Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Экспорт ба “их замын дээрэмчид”

Экспорт ба “их замын дээрэмчид”

 

Ерөнхий сайд Өмнөговьт ажиллав. Сайхан зүйл олныг ярилаа.
 
“Тавантолгой-Гашуунсухайт 267 км төмөрзам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км зам энэ намартаа багтаж бүрэн ашиглалтад орно. Энэ замууд ашиглалтад орсноор жилд 50 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортлох боломжтой. Хоёр талын холбогдох байгууллагуудын удаан хугацааны яриа хэлэлцээ болон халдвар хамгааллын дэглэмийг үр дүнтэй зохион байгуулсны үр дүнд тавдугаар сарын 25-наас нүүрсний уртын тээвэр, 31-ний өдрөөс задгай тээвэр эхэлнэ. Тэгэхээр боомтын гацаа шийдэгдэнэ. Олон сар огцом буурсан экспортын хэмжээ нэмэгдэнэ.
 
Улсын төсөвт төвлөрүүлэх АМНАТ хэвийн болж, Монгол Улсын эдийн засгийн эерэг үзүүлэлт нэмэгдэнэ.
 
...Энэ оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирсон. 70 жилийн өмнө Замын-Үүд-Эрээн боомтын хил холболтын цэгийг тохирч.
 
Харин 70 жилийн дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын цэгийг тохирч холбогдох бүтээн байгуулалтын ажил хийнэ. Тэгсэнээр шилжүүлэн ачиж, буулгах терминалыг ирэх долдугаар сард ашиглалтад оруулахаар болоод байна.
 
Бид экспортын гарцаа ойрын ирээдүйд дөрөв болгоно” гэжээ.  Ер нь Ерөнхий сайдын тухайд экспортыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа нь харагддаг. Угаасаа Монголын эдийн засаг зэс, нүүрс, төмрийн хүдрийн экспортын орлого дээр тогтдог. Тиймээс экспортын гарцыг нэмэгдүүлэх тал дээр түлхүү ажиллаж байх шиг байгаа юм.
 
Тэгэхээр олон жил гацсан төмөр зам, авто замууд тавигдаж, Монгол, Хятадын ачаа эргэлтийн голлох боомтууд холбогдох нь онцгой чухал гэсэн үг.
 
Яахав, түр хугацаанд Хятадын хил, боомтууд хаагдаад асуудалтай л байна. Гэхдээ энэ хооронд Засгийн газрын ажлын хэсгүүд төмөр зам, боомтын бүтээн байгуулалтын ажлаа нэлээд урагшлуулжээ. Ингэх ёстой л доо. Ковид, дэлхий дахины асуудал намжихаар тэр нь бидэнд хүн хийгээд өгчихсөн юм шиг л хэрэг тусаа өгнө.
 
Ерөнхий сайдын дээр хэлсэнчлэн хоёр талын холбогдох байгууллагуудын удаан хугацааны яриа хэлэлцээр болон халдвар хамгааллын дэглэмийг үр дүнтэй зохион байгуулсны үр дүнд нүүрсний уртын тээвэр, задгай тээвэр эхлэхээр болж байна.
 
Ер нь нүүрс бол богино хугацаанд экспортлох шаардлагатай түүхий эд болоод байгаа юм. Манай энэ эрх ашигт нийцэх шийдвэрийг Хятадын тал саяхан гаргажээ. Хятадын Хөгжил шинэчлэлийн хорооноос “Дотоод гадаадын төвөгтэй нөхцөл байдалтай холбоотойгоор дотоодынхоо эрчим хүчний аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг хангах” зорилгоор 2022 оны тавдугаар сарын 10-нд “Импортын нүүрсийг яаралтай баталгаажуулах дунд болон урт хугацааны гэрээг нөхөж байгуулах асуудлыг тодорхой болгох” тухай мэдэгдэл гаргажээ. Энэ талаар маргааш нь нийтэд мэдээлсэн байна. Үүнийг сийрүүлбэл, энэхүү мэдэгдлийн дагуу Хятадын нүүрсний зах зээлд импортын нүүрс 20 хувь, дотоодынх нь олборлосон 80 хувь байхаар тогтоож, худалдан авагч, нийлүүлэгчийн хооронд дунд болон урт хугацааны гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байна.
 
Нийлүүлэгч талаас импортын нүүрс нийлүүлэх гэрээг нөхөж байгуулахдаа нүүрсний нийт хэрэглээний 80 хувийг дотоодынхоо нүүрс олборлогчидтой байгуулсан дунд болон урт хугацааны гэрээгээр бүрдүүлсэн байх нөхцөлийг хангасны үндсэн дээр нөөц бүрдүүлэх эх үүсвэр, үйлдвэрлэлийн боломж нэмэгдүүлэхийг эрэлхийлнэ.
 
Гэрээ байгуулахаар тохирсон, эсхүл гарын үсэг зурсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, дунд болон урт хугацааны гэрээний дагуу дотоодоос 2022 оны эцэс гэхэд нийлүүлэх нүүрсний нөөцийг яаралтай баталгаажуулах импортын нүүрсний нөөцөд шилжүүлэн тооцохыг тус тус хориглох аж. Нөхөж байгуулах гэрээний үнийг нийлүүлэгч болон худалдан авагч талууд хэлэлцэн тогтооно. Тохиролцоонд хүрэхгүй тохиолдолд дунд, урт хугацааны гэрээний үнийн 50 хувь дээр нүүрсний зах зээлийн үнэ 50 хувь байхаар гэрээнд тусган сар бүр үнэ тогтооно. Дээд үнэ нь дунд, урт хугацааны гэрээний тухайн сард худалдаалсан үнээс 1.5 дахинаас ихгүй /50 хувь/ байх, шууд 1.5 хувь нэмэгдүүлсэн хатуу зохицуулалт хийхгүй. Нүүрсний компаниуд 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс өмнө нүүрс худалдааны төвийн цахим хуудаст мэдээлэл баталгаажуулах үүрэгтэй. Хөгжил шинэлчлэлийн хорооноос орон нутаг, төрийн өмчит улсын үйлдвэрийн ажиллагааг хянан нягталж, төмөр замын байгууллагатай хамтран тээвэрлэлтийн зохион байгуулалтыг хийх юм байна.
 
Хятадын тухайд 2021 онд дотооддоо 4.07 тэрбум тн нүүрс олборлосон нь 2020 оныхоос 4.7 хувь, 2019 оныхоос 5.6 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
 
Түүнчлэн 2021 оны импортоор 323 сая тн нүүрс худалдаж авсан. Энэ нь тэдний жилийн нүүрсний зах зээлийн 7.9 хувьтай тэнцсэн байна. Түүний 81 хувийг эрчим хүчний, 17.1 хувийг коксжих нүүрс эзэлжээ.
 
Импортын нүүрсний хэмжээ 2021 онд өмнөх оноос 6.6 хувиар өсч, 231.9 тэрбум юаньд хүрсэн байна. Тэр нь өмнөх оныхоос 64.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болоод байгаа юм.
 
Тэгвэл одоо импортоо дахиад нэмэхээр болж буй нь энэ. Өөөрөөр хэлбэл, Хятад улс нүүрсний хангамж, нөөцөө бэлдэх гээд импортын татвараа тэглэж байна. Харин манай тал бүх нөхцөлийг хангаж өгөх нь зүйтэй юм.  Гэтэл ингээд хил боомтын асуудал цэгцэрч, экспорт хөдлөөд эхлэхээр манай тал маш том нэг зовлонтой учирна.
 
Бид “их замын дээрэмчид”-ээ цэгцлэх хэрэгтэй.
 
Түүхийн их холын цагаас эхлээд алсын аян хийж яваа жингийн цувааг замд нь тонодог нөхдийг их замын дээрэмчид гэдэг байв. Сүүлд манайхан тэднийгээ шилийн сайн эр хэмээн өргөмжилсөн гэдэг. Тэр нь явсаар өнөөдөр Монголын ашигт малтмалын экспортын замаас дээрэм хийдэг маш нарийн зохион байгуулалттай, машид зоригтой бүлэглэлүүд болчихоод байгаа юм. Манайд гарч буй мэдээллээр нүүрсний экспорт багассан ч нүүрсний үнэ өссөн учраас төлөвлөгөө биелсэн гэж яриад байдаг. Гэтэл нүүрсний экспортоо нэмэх, хэд дахин илүү ашиг олох боломж байсан. Тэр боломжийг “их замын дээрэмчид” хулгайлсан. Тэд нүүрс тээврийг бүхэлд нь базчихсан. “Их замын дээрэмчид” гэдэгт зарим нэр бүхий сайд, хил, гааль, мэргэжлийн хяналт, төмөр замын ажилтнууд багтана.
 
Нүүрсний компаниуд олборлоод бэлэн болгочихдог. Ер нь бол уурхайнууд хувь, хувьсгалгүй өнгөрсөн жилээс нүүрсээ импортлох бэлтгэлээ хангаад хүлээчихсэн. Гэтэл нүүрсээ тээвэрлэх дээр гацдаг. Эхлээд буулгах талбай хэрэгтэй. Хэд хэдэн компани гаалийн хяналтын талбайн зөвшөөрөл хүсээд олон сар болж байна.
 
Тэрийг нь Боомтын үндэсний зөвлөл гацаачихсан гэж байгаа юм. Асуухаар нь “Удахгүй хурлаар оруулаад шийдэж өгнө” гэдэг байна. Тэгэхээр Боомтын үндэсний зөвлөл гээч нь боомтуудыг боомилогч болоод байна уу. Орон нутаг ч гаалийн хяналтын бүсийн газар дээр хойрго ханддаг. Энэ нэг л асуудал нь. Хамгийн гол нь нүүрсээ тээвэрлэх вагон тэдэнд олддоггүй. Олдвол асар өндөр авлига өгөх хэрэг гарна. Уг нь УБТЗ-ын дарга саяхан солигдсон. Шинэ дарга очоод нэлээд чанга ажиллаж, болж бүтэхгүй нөхдүүдийг УБТЗ-аас холдуулж байгаа мэдээлэл бий. Гэсэн ч вагоны асуудал, наана цаана яриа хөөрөө байсаар байна. Шинэ дарга нь үүнд онцгой анхаарах хэрэгтэй гэсэн үг. Үүнээс гадна автомашинаар тээвэрлэх дээр бас том асуудал байна. “Хятадын тал өөрсдийн нүүрсний авлигачдаа барьсан гэнэ. Монголын авлигачдын нэрсийг илгээсэн. Тэд юу болсон бэ” гээд олон нийтийн сүлжээнд асуудал болж байна. Тэдний маань талаар зарим талаас хариулт өгч байна лээ. “Манайхан мандаад л байгаа” гэж байх юм.
 
Одоо тэгэхээр эхлээд нүүрсний тээврээс мөнгө цохидог “их замын дээрэмчид”-ээ олж илрүүлээд хариуцлага ярих ёстой.
 
Улмаар бүх тээврийн хэрэгслээр буюу контейнер тээвэр, төмөр зам, хил дамнасан жолоочгүй тээвэр буюу AGV-ээр нүүрсээ зөөх хэрэгтэй. Хятадын Цэхэ боомт дээр AGV ашиглахаар туршаад зөвшөөрчихсөн байна.. Ганцмод боомт дээр ч AGV-г ашиглахад бэлэн болсон байна. Гэтэл AGV-г Монгол Улсын талаас зөвшөөрөөгүй байгаа гэж хоёр улсын энэ салбарынхан мэдээлж байна. Тиймийн тул хилийн 0 цэгээс цааш нүүрсээ AGV-ээр татаж авахаар болж буй аж.
 
 
Мөн Хятадын талаас Бичигтийн боомтыг ирэх зургадугаар сарын дундуур нээх мэдээлэл байна. Гэтэл тэнд нүүрс буулгах талбайнууд нь хүрэлцдэггүй аж. Өнөөдөр тус боомтын гаалийн хяналтын гурав, зөвшөөрөлгүй 30 га талбай дээр нүүрс дүүрчихсэн. Эхнээсээ шатаад үнс болж байна. Өөрөөр хэлбэл, Хятадын тал боомтой цэлийтэл нээхэд манай тал ямар ч бэлтгэлгүй сууж байгаа гэсэн үг.
 
 
Эрэлт хэрэгцээ байгаа тул тэр хэрээр нийлүүлэхийн тулд боомт дээр хэдэн давхар төмөр зам, хэд хэдэн AGV, конвейрийн системүүдийг зэрэгцүүлж нүүрс тээврийг хийх хэрэгтэй. Ингэвэл жилд нэг л боомтоор 100 сая тн нурмаг ачаа тээвэрлэх боломж бүрдэх юм. Эцэст нь хэлэхэд, Хятадын тал нүүрсний экспорт дээр манайд боломж гэхэд болохоор шийдвэрийг гаргалаа. Ерөнхий сайд, Засгийн газар ч нүүрсний экспортдоо ихээхэн найдлага тавьж байна. Гэхдээ “их замын дээрэмчид”-ээ цэгцлэхгүй бол энэ найдлагад их л гай тарина даа?!
 
 
 
Үргэлжлэл бий...
 
сонин mn
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДПЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
 
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Экспорт ба “их замын дээрэмчид”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өнөөдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өнөөдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

Өчигдөр, 16:55
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

Өчигдөр, 14:52
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани