Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Путин байгалийн хийн төлбөрийн нөхцөлөөр хариу цохилт өгч байна

Путин байгалийн хийн төлбөрийн нөхцөлөөр хариу цохилт өгч байна

 

ОХУ гадаад төлбөр тооцоогоо зөвхөн рублиэр хийнэ гэсэн учраас дөрөвдүгээр сарын нэгж өртөг 1000 төгрөгөөр огцом нэмэгдсэн гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  УИХ-ын лхагва гарагийн чуулганаар мэдэгдэв. ОХУ, Украин хооронд үүссэн хурцадмал байдал дан ганц манай улс бус олон улсын зах зээлд хүнд нөхцөл байдал үүсгээд байгааг Дэлхийн банк албан ёсоор зарлаад байна. Тиймээс зөвхөн рублиэр тооцоо хийх нь улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг тоймлон хүргэе. Орос, Украины хурцадмал байдал эхэлснээс хойш Европын орнууд байгалийн хий болоод бусад экспортоороо Оросоос хараат боловч тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан нь олны анхаарлын төвд байгаа юм.
 
Путин: РУБЛИЭР ТӨЛБӨРӨӨ ХИЙХГҮЙ БОЛ  БҮХ ГЭРЭЭГ ЗОГСООНО
 
сонин mn
 
ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан рублийн ханш огцом унасан. Тухайлбал,Оросын Төвбанкны интервенцээр  еврогийн ханш 94 болж буурсан байна. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин найрсаг бус харилцаатай орнуудаа байгалийн хийн төлбөрөө зөвхөн рублиэр төлөхийг шаардаж байгаагаа гуравдугаар сарын 23-нд мэдэгдсэн. Найрсаг бус гэсэн ангилалд тус улсад хориг арга хэмжээ авсан орнууд багтаж байна. Үүнд Америк, Европын холбооны гишүүн орнууд, Их Британи, Япон, Канад, Норвеги, Өмнөд Солонгос, Украин улс орох юм. Эдгээр улсын компани, хувь хүнтэй хийх гэрээг Засгийн газрын комисс батлах ёстой болжээ. Дээрх жагсаалтад багтсан орнуудаас Америк, Норвеги Оросоос байгалийн хий худалдаж авдаггүй.
 
Владимир Путины байгалийн хийн экспортын төлбөр тооцоог зөвхөн рублиэр хийх зарлиг энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Тэрбээр үндэсний телевизээрээ "ОХУ-аас байгалийн хий худалдан авагчид Орос данс нээж, зөвхөн рублиэр төлбөр тооцоо хийх хэрэгтэй.Үгүй бол бүх гэрээг зогсооно. Рублиэр төлбөр тооцоо хийгээгүй тохиолдолд худалдан авагчдын алдаа гэж үзнэ” гэж зарлигт гарын үсэг зурах үеэрээ хэлэв. Орос улс Европын байгалийн хийн гуравны нэг орчмыг хангадаг. Тиймээс ОХУ-д тавьсан барууны хориг арга хэмжээнд Путин байгалийн хийн төлбөрийн нөхцөлөөр хариу цохилт өгч байна хэмээн ажиглагчид үзэж байна.
Европын холбоо ОХУ-ын худалдааны гол түнш байсны сацуу 2020 оны байдлаар тус улсын дэлхийн зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний худалдан авалтын 37 хувийг эзэлж байв. Харин Орос Европын байгалийн хийн нийт хэрэглээний 40 орчим хувийг дангаараа хангадаг. Энэ жилийн байдлаар Европын холбооны Оросоос импортлох байгалийн хийн хэмжээ өдөрт 200-800 сая еврогийн хооронд хэлбэлзэж байна.
 
"Путины шийдвэр  нэг талыг барьсан, гэрээг илт зөрчсөн үйлдэл.  Эрчим хүчээр биднийг эрхэндээ оруулдаг үе өнгөрсөн” гэж Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейер хэлсэн бол, Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба "Хэрэв Европын холбооны аль нэг улс байгалийн хийн төлбөрөө рублиэр төлөх юм бол нэг гараараа Украинд, нөгөө гараараа Орост тусалж байгаагаас ялгаагүй. Холбогдох орнуудыг ухаалаг бөгөөд хариуцлагатай сонголт хийхийг уриалж байна” гэсэн юм.
 
 
Гэхдээ гэрээний хугацаа нь дуусаагүй орнууд төлбөрөө еврогоор эсвэл ам.доллараар төлөх эсэх нь одоогоор тодорхойгүй юм. Харин Путин "Өмнө нь хийсэн гэрээнд заасан хэмжээ, үнээр байгалийн хийгээ үргэлжлүүлэн нийлүүлэх нь ойлгомжтой. Харин төлбөрөө зөвхөн рублиэр төлнө” гэж Засгийн газрын сайдуудтайгаа хийсэн уулзалтынхаа үеэр ярьсан юм. Үүнийг зарим орон төлбөрийн гэрээг зөрчсөн хэмээн үзэж байна.
 
 
 
Үүнээс гадна тэрбээр газрын тос, үр тариа, нүүрс, метал, бордоо гэсэн гол түүхий эдийн эскпортын төлбөрөө рублиэр төлөх жагсаалтад оруулахаар төлөвлөөд байгаа талаар "The Guardian” энэ сарын 1-нд мэдээлж байв. Ийн улс орнууд Оросоос бараа, бүтээгдэхүүн авахын тулд рублийг их хэмжээгээр нөөцөлж эхэлнэ. Энэ нь дэлхийн мөнгөний зах зээлд ам.доллараар дамжуулан ноёрхоод байгаа АНУ-ыг сөрөх боломж хэмээн ажиглагчид үзэж байна.
 
ЕВРОПЫН ОРНУУДАД НЕФТИЙН ҮНЭ 15-20 ХУВИАР ӨСӨВ
 
ОХУ-ын Газпром компанийн мэдээлснээр нэгдүгээр сарын 27-ны байдлаар тус улсын худалдаалсан байгалийн хийн 58 хувийг авсан Европын болон бусад орнууд еврогоор төлбөрөө хийжээ. Харин нийт борлуулалтын 39 хувийг ам.доллар, гурав орчим хувийг стерлинг эзэлж байна. Дэлхийн зах зээл дээр арилжаалдаг бараа бүтээгдэхүүний төлбөрийн ихэнх хувийг ам.доллар болон еврогоор хийдэг. Энэ нь дэлхийн валютын нөөцийн 80 орчим хувийг бүрдүүлдэг гэж "The Guardian” бичжээ. Тиймээс тус улс энэ 80 хувийг рубль болгон хөрвүүлэхийн тулд экспортын төлбөрөө рублиэр авч эхэлсэн юм. Энэ нь хэд хэдэн экспортын гол бараанд монополь тус улсын хувьд бусад орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх шийдвэр байв.
 
Тухайлбал, дэлхийн металлын хэрэгцээний 40 орчим хувийг, авто машин үйлдвэрлэлийн 90 орчим хувийг Орос хангадаг гэж "S&P Global Ratings” компанийн судалгааны албаны дарга Паул Ваттерс ярив. Ингэснээр машин үйлдвэрлэгчид палладинаа рублиэр авах уу, эсвэл өөр нийлүүлэгч хайх уу гэсэн сонголтдоо тулгарлаа. Нөхцөл байдал хүндэрвэл үйлдвэрээ хаахад хүрч болзошгүйг Ваттерс анхааруулав.
Путины  мэдэгдэл нь Европт байгалийн хийн хямралыг улам хурцатгах вий гэсэн санаа зовнилыг бий болгохын сацуу байгалийн хийн үнэ өсөхөд нөлөөлсөн юм. Тодруулбал, мэдэгдлийн дараахан Европын зарим орон болон Их Британид нефтийн үнэ 15-20 хувиар өссөн гэж "CNBC” мэдээлэв. Тиймээс Европын орнууд Оросоос байгалийн хийн хувьд хараат байдлаа багасгаж 2030 оноос өмнө нэлээд эрт экспортоо зогсоохоор төлөвлөж байгаа талаар Европын комисс мэдэгдэв.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Путин байгалийн хийн төлбөрийн нөхцөлөөр хариу цохилт өгч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани