Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гашуунсухайтаас баригдсан “олс”-ны үзүүр нүүрсний хулгайн бүлэглэл рүү хөтөлж хэллээ

 
 

Гашуунсухайтаас баригдсан “олс”-ны үзүүр нүүрсний хулгайн бүлэглэл рүү хөтөлж хэллээ

 

Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтоор 2022 оны дөрөвдүгээр сарын 5-14-ний хооронд нүүрс ачсан 10 машин ямар нэг бүртгэлгүй гарсан нь ГЕГ-ын дотоод хяналт шалгалтаар илэрчээ. Ойролцоогоор 1000 гаруй тонн нүүрс гэсэн үг. ГЕГ-аас уг үйлдлийг АТГ, ТЕГ, ЭЦА-нд шилжүүлсэн байна.
Уг нүүрсийг Цагаан хад дахь "Ханбогд инженеринг” ХХК-ийн талбайгаас ачсан байна. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан Гашуунсухайт дахь Гаалийн газрын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр, "Ханбогд инженеринг” ХХК-ийн захирал О.Энх-Амгалан нарын арваад хүнийг уг хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд байна.
 
Тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан ахлах байцаагч Д.Эрдэнэбаярын хувьд "Уг хэргийг би ганцаараа үйлдсэн” гэх мэдүүлгийг өгч буй аж.
Тиймээс хууль хяналтынхан гаалийнхнаас гадна Гашуунсухайт дахь хилийн шалган нэвтрүүлэх заставынхан, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн нэр бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгахаар болж буй бололтой.
Мөн Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, тэндээс Цагаан хаданд хяналт тавьж ажилладаг бүрэлдэхүүн, АТҮТ-ийн удирдлага, тус төвийн Цогтцэций сум дахь салбарынхан гээд хөвөрнө.
 
Хамгийн гол нь Монгол Улсын хилийн боомтоор ямар нэг бүртгэлгүй нүүрс ачсан машинууд нэвтрээд байна гэдэг бол ганц нэг алба хаагчийн хийх ажил биш. Тэр ч байтугай дан ганц манай улсын ийм нөхдүүд ч амжуулахгүй юм байна.
 
Ерөөс, шуудхан хэлэхэд Монгол Улсын хил, гааль, цагдаа, АТҮТ-ийн ажилтнууд үүнд ямар нэг байдлаар оролцож, цааш гараад Хятадын Баяннуур талд хүлээж аваад нэвтрүүлдэг сүлжээ байна гэсэн үг.
Тэгэхээр энэ ганц жишээн дээр гэхэд л АТГ, ТЕГ, ЭЦА-ныхан ямар газрын хэн гэдэг албан тушаалтнууд оролцсоныг тогтоох нь тодорхой. Тогтоочихсон ч байх шиг байна. "Айл”-ын талаас бас ямар хүмүүс оролцоотойг хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд шалгаж таарах биз.
Түүнчлэн "Ханбогд инженеринг” ХХК-ийн талбайгаас ачигдсан гэх нүүрсний эх сурвалж бас ил болох ёстой. Хаанаас хэзээ, ямар замаар ачсан нүүрсийг тэр талбайд очиж буулгасан бэ гэдэг маш чухал. Бүртгэлтэй юу, эсвэл хулгайнх уу гэдгийг тогтоох шаардлагатай. Ингэж байж энэ хэргийн үнэн мөн нь тодрох учиртай.
 
Бүр цаашилбал, Гашуунсухайтаас баригдсан энэ хэрэг зүгээр л "олс”-ны үзүүр болж таарч мэдэхээр болсон байна. Энэ хэрэг олон жил болсон нүүрсний хулгайн бүлэглэл рүү хөтөлж эхэлж  байгаа мэдээлэл байгаа юм.
Хилийн боомтоор бүртгэлгүй гараад явчихдаг маш том жишээг бид мэднэ. "Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн "Тавантолгой” ХК-ийн дунд байсан мөргөцөг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр алга болсон гэдэг. Энэ талаар жилийн дараа мэдэцгээж бөөн дуулиан дэгдэж байлаа. Тэр нүүрсийг "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбайгаас туучихсан гэдэг. Зарим мэдээллээр "...Дунд нь орхигдсон байсан” гэх агуулгатай яриа байдаг юм. Тэндээс 268 мянган тонн нүүрс алга болсон. Сүүлд нь нэмэгдсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Л.Энхболд  "Өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын газар 340 орчим мянган тонн нүүрсний асуудлыг гаргаад ирчихсэн байгаа. Ямар аж ахуйн нэгж авсан нь ч тодорхой болж байх шиг байна” гэж 2018 онд ярьж байв.
 
Тэгж дуулиан дэгдэх үед хулгайлагдсан нүүрсний төлбөрийг "Тавантолгой” ХК-иас "Эрдэнэс Тавантолгой” ХК-д  төлөх гэрээг хоёр компанийн захирал Д.Ариунболд, Р.Сэддорж нар хийж байсан юм.
Л.Энхболдын тухайд дээрх захирлуудын авах, өгөхөөр байгуулсан гэрээг буруутгаж байсан. Учир нь хулгайлсан хүмүүс нь төлөх ёстой төлбөрийг орон нутгийн хувьцаат "Тавантолгой” компани төлөх ёсгүй” гэж тэр үзсэн. Үүнийгээ хэвлэлүүдээр байнга ярьж байлаа.
Харин саяхан энэ гэрээ эцэслэгдэж, харилцан тохиролцсон гэдэг мэдээлэл байна. Гэхдээ энэ хулгайн асуудлыг "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Б.Ганхуяг, "Тавантолгой” ХК-ийн Ж.Доржсүрэн хоёр тохироод хаачихаж болдог юм болов уу даа?!
Л.Энхболдын хэлсэнчлэн хулгайлсан хүмүүс нь төлбөрийг төлж, хариуцлага хүлээх учиртай юм.
 
Ер нь бол "Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн "Тавантолгой” ХК-ийн дунд байсан мөргөцөг алга болох процесс, иймэрхүү байдлаар нүүрс гардаг хэрэг явдал аль 2013 оноос эхэлсэн гэдгийг эх сурвалжууд хэлсээр байдаг. Гэвч хууль хяналтынхан төдийлөн авч үзэхгүй байсаар өнөөдрийг хүрч байгаа юм.
 
Өөрөөр хэлбэл, мөргөцгийн нүүрс ачигдах үеэр Гашуунсухайт боомт дээр асуудал үүссэн байдаг. Хэрэг дандаа дараа нь илэрдэг болохоор хэд хоногийн дараа л "Олон тооны хоосон машин хил давчихаад ороод ирсэн” гэх мэдээ бичигдсэн байдаг аж. Нягтлахаар "Хятад руу гарч засвар үйлчилгээнд орсон” гэдэг байжээ. Тээврийн компанийн захирлууд нь голдуу хятад хүн, ийм компаниуд голчлон Хятадын хөрөнгө оруулалттай гэдэг тул тэгсгээд нам дарагдаад өнгөрөөд байсан юм.
Түүнчлэн "Голомт” Д.Баясгалан нар Гашуунсухайтын төмөр замыг барьсан төлбөртөө "Эрдэнэс Тавантолгой”-гоос авч байгаа нүүрс ямар замаар яаж гардгийг шалгах л хэрэгтэй.
 
Тэгэхээр АТГ, ТЕГ, ЭЦА-ны мөрдөгчид энэ асуудлыг бүр 2013 оноос хойш авч үзэх нь зөв болно.
 
Нэг үгээр хэлбэл, 2013 оноос хойш ХХЕГ, ГЕГ, АТҮТ, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын даргаар хэн хэн ажиллаж байсан бэ. Нарийсгаад, мөн хугацаанд Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч, Гашуунсухайт боомт дахь шалган нэвтрүүлэх заставын дарга, Гашуунсухайт боомт дахь Гаалийн газрын дарга, Цагаан хаданд хяналт тавьж ажилладаг цагдаагийнхан, Цогтцэцийн АТҮТ-ийнхөн зэрэг хүмүүсийг тодорхой болгож шалгах шаардлага үүснэ.
Жишээ нь, 2013 онд ХХЕГ-ын даргаар Ш.Лхачинжав томилогдсон. Мань эр 2016 оны наймдугаар сард чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэгээд ХХЕГ-ын дэд даргаар ажиллах болсон. 2019 оноос ХСИС-ийн захирлаар ажилласан. 2021 онд, жилийн өмнө Хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааны даргаар томилогдсон. Одоо тэр албан тушаалдаа ажиллаж байна.
 
Энэ утгаараа Ш.Лхачинжав генерал нүүрсний хулгайд оролцоогүй юм гэхэд маш том гэрч болно. Түүнтэй холбоотой байж мэдэх нэг анхаармаар явдал байдаг. 2021 оны арванхоёрдугаар сарын эхээр Гашуунсухайт боомтын замд Хилийн боомтын Ш.Лхачинжавын цэрэг, Хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааны н.Одхүү согтуугаар автомашин жолоодон явж байхдаа осол гаргаж хоёр хүнийг гэмтээсэн гэдэг. Тэр үеэр цагдаагийнхны хэргийн газар дээр хийсэн үзлэгээр н.Одхүүгийн унаж явсан "Harrier” маркийн автомашинаас их хэмжээний мөнгөн тэмдэгт олдсон гэх мэдээлэл цацагдсан. Тэр тэгсгээд нам дарагдаад алга болсон. Ямар учиртай мөнгө байсан бэ гээд ухвал бас сонин л юм.
 
ХХЕГ-ын даргаар Ш.Лхачинжавын дараа Ц.Сэргэлэн томилогдсон. Ц.Сэргэлэн 2020 онд УИХ-ын гишүүн болж, оронд нь Х.Лхагвасүрэн томилогдсон.
 
За тэгвэл, улсын хилийг хамгаалах, хилийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн О131 дүгээр ангийн захирагчаар 2013-2020 онд Б.Батхүү ажиллаж байжээ. Б.Батхүү 2021 оны долдугаар сард ХХЕГ-ын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд даргаар томилогдсон. Түүний дараа В.Хундгаа жил орчим ажилласан. Одоо Б.Гантөмөр тус ангийн захирагчаар ажилладаг.
Мөн тус ангийн харьяа авто замын шалган нэвтрүүлэх, хил хамгаалах үүрэгтэй Гашуунсухайт дахь шалган нэвтрүүлэх заставын даргаар 2013-2017 онд н.Нямсүрэн, 2017 оноос хойш н.Ариунболд ажиллаж байгаа юм байна.
Энэ мэтээр цаашлаад, АТҮТ, ГЕГ, аймгийн Цагдаагийн газрын томилгоотой албан тушаалтнуудыг гаргаж ирж таарах байх.
Энэ бүхний дараа л Улаанбаатарт суугаа, тэр дундаа Төрийн ордон, Засгийн газрын байрууд, төрийн болоод өмчит том том компанийн хойморт суугаа нөхдүүд ил болно доо. Бүлэглэл гэдэг чинь угтаа тэд аж.
 
Үргэлжлэл бий...
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Гашуунсухайтаас баригдсан “олс”-ны үзүүр нүүрсний хулгайн бүлэглэл рүү хөтөлж хэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани