Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улсын хилийг ухах зөвшөөрөл олгосон М.Энхболд, Ж.Эрдэнэбатад хариуцлага тооцож, "Меланж" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоо, Ерөнхийлөгч өө


 

Улсын дархан хил орчмын газар нутгийг өдөр, шөнөгүй ухаж, нүүрс олборлохоор зэхэж байгаа "Меланж” ХХК гэх дөрвөн жилийн өмнө тусгай зөвшөөрлөө авчээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэр, хилийн зурвасыг "Меланж” ХХК ухаж байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд тархаад байна. Бид энэ мэдээллийн мөрөөр дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛД, УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭБАТЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД УЛСЫН ХИЛИЙГ УХАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ

        Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хашаатын цав гэх газарт 15240 га бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлажээ. Тусгай зөвшөөрөл авахаар таван компани өрсөлдөж, "Меланж” ХХК шалгарсан байна. Тодруулбал, тус сонгон шалгаруулалтад "Меланж” ХХК, "Монгоулд” ХХК, "Өнө орших булаг” ХХК, "Эрдгео” ХХК, "Бодь инженеринг” ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд санал ирүүлж байжээ. "Меланж” ХХК нь 2017 онд А зөвшөөрлөө авч, 2021 оны зунаас үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхэлсэн гэнэ.

        Монгол Улсын хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Улсын хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер техникийн байгууламж барих, зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэж заасан байдаг. Харин тус хуулийн 26.2.2-т "Улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалтаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, 2016 онд Ерөнхий сайд байсан Жаргалтулгын Эрдэнэбат, УИХ-ын дарга байсан Миеэгомбын Энхболдын үед улсын хилийг ухах зөвшөөрөл "Меланж” ХХК-д ногоон гэрлээр олгож байжээ.

 "МЕЛАНЖ” ХХК НЬ БАЯНТҮМЭН СУМАНД ХҮЧИЛТӨРӨГЧИЙН АППАРАТ, ШАТАХУУН БЭЛЭГЛЭЖ, ДАРАА НЬ ГАЗАР НУТГИЙГ НЬ УХАЖ ЭХЭЛСЭН ГЭВ ҮҮ

         Бидэнд хандсан эх сурвалж ""Меланж” ХХК нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хайгуулын ажлаа эрчимтэйгээр хийж, газар нутгийг минь ухаж эхэллээ. Хилийн зурваст маш ойрхон хайгуулын ажил хийж, дархан хилийг минь өдөр, шөнөгүй ухаж байгаад гайхаж байна. Өнгөрсөн аравдугаар сард тус компани манай сумын эмнэлэгт хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хоёр ширхгийг хүлээлгэн өглөө гэх мэдээллийг хаа саагүй тараасан. Мөн сумын нутаг дэвсгэрт гарсан үхрийн арьс товруутах малын гоц халдварт өвчний үед орон нутгийн малчдад дэм болох зорилготой гээд шатахуун, ариутгал халдваргүйтгэл хийхэд шаардлагатай хувцас хэрэглэл, амны хаалт, бээлий, ариутгал хийдэг шүршигч насос бэлэглэсэн гэх мэдээллийг сумын ИТХ-аас гаргаж, "Меланж” ХХК-д сум орон нутгийн удирдлага болон иргэд талархал илэрхийлж байна” гээд сумын толгойтой болгонд энэ компанийн нэрийг цээжилтэл хүргэсэн. Гэтэл үүний дараахан биднийг тус компанийн нэрийг дөнгөж цээжилж, тогтоож байхтай зэрэгцээд хилийг минь ухаж эхэллээ гэх. Нийгмийн хариуцлага гэх нэрийн цаана сумыг минь, удирдлагуудтай нь хамт халаасандаа хийчих вий гэж айж байна. Хилийн зурвас буюу тэдний ухаж байгаа газар манай сумаас 100 гаруй километрийн зайтай байдаг” гэлээ.

ӨДӨР, ШӨНӨГҮЙ ХӨРС ХУУЛЖ БАЙНА

                  Өөр нэг эх сурвалж "Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр "Меланж” ХХК хилийн зурвасыг хууль бусаар ухаж байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсаны дараа Баянтүмэн сумын Засаг дарга Э.Нарангарав, орлогч, газрын даамал, ИТХ-ын дарга нарын 10 гаруй хүнтэй ажлын хэсэг "Меланж” ХХК-ийн нөхцөл байдалтай танилцаад ирсэн. Одоогийн байдлаар ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгаа. Тус компани нь Хашаатын цавыг дуусгаж, улаан тоос татуулаад өдөр, шөнөгүй хуурс хуулж байна гэнэ лээ. Баянтүмэн сумын хамгийн онгон дагшин, үзэсгэлэнтэй газар нутгийг минь ухах зөвшөөрлийг цуцлаасай билээ. Арай ч дэндэж байна. УИХ-д сонгогдсон гишүүдэд сум, аймгийн Засаг дарга нь хэл дуулгаж, зөвшөөрлийг нь цуцалж, газар нутгаа хамгаална гэж итгэж байгаа. Сумын иргэд бид тус компанийн ухаж байгаа газраас хол учраас очиж чадахгүй байна. Шаардлагатай бол газар дээр нь очиж, эсэргүүцэл үзүүлэх болно” гэв.

БАЯНТҮМЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА Э.НАРАНГАРАВ: МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛ АЛБАН БИЧГЭЭР ХАНД

Сумынх нь нутаг дэвсгэрийг ухаж, улсын хилийг сүйрүүлж байгаа гэх "Меланж” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, газар дээр нь ажиллаад ирсэн Баянтүмэн сумын Засаг дарга Э.Нарангаравтай утсаар холбогдож, дээрх асуудлын талаар мэдээлэл авах гэсэн боловч тэрбээр "Хэвлэлийнхэн шаардлагатай бол, мэдээлэл авах гэж байгаа бол албан бичгээр бидэнд ханд. Би газар дээр нь ажиллаад ирсэн нь үнэн. Гэхдээ мэдээлэл өгөхгүй” гэлээ. Тус сумын Засаг дарга Э.Нарангарав нь энэхүү албан тушаалд томилогдоод сар орчим болж байгаа аж. Мөн түүнийг сумынх нь нутаг дэвсгэрийг ухаж байгаа мэдээ ч үгүй байсан. Иргэд сошиалд эсэргүүцсэн мэдээлэл гаргасны дараа "Юу болов. Хаана гэсэн бэ" хэмээснийг онцолж байсан билээ. 

"МЕЛАНЖ” ХХК ХЭНИЙХ ВЭ

           Хөрс хуулалтын ажил хийж, нүүрс олборлохоор улсын хилийг ухаж байгаа "Меланж” ХХК хэний компани вэ гэдгийг судалж үзлээ. Тус компани нь 2010 оны аравдугаар сарын 6-нд машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, нано технологийн судалгаа хийх, авто машинаар ачаа тээвэрлэх, бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх, гадаад худалдаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, худалдааны зуучлал, геофизикийн судалгаа хийх, автомашинаар ачаа тээвэрлэх, геологи, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх чиглэлээр улсын бүртгэлд 5412153 регистрийн дугаараар Улаанбаатар, Баянгол, III хороо, хоёрдугаар хороолол, аос17, тоот хаяг дээр Насантогтох Болортамир гэж хүний нэр дээр бүртгүүлж байжээ. Мөн Бадамдоржийн Баярмаа гэгч нь хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн ч 2017 онд нэрээ хасуулсан байна.

"МЕЛАНЖ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ н.ӨЛЗИЙДЭЛГЭР: МАНАЙ КОМПАНИЙН 289 АЖИЛТАН, 200 ГАРУЙ ТЕХНИКТЭЙГЭЭР ХӨРС ХУУЛЖ БАЙНА

           "Меланж” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Өлзийдэлгэр "Манай компани хууль зөрчөөгүй. Сонгон шалгаруулалтад тэнцэж, тусгай зөвшөөрлөө аваад, хууль дүрмийн дагуу хайгуулын ажил хийж байна. Хайгуулын талбай хилийн зурвасаас 3-12 километр хүртэлх өргөн нутгийг хамарч байгаа. Одоогийн байдлаар 3000 гаруй га талбайд хайгуулын ажил хийж байна. Хил хамгаалах газраас "Улсын хилээс таван километр дотогш орж болохгүй” гээд манай ашиглалтын талбайгаас хасаж, улсын хилийн хязгаарыг тогтоож, хамгаалалтын саад барихаар төлөвлөөд байгаа юм билээ. Одоогоор тус газарт 289 ажилтан, 200 гаруй техниктэйгээр хөрс хуулалтын ажил хийж байна. Манай талбайд ажлын хэсэг очиж ажиллаж, шалгалтын ажиллагааг явуулсан. Ажлын хэсэг өнгөрсөн онд багтаж, дүгнэлтээ гаргана гэсэн. Одоогийн байдлаар бидэнд хариу тайлбар өгч, ажил зогсоосон юм алга” гэсэн юм.

          Тус компанийн олборлосон нүүрсийг БНХАУ руу зөөвөрлөхөөр зэхэж, тус газраас Хятадын тал руу нэвтрэх засмал зам тавигдах асуудал ч дээгүүр яригдаж эхэлсэн гэх. Улсынхаа хилийг ухах зөвшөөрөл олгож, Засгийн газар, УИХ-аараа дэмжсэн тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдод хариуцлага тооцож, "Меланж” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, улсаа, улсынхаа хилийг аварна уу, Ерөнхийлөгч өө.

Улсын хилийг ухах зөвшөөрөл олгосон М.Энхболд, Ж.Эрдэнэбатад хариуцлага тооцож, "Меланж" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоо, Ерөнхийлөгч өө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Мэнэнгийн тал төрөөс аврал эрж байна

Монгол Улс уул уурхайн хараат эдийн засгийн бүтэцтэй цөөн орнуудын нэг. ...

Өчигдөр, 14:29
Байр суурь: Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга дээрдсэн үү, дордсон уу

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл "Монголын ...

Өчигдөр, 14:18
Өчигдөр, 14:16
”Бүс ба зам”-ын хөгжлийн боломжуудыг хуваалцана

 Боаогийн Азийн чуулга уулзалтын 2023 оны хурлын "Бүс ба зам"-ын ...

Өчигдөр, 12:16
Өчигдөр, 10:53
Шанхайн олон улсын завины үзэсгэлэн эхэллээ

2023 оны 03-р сарын 28-нд Шанхайн аялал жуулчлалын аж үйлдвэрийн яармагийн ...

2023 оны 03 сарын 30, 17 цаг 50 минут
2023 оны 03 сарын 30, 16 цаг 49 минут
Хөнгөн цагааны үнэ өсжээ

 ЛОНДОН. /RT/. Лондоны металлын биржийн (LME) лхагва ...

2023 оны 03 сарын 30, 16 цаг 06 минут
Бо-Аогийн Азийн чуулга уулзалт эхэллээ

2023 оны Бо-Аогийн Азийн чуулга уулзалт 03-р сарын 28-ны өдөр ...

2023 оны 03 сарын 30, 13 цаг 39 минут
Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой"-н БЭТ-ийн хугацааг сунгах бололтой

 Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард Эрдэнэс Тавантолгой ХК дээр ...

2023 оны 03 сарын 30, 13 цаг 25 минут
АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давжээ

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-д сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр ...

2023 оны 03 сарын 30, 10 цаг 32 минут
Нүүрсийг биржээр арилжаалснаар эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгджээ

 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын ...

2023 оны 03 сарын 30, 10 цаг 31 минут
“Үүлэн чөлөөний наран” үзэгдээд өнгөрөх үү...

 "Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн, төмөр замын бүтээн ...

2023 оны 03 сарын 29, 17 цаг 17 минут
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бэлтгэл ажлыг 2024 онд дуусгана

  Засгийн газраас Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар авах арга хэмжээний ...

2023 оны 03 сарын 29, 17 цаг 08 минут
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, дүрэм шинэчлэн ...

2023 оны 03 сарын 29, 16 цаг 58 минут
“Давсны орд бүхий 15 газрыг стратегийн ордод бүртгэнэ”

 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, ЕТГ-тай хамтран ...

2023 оны 03 сарын 29, 12 цаг 49 минут
“Эрдэнэс Тавантолгой” компанид БЭТ томилоод ч байдал дээрдсэнгүй

 -Нээлттэй болгосон гэх нүүрс тээврийн "С” зөвшөөрөл 15 сая төгрөгөөр ...

2023 оны 03 сарын 29, 12 цаг 22 минут
Австралид хувиараа хайгуул хийдэг иргэн асар том алтны хүдэр олжээ

 Хямд үнэтэй металл илрүүлэгчээр хувиараа хайгуул хийдэг Австралийн ...

2023 оны 03 сарын 29, 12 цаг 05 минут
Ардчиллын зарчмуудыг монополчлох гэсэн АНУ оролдлогын тухай

Вашингтон НҮБ-ыг олон улсын харилцаанд гүйцэтгэдэг тэргүүлэгч үүргээс нь ...

2023 оны 03 сарын 29, 11 цаг 44 минут
Хятад улс нүүрсний импортын татвараа тэглэхээр болжээ

      Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гарсан Засгийн ...

2023 оны 03 сарын 29, 11 цаг 33 минут
Хятад улс нүүрсний импортын татвараа тэглэхээр болжээ

 Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гарсан Засгийн газрын баримт бичигт ...

2023 оны 03 сарын 29, 10 цаг 54 минут
Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ

  Сүүлийн жилүүдэд Жянши мужийн Шанли шянь аж үйлдвэрийн өөрчлөлтөө ...

2023 оны 03 сарын 28, 19 цаг 46 минут
Зэсийн фьючерс ханш тонн нь 10000 доллар давлаа

 Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 0.25 пунктээр нэмэгдүүлсний ...

2023 оны 03 сарын 28, 18 цаг 04 минут
Нүүрсний экспорт 5 дахин өсжээ

 Гуравдугаар сарын 10-16-ны өдрүүдэд нүүрс экспортын 10525 автомашин, ...

2023 оны 03 сарын 28, 17 цаг 54 минут
Манжуурын төмөр замын боомтоор 1000 гаруй галт тэрэг орж гарчээ

  Хятадын төмөр замын Харбинь товчоо групп ХХК-ний мэдээлснээр ...

2023 оны 03 сарын 28, 17 цаг 06 минут
Жоншны нөөц бүхий газрыг өөрсдийн мэдэлд авах зорилгоор даргыг нь айлган сүрдүүлж заналхийлжээ

 Удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээдүүд бүлэглэн бусдыг айлган ...

2023 оны 03 сарын 28, 16 цаг 46 минут
"Монголын нүүрсний экспорт зогсох магадлал өндөр байна"

    Эдийн засагч Г.Батзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2023 оны 03 сарын 28, 14 цаг 22 минут
Газрын тосны үнэ хоёр долоо хоногийн дээд түвшинд хүрч өсжээ

 НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Дэлхийн банк санхүүгийн салбарын талаарх ...

2023 оны 03 сарын 28, 11 цаг 46 минут
Биржээр нийт 492.8 мянган тонн нүүрс арилжаалжээ

 Монголын хөрөнгийн биржээр дамжуулан "Тавантолгой” хувьцаат компани ...

2023 оны 03 сарын 28, 10 цаг 40 минут
БНХАУ нүүрсний импортын тарифаа тэглэснийг 2023 оны эцэс хүртэл сунгав

 БНХАУ анх 2022 оны V/01-нээс эхлэн тарифыг тэглэжээ ...

2023 оны 03 сарын 28, 09 цаг 53 минут
2023 оны 03 сарын 28, 09 цаг 11 минут
Хятад-Оросын хилийн хотын худалдаа ид өрнөж байна

  Гирин мужийн Хүньчүнь хот нь Орос руу чиглэсэн төмөр замын боомт, ...

2023 оны 03 сарын 27, 18 цаг 26 минут
Нүүрсний хулгайтай холбоотой хэрэгт 80 гаруй хүнийг гэрчээр дуудаж, тайлбар авна

 Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт ...

2023 оны 03 сарын 27, 17 цаг 55 минут
Баялаг бүтээгчид үү, баялаг ашиглаж хөлжигсөд үү?!

 Бидний олон жил анзааралгүй ирсэн нэг ойлголт байдаг юм байна. Юу ...

2023 оны 03 сарын 27, 17 цаг 50 минут
2023 оны 03 сарын 27, 17 цаг 44 минут
Австралийн БНХАУ руу нийлүүлэх нүүрсний хэмжээ нэмэгдэв

 Австралийн  Хятад руу экспортлож буй  нүүрсний биет хэмжээ ...

2023 оны 03 сарын 27, 16 цаг 29 минут
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон нь эдийн засагт “ногоон” асааж, төсөвт “ногоон” дууджээ

 Манай эдийн засаг маш товчхон. Орлого нь нүүрснээс орж ирдэг. Орлого ...

2023 оны 03 сарын 27, 16 цаг 24 минут
Иргэдийн ахуй амьдралыг улам сайжруулна

Хятад улсын дарга Ши Жиньпин “Бүх иргэдийн амьжиргаа, ахуй амьдралын ...

2023 оны 03 сарын 27, 16 цаг 07 минут
“Хуучин 30 жил” нуран унаж байна

  Монгол Улсын эдийн засгийн 97 хувь нь  уул уурхайгаас ...

2023 оны 03 сарын 27, 12 цаг 01 минут
2023 оны 03 сарын 27, 12 цаг 00 минут
Хятад иргэд хөлслөн уурхай дээрэмдсэн хэргийн ард УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байгаа юу

 Хятад иргэд рецидив гэмт хэрэгтнүүдийг хөлслөн Сүхбаатар аймгийн ...

2023 оны 03 сарын 27, 11 цаг 56 минут
2023 оны 03 сарын 27, 11 цаг 54 минут
“Хуучин 30 жил” нуран унаж байна - Нүүрснийхэн “нүүх” үү, үлдэх үү?!

 Монгол Улсын эдийн засгийн 97 хувь нь  уул уурхайгаас ...

2023 оны 03 сарын 27, 10 цаг 33 минут
2023 оны 03 сарын 27, 10 цаг 25 минут
"Сибирийн хүч - 2" зүгээр нэг хийн хоолой биш

 "Сибирийн хүч-2” хийн хоолойг барих эцсийн шийдвэр гараад байгаа. ...

2023 оны 03 сарын 27, 09 цаг 36 минут
2023 оны 03 сарын 27, 09 цаг 18 минут
Улсын бодлого алдагдсанаас болж геологичид ажилгүй, салбарын ирээдүй бүрхэг байна

 Эрдэнэтийн-Овоо, Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга гээд бидний ...

2023 оны 03 сарын 24, 18 цаг 31 минут
2023 оны 03 сарын 24, 17 цаг 27 минут
Онгон байгалийн шилдэг гэрэл зургууд-2022

Германы гэрэл зурагчин Йенс Куллманы авсан "Шаварт нуугдаж буй матар" ...

2023 оны 03 сарын 24, 17 цаг 03 минут
Нүүрсний сонсгол ирэх сард болно

 Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт ...

2023 оны 03 сарын 24, 16 цаг 13 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани