Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дорноговь аймагт байгалийн уран үйлдвэрлэх туршилт эхэлжээ

 

Дорноговь аймагт байгалийн уран үйлдвэрлэх туршилт эхэлжээ

 

Хамрын хийд, ноён хутагт Данзанравжаагийн шашин, түүх, бичиг, соёлын өв дурсгалыг хадгалж үлдсэн музейг үзэхээр иргэд олноороо зорчдог. Энергийн төв хэмээн ихэд хүндэтгэн дээдэлдэг Хамрын хийд дулаан цагт олны хөлд дарагддаг хэвээрээ.
Гэр бүлээрээ Хамрын хийдэд аялснаас хойш Дорноговь аймагт гурав дахь удаа очих боломж  тохиов. 2019 онд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тус аймагт барьж буй газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийг ашиглалтад оруулах ёслолд оролцсон юм. Үйлдвэрийг БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж байна. Харин үйлдвэрийн дэд бүтэц болох цахилгаан дамжуулах шугам, хүнд даацын авто зам болон төмөр замыг Монголчууд өөрсдийн хөрөнгө, хүн хүчээр барьсныг сурвалжилж байв.
Харин энэ удаад Дорноговь аймгийн төв Сайншандаас 90 км-ийн зайтай орших "Бадрах Энержи” компанийн туршилтын үйлдвэртэй (үйлдвэрлэлийн туршилттай) танилцахаар нийслэлээс арваад сэтгүүлч зорьж очлоо. Бид Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр орой нь суугаад өглөө 07.00 цагт бууцгаав. Сайншандын вокзалаас ураны Зөөвч-Овоо ордыг түшиглэн байгуулсан кэмп хүртэл машинаар хоёр цаг орчим явдаг аж.
Францын  төрийн өмчит "Орано” групп Монголоос гадна Канад, Казахстан, Нигерт уран олборлодог,  ураныг газар дор уусган олборлох шилдэг технологи, нөү хауг эзэмшдэг компани юм. Уран олборлох, боловсруулах, баяжуулах, ашигласан түлш дахин боловсруулах, логистик, инженерчлэлийн үйлчилгээ үзүүлэх хүртэлх цөмийн түлшний бүх үе шатыг хамарсан, өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж, нүүрс хүчлийн хий бага ялгаруулан цахилгаан үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаг байна. Орано групп ураны салбарт 70 жилийн туршлагатай, уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч гурван компанийн нэг, гурван улсад дөрвөн уурхайд олборлолт явуулдаг аж.  
2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар Орано группийн Монгол улс дахь салбар орд илрүүлж, нөөц тогтооход 250 сая  ам.доллар буюу 544 тэрбум  төгрөгийн  хөрөнгө оруулжээ.
2021 онд компанийн зүгээс ажилтнуудадаа 1584 цагийн  ажлын байрны болон цацрагийн аюулгүй байдлын сургалт зохион байгуулжээ. Туршилтын үйлдвэрийн ажилчид дотоод болон гадаад шарлагын тунг хэмжих хоёр багажийг хувцсандаа зүүгээд ажлаа хийх үүрэгтэй.
Манай улсын стандартаар цацрагтай ажиллагсад жилд 20м3в-аас илүү цацрагийн мэргэжлийн шарлагын нэмэлт  тун авах ёсгүй. Харин "Бадрах Энержи” компанийн мөрддөг дүрмээр энэ үзүүлэлт 10м3в-аас хэтрэх ёсгүй аж.  Энэ нь ионжуулагч цацрагийн удаан үйлчлэлийн аюулыг үнэлэх, цацрагийн нормчлолын үед хэрэглэдэг эквивалент тунгийн нэгж юм.
2021 онд ажилтнуудын авсан хамгийн их мэргэжлийн шарлагын нэмэлт тун  2.25 мЗв байжээ. Хүн цээжний рентген зураг авахуулахад 0,3 мЗв шарлага авдаг, компанийн ажилтнуудын авсан хамгийн их нэмэлт шарлагын тун нь найман удаа цээжний рентген авахуулсантай тэнцэх хэмжээний шарлагын тун гэв.
УРАН ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
  • 1 грамм уранаас 2.8 тонн нүүрснээс гаргах хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг.
  • Зөөвч-Овоо ордын ураны агуулга: тонн тутамд 200-220 грамм (буюу  200 – 220 ppm)
  • Дэлхийд олборлож буй ураны 57 хувийг газар доор уусган олборлох технологиор олборлодог. Энэ технологиор Зөөвч-Овоод  үйлдвэрлэлийн туршилт хийж байна. 
  • Ураныг уусган авах, хүчилжүүлсэн уусгагч шингэн бэлдэхдээ соруулж авсан гүний усанд 4-20 гр/л концентрацтай хүхрийн хүчил нэмдэг. Нэг литр усанд дунджаар 4-6 гр хүхрийн хүчил буюу кофены халбагаар 1-3 хүхрийн хүчил нэмж уусгах шингэн бэлддэг. Тухайн уусгагч шингэн дэх хүхрийн хүчлийн концентрац нь ашиглалтын шатнаас хамаарна. Уусгалт, олборлолт жигдэрсэн үед уусгах шингэн бэлдэхдээ 100 л усанд 1 л хүхрийн хүчил нэмдэг. 
Дорнод аймгийн Мардайн ордоос ураны  хүдрийг тэр чигээр нь, боловсруулалгүй ЗХУ руу гаргаж байсан түүх бидэнд бий. Харин "Бадрах Энержи” ураны салбарын судалгааг нэг шат ахиулан, газар дор уусган олборлох аргаар уран олборлон, түүнээ боловсруулж шар нунтаг гаргаж эхэлжээ. Энэ аргыг хэрэглэснээр урантай шууд харилцах шаардлагагүй.

Зөөвч-Овоо элсэнд тунасан орд. Иймд элстэй, ураны хүдрийг эхлээд шингэн төлөвт оруулна. Дараа нь шахуургаар гарган, боловсруулдаг аж. Манай улсад энэ аргыг анх удаа хэрэглэж байгаа ч байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай энэ технологийг бусад улсад 50-иад жилийн өмнөөс нэвтрүүлжээ.  
Туршилтын үйлдвэр
Зөөвч-Овоо ордод энэ аргыг ашигласнаар ямар гарцтай байх, эдийн засгийн үр ашиг нь ямар хэмжээнд байхыг тооцох судалгаа, нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах ажил үргэлжилж байна. Үүний дараа талууд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, шар нунтгийн олборлолт эхэлнэ. Ирэх оны эхэнд туршилт дуусаж, гэрээ байгуулах үйл явц нэг жил үргэлжлэх болов уу гэж "Бадрах Энержи” компанийнхан таамаглаж байна.

Үүнтэй зэрэгцээд үйлдвэр байгуулах, ажилчдын байр барих шаардлагатай. Ингээд 2029 оноос ураны олборлолт эхлэх таамгийг хийжээ. Энэ үед үйлдвэрт 800 хүн байнга ажиллаж, туслан гүйцэтгэгч компанийн ажиллагсдын тоо 200-д хүрнэ гэв. Мөн Зөөвч-Овоо ордыг 20-30 жил ашиглах тооцоо гарчээ. Тэр цагт атомын цахилгаан станцууд шар нунтгийг худалдан авах ба ОХУ, БНХАУ-ын станцууд манай хамгийн боломжит худалдан авагчид юм. Гэхдээ эцсийн байдлаар хэлэхэд эрт. Учир нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр олон зүйлийг талууд тохирно.

Өнөөдрийн байдлаар олон улсын зах зээлд нэг паунд буюу 430 гр шар нунтаг 60-70 ам.долларын үнэтэй байна. 2029 онд үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын уул уурхайн салбарт шинэ тоглогч бий болж, бид нүүрс, зэсээс гадна шар нунтгийн экспортоос гадаад валютын орлого олох нь. Мөн Францын төрийн өмчит компанитай хамтарсан төсөл эхлүүлснээр хоёр орны харилцаа одоогийн улс төрийн хамтын ажиллагаанаас эдийн засгийн, харилцан ашигтай түншлэл рүү шилжих гэх мэт  олон талын үр ашигтай.            
Төгсгөлд нь онцлоход "Бадрах Энержи” бүх хог хаягдлаа энгийн болон аюултай, мөн бага цацраг идэвхт хэмээн ангилдаг. Бага цацраг идэвхт хог хаягдалд лабораторын хэрэгсэл, хамгаалах хэрэгсэл болох бээлий, шүүлтүүр зэрэг багтана. Тэдгээрийг хяналтыг хийж аюулгүй хадгалж байна.  Эдгээр нь цөмийн станцын, өндөр идэвхт цацрагийн хог хаягдлаас ихээхэн ялгаатай.

Манай улс өнөөдрийн байдлаар бага цацраг идэвхт хог хаягдлын зохицуулгыг тухайн талбай дээр хадгалах хүртэл хийхээр заасан журамтай ба дараагийн шатны менежментийг нарийвчилсан зохицуулга байхгүй байна Иймээс цаашид дараагийн шатны менежментийн асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай байгааг хувийн хэвшлийнхэн ч хүлээж байна. Бага цацраг идэвхт хог хаягдалд эрүүл мэндийн салбарын буюу хорт хавдрын эмчилгээ хийдэг эмнэлгүүдийн хог хаягдал, геофизик болон гаалийн байгууллагуудад ашигладаг үүсгүүрт багажны ашиглахаа больсон үүсгүүр ч хамаардаг байна.  Бусад улсад энэ төрлийн хогийг саармагжуулсны дараа устгах эсвэл нэгдсэн хяналт мониторинг бүхий газарт хадгалах арга хэмжээ авдаг аж.   






 

 

https://gogo.mn/r/yoev2

 

Дорноговь аймагт байгалийн уран үйлдвэрлэх туршилт эхэлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани