Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ши, Путин хоёр нүүрсний "дайн" эхлүүлнэ

Ши, Путин хоёр нүүрсний "дайн" эхлүүлнэ

 

Нүүрс экспортолж, эдийн засгаа сэргэлтэд оруулах хүсэлт хэдэн орны ирээдүй ОХУ, БНХАУ-ын "ая тав”-ыг л харж байна даа.

-НҮҮРСНИЙ "ДАЙН”-Ы ГОЛ ТОГЛОГЧИД-

БНХАУ энэ сарын 1-нээс эхлэн 2023 оны гуравдугаар сарыг дуустал бүх төрлийн нүүрсний импортын татвараа тэглэлээ. Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны хүрээнд гайхалтай сайн мэдээ байж болох ч, урд хөршийн хэвлэлүүдээр БНХАУ-ын эрх баригчдын дээрх шийдвэр ОХУ-д хамгийн ашигтай тусах талаар мэдээлж байна.

               Украины асуудалтай холбоотойгоор НАТО, Европын холбооноос ОХУ-ын нүүрсний экспортод хориг тавьсан. Харин тэр үеэр ОХУ-ын эрх баригчид нүүрсээ Владивостокоор дамжуулан Азийн орнууд руу гаргана гэдгээ мэдэгдээд байв. Мөн ОХУ-аас БНХАУ руу ирэх 3-5 жилийн хугацаанд 100 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан.

 

               БНХАУ нүүрсний хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг. Өнгөрсөн онд л гэхэд 324 сая тонн нүүрс импортолсон. Үүний 17.5 хувь буюу 57 сая тонныг нь ОХУ-аас авсан байна. Жилээс жилд БНХАУ-ын ОХУ-аас авах нүүрсний хэмжээ нэмэгдсээр байгааг "SXCoal”-ийн мэдээллээс харж болно. Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-аас Европт нийлүүлэх байгалийн хий тасалдвал нүүрсний хэрэглээ өсөж, үнэ ч дагаж өсөх юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн нүүрсний "дайн” гэж нэрлээд байгаа энэ томоохон зах зээлд, энэ цаг үед ОХУ, БНХАУ шиг том тоглогч үлдсэнгүй дээ.

-"НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛД ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ҮҮСНЭ” ГЭВ-

БНХАУ-ын эрх баригчдын импортын нүүрсний татвараа тэглэх шийдвэртэй холбоотойгоор олон улсын хэвлэлүүд зах зээл дэх нүүрсний үнэд хөөрөгдөл үүсэх талаар сэрэмжлүүлж байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 4-ний өдрийн байдлаар олон улсын зах зээлийн дунджаар коксжих нүүрсний үнэ 592 ам.доллар байна. Энэ нь ОХУ, Украины дайн эхлэхээс өмнөх буюу хоёрдугаар сараас хойш 33.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 375.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

Тэгвэл БНХАУ-ын нүүрсний импортын татварыг тэглэсэнтэй холбоотойгоор зах зээл дэх нүүрсний үнэд хөөрөгдөл үүсэж, спот үнэ нь 50 хувь дахин өснө гэж олон улсын эдийн засагчид тайлбарлаж байна. Одоогоор БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос "Зах зээлийг бодлогогүйгээр халааж, үнийн хөөрөгдөл үүсэхгүй байхад анхаарна” гэж мэдэгдээд байгаа ч, зах зээл дэх бодит ханшийг харвал албаны мэдэгдлээс хол зөрүүтэй байх аж.

               Зөвхөн ОХУ-аас БНХАУ руу нийлүүлэх нүүрсний хэмжээнээс гадна Австрали, Энэтхэг, Индонези, өдөрт л гэхэд 150 ачааны машин нүүрс БНХАУ-д нийлүүлдэг зарим хөрш орныг нь мартаж болохгүй. БНХАУ-ын импортын нүүрсэнд томоохон нөлөөтэй БНЭУ-аас урд хөрш рүү нийлүүлэх нүүрсний хэмжээ энэ онд буурах магадлалтай. Учир нь, БНЭУ-ын Засгийн газраас нүүрсний импортоо нэмэгдүүлж, нөөцөө нэмэгдүүлэх шийдвэр гараад байгаа.

Өөр нэгэн зах зээлийн ханшаас дурдвал, өнгөрсөн онд БНХАУ-ын импортын нүүрсийг тэргүүлсэн Автсрали Улсын зах зээлд коксжих нүүрсний үнэ өсөж байна. "Fastmarkets” индекст,

Хятадын Жинтан боомтод:

Коксжих нүүрсний үнэ тонн тутамд 513.78 ам.доллар буюу өөрчлөгдөөгүй дүнтэй.

Австралийн Далримплын нүүрсний терминалд:

Коксжих нүүрсний үнэ тонн тутамд 2.09 ам.доллароор өсөж, 521.60 ам.доллар болсон байна.

 

-АЛТНЫ СПОТ ҮНЭ "ШАЛДАА” БУУВ-

Мөн нүүрсний "дайн”-аас гадна ОХУ, БНХАУ-ын эрх баригчдын шийдвэртэй холбоотойгоор олон улсын зах зээлд суурь металлын үнэд өөрчлөлт орж байна.

               Тухайлбал, ОХУ-ын эсрэг тавьсан арга хэмжээтэй холбоотойгоор ам.долларын ханш чангарч байгаа. Тэгвэл үүнийг дагаад бондын өгөөж өсөж, алтны үнэ сүүлийн 10 долоо хоногийн доод түвшинд хүрлээ.

Олон улсын зах зээлд алтны спот үнэ 2.2 хувиар буурч, унц нь 1865 ам.доллар болсон байна. Харин АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 2018 оноос хойш анх удаа гурван хувиар өсжээ.

 

-ЗЭСИЙН ФЬЮЧЕРС ҮНЭ СҮҮЛИЙН ТАВАН САРЫН ДООД ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ-

Суурь металлын хэрэглээгээр тэргүүлдэг БНХАУ "ковид тэглэх” бодлого баримталж байгаа. Уг бодлогын хүрээнд томоохон хотууддаа хөл хорио тогтоох эрсдэлтэй байна. Харин энэ эрсдэл нь нөгөө талд зэсийн үнэд нөлөөлж, зэсийн фьючерс үнэ сүүлийн таван сарын доод хэмжээнд хүрчээ.

               Зэсийн фьючерс нь үнэ өнгөрсөн долоо хоногийн дүнгээсээ дөрвөн хувиар буурч, тонн нь 9307 ам.доллар болов. 2022 он гарснаас хойш 10 гаруй хувиар өсөөд байсан зэсийн үнэ унаж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн доод хэмжээндээ хүрлээ.

https://ergelt.mn/news/48/single/20784
Ши, Путин хоёр нүүрсний "дайн" эхлүүлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

Өнөөдөр, 11:58
Өнөөдөр, 11:57
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани