямарсан энэ өдрүүдэд мэдэрсэн. Тиймдээ ч, эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд энэхүү хуулийг төслийг нэн яаралтай батлах ёстой гэдгийг ч салбарын сайд нь удаа дараа дуулгасныг санаж байгаа байх. Гэхдээ эдийн засгийн хямралаас гаргах нэрийдлээр оромдоод өнгөрсөн хуулийн төслийг өргөн барих нь тийм ч оновчтой сонголт биш. Нөгөө л ил далдаар лиценз дамлан худалдаалдаг авлигын сүлжээг гааруулах болно. Уг нь 2010 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лицензийн наймааг таслан зогсоохоор хайгуулын лиценз олгохыг бүрмөсөн зогсоож байв.

 

Үүний үр дүнд Ашигт малтмалын газраас олгосон хайгуулын 3657 тусгай зөвшөөрөл 1526 болтлоо буурсан. Хэдийгээр лиценз дамлан худалдаалдаг авлигын сүлжээг бууруулсан ашигтай ч түүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт буурч, ам.долларын ханш тэнгэрт хадаж, эдийн засгийг хямрал рүү түлхэж байна хэмээн үзэх хүмүүс ч бий.

 

Гэхдээ энэ удаагийн нэмэлт өөрчлөлт нэмэр болохоос илүүтэйгээр нэрмээс болох байсан гэдгийг мэргэжилтнүүд дуулгаж байна. Тухайлбал, Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн наймдугаар зүйл буюу УИХ-ын бүрэн эрхийг заасан заалтуудын нэг нь болох 8.1.3-д "улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх гэж заасан байдаг. Гэтэл үүнийг улсын хилийн зурвас газраас бусад улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх" гэж өөрчилжээ. Өөрөөр хэлбэл, улсын хилийн зурвасыг Монгол төрийн хяналтаас гаргасан байсан. Төрийн хяналтаас гаргасан тэрхүү улсын хилийн зурвасыг Үндэсний геологийн албад хариуцуулахаар тусгажээ. Тус албаны ажил үүргийг заасан 9.1.12-д "улсын хилийн зурваст ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа эрхлэх асуудлыг шийдвэрлэх" гээд заажээ. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэрийдлээр эх орондоо бус элгэн саданд тал засч, хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилээр хоёр удаа сунгах байсныг гурван удаа буюу есөн жилээр сунгах болжээ.

 

Мөн УИХ-ын бүрэн эрхэд хамаарах 8.1.6. цацраг идэвхт ашигт малтмал олборлох, тээвэрлэх, хадгалахтай холбогдсон тусгай дэглэм тогтоох" заалтыг хүчингүй болгосон байна. Үүнээс гадна ард түмний баялаг болох стратегийн чухал ач холбогдолтой орд газрууд дахь төрийн оролцоог үгүйсгэх, ард түмний хяналтаас гаргах зэрэг заалтыг тусгасан байжээ.

 

Энэ мэтчилэн эдийн засгийн хямралаар түрий барьж, үйл ойлгогдох хуулийн заалтуудыг тусгасан нь нөгөө л хэн нэгний лообий орсон юм биш үү гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм.

 

Уг нь салбарын сайд Д.Ганхуяг анх хуулийн төслийг өргөн барьж байхдаа "Энэ хуулийг эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого баталсантай нийцүүлж байгаа. Гол зорилго нь хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, шилжүүлэхийг хориглосныг өөрчилж байгаа. Тэгэхдээ Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн газарт хайгуул хийж болно гэж өөрчилж байгаа. Ингэснээр Монголын геологи, хайгуулын салбарт шинэ хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм" хэмээн ярьж байсан. Гэвч энэ мэтчилэн нэмэлт өөрчлөлтийн цоорхой эхнээсээ илэрсэн болоод ч тэр үү, хуулийн төслөө эргүүлэн татлаа. Үүнтэй зэрэгцэн Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхийг дэд дарга Д.Үүрщдатуяагаар сольсон нь хуулийн төслөө эргүүлэн татахад хүргэсэн гэх бор шувуудыг сааралд ордонд эрчтэй нисэхэд хүргэжээ.

 

Сайн муу хоёр дагаврыг тэнцүүлэх зарчмаар боловсруулан яаралтай оруулж ирж батлуулах нь Шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийг хямралд хүргэсэн гэх шүүмжлэлээс хамгаалж арьсаа хамгаалах ганц арга. Тиймдээ ч, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар Монголын хууль, эрх зүйн орчноос шалтгаалсан хөрөнгө оруулалтын тодорхой бус байдал бүрэн арилна гэж шинжээчид үздэг. Түшиж өндийх ганц салбараа удаан хугацаагаар царцаах нь гавьяа авчрахгүй гэдгийг мэдэж байлтай.



Б.ДАВААТОГТОХ /ӨДРИЙН ШУУДАН/

ХЯМРАЛААС ГАРГАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ХЭЗЭЭ БУЦАЖ ИРЭХ ВЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өнөөдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өнөөдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өнөөдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өнөөдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани