Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гамшиг далласан Д.Ганхуяг

Гамшиг далласан Д.ГанхуягАм.доллар пуужиндаж, төгрөг сул байв. Төрийн ордны төв цэгт цэнхэр туг намирсан тэр өдрөөс энэхүү үйл явцын эхлэл тавигдсан. Оны өмнө үл ялиг тал зассан ногоон чөтгөр энэ удаад зүсээ хувиргахаар шийдэв бололтой. Cap шинийн баярын өмнө төгрөг цаас болж, ам.долларт шахагдана гэх эдийн засагчдын таамаглал ч бий.

 

 

Юутай ч Монгол Улсыг ийм байдалд хөтөлж, хөрөнгө оруулалтыг хялайж харах болсон тэр нөхрийг энэ удаад буландлаа. Монгол Улсын 2013 оны төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасарч, гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар буурав. Гадаад худалдаа 2013 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 1.8 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ.

Сүүлийн арван сарын дотор гадаад худалдааны алдагдал 1.33 тэрбум ам.долларт хүрч, улмаар төлбөрийн тэнцлийн хөрөнгө санхүүгийн дансны ашиг 3.3 дахин буурсан мэдээг Үндэсний статистикийн хорооноос өгөх болов. Юун нөгөө гайхуулж, алмайруулж байсан 17 хувийн эдийн засгийн өсөлт.

Хэдийнэ дашийн шог болж. Ам.долларт улс даяараа эрүүдүүлж байгаа энэ зовлонг Уул уурхайн сайд Д.Ганхуягаас салгаж ойлгох аргагүй. Хөрөнгө оруулалт буурсан нь яах аргагүй мань эрийн алдаатай бодлогын үр шим. Н.Алтанхуягийн баярын ширээн дээрх бялууны цэцэгтэй хэсгийг Д.Ганхуягт жил гаруйн өмнө таваглаж билээ.

 

 

Байнгын ажиллагаатай парламентад гурав дахиа улиран сонгогдсон түүнд энэ хэмжээний шан харамж байлгүй яахав гэх магтаалын үг чихний хажуугаар хийсч байв Гэхдээ тэр энэ салбарыг гуйж биш гуядаж авсан нэгэн. З.Энхболд, С.Эрдэнэ нартай гар барьж "Шонхор” фракцид харьяалагдах болсон тэрбээр өмнөх Засгийн газрын үед Н.Алтанхуягийг аргагүй байдалд олон оруулсан.

Бас намын удирдлагуудынхаа эсрэг том дуугардаг тул албан тушаал амтлуулж амыг нь таглахаас өөр арга Н.Алтанхуягт үнэндээ үлдээгүй. Тиймээс "Шонхор”-ынхон цөм хоолтой болсон. Харамсалтай нь, тэр хариуд нь хөрөнгө оруулалтыг үргээв. Хөрөнгө оруулалтын тухай хууль нэг л биш, бас Монгол Улсын эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ганц энэ хууль хангалтгүй гэж үглэсээр шинэчлэв.

Дагуулан урт нэртэй хууль гэхчлэн хэд хэдэн хуулийг ч өөрчилж орхисон. Гэвч нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдог үлгэр биелэлээ олсон доо. Үр дүнг ганц зүйлээр жишихэд, Монголбанкинд тушаах алтны хэмжээ жилд 20-25 тоноор яригддаг байсан бол 2-3 тонн болтлоо буурсан. Бусад нь бүгд буруу замаар…

Мөн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас болж манай улсад орох хөрөнгө оруулалтын хэмжээ 50 хувиар буурч, гадаад өр талийв. Чингис, Самурай гэхчлэн сайхан нэртэй үнэт цаасууд ирээдүйн их өрийн эхлэл. Хэрэв иргэн бүр Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг ядаж юунд зарцуулж байгааг мэддэг бол…

Харамсалтай нь, эрх баригчид өөрсдөө ч үүнийг мэдэхгүй. Юутай ч Чингис бондын хүүнд өдөрт 300 сая буюу өдөрт нэг цэцэрлэг, гурван өдөрт нэг сургууль барих хөрөнгийг өгч буй гэх сөрөг хүчнийхний барин тавин өгсөн мэдээлэл л бий. Гэхдээ энэ мөнгийг Монгол Улсын иргэн бүр төлж барагдуулах нь туйлын ганц үнэн.

Эс бөгөөс клон улсын боол болох тавилан тосох аж. Too бодож, тооцоо гаргахдаа мань хүнийг ингэж алдсан гэхэд итгэмгүй. Уг нь Уул уурхайн салбарыг Д.Ганхуяг аль эртнээс цээжиндээ зурсан. Тэр дан дээлтэй байхдаа эл салбарынхныг багагүй шүүмжилдэг, тэднээс эх оронч сэтгэл нэхдэг нэгэн байлаа.

Түүнчлэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг олон ч удаа эрүүдэж, ёстой нэг үйл тамыг нь үзсэн дээ. Эрхэм сайдыг огцруулах бичигт гурван ч удаа гарын үсэг зурагсдын нэг гээд л бод. Гол шалтгаан нь Оюутолгойн гэрээг өөрчлөх бас шинэчлэх. Уул уурхайн сайдаар томилогдсон даруйдаа Д.Ганхуяг мөн л энэ зорилгоо онцолж байсан.

Тэр ч бүү хэл, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж чадахгүй бол албан тушаалаасаа огцрох тухай мэдэгдэл хэвлэлээр цацагдав. Гэвч сайд "Би гэрээг өөрчлөхгүй бол албан тушаалаасаа огцорно гэж хэлээгүй. Гэрээ ёсоор Монголын тал 34 хувийг эзэмшинэ. Анхны хөрөнгө оруулалт хийгдэнгүүт 50 хүртэл хувийг эзэмшинэ гэж байгаа.

Үүнийг л шаардсан” гэж бултав. Түүний энэхүү туйлбаргүй зангаас болоод "Рио Тинто” хөрөнгө оруулалтаа зогсоож ам.долларын ханш цойлж эхэлсэн юм. Төсвийн орлого ч тасалдав. Нүүрсний борлуулалт 50 хувиар унав. Мэдээж энэ бүх уналтыг Уул уурхайн сайд гадны зах зээлтэй холбон тайлбарладаг.

 

 

"Бридж”, "Бридж констракнш”, "БЭТ”, "МШТ”, "Сансар бридж”, "Жигүүр”, "Эвридей интернейшнл”, "Наран Эвридэй″, "АХИ”, "MGT”, "NIT”, "ЖАГ ДЕПО” зэрэг 12 компанийн хувьцаа эзэмшигч тэрбээр жилийн 19.9 сая төгрөгийн орлоготой тул орлого тасрах ямар хор уршигтайг сайтар мэднэ.

Төсвөөс цалинждаг байгууллагууд цалингаа тавьж чадахаа болино. Цалин тавигдахгүй бол иргэд өлсөнө. Мэдээж, 42 адуу, 345 үхэр, 694 хонь, 341 ямаатай салбарын сайдад тэр бүр мэдрэгдэхгүй байж мэднэ. Гэхдээ иргэдийн худалдан авалт багассан нь сүлжээ дэлгүүрийн тань орлогоос анзаарагдах биз ээ.

Уг нь Монгол моодонд орсныг ахин дахин сануулан, Уул уурхайн яамыг эрчим хүчнээс нь салган байж, Д.Ганхуягт хамгийн их мөнгө олох үүрэг даалгаварыг өгч, томоос том сейф тэврүүлээд тусад нь гаргаж билээ. Гэтэл бүтэц бүрэлдэхүүндээ нэмэлт хийснээс биш тэвэрч ирсэн сейфэндээ мөнгө хялайлгасангүй.

Харин ч энэ салбарын хөрөнгө оруулалт 32 хувиар буурсан төдийгүй гол нэрийн экспортын ашигт малтмалуудынх нь үнэ 13-40 хувиар унасан юм даг. Нийт хөрөнгө оруулалтын 85 хувийг цутгадаг энэ салбарын бодлого урвуугаа харсан мэт…

Өнөөдрийн байдлаар ам.доллар чангарч, өргөн хэрэглээний барааны үнэ, имфляцтайгаа тэврэлдэн "пуужинд” суучихлаа. Браво. Нэгэнт Болдоггүй бор өвгөний нисдэггүй бор морийг нь идчихсэн тэр нөхрийг мянга шүүгээд яах ч юм билээ. Бурхан өршөө түүнийг…

 


Д.Дорж

Эх сурвалж: "Нийгмийн шуудан” сонин

Гамшиг далласан Д.Ганхуяг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өнөөдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өнөөдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өнөөдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өнөөдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани