Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Таван толгойг "Эм Си Эс"-д өгөхөөр талууд ярилцаж байна

Төрийн өмчийн "Эрдэнэс таван толгой" компани үнэхээр сайн ажиллаж байгаа. Одоо дансандаа доллартай болсон. Биднүүсийн аль зургаан жилийн өмнө зээлээр аваад идчихсэн мөнгийг, хүн болгоны нэг сая төгрөгийн өрөндөө нүүрс нийлүүлэн төлж дуусч байна. Таван толгойд итгэх ард түмний итгэл 1072 хувьцааны горьдлого дахин нэмэгдлээ.

 

"Таван толгой" бол миний бас таны компани. Тийм учраас би байн байн бичиж, чих тавьж ажлыг нь шалгаж дүгнээд байгаа юм. Учир нь миний 1072 ширхэг хувьцаа энэ компанид байдаг. Хүн юм болсон хойно хурдхан шиг хувьцаандаа ногдох ашгийн мөнгийг авч амьдрах, үнэ нь өсөх юм бол хувьцаагаа зарж саятан болохыг санаархалгүй яахав. Урьд зээлээр аваад идчихсэн мөнгөнийхөө өрийг өгч дуусгана гэдэг бол энэ Засгийн газрын ч, "Эрдэнэс таван толгой" компанийн захирал Я.Батсуурийн том гавьяа. Бидний 1072 хувьцаа хурдхан шиг өсөж мөнгө болох аргууд олон бий. Таван толгойнхоо нүүрсийг газар дээр нь зарж мөнгө босгох.

 

Гадаадын нэр хүндтэй оператор компани оруулах, эсвэл үндэсний томоохон компанийг дэмжиж удирдлагыг нь өгөх зэрэг. Улс төрийн хүрээнийхэн ярилцаж, хэлэлцэж байна. Харин тэд гурав дахь замыг нь сонгожээ. "Таван толгой"-н ордоос нүүрс ашиглахыг удирдах эрхийг "Эм Си Эс" компанид өгөх төсөл их л болгоомжтой яригдаж эхлэв. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар орно. Алтанхуягийн Засгийн газрын хийсэн хамгийн зөв шийдвэр энэ байж болно. Монголчууд бид уул уурхайгаараа улстөржиж цаг хугацаа алдаж, хэрэлдэж, уралцаж муудаж ханавал ханах болсон. Манайхан чинь нарийн бүдүүн төмөр зам тавина гээд найман жил хэрэлддэг улс даа. Тэр үед Монголын "Таван толгой" нөөцөө задалчихаад дэлхий гайхаж Монгол руу валют урсаж байхад сураггүй байсан Орос, Казакстан улсын коксжих нүүрсний ордууд олборлолтоо хийж Хятад руу экспортлоод эхэлжээ.

 

Гэтэл бид хэрэлдсээр чи олигархи, энэ хулгайч гээд л заамдалцаад зогсч байгаа. Уул уурхай эрчим хүчээр мэргэшсэн үндэсний томоохон нэг, хоёр компаниадэмжсэншигдэмжиж дэлхийн том компаниудын тоонд бодлогоор хүргэх нь Монгол Улсын хөгжилд нэмэртэй. Тэгвэл Таван толгойн нүүрсний бассейныг "Эм Си Эс" компанид менежментээр өгөх хувилбар бол хамгийн сайн нь байх. Уул уурхай, эрчим хүчний салбарт "Эм Си Эс" Монголдоо толгой цохих бүтээн байгуулалт хийж чаддагаа харуулсан компани. Ядаж хүний неөцөө бэлтгэчихсэн, гэрээ хийгээд сурчихсан, манай урдаа барьдаг компани. Таван толгойг "Эм Си Эс"- д өгнө гэхээр зэрэг л коммунист сэтгэлгээний хорсол буцалж, иргэний хөдөлгөөнүүд эсэргүүцээд занаж зүхээд гарна даа гэж бодож байлаа. Ард түмний сэтгэлгээ өөр болжээ.

 

Хөрөнгөт нийгэм байгуулахад, төрийн бодлогоор дэмжиж томруулсан, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай компаниуд л улсыг авч явж чадна гэдгийг сэхээтнүүд ойлгосон байна. Твиттерт улс төр, эдийн засаг сонирхдог, айхтар зөв сэтгэлгээтэй хүмүүс байдаг юм. Тэдний санал бодлыг сонсох санаатай "Таван толгойг "Эм Си Эс"-д өгөхөөр талууд ярилцаж байна. Зөв үү, буруу юу гэж бичсэн юм. Твиттерийнхэн за муусайн олигархиуд хувааж идлээ гээд л зүхэж гарах байх гэж санасан юм. Гэтэл манай хүмүүсийн сэтгэлгээ шал өөр болжээ. Нийт 69 жиргээч дэмжиж саналаа бичсэн байна. Хоёр нөхөр эсэргүүцжээ. Өөрөөр хэлбэл, "Эм Си Эс" компани түүний удирдлагын багийг ард түмний Таван толгойг аваад явна гэдэгт итгэж байна. Хэдэн жилийн өмнө бол муусайн олигархиуд Хятадтай нийлж Таван толгойг минь хулгай хийлээ гээд л хараал тэмцэл болох байсан юм. Хөрөнгөтөн нийгэм байгуулахад ард иргэд бэлэн болжээ гэж дүгнэж болно. Жиргээчид үнэтэй санал хэлж байна. "Эм Си Эс" аваад явж чадна. Өөрийн хөрөнгөөр тавьсан хар зам, нүүрс коксжуулах үйлдвэр, цахилгаан станц ч бий. Ядаж л тохиолог сууринтай. Шууд ашиг хувааж чадах компани гэж итгэж байна. Ийм итгэл гэдэг бол улс төрийн шийдвэр гаргагчдад урам, бурам л гэсэн үг.

 

Харин компанийн засаглалыг хамгийн ил тод байх, төрийн оролцоог хязгаарлах, хувьцаа эзэмшигч бидний оролцоог нэмэгдүүлэх зэрэг гэрээгээ нарийн хийх хэрэгтэй гэж жиргээчид зөвлөж байна. Харин "Эм Си Эс"-ийн удирдлагууд бүх ард түмний хувьцаа эзэмшсэн компанийг ав гэвэл бөөн дараа яршиг гэж хэлэх юм биш байгаа. Таван толгойг "Эм Си Эс"-д өгөхөд улс төрийн шийд гаргахаар ярилцаж байна. Энэ компанийн хувьцааг АН, МАН-ын томоохон улстөрчид эзэмшдэг. Ер нь хаант засгаас авахуулаад ардчилсан төр засагтай улс орнууд ч гэсэн нефть, алт, зэс, нүүрс, зэрэг улс орныхоо баялгаас толгой улстөрчид нь хувь эзэмшдэг нь дэлхийн жишиг. Уншигч танд "Эм Си Эс"-д манай улстөрчдийн эзэмшсэн хувийг хөрөнгө оруулалтын мэдүүлгээс нь толилуулъя.

 

Улстөрчдийн тухайд МАН-аас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 3%, Сү.Батболд, гишүүн асан Ц.Мөнх-Оргил, АН-аас ЗГХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Г.Батхүү, Д.Зоригт нар тодрхой хувь эзэмшдэг байна. Гэхдээ тэд үүнийгээ ХОМ-тээ дурьдаагүй байна. Би ч гэсэн 1072 хувьцаагаа өсгөхийг "Эм Си Эс"-д даалгаж баяжмаар байна шүү.



МУСГЗ Г.Дашрэнцэн /НИЙСЛЭЛ ТАЙМС/

Таван толгойг "Эм Си Эс"-д өгөхөөр талууд ярилцаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани