Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ад үзэгдэж асан “Асгат”-ын мөнгөний ордыг "амилуулах" нь хэнд ашигтай вэ

Ад үзэгдэж асан “Асгат”-ын мөнгөний ордыг "амилуулах" нь хэнд ашигтай вэ

-"АСГАТ”-ЫН МӨНГӨНИЙ ОРДЫГ ХЭН ХАВ ДАРЖ БАЙГААД ОДОО ГАРГАЖ ИРЖ БАЙНА ГЭЭЧ-

     Хэний захиалгаар, хэн шахаад, хэн эзэмших гэж яарсандаа "Асгат”-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болов гэх асуулт сүүлийн өдрүүдэд хариулт нэхэж буй. Үнэхээр улсад ашигтай шийдвэр үү, эсвэл хэсэг бүлэг хамсаатнууд халаасаа зузаатгах дараагийн ажилдаа ханцуй шамлан оров уу хэмээн хардах хүн олон. "Асгат”-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь улсад ашигтай байсан юм бол өнгөрсөн жилүүдэд яагаад сэргээж болоогүй юм бэ, "Асгат”-ын мөнгөний ордыг хэн ямар үндэслэлээр хав дарчихаад одоо гаргаж ирж байна вэ гэх асуултууд ч ар араасаа хөврөх биз.

     Учир нь, сүүлийн 20 гаруй жил "Асгат”-ын мөнгөний ордыг бүрэн ашиглаж, эргэлтэд оруулж чадаагүй. Тус ордын лиценз Монгол, ОХУ-ын "Монголросцветмет”  нэгдэлд ийм болон жил ганц ч үйл ажиллагаа явуулахгүй гацсан шалтгааныг холбогдох дарга нар нь санхүү, хөрөнгө оруулагчтай холбож тайлбарладаг болоод удаж байв. Хэрвээ дээрх асуудлыг шийдэж чадахгүй, шаардлагагүй  бол "Асгат”-ын мөнгөний ордыг дахин 20 жил хав дарчихаад, ахицгүй хэмээн сууж байж мэднэ дээ, тэд. Үүнээс гадна 2019 онд Байгал орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбат 19 аж ахуйн нэгжийн 23 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж байв. Үүнээс харахад, манай улс төрийнхөн уул уурхайд түшиглэж ажиллахаасаа татгалзсан гэхэд болмоор ч юм шиг. Гэтэл одоо гэнэт, яагаад. Нөгөө л шинэ сэргэлтийн бодлого уу.

 "Асгат”-ын мөнгөний ордыг 15 хүдрийн бүстэй, 2247 тонн мөнгөний нөөцтэй, цаашид 6.8 тонн болж өснө гэж таамагладаг юм билээ. Тус орд газарт "Апекс силвер” компани 1995 онд хайгуул хийж, 1998 онд "Сибгипроцветмет” эрдэм шинжилгээний хүрээлэнтэй "Монголросцветмет” компани хамтарсан судалгаа хийж 77 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцоолсон байдаг. Харин 2019 онд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах "Асгат”-ын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлж, 49 хувийг эзэлдэг оросууд өөрсдийн хувиа "Монголын зэс"-д худалдсан билээ. Тус орд газар нь дэд бүтэц, автозам, төмөр зам байхгүй. Ордын нөхцөл хүнд буюу 3000 метр өндөрт байрладаг гэх олон бэрхшээлтэй асуудал ярьдаг байсан бол одоо эдийн засгийн эргэлтэд оруулахаар болж, олон хүн баярлаж, хэсэг дарга нар нь баярлуулж байгаа бололтой.

"АСГАТ”-ЫН МӨНГӨНИЙ ОРДЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛСНААР БАГАДАА 530-800 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГ ХҮРТЭНЭ

    Харин эрх баригчдын ярьж байгаагаар "Асгат”-ын мөнгөний ордыг улсад ашигтай гэж үзвэл, тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар багадаа 530-800 сая ам.долларын ашиг хүртэж нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ хэд дахин өсөх эдийн засгийн өндөр ашигтай гэдгийг гишүүд онцолж байгаа юм. Одоогоор "Асгат”-ын мөнгөний ордын ердөө нэг тусгай зөвшөөрөл дэх тогтоосон нөөцийг үнэлсэн. Цаана нь гурван тусгай зөвшөөрлийн нөөц тодорхой бус байгаа.Тэгэхээр нөөц нэмэгдэхийн хэрээр хүртэх ашиг ч өснө гэдгийг салбарынхан тайлбарлаж буй.

БАЯН-ӨЛГИЙГ ТӨДИЙГҮЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ БОЛОМЖТОЙ

     "Асгат"-ын мөнгөний ордыг ашиглахад төвийн дэд бүтцийн шугамд холбогдоогүй, газар зүйн байршил алслагдмал, баяжуулах технологи, үйлдвэр, хөрөнгө оруулалт зэрэг олон асуудлыг бүрэн шийдэх шаардлагатай болж байгаа юм. "Тэгээд үр шимээр нь Баян-Өлгий аймгийн төдийгүй улсын эдийн засгийг сэргээх боломжтой” хэмээн Ерөнхий сайд тус аймгийн иргэдэд амлаад, алга ташуулаад амжсан.

     Тодруулбал, "Асгат”-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг зөвхөн Монголын талаас шийдэх боломжгүй, заавал ОХУ-тай хамтрах шаардлагатай. Учир нь Асгатын мөнгөний орд руу хүрэхэд ОХУ-ын хилээр нэвтэрдэг. Түүнчлэн ордын хүдрээс зэс, мөнгө, сурьма, мышьяк, цайр, хар тугалга, кадми зэрэг олон төрлийн элемент бүхий нийлмэл хам баяжмал гарган авах боломжтой ч баяжуулах технологийг өдийг хүртэл шийдэж чадаагүй гээд олон дутагдалтай тал бий. Гэхдээ манайхан энэ чиглэлээр Оросын компанитай хамтарсан судалгааны ажлыг хийж эхлүүлжээ. Мөн дэд бүтцийн асуудлыг тодорхойлох зорилгоор УУХҮЯ-ны захиалгаар БХБ-ын сайдын өнгөрсөн оны багцад 500 сая төгрөг суулгаж, Оросын нутаг руу орохгүйгээр дэд бүтцийг явуулах оновчтой зураг төслийг гаргах тендер зарласан улсад ашигтайг илтгэх хувилбарууд бий. 

     Стратегийн ордуудыг ингэж эдийн засгийн эргэлтэд оруулснаар Ерөнхий сайдын зарласан "Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжиж  байгаа сайн ч гэмээр юм шиг, саарч гэмээр юм шиг жишиг тогтож эхлэх нь. "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ойрын хэдэн жил эдийн засгийг 150 их наяд хүртэл тэлэх зорилго тавьж буй. Манай улсын эдийн засаг өнөөдрийн үзүүлэлтээр 50 их наядын төсөв хөрөнгөтэй, үүний 12 их наяд нь улсын төсөв хэмээн үздэг. Тиймээс Баян-Өлгий аймгийн зарим иргэд тулгамдаж буй асуудлыг нь шийдэж өгөхийг хүсэж, монголчууд 20 гаруй жил гацсан "Асгат”-ын мөнгөний ордын үр шимийг бодитоор харж, улсад л хүртээмжтэй бол яах вэ дээ хэмээн хүлээж байна.

https://ergelt.mn/news/1/single/19474



Ад үзэгдэж асан “Асгат”-ын мөнгөний ордыг "амилуулах" нь хэнд ашигтай вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани