Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

П.Очирбатын дээлэнд л үлдсэн Монголын газрын тос

П.Очирбатын дээлэнд л үлдсэн Монголын газрын тос

 

Улс төр, бизнес хоёр уг нь хоорондоо аль болох хол байх тусмаа улсын хөгжил хурдасдаг юм гэнэ лээ. Гэтэл манай төр дотоодын аж ахуйн нэгжүүдийнхээ ажилд хэт ойртоод (оролцоод), гаднын хөрөнгө оруулалттай компаниудаас харин хол гэхэд хэтэрхий хол бодлого явуулаад байх юм. Өөрсдийнхөө хөгжлийг хойш татаад, гаднын бизнесийг хэтэрхий дэмжээд байгаа гэсэн үг л дээ. Хариуцах эзэнгүй шахуу болсон ийм компаниудаас одоогийн байдлаар хамгийн даварсан нь Тамсагийн сав газарт газрын тосны олборлолт явуулж буй "Петрочайна Дачин Тамсаг” болоод байна.

Баялагаа ашиглах цаг

Манай улс анх газрын тосны ордтой болж, тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат дээлийнхээ энгэрийг мялааснаас хойш 30 жилийн дараа боловсруулах үйлдвэртэй болох гэж байна. Боловсруулах үйлдвэр ашиглалтад орохтой зэрэгцээд түүхий эдийн асуудал яригдана. 2014 онд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэхдээ Монголд олборлогдсон газрын тосыг давуу эрхээр худалдаж авах (олон улсын зах зээлийн үнээр) эрхээ баталгаажуулсан болохоор Боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон цагаас эхлэн "Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн олборлосон газрын тосны 60 хувийг авах боломж бүрдэнэ (Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу өөрт ногдох 24-28 хувь+”Петрочайна Дачин Тамсаг”-т ногдох хувь). Олборлолтын хэмжээ гэрээнд заасан нөхцөлийг хангах хэмжээнд өсөхөд манайд ногдох тосны хэмжээ нэмэгдэх боломжтой. Гэхдээ нэмэгдлээ ч Сайншандын боловсруулах үйлдвэрийг бүрэн хангаж чадахгүй. Бүрэн хангахын тулд шинэ ордууд ашиглалтад орох зайлшгүй шаардлагатай. Эрх баригчдын зүгээс үлдсэн түүхий эдээ нөхөхийн тулд Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх арга хэрэглэхийг санал болгож буй. Гэхдээ энэ нь салбарын хөгжлийг хойш нь чангаах эрсдэлтэй тул дор багахан тайлбар оруулаад "Петрочайна Дачин Тамсаг” компанийн хууль зөрчсөн үйлдлүүдийг сануулахыг зорилоо. Учир нь, тус компанитай байгуулсан гэрээг хууль тогтоомжид нийцүүлж өөрчлөх Ажлын хэсгийг УИХ-аас Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан билээ.     

Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр оролдох нь яагаад эрсдэлтэй вэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр асуудал яригдахад Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх талаар зарим гишүүн дуугарсан талаар дээр дурдсан. Гэрээг Монголын талд ногдох тосны хувийг нэмэгдүүлж тогтоох нь мэдээж бидэнд ашигтай. Гэхдээ бодох юм бий. Бүтээгдэхүүн хуваах гэрээ бол ганц "Петрочайна Дачин Тамсаг”-тай холбоотой асуудал биш юм. Энэ бол гаднын хөрөнгө оруулагчдад тавьсан манай зарлал бөгөөд хөрөнгө оруулагчдыг дуудах "өгөөш” юм. Үүргээ ч гүйцэтгэж байгаа. Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 33 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 28 талбайд 31 гэрээлэгч Засгийн газрын баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ажиллаж байна (https://mrpam.gov.mn/article/49/ ). Үүнээс Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд "Петрочайна Дачин Тамсаг” ХХК, БХГ-97 талбайд "Доншен Газрын тос” ХХК (Монгол), Матад XX талбайд "Петроматад” ХХК тус тус газрын тосны ашиглалт, олборлолт явуулж байгаа юм. Лондонгийн хөрөнгийн бирж "AIM”-д бүртгэлтэй "Петро Матад” компани бол үндэсний хөрөнгө оруулалттай бие даасан компани бөгөөд 2022 оны дундуур Монгол дахь "Херон-1” цооногоосоо анхны газрын тос олборлоно хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Майк Бак өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдэгдэж байсан. "Херон” цооногоос олборлох эхний хэмжээ нь өдөрт ердөө 500 баррель байхаар төлөвлөсөн ч 2024 он гэхэд өдөрт 6000 баррель болтол нь нэмэгдүүлэх урьдчилсан тооцоо байгаа. Харин тэр үед Сайншандын Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох төлөвтэй байгаа билээ. Гурван жилийн өмнө тус компанийн монгол мэргэжилтнүүд "Матад-ХХ” талбайд өрөмдлөг хийж "Цэн тогоруу” цооногоос газрын тос нээн илрүүлсэн түүхэн үйл явдал болж байлаа. Ийм ирээдүйтэй явж байгаа салбараа унагах вий гэсэн болгоомжлол байгаа учраас Бүтээгдэхүүн хуваах гэрээг оролдохдоо хүрвэл бодолтой байх ёстой гэж байгаа юм. Өөрчлөхдөө тулбал хийчихсэн бэлэн загварууд байгаа. Газрын тосны тухай хуулийг шинэчилснийхээ дараа манай мэргэжилтнүүд шууд Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг шинэчлэх ажилд орж байсан. Гэхдээ өөрчлөөгүй өнгөрсөн нь дээр дурдсан амжилтуудыг авчирсан ч юм бил үү. Харин гэрээлж орж ирчихээд хууль журмаас гадуур явж байгаа "Петро Чайна Дачин Тамсаг”-ийн үйлдлийг бол нэн даруй таслан зогсоох нь зөв. 

Манай улстөрчдийг "Петрочайна Дачин Тамсаг” дарамталдаг уу

"Петрочайна Дачин Тамсаг” Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа мөртлөө хууль тогтоомжийг нь үл тоосон, тэр бүү хэл зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Тэр ч байтугай "Засгийн газар хоорондын гэрээгээр орж ирсэн учраас Засгийн газар, Ерөнхий сайдтай л ярина, доод шатны байгууллагуудтай ярихгүй” гэж үл тоосон байдал ч гаргаж байв. 2014 онд компанийн төслийн талбай дээр гарсан галын үеэр энэ байдал тод илэрсэн. Тэр үед Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаад гал алдсан атлаа Онцгой байдлын албаныханд "Бид өөрсдөө галаа унтраана, алдвал хариуцлагаа өөрсдөө хүлээнэ” гэж хэлсэн байдаг. Ер нь "Петрочайна Дачин тамсаг” ХХК Монголд хэрхэн орж ирсэн, орж ирсэн хойноо хууль журмыг хэрхэн үл ойшоож байгааг нь харахаар БНХАУ манай эрх баригчдыг дарамталдаг байх гэсэн хар ч орж ирээд байдаг юм. Энэ компанийн асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн "Петрочайнагийн асуудлыг нээлттэй хэлэлцэж болохгүй, алуулна шүү” гэж хэлсэн үг энэ хардлага оргүй биш гэдгийг харуулсан гэж бодож байна.

П.Очирбатын дээлэнд л үлдсэн Монголын газрын тос

"Петрочайна Дачин Тамсаг” Монголд хэрхэн орж ирсэн бэ  

Энэ компани Монголд анх орж ирэхдээ л эрх баригчдаас ихээхэн дэмжлэгтэй байсан нь анхаарал татдаг. Одоо нэгэнт жишиг болж, өөрчлөхөд бодолтой хандахаас өөр аргагүй болсон Бүтээгдэхүүн хуваах гэрээг айлын талд ашигтайгаар байгуулахад ч энэ компанийн нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй. Тамсагийн ордоос газрын тос олборлож хуваах гэрээг АНУ-ын компани эзэмшиж байсан гэдгийг одоо мэдэхгүй хүн үгүй биз. Хангалттай нөөц илрүүлсэн тус компани газрын тос боловсруулах үйлдвэр барих зөвшөөрөл хүсэхэд манай томчууд зөвшөөрөөгүй гэлцдэг. Одоо баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийг тэр үед л барьчихаж болох байсан гэсэн үг шүү дээ. Ингээд оронд нь Петрочайна орж ирэн "Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-гээр ажиллаж эхэлсэн түүхтэй. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд зааснаар олборлосон бүх тосны 40 хувийг "Петрочайна Дачин Тамсаг” компани үйлдвэрлэлийн зардал болгон авч үлдэх эрхтэй. Үлдсэнийг нь гэрээний 8.3 дугаар зүйлд заасны дагуу хувааж авна. Гэрээний 8.3-т бүтээгдэхүүн хэрхэн хувааж авахыг зохицуулсан заалт бөгөөд 

"1. Хуваах тосны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээ нь 50 мянган баррелиас бага байвал Монголын Засгийн газарт 35%, гэрээлэгчид 65% ногдоно.

2. Хуанлийн сарын хуваах тосны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээ нь 50 001 баррелиас 100 000 хүртэл баррель хүрсэн байвал Монголын Засгийн газарт 50%, гэрээлэгчид 50% ногдоно.

3. Хуанлийн сарын хуваах тосны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээ нь 100 001 баррелиас их байвал Монголын Засгийн газарт 60%, гэрээлэгчид 40% ногдоно”

гэж заасан байдаг. Одоо УИХ-ын зарим гишүүн шүүмжилж байгаа нь үнэний ортой, дэндүү гэхэд дэндүү өгөөмөр гэрээ. Бас нэг сонин нь АНУ-ын компанид газрын тос боловсруулах үйлдвэр барих зөвшөөрөл өгөөгүй мөртлөө БНХАУ-тай байгуулсан гэрээндээ "Газрын тос боловсруулах үйлдвэр барих” гэсэн заалт оруулж өгсөн байдаг. Гэтэл "Петрочайна Дачин Тамсаг” компани сүүлд "Гэрээнд газрын тос боловсруулах үйлдвэр заавал барина гэсэн заалт байхгүй” гээд сууж байна. Дээр боловсруулах үйлдвэрийн талаар дурдахдаа төгс утгаар биш, "Яриа байдаг” гэхээс аргагүй болсон нь тус компанитай байгуулсан гэрээ одоо болтол олон нийтэд ил болоогүйтэй холбоотой юм. Орон нутгийн удирдлага, эрх бүхий байгууллага шаардахад хүртэл өгдөггүй гэж байгаа. Энэ компанийн Монголын хууль цаазыг уландаа гишгэсэн, үл тоосон байдал гаргаж байсныг нь тоочвол нэгэн сэтгүүлийн зай талбай хүрэлцэхгүй.

"Сөрсөн базаа”

Давшилтыг няцаагаад, сөрөг давшилт хийж, байдлаа улам ч дээрдүүлэхийг хошин шогийнхон "Сөрсөн базаа” гэж нэрлэсэн байсан. "яах гээд яалгуулсан” ч гэдэг. Тэгвэл Хятадын компани энэ аргыг олон жилийн турш Монголын төрд хэрэглэсээр байна. Өөрөөр хэлбэл, манай эрх баригчид "яах гээд яалгуулсаар” иржээ.

Ерөнхий сайд Сү.Батболд 2011 онд Дорнод аймагт ажиллахаар явахад "Ерөнхий сайд С.Батболд Петрочайнагийн ажилтай танилцахаар явлаа. Яаж "будаа болгох” бол” гэсэн хүлээлт олон нийтэд үүссэн. Гэтэл гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардсаны хариуд "Манай илрүүлсэн нөөцийн гурав­ны хоёрыг Монголын Засгийн газар баталж, гуравны нэгийг нь батлаагүй. Бүгдийг батлахгүй бол хөрөнгө оруулалт орж ирэхэд саад­тай байгаа. Нөөцийн асууд­лыг бүрэн шийдэхгүй бол манай ком­панийн үйл ажилла­гаанд нөлөөлж байна” гэсэн хариулт сонсоод буцсан. Энэ уулзалтын үеэр Д.Одбаяр гишүүн "Газрын тос олборло­­хоосоо өмнө газрын тос боловс­руулах дунд оврын үйлдвэр, хатуу хучилттай зам барина гэсэн юу болов" гэхэд үйлдвэрийн тухай асуудлыг ор тас орхиод "Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчны яам асуудлыг шийдэж өгөхгүйгээс болсон” гэж байх жишээтэй.

Хоёр жилийн дараа З.Энхболд УИХ-ын дарга байхдаа очиход зам, боловсруулах үйлдвэрийн аль аль нь байхгүй мөртлөө "Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа урт, төслийн эдийн засгийн үр ашиг бага. Долоон жилийн хугацаанд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн боловч нөхөн төлөгдөөгүй хөрөнгө оруулалтын хэмжээ 1.83 тэрбум ам.доллар болж байгаа. 2007 оноос хойш Гаалийн татвар, Нэмүү өртгийн албан татварын тухай хуульд удаа дараа нэмэлт, өөрчлөлт оруулснаар газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд ашиглаж буй тоног төхөөрөмж, бараа материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, шатахуун, ажилчдын хоол хүнс, ахуйн болон хувийн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах болсон. 2010 оноос гадаадаас оруулж ирсэн ажиллах хүчний тоогоор ажлын байранд төлбөр ногдуулах болсон. Ойрын үед Монгол Улсын Засгийн газар Газрын тосны тухай хууль болон Газрын тухай багц хуулиудад их хэмжээний татвар хураамж оногдуулах, ашигт тосны хувь болон рояалтийн хэмжээг өөрчлөхөөр бэлдэж байна. Хэрэв эдгээр хуульд дээрх өөрчлөлт орвол компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болж, алдагдал хүлээхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтаа нөхөн олж чадахгүй байдал үүсэхээр байна” гээд "Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ сунгана гэж найдаж байна” гэж "Сөрсөн базаа” хийсэн. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэлснээс үзвэл манайхан тэр үед хүсэлтийг нь ёсоор болгожээ.

П.Очирбатын дээлэнд л үлдсэн Монголын газрын тос

Н.Наранбаатар /УИХ-ын гишүүн/

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадна, дотны хөрөнгө оруулалттай бүх аж ахуйн нэгжүүд тэгш эрхтэй, татвараа, нийгмийн даатгалаа төлөөд явах ёстой. Гэтэл гэрээгээр чөлөөлчихсөн. Манай хууль хяналтынхан, татвар, нийгмийн даатгалын байгууллага ажиллаад хууль тогтоомжийн дагуу төлбөр тавихаар Татварын ерөнхий газар, Маргаан таслах зөвлөл, шүүх зэрэг байгууллагуудаар явж байгаад замхраад алга болдог, хүчингүй болдог. Гэрээлэгч компанийн гаргаж байгаа тосноос экспортын татвар авдаггүй. Энэ компанийн оруулж ирж байгаа техник хэрэгсэл, ажилчдын хувцас, хоол унд, бүх зүйлүүдийг татвараас чөлөөлчихсөн. Ажилчид нь гадаадынх, орон нутгаас ажилчид авдаггүй. Сум, аймагтай ерөөсөө хамтарч ажилладаггүй, тэдний тавьсан шаардлагыг үл тоодог. Тэгсэн мөртөө дөрвөн тэрбумын хөрөнгө оруулаад 1.5 тэрбумын ашиг олсон гэж байна. Үүнийг нь тооцоод тодорхойлох боломж нөхцөл бүрдэхгүй.

УИХ, Засгийн газар санасандаа хүрвэл иргэдийн итгэл сэргэнэ, үгүй бол... 

Дэд гарчигт энэ компанийн асуудлыг УИХ, Засгийн газар, эрх баригчидтай холбосны учир нь, өмнөх эрх мэдэлтнүүд энэ компанийг ингэж давруулсантай холбоотой юм. Ашигт малтмалын газрын дарга нар нь "Петрочайна Дачин Тамсаг”-ийн олборлосон нефтийн Монголд ногдох 24 хувийн 1 хувийг авдаг байсан нь тогтоогдож байсан ч удаатай. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт гэхэд л нөөц ашигласны төлбөрийг үлэмж хэмжээгээр бууруулах хуулийн төсөл санаачлаад гүйж явсан гэдгээс харахад энэ компани түшмэдүүдийг үнэхээр "атгаж” байсан. Гэхдээ одоогийн эрх баригчид тэр үеийн эрх баригчид биш. Ядаж л иргэд ингэж итгэж байгаа. Өмнөх үеийнхэнтэй сүжирч, дураараа авирлаж ард түмний зэвүүцлийг төрүүлсэн гаднын компаниудтай хатуухан ярьж чаддаг гэдгээ одоо үзүүлбэл иргэдийн итгэл улам батжих гээд байна. Ард түмэн эрх баригчдын өмнөх, одоогийн удирдлагын ялгааг сайн мэдэрч амжаагүй байгаа. Урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг аажмаар хэрэгжүүлж зөв замаар явж байгааг гадарладаг нь ч цөөхөн. Хэн нь харийнхныг өөхшүүлээд, хэн нь хууль журам сахиулж улсынхаа эрх ашгийн талд байгааг бол харин бүгд ойлгоно. Тиймээс одоо хүмүүсийн анхаарлыг татаж байгаа энэ асуудалд ард түмэнд таалагдсан шийдвэр гаргаач ээ, та нарт ч хэрэгтэй, бидэнд ч хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Хэрвээ ингэж чадвал "Монгол Улс төртэй бол төртэй, тусгаар тогтносон Улс мөн юм байна, асуудал зөвхөн эрх барьж байгаа хүмүүстээ л байж шүү дээ”  гэсэн итгэл ард түмэнд төрөх гээд байна.

П.Очирбатын дээлэнд л үлдсэн Монголын газрын тос

Б.Баттөмөр УИХ-ын гишүүн

Тамсагийн сав газарт олборлолт хийж байгаа "Петрочайна Дачин Тамсаг” компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн асуудлыг хэлэлцлээ. Тодорхой мэдээллүүдийг авлаа. Энд хоцрогдсон технологиор ус ашиглаж байгаа нь тодорхой байна. Ус бол нефтиэс үнэтэй. Ийм цаг үед их хэмжээний ус хоцрогдсон технологиор ашиглавал Мэнэнгийн тал яваандаа Мэнэнгийн там болж магадгүй. ...Ашигт малтмалынхаа хуульд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ төсөл дээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах шаардлага зайлшгүй үүссэн байна.

Эцэст нь хэлэхэд, Монголд газрын тосны компани байх ёстой, гэхдээ тэр нь заавал "Петрочайна Дачин Тамсаг” шиг байж болохгүй.

 

 
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
П.Очирбатын дээлэнд л үлдсэн Монголын газрын тос
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани