Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсийг "халах" ЕХ-ны төлөвлөгөө бүтэлгүйтэж эхэллээ

Нүүрсийг "халах" ЕХ-ны төлөвлөгөө бүтэлгүйтэж эхэллээ

 

Герман, Итали ашиглалтаас гарсан нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа дахин  ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.  Долоон жилийн өмнө сүүлчийн нүүрсний уурхайгаа хааж байсан Британи мөн  шинээр нүүрсний уурхай нээхээр төлөвлөж буйгаа мэдэгдээд байна. Энэ нь сүүлийн 30 жилийн хугацаанд нээгдэж буй анхны уурхай аж. Түүнчлэн АНУ-д нүүрс шатаах үйл явц дахин сэргэж эхэлсэн бол Хятад улс хаагдсан уурхайнуудаа дахин нээж, шинээр барихаар төлөвлөж байна. Дэлхийн олон орон нүүрсийг "хална” гэдгээ болон хэрэглээгээ багасгахаа мэдэгдээд байсан ч эсрэгээрээ огцом өсөөд байна.

Өнгөрсөн жилээс эхлэн дэлхий дахинд байгалийн хийн хомсдол үүссэнээс гадна  цар тахлын хязгаарлалтыг цуцалсны дараа цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор нүүрсний эрэлт нэмэгдсээр байгаа юм.  Үүнээс гадна Орос Украин руу довтолсон нь нүүрсний зах зээлийн "турбо” боллоо. Ерөнхийдөө дэлхийн хамгийн бохир чулуужсан түлшний өсөлт дэлхийн эдийн засагт асар их нөлөө үзүүлж байна. Учир нь, нүүрс харьцангуй хямд түлшний нэг хэвээр байгааг шинжээчид онцолж байгаа юм.

Сидней дэх "Rystad Energy” зах зээлийн судалгааны компанийн нүүрсний зах зээл хариуцсан ахлах эдийн засагч  Стив Хултон "Гэрлийг асаалттай байлгах. Энэ бол хүмүүсийг эрх мэдэлтэй байлгаж, гудамжинд үймээн самуун гаргахыг зогсоодог зүйл юм"  хэмээжээ. 

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр 2021 онд дэлхий дахин нүүрснээс урьд өмнөхөөсөө илүү их цахилгаан үйлдвэрлэсэн байна. 2022 онд эрчим хүч үйлдвэрлэх, ган үйлдвэрлэх болон бусад үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нүүрсний хэрэглээ хоёр хувиар нэмэгдэж, найман тэрбум тоннд хүрч, энэ байдал 2024 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

Дэлхий дахин 2021 оны дунд үеэс эхлэн хөл хориогоо сулруулж, үйлдвэрүүд дахин нээгдэхийн хэрээр эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж эхэлсэн. Гэвч нүүрснээс зайлсхийж байсан Европ цахилгаан эрчим хүч болон байгалийн хийн хомсдолд орж, зарим бүс нутгуудад цахилгаан тасарч, хийн үнэ өссөн нь  эрчим хүчний хямралд хөтөлсөн. Үүнтэй холбоотойгоор нүүрс дахин моодонд орж эхлэв. Эрчим хүчний нүүрс нь дэлхий дээрх  хамгийн хямд түлшний эх үүсвэрийн нэг юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амбийцтай зорилт дэвшүүлж буй  Европын холбоо өнгөрсөн онд нүүрсний хэрэглээгээ 12 хувиар өсгөсөн нь 2017 оноос хойших анхны томоохон өсөлтөд тооцогдож байна.  Нүүрсний хэрэглээ АНУ-д 17 хувиар Ази, Африк, Латин Америкт мөн нэлээд өндөр хувиар өссөн үзүүлэлттэй байна. Орос Украин руу довтолсон нь дэлхийн эрчим хүчний зах зээлд гинжин урвал үүсгэж, нүүрсийг олны анхаарлын төвд ороход голлох нөлөө үзүүлж байгаа аж.

 

ЕВРОПЫН ХОЛБОО  ОРОСЫН ЭРЧИМ ХҮЧНЭЭС ТАТГАЛЗАЖ ЧАДАХ УУ

 

Европ чулуужсан түлшний гол нийлүүлэгч болох Оросоос хараат байдлаа багасгах арга замыг эрэлхийлсээр  байгаа юм. Ирэх өвөл эрчим хүчний аюулгүй байдлаа хангах зорилгоор Германы Засгийн газар RWE AG гэх мэт нийтийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, ашиглалтаас гарсан нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа дахин идэвхжүүлж, идэвхтэй станцуудынхаа ашиглалтаас гаргах хугацааг хойшлуулах талаар хэлэлцэж байна. Тус улсаас гадна Дани болон  Их Британи эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, тэр дундаа "Drax Group Plc” нүүрсний нэгжүүдийг нээлттэй байлгах хувилбаруудыг судалж байгаа аж.

 

НҮҮРСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ

 

Тонн тутамдаа 100 ам.доллароос дээшилдэггүй Австралийн нүүрсний жишиг үнэ өнгөрсөн аравдугаар сард 280 ам.доллар болтлоо өссөн. Түүнчлэн  Орос Украинд довтолсны дараа тонн нь 440 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд түвшинд хүрээд байгаа юм. "S&P Global”-ын дэлхийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч хариуцсан захирал Шижоу Жоу "Нүүрс нийлүүлэлтийн сүлжээ ийм өндөр эрэлтэд бэлэн бус байна. Нүүрсний ач холбогдол нэмэгдэхийн хэрээр нийлүүлэлт дагаад өсөхгүй болов уу.  Уурхайчид урт хугацааны эрэлтийн хэтийн төлөвт санаа зовсоор байна” гэжээ.

Уурхайчид цаг агаарын хүндрэл, ажиллах хүчний хомсдол, тээврийн асуудал, нүүрсний салбарт сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт хийгдээгүй зэрэг олон асуудалтай нүүр тулгарсаар байгаа юм.  Цахилгаан станцуудын томоохон нийлүүлэгч Индонез энэ оны эхээр нүүрсний экспортоо зогсоосон. Өөр нэг гол экспортлогч болох Австралийн үйлдвэрлэгчид борлуулалтаа нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал гэж мэдэгдсэн. Дэлхийн хамгийн том олборлогч төрийн өмчит "Coal India Ltd” олон сая өрхийн цахилгааныг таслахгүйн тулд аж үйлдвэрийн хэрэглэгчдэд нийлүүлэлтийг хязгаарлаж эхэлжээ. Өмнөд Африкийн Ричардс Бэй нүүрсний терминалын экспорт 2021 онд 58.7 сая тонн болж буурсан нь  сүүлийн 25 жилийн хугацаан дахь  хамгийн доод үзүүлэлт болжээ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Нүүрсийг "халах" ЕХ-ны төлөвлөгөө бүтэлгүйтэж эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Petro Matad: БНХАУ-д тогтоосон хөл хорио өрөмдлөгийн ажилд сөргөөр нөлөөлж байна

  Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” ...

Өнөөдөр, 18:22
ГХЯ: Задгай вагоноор бараа бүтээгдэхүүн тээвэрлэж эхэлсэн

  С.САРУУЛ Цар тахлын улмаас өнгөрсөн 1 жил гаруй хугацаанд уул ...

Өнөөдөр, 18:19
Газрын тос, байгалийн хийн үнэ өссөнөөр "Shell"-ийн ашиг I улиралд дээд түвшинд хүрлээ

 Газрын тос болон байгалийн хийн үнэ өссөнөөр "Shell” компанийн ...

Өнөөдөр, 18:15
“GAZPROM”-ийн олон улсын худалдан авагчдын 50 хувь нь рублийн данс нээлгээд байна

 "Gazprom”-ийн олон улсын худалдан авагчдын 50 гаруй хувь нь ...

Өнөөдөр, 15:04
Замын-Үүд боомтоор нүүрс, үр тарианы импорт, экспортын тээвэрлэлтийг сэргээлээ

 Цар тахлаас өмнө Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор өдөрт ...

Өнөөдөр, 14:40
Уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл I-IV сард ₮4.4 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 30.3 хувиар буурчээ

 Оны эхний дөрвөн сард уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 4.4 ...

Өнөөдөр, 14:15
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 42 хоногийн нөөцтэй байна

 Манай улс он гарсаар 639.6 мян.тн газрын тосны ...

Өнөөдөр, 14:13
Газрын тосны үнэ 4 долоо хоног дараалан өсөх төлөвтэй байна

 Газрын тосны үнэ дөрөв дэх долоо хоногтоо дараалан өсөх төлөвтэй ...

Өнөөдөр, 14:11
Замын-Үүд боомтоор ноос, арьс шир, самар зэрэг бүтээгдэхүүнүүдийн экспортыг сэргээлээ

  Цар тахлын улмаас өнгөрсөн 1 жил гаруй хугацаанд уул уурхайн бус ...

Өнөөдөр, 14:08
Булшлах уу, боловсруулах уу

 Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашиныг зах зээлд өргөн ...

Өнөөдөр, 11:37
Nornickel: 2022 онд никелийн зах зээлд 37 мянган тонны илүүдэл үүсэх төлөвтэй

 Дэлхийн хэмжээнд никелийн зах зээлд 37 мянган тонны илүүдэл үүснэ ...

Өнөөдөр, 10:49
УИХ-ын шийдвэрээр Хятадууд Монголын нүүрс тээврийг атгах уу

 -ТӨРИЙН ТҮШЭЭД ХЯТАДУУДАД НАЙР ТАВЬЖ, 20 МЯНГАН ЖОЛООЧИЙН ХУВЬ ...

Өнөөдөр, 09:34
БНХАУ: Эрчим хүчний үнэ, нийлүүлэлтийг тогтвортой байлгахад нүүрс чухал оролцоотой

 Эрчим хүчний үнэ, нийлүүлэлтийг тогтвортой байлгахад нүүрс чухал ...

Өнөөдөр, 09:10
Хятад улс Контейнер тээврийн лоббиг хийсэн Ван бин тэргүүтэй 10 гаруй даргыг баривчилжээ

  Урд хөршид ачаа тээвэр хариуцсан албан тушаалтнуудтай холбоотой ...

Өнөөдөр, 09:06
Өчигдөр, 19:44
​Замын-Үүд-Эрээн боомтоор ачаа бараа тээвэр сааталгүй болж байгаа гэв

  Цар тахал гарснаас хойш Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор ...

Өчигдөр, 19:41
"Их-7"-ийн гишүүн орнууд ОХУ-ын газрын тосонд нэмэлт хориг тавихаар хэлэлцэж байна

 "Их 7”-ийн гишүүн орнуудын Сангийн сайд нар ОХУ-ын эсрэг нэмэлт ...

Өчигдөр, 09:39
Финландад шатахууны хулгай газар авчээ

 Энэ хавар Финландад бензин, дизелийн түлшний хулгай эрс нэмэгдлээ. ...

Өчигдөр, 09:36
БНХАУ ОХУ-аас хямд үнээр газрын тос импортолж стратегийн нөөцөө нэмэгдүүлэхээр зорьж байна

 БНХАУ түүхий газрын тосны стратегийн нөөцөө нэмэгдүүлэхээр ОХУ-аас ...

Өчигдөр, 09:30
АНУ Венесуэл улстай газрын тосны худалдаагаа сэргээлээ

 АНУ-ын Засгийн газар Венесуэл улстай газрын тосны худалдаагаа ...

Өчигдөр, 09:29
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам бол Монголын том бүтээн байгуулалт

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын их бүтээн ...

2022 оны 05 сарын 20, 10 цаг 17 минут
Fitch Solutions: Хөнгөн цагааны үнэ 2022 онд тонн нь $3000, 2023 онд $2800 байх төлөвтэй

 Хөнгөн цагааны үнэ 2022 онд тонн нь 3000 ам.доллар байх төлөвтэйг ...

2022 оны 05 сарын 20, 09 цаг 56 минут
XINHUA: I УЛИРАЛД ЭРЭЭН БООМТООР 529,000 ТОНН НҮҮРС ИМПОРТОЛСОН

 БНХАУ-ын Эрээний боомтоор 2022 оны эхний улиралд 529 мянган тонн ...

2022 оны 05 сарын 19, 09 цаг 44 минут
Н.Наранбаатар: “Петрочайна Дачин Тамсаг” гадаадад данстай, тайлан нь хятад хэл дээр гардаг

 "Петрочайна Дачин Тамсаг”-тай холбоотой асуудлыг өчигдөр Аюулгүй ...

2022 оны 05 сарын 19, 09 цаг 41 минут
Гангийн үйлдвэрлэлээс ялгарах хүлэмжийн хий 2050 он гэхэд 30 хувиар буурах төлөвтэй

 Гангийн үйлдвэрлэлээс ялгарах хүлэмжийн хий 2050 он гэхэд 2021 оны ...

2022 оны 05 сарын 19, 09 цаг 32 минут
АМГТГ: ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ИМПОРТ 2021 ОНД ЦАР ТАХЛЫН ӨМНӨХ ТҮВШНЭЭС 10 ХУВИАР БУУРСАН

 Газрын тосны бүтээгдэхүүний импорт 2021 онд 2019 оны түвшнээс 10 ...

2022 оны 05 сарын 18, 18 цаг 49 минут
Нефтийн үнэ буурчээ

 ВАШИНГТОН. /Reuters/. АНУ Венесуэлийн эсрэг авсан зарим хориг ...

2022 оны 05 сарын 18, 18 цаг 47 минут
УУХҮЯ: V/12-ны өдөр хүртэлх хугацаанд 4 сая гаруй тонн нүүрс экспортлоод байна

 2022 он гарсаар энэ сарын 12-ны өдөр хүртэл Монгол Улс нийт дөрвөн ...

2022 оны 05 сарын 18, 17 цаг 12 минут
“Steppe Gold”-ийн орлого I улиралд 194 хувиар өсөж, $5.5 сая болов

 Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, үнэт металл үйлдвэрлэгч ...

2022 оны 05 сарын 17, 09 цаг 38 минут
Зэсийн үнэ 5 долоо хоног дараалан унав

 Зэсийн үнэ тав дахь долоо хоногтоо дараалан унаж байна. Энэ нь 2020 ...

2022 оны 05 сарын 16, 18 цаг 19 минут
Хөрснөөс авсан дээжийн 88 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрчээ

Хөрсний бохирдлын судалгаагаар нийслэлийн хөрсний 4.1 хувь нь сул, 25 хувь ...

2022 оны 05 сарын 16, 18 цаг 17 минут
Саудын Араб Азид нийлүүлэх газрын тосны үнээ сүүлийн 4 сард анх удаа буурууллаа

 Саудын Арабын Хаант улс зургаадугаар сард Азид нийлүүлэх газрын ...

2022 оны 05 сарын 16, 18 цаг 10 минут
“Голомтын төгөл” 650 гаруй гацууртай боллоо

  Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкны хамт олон Тогтвортой ...

2022 оны 05 сарын 16, 17 цаг 22 минут
2022 оны 05 сарын 16, 13 цаг 59 минут
Манай улсын экспорт эхний улиралд 58.4 сая ам.доллар буюу 2.9 хувиар багасав

      Манай улсын нийт экспорт энэ оны эхний 3 сарын ...

2022 оны 05 сарын 16, 09 цаг 56 минут
ЗЭС, ХӨНГӨН ЦАГААНЫ ҮНЭ ЭРГЭН СЭРГЭВ

 2022 он гарсаар доод түвшинд дөхөөд байсан зэс, хөнгөн цагааны үнэ ...

2022 оны 05 сарын 13, 14 цаг 55 минут
2022 оны байдлаар 2.3 тэрбум хүн усны хомстолд орж байна гэв

 НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцид нэгдсэн орнуудын 15 дахь хурлын ...

2022 оны 05 сарын 13, 14 цаг 54 минут
АЛТНЫ СПОТ ҮНЭ 0.8 ХУВИАР ӨСӨЖ, УНЦ НЬ $1852 БОЛОВ

 АНУ-ын инфляц сүүлийн 40 жилийн дээд цэгт хадгалагдсанаар алтны үнэ ...

2022 оны 05 сарын 13, 14 цаг 11 минут
Европын 20 компани хийн төлбөрөө рублиэр хийх данс нээжээ

 НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Европын 20 компани Москвагийн тавьсан ...

2022 оны 05 сарын 13, 12 цаг 48 минут
Дэлхийн хамгийн өвөрмөц зургаан мод

 Мод хүчил төрөгч бэлэглэдэг хамгийн энгийн хэрнэ  ашиг тустай ...

2022 оны 05 сарын 13, 10 цаг 29 минут
Илон Маск: Уул уурхайн компани худалдаж авах саналд нээлттэй

 Илон Маск ирээдүйд "Tesla” компанийн бизнесийн 25-30 хувийг БНХАУ-ын ...

2022 оны 05 сарын 13, 10 цаг 19 минут
Эрэлт өсөх төлөвтэй байгаагаас БНХАУ нүүрсний нөөцөө нэмэгдүүлэхийг зорьж байна

 Энэ сарын эцсээр нүүрсний эрэлт сэргэсэн тохиолдолд бэлтгэлтэй ...

2022 оны 05 сарын 12, 19 цаг 44 минут
SXCOAL: МОНГОЛООС БНХАУ-ЫН НҮҮРС ИМПОРТЛОХ ЗАРДАЛ ТОНН ТУТАМД 60 ЮАНИАР БУУРАХ ТӨЛӨВТЭЙ

 БНХАУ бүх төрлийн нүүрсний импортын тарифыг тэглэснээр Монголоос ...

2022 оны 05 сарын 11, 15 цаг 17 минут
2022 оны 05 сарын 11, 15 цаг 14 минут
2022 оны 05 сарын 10, 11 цаг 12 минут
Fitch: Оны II хагаст БНХАУ-д металлуудын эрэлт өсөж, үнэ тогтворжих төлөвтэй

 Металлын хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг БНХАУ-д COVID-19-ийн ...

2022 оны 05 сарын 09, 20 цаг 06 минут
2022 оны 05 сарын 09, 20 цаг 04 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани