Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний үнэ тонн нь 500 ам.долларт хүрч магадгүй

Нүүрсний үнэ тонн нь 500 ам.долларт хүрч магадгүй

 

Нүүрсний үнэ өнгөрсөн хоёрдугаар  сарын 23-нд тонн нь 186 ам.доллар  байсан бол гуравдугаар сарын 10-нд 462 ам.доллар хүрсэн бөгөөд  цаашлаад  500 ам.долларт хүрч магадгүй нь "Rystad Energy”-ийн судалгаанаас харагдаж буйг судлаачид онцолж байна.

Орос Украинд дайн өдүүлсэний улмаас газрын тос, байгалийн хий, никелийн үнэ гэрлийн хурдаар өсөж буйд  Европ болон дэлхийн олон орон анхаарлаа хандуулж байгаа энэ үед  нүүрсний үнийн өсөлт олны анхаарлын төвөөс холуур байгаа юм.

ОХУ  Европын эрчим хүчний нүүрсний хамгийн том нийлүүлэгч. Евростатын мэдээлснээр, тул улс  өнгөрсөн онд Европын холбооны гишүүн орнуудад 36 сая тонн эрчим хүчний нүүрс нийлүүлсэн нь нийт эрчим хүчний нүүрсний импортын 70 хувийг эзэлж байсан аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд нүүрсний  эрэлт буурах хандлагатай байгаа ч Европ дахь нүүрсээр ажилладаг цахилгаан үүсгүүрүүд Оросын нүүрснээс улам бүр хамааралтай болж, тус улсын нүүрсний  зах зээлд эзлэх хувь цаг хугацааны явцад мэдэгдэхүйц өссөөр байгаа юм.

"Rystad Energy” компанийн Нүүрс хариуцсан дэд захирал Стив Хултон "Дэлхий даяар эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтийн илүүдэл буурсан. Тодруулбал, нийлүүлэлт нь эрэлтээ л хангаж байна. Харин  үнэ нь 400 ам. долларыг давсан бөгөөд 500 ам. доллар болохыг үгүйсгэхгүй” гэжээ. Шатахууны үнэ өссөөр байгаа тул Европын засаг захиргаа хийн хэрэглээ багасаж байгаа. Тиймээс  цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн дутагдлыг нөхөхийн тулд нүүрс ашиглаж магадгүй юм.

 

ЯМАР ҮЕД НҮҮРСНИЙ ҮНЭ ӨСӨХ ВЭ

 

Хэрэв ОХУ-ын нүүрсний худалдаанд хориг арга хэмжээ авбал, эсвэл Оросын төмөр зам, боомтын тээвэрлэлтэд саад учрах  юм бол нүүрсний үнэ  тэнгэрт тулна. Нэмэлт эрэлт үүсэж, нийлүүлэлт хомсдох аюул зах зээлийг улам хөдөлгөж байна. Сүүлийн долоо хоногт Европ, Номхон далайн аль алинд нь нүүрсний үнэ огцом өссөн байна.

Хэдийгээр Европын орнууд нүүрсний нөөцтэй ч Германаас эхлээд  битумэн нүүрс, антрацит үйлдвэрлэхээ больсон. Хүрэн нүүрсний гадарга дээрх олборлолт хийгдэж байгаа боловч импортын нүүрс нь өндөр илчлэгтэй тул  дулааны цахилгаан станцуудын хэрэгцээг хангахад амин чухал юм.

Харин  Польш бол Европын хамгийн том нүүрс үйлдвэрлэгч бөгөөд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 70 орчим хувийг нүүрснээс гаргаж авдаг. Польшийн нүүрсний олборлолт 2021 онд бага зэрэг өсөж, тус улс 52 сая тонн хүрэн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 13 хувиар, чулуун нүүрс 55 сая тонныг олборлосон нь  нэг хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Гэсэн хэдий ч урт хугацааны үйлдвэрлэл нь  буурах хандлагатай байгааг ажиглагчид онцолж байна.

Хэдийгээр Польш улс эрчим хүчний болон коксжих нүүрсний тодорхой хэсгийг Европын холбооны хөрш орнуудад экспортлож байгаа ч гүний уурхайн дотоодын олборлолтын өртөг нь өндөр тусаж байгаатай холбоотойгоор ОХУ-аас  эрчим хүчний нүүрсний импортыг нэмэгдүүлсэн.  Хэрэв Европын орнууд ОХУ-ын нүүрсэнд хориг тавибал худалдан авагчдын хамгийн түрүүнд хандах  газруудын нэг нь Колумб болон  Өмнөд Африкийн ханган нийлүүлэгч байх болно.

Колумбын нүүрсний олборлолт 2020 онд цар тахлын  улмаас буурсан ч  2021 онд сэргэсэн. Үйлдвэрлэлийн хэмжээ 2021 онд 59.6 сая тонн болж өссөн бол  өмнөх жил нь  49.3 сая тонн байжээ. Энэ жил олборлолт дахин нэмэгдэж, экспортын зах зээлд нэмэлт 10 сая тонныг гаргах боломжтой аж.   Харин Өмнөд Африкийн нүүрсний экспорт хэдэн жилийн турш төлөвлөсөн хэмжээнээс доогуур байна. Экспорт өнгөрсөн онд 60 сая тонноос доошилж  буурсан байна. 

Үүнээс гадна АНУ-ын нүүрсний олборлолт хэдэн жил уналтад орсны дараа дахин сэргэж байгаа бөгөөд энэ нь нүүрсний эрэлт хэрэгцээ, дотоод болон гадаад дахь тогтвортой үнийн нөлөөгөөр нэмэгджээ. АНУ-ын эрчим хүчний нүүрс үйлдвэрлэгчид өнгөрсөн жил ойролцоогоор 36 сая тонныг экспортлохоор төлөвлөж байсан нь 2020 онтой харьцуулахад 30 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэхдээ  зөвхөн таван сая тонныг Европ руу гаргахаар төлөвлөжээ. Нүүрсний салбарт хөрөнгө оруулалт дутмаг, хөрөнгө оруулагчид энэ салбараас татгалзаж байгаатай холбоотойгоор сүүлийн жилүүдэд АНУ-ын хэд хэдэн нүүрсний уурхай хаагдсан нь Европын зах зээлд, ялангуяа АНУ-ын цахилгаан станцууд эрчимтэй ажиллаж байгаа үед ихээхэн саад болж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Нүүрсний үнэ тонн нь 500 ам.долларт хүрч магадгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани