Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гашуун Сухайт боомтоор 1000 тонн нүүрс нууж гаргасан бүлэглэл баригджээ

Гашуун Сухайт боомтоор 1000 тонн нүүрс нууж гаргасан бүлэглэл баригджээ

 

ГАШУУН СУХАЙТ БООМТООР 1000 ТОНН НҮҮРС "ӨШИГЛӨСӨН” ХЭРЭГТ 10 ГАРУЙ ХҮНИЙГ ШАЛГАЖ, ГААЛИЙН АХЛАХ БАЙЦААГЧ Д.ЭРДЭНЭБАЯР, ХИЛИЙН ЦЭРГИЙН 0131 ДҮГЭЭР АНГИЙН АЖИЛТАН н.ДОРЖЖҮГДЭР НАРЫГ СААТУУЛЛАА

        Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтынхон бужигнаж байна гэнэ. Хилийн боомтоор 1000 тонн нүүрс "өшиглөсөн” бүлэглэлийг Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтын багийн Ажлын хэсгийнхэн илрүүлж, Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газарт шилжүүлээд байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-14-нд нүүрс ачсан 10 машин ямар ч гаалийн бүртгэлгүй хилээр гарсан нь шалгалтаар тогтоогджээ. Энэ хэрэгт тус боомтод байрлах төр захиргааны байгууллагын ажилтнууд холбогдож, үгсэн тохиролцсон байж болзошгүй байгаа гэнэ. Хамгийн ноцтой нь,  Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид хамтран их хэмжээний нүүрс "өшиглөсөн” хэрэгт Гаалийн газрын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагч н.Доржжүгдэр нарыг буруутгаж, цагдан хориод байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

ХИЛЭЭР ЗӨВШӨӨРӨЛГҮЙ НҮҮРС ГАРГАСАН ХЭРЭГТ 10 ГАРУЙ ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА

       Эх сурвалжийн мэдээлснээр "Гашуун сухайт дахь Гаалийн газрын ахлах байцаагч тэргүүтэй хүмүүс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хилээр их хэмжээний буюу 1000 тонн нүүрс гаргасан байж болзошгүй байгаа. Гаалийн газрын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагч н.Доржжүгдэр нарыг цагдан хорьсон гэсэн. Энэ хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байгаа. Гаалийн ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр ганцаараа хэргээ хүлээх гэж оролдсон. Тэр анхны өгсөн мэдүүлэгтээ "Энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Өөр ямар ч хүн хамааралгүй” гэсэн гэнэ лээ. Гэхдээ энэ тийм байх боломжгүй. Тусгаар тогтносон, хууль, шүүхтэй улсын хилийн боомтоор хэдэн арван машин дараалал, дугаар болохгүйгээр хулгайгаар нүүрс тээвэрлээд байгааг ганцхан хүн гардаж зохион байгуулах боломжгүй. Цаашлаад зөвхөн манай улсын иргэд ч хийх боломжгүй байж мэднэ. Гэхдээ үүнийг хууль хяналтын байгууллага тогтоох биз ээ. Том хэргийн сэжүүр байж болзошгүй учраас хууль хяналтын байгууллагынхан нухацтай шалгаж байгаа гэсэн. Тийм ч учраас энэ хэрэгт Д.Эрдэнэбаяр, н.Доржжүгдэр тэргүүтэй 10 гаруй хүнийг дуудаж, байцаалт авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Харин дээрх хоёр хүн уг хэргийн гол зохион байгуулагчид байж болзошгүй учраас саатуулсан байх гэх мэдээллийг өглөө.  

        Монголын толгой хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа энэ хэрэг олон жилийн өмнөөс үйлдсэн хэргийн сэжүүр байж болзошгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, олон жилийн өмнөөс хууль бусаар, хулгайгаар хил давуулдаг байсан бүлэглэлийн сэжүүрээс хууль хяналтын байгууллагынхан атгасан байж болзошгүй байгаа аж.

Гашуун Сухайт дахь Гаалийн газрын дарга Л.ГАНБАЯР: АХЛАХ БАЙЦААГЧ Д.ЭРДЭНЭБАЯРЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН. ХИЛЭЭР БҮРТГЭЛГҮЙ НҮҮРС ГАРГАСАН ХЭРЭГТ ГААЛИЙН ГАЗРЫН ӨӨР АЖИЛТАН ХОЛБОГДООГҮЙ

Бид энэ хэргийн талаар Гашуун Сухайт дахь Гаалийн газрын дарга Л.Ганбаяртай холбогдож тодруулсан юм.

        Тэрбээр "Хилийн боомтоор хууль бусаар нүүрс гаргасан гэх хэрэгт нэр холбогдсон Гаалийн ахлах байцаагч Д.Эрдэнэбаярыг ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Одоогийн байдлаар түүнийг цагдан хорьсон эсэхийг мэдэхгүй. Мөн ахлах байцаагч Д.Эрдэнэбаяраас өөр гаалийн ажилтныг хуулийн байгууллагаас шалгаагүй. Өөрөөр хэлбэл, манай газраас ганцхан хүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэсэн үг. Гэхдээ хилээр 1000 тонн нүүрс гаалийн бүрдүүлэлт хийхгүй, гаргах боломжгүй. Тийм их хэмжээгээр гаргаагүй байх. Одоогийн байдлаар нарийн тогтоосон тоо алга. Хууль хяналтын байгууллагынхан буруу, зөвийг нь шүүгээд гаргах байх. Д.Эрдэнэбаяр өөрөө хүсэлтээ өгөөд, шалгагдаж байгаа. Энэ хэрэг манай Гаалийн газрын дотоод хяналтын шалгалтаар илэрсэн. Хууль бусаар хил нэвтрүүлсэн нүүрсийг "Ханбогд инженеринг” ХХК-ийн нүүрс буулгах талбайгаас ачсан гэх яриа бий. Гэхдээ одоогийн байдлаар энэ нь тогтоогдоогүй байгаа. Маш олон нүүрс ачиж, буулгах талбай бий шүү дээ.  Би ажлаа аваад, жил гаруй хугацаа өнгөрч байна. Ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр Гашуун сухайтын Гаалийн газарт гурван жил ажилласан гэсэн” гэв.

       Ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр ганцаараа хэргээ хүлээхийг оролдсон ч хууль хяналтын байгууллагынхан нүүрсний хулгайн том бүлэглэл байж болзошгүй гэж үзэж байгаа гэнэ. Үеийн үед нүүрс "өшиглөсөн” хэрэгт сэрдэгдэж, шалгагддаг гаалийн байгууллагын ажилтнуудын гар, хөл нь Д.Эрдэнэбаяр байх магадлалтай аж. Түүний гол хамтрагч нь Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагч байж болзошгүй. Тиймдээ ч тэднийг хамтад нь хууль хяналтын байгууллагаас саатуулж, цагдан хориод байгаа.

ХИЛИЙН 0131 ДҮГЭЭР АНГИЙН ЗАХИРАГЧ Б.ГАНТӨМӨР: АЛБАН ХААГЧ ДОРЖЖҮГДЭРТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ. ХЭН ХОЛБОГДСОН НЬ ТА НАРТ ХАМААГҮЙ

         Бид Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч Б.Гантөмөртэй холбогдож, нүүрсний хэрэгт холбогдсон тус ангийн албан хаагч н.Доржжүгдэрийн талаар тодруулсан юм. Б.Гантөмөр захирагч "Одоогийн байдлаар хууль хяналтын байгууллагаас уг хэргийг шалгаж байгаа учраас ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас би мэдээлэл өгч болохгүй. Цагдаагийн байгууллага нь шалгаад тогтоох байлгүй дээ. Албан хаагч н.Доржжүгдэр ажлаа хийж байгаа эсэхийг ч хэлэхгүй. Энэ хэрэгт хэн холбогдсон нь та нарт хамаагүй” гэлээ.

Одоогийн байдлаар тус ангийн хэчнээн албан хаагч энэ хэрэгт холбогдсон нь тодорхойгүй байна. Цаашлаад ангийн захирагч нь ч холбогдсон байхыг таашгүй юм. Бид үүнийг ч Б.Гантөмөр даргаас лавлахад "Та нарт хамаагүй” гэх тайлбарыг өгөөд утсаа салгасан билээ.

         Гашуун Сухайт дахь Гаалийн газрын дарга Л.Ганбаяр болон бусад эх сурвалжийн өгсөн мэдээллээр хууль бусаар хил давсан нүүрсийг "Ханбогд инженеринг” ХХК-ийн нүүрс ачилт, буулгалтын талбайгаас ачсан гэх. Өөрөөр хэлбэл, хулгайн замаар хил давсан нүүрсийг "Ханбогд инженеринг” ХХК-ийн талбайгаас ачсан байж болзошгүй байгаа ажээ. Хэрэв уг компанийн талбайгаас ачсан нь тодорхой болбол "Хаанаас, ямар замаар, аль газраас ачигдаж, тус компанийн буулгалтын талбайд буулгасан, хулгайн нүүрс юм уу, зөвшөөрөлтэй юм уу” гэдгийг хууль хяналтын байгууллагынхан тогтоох ёстой.

"Ханбогд инженеринг” ХХК-ийн захирал О.ЭНХ-АМГАЛАН: МАНАЙ ТАЛБАЙГААС ЗӨВШӨӨРӨЛГҮЙ НҮҮРС АЧСАН ЭСЭХИЙГ БИ МЭДЭХГҮЙ

          Уг мэдээлэлтэй холбоотойгоор "Ханбогд инженеринг” ХХК-ийн захирал О.Энх-Амгалан "Хилээр 1000 тонн нүүрс хууль бусаар гаргасан гэх хэргийг би мэдэхгүй. Энэ нүүрсийг Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хадад байрлах манай компанийн нүүрс буулгах, ачилтын талбайгаас ачсан эсэхийг мэдэхгүй. Хууль хяналтын байгууллагаас намайг шалгаагүй. Энэ хэргийг та бүхэн албаны хүмүүсээс тодруулах нь зүйтэй. Албаны хүмүүс намайг нэр холбогдсон гэсэн бол тэрүүгээр нь л явна биз дээ. Би нүүрс буулгалт, ачилтын талбайн ажилд оролцдоггүй болохоор хэлж мэдэхгүй юм. Би хэдийгээр энэ компанийн захирал ч гэсэн ажил нь тусдаа байдаг” гэсэн юм.

      Ямартай ч тус компанийн захирал нүүрс буулгалтын талбайн ажилд оролцдоггүй, мэдэхгүй гэдгээ илэрхийлэв. Мөн тэрбээр хууль хяналтын байгууллагаас шалгаж, буруутай гэвэл буруугаа хүлээнэ гэх утга бүхий зүйл ярилаа. "Ханбогд инженеринг” ХХК нь Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хаданд үйл ажиллагаагаа явуулдаг. Тус компанийн нүүрс ачилт, буулгалтын талбайны зөвшөөрлийн хугацаа 2022 оны долдугаар сарын 16-нд дуусах ажээ.


https://ergelt.mn/news/59/single/22170


Гашуун Сухайт боомтоор 1000 тонн нүүрс нууж гаргасан бүлэглэл баригджээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“ОПЕК+” олборлолтын төлөвлөгөөгөө үргэлжлүүлэхээр тохиролцжээ

 ВЕНА. /Xinhua/. Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ ...

Өнөөдөр, 16:19
"Ус нь хортой Улаанбадрахын малыг махны ченжүүд мэдэхийн дээдээр мэднэ"

Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл ...

Өчигдөр, 17:21
Өчигдөр, 13:20
Наадам яах вэ, нүүрсээ экспортолмоор байна, гишүүд ээ

 -ХЭДХЭН УДАА АХИУХАН НҮҮРС ЭКСПОРТОЛЧИХВОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ АМЬ ...

Өчигдөр, 13:08
"Хан жаргалант нутаг" нөхөрлөл, "Эрхэс голд" ХХК хууль бусаар 300 кг алт олборлосон асуудлыг шалгуулъя!

Булган аймгийн нутагт хууль бусаар алт олборлогчид жилийн жилд чих ...

2022 оны 06 сарын 30, 18 цаг 25 минут
Нөхөн сэргээлт хийх нэрээр АЛТ ОЛБОРЛОЖ байсныг таслан зогсоожээ

 Архангай аймгийн Цэнхэр суманд хууль бусаар алт олборлож байгаа ...

2022 оны 06 сарын 29, 17 цаг 54 минут
TMK Energy: Хайгуулын ажил 100 хувийн амжилттай үргэлжилж байна

 Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд метан хийн хайгуул ...

2022 оны 06 сарын 29, 17 цаг 43 минут
Европ, Азид нүүрсний үнэ дээд хэмжээнд хүрэв

 Азийн зах зээл дээр нүүрсний үнэ нэг тонн нь 400 ам.долларыг давж, ...

2022 оны 06 сарын 29, 17 цаг 39 минут
Бичил уурхайчдын “түгжээ”-г хэзээ мултлах вэ?

 Дэлхийд долоон тэрбум 900 сая хүн  амьдарч байна. Үүний 45 сая ...

2022 оны 06 сарын 29, 15 цаг 34 минут
Чернобыль шиг ураны уршиг хүрээгээ тэлж Хатанбулаг суманд ажиглагдаж эхэлсэн

/2018 оны байдлаар/ Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ард иргэдтэй ...

2022 оны 06 сарын 29, 10 цаг 10 минут
Металлуудын үнэ эргэн сэргэв

 Сүүлийн нэг жилийн хамгийн тааруу долоо хоногоо эхлүүлээд байсан ...

2022 оны 06 сарын 28, 17 цаг 24 минут
Монгол Улс өнгөрсөн долоо хоногт 583.2 мянган тонн нүүрс экспортолжээ

 Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны зургадугаар сарын ...

2022 оны 06 сарын 28, 17 цаг 22 минут
2022 оны 06 сарын 28, 17 цаг 16 минут
Газрын тосны үнэ 135 ам.доллар болж, өсөх төлөвтэй

 2022 оны хоёрдугаар хагаст Brent төрлийн газрын тосны үнэ нэг ...

2022 оны 06 сарын 28, 11 цаг 25 минут
Нүүрс экспорт өмнөх оны мөн үеэс 300 хувиар өсжээ

      Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны ...

2022 оны 06 сарын 28, 11 цаг 03 минут
Шри Ланка түлшний нөөцөө шавхжээ

 Шри Ланка түлшний нөөцөө шавхаж, нэг хоногийн нөөц л үлдсэн тухай ...

2022 оны 06 сарын 28, 10 цаг 53 минут
ХБНГУ: ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ бууруулснаар эрчим хүчний зах зээл уналтад орох эрсдэлтэй байна

 ОХУ Европт хийх байгалийн хийн нийлүүлэлтээ бууруулсан нь эрчим ...

2022 оны 06 сарын 28, 10 цаг 50 минут
Алт хайж байсан хүмүүс үслэг арслан зааны муммижсан тугал олжээ

 Канадын Клондайкын мөнх цэвдгээс алт хайж байсан хайгуулчид өнгөрөгч ...

2022 оны 06 сарын 28, 10 цаг 43 минут
2022 оны 06 сарын 28, 10 цаг 11 минут
Нүүрсний экспорт 7.4 сая тоннд хүрчээ

 Энэ  сарын 17-23-ны өдрүүдэд авто замаар 4,879 чингэлэг, төмөр ...

2022 оны 06 сарын 28, 09 цаг 44 минут
Хилийн боомтуудад чингэлэг тээврийн терминал байгуулна

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургадугаар сарын 22-нд ...

2022 оны 06 сарын 28, 09 цаг 26 минут
Fitch Solutions: Дэлхийн хэмжээнд төмрийн хүдрийн гарц 2022-2026 онд 2.7 хувиар өсөх төлөвтэй

 Дэлхийн хэмжээнд төмрийн хүдрийн олборлолт ирэх жилүүдэд өсөхөөр ...

2022 оны 06 сарын 28, 09 цаг 23 минут
Нүүрс экспорт өмнөх оны мөн үеэс 300 хувиар өсжээ

 Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны зургаадугаар ...

2022 оны 06 сарын 28, 09 цаг 19 минут
Азид нүүрсний үнэ дээд түвшинд хүрлээ

 Олон улсад эрчим хүчний хомсдол нүүрлээд байгаатай зэрэгцэн Азид ...

2022 оны 06 сарын 27, 18 цаг 20 минут
Эквадорт газрын тосны олборлолт зогсож магадгүй байна

 РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Хоёр долоо хоногийн өмнөөс Эквадорыг ...

2022 оны 06 сарын 27, 16 цаг 08 минут
"Lithium power international" Чили дэх литийн төслийг 100 хувь эзэмшихээр төлөвлөж байна

 Австралийн "Lithium Power International” компани Чили дэх Марикунга ...

2022 оны 06 сарын 27, 16 цаг 07 минут
Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгууллаа

 Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр ...

2022 оны 06 сарын 27, 16 цаг 01 минут
Зэсийн үнэ 2.6 хувиар буурч, 2021 оны III сараас хойших доод түвшинд хүрэв

 Зэсийн үнэ лхагва гарагт 2021 оны гуравдугаар сараас хойших доод ...

2022 оны 06 сарын 27, 15 цаг 37 минут
"G7"-ийн орнууд Оросоос алт импортлохыг хориглоно

 БАВАРИ. /BBC/.  Дэлхийн тэргүүлэх долоон ардчилсан гүрний дөрөв ...

2022 оны 06 сарын 27, 15 цаг 35 минут
БНХАУ Монгол улсын уул уурхайн бус салбаруудад хөрөнгө оруулах сонирхолтой байна

 БНХАУ Монгол Улсын уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулахад ...

2022 оны 06 сарын 27, 15 цаг 34 минут
Шинэчлэгдсэн Ажлын хэсэг хэлэлцээ хийж эхлээгүй байна

 УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн, ...

2022 оны 06 сарын 27, 15 цаг 02 минут
"Rio Tinto", "BHP", "Fortescue metals"-ийн зах зээлийн үнэлгээ А$16 тэрбумаар буурав

 Даваа гарагийн арилжаагаар Австралийн томоохон уул уурхайн гурван ...

2022 оны 06 сарын 27, 15 цаг 01 минут
Баялгийн эзэн хэн бэ?

 Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.1-т "Монгол Улсад ...

2022 оны 06 сарын 27, 14 цаг 25 минут
Уул уурхай, олборлолтын салбарын үйлдвэрлэл ₮4.2 их наяд болж, 23.9 хувиар буурав

 Уул уурхай, олборлолтын салбарын үйлдвэрлэл оны эхний таван сард 4.2 ...

2022 оны 06 сарын 24, 15 цаг 27 минут
Монголын дараагийн "Оюу толгой" метаны нөөц байх боломжтой

 "Монгол Улсын нүүрсний давхаргын метан хийн нөөц баялаг” сэдвээр ...

2022 оны 06 сарын 24, 15 цаг 24 минут
Саудын Арабын газрын тосны экспорт IV сард сүүлийн 23 сарын дээд түвшинд хүрчээ

 Саудын Арабын газрын тосны экспорт дөрөвдүгээр сард үргэлжлэн өсөж, ...

2022 оны 06 сарын 24, 15 цаг 11 минут
БНХАУ-ын хилээр нүүрс тээврийн 833 автомашин гарчээ

  Гашуунсухайт боомтоор зургаадугаар сарын 23-ны өдөр нүүрс тээврийн ...

2022 оны 06 сарын 24, 15 цаг 08 минут
Марио Драги: ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ бууруулсан нь улс төрийн зорилготой

 ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ...

2022 оны 06 сарын 24, 15 цаг 07 минут
"Цагаан хад"-ны тусгаарлалтад байсан жолооч нар нэгнийхээ аминд хүрчээ

  Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Цагаан хад суурьшлын ...

2022 оны 06 сарын 24, 14 цаг 58 минут
2022 оны 06 сарын 24, 14 цаг 41 минут
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 37 хоногийн нөөцтэй байна

 Улсын хэмжээнд зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 139,555 ...

2022 оны 06 сарын 24, 13 цаг 29 минут
“BHP Group” нүүрсний зах зээлийг орхих төлөвлөгөөгөө 2030 он хүртэл хойшлуулав

 Уул уурхайн салбарт тэргүүлэгч "BHP Group” шатах түлшний олборлолтыг ...

2022 оны 06 сарын 24, 13 цаг 17 минут
ОХУ-ын эсрэг нэмж хориг арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж байна

 БУДАПЕШТ. /France24/. Европын Холбоо /ЕХ/ ОХУ-ын эсрэг нэмж ...

2022 оны 06 сарын 24, 13 цаг 02 минут
Монгол нүүрс ассоциаци: Боомтуудын одоогийн хүчин чадлаар 30 сая тонн нүүрс гаргаж болно

  Энэ сарын 14-нд Монгол Улс, БНХАУ-ын нүүрсний компаниудын хамтарсан ...

2022 оны 06 сарын 24, 11 цаг 46 минут
Нүүрснээс 503.9 тэрбум төгрөг төсөвт төвлөрчээ

 Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор өчигдөр буюу  ...

2022 оны 06 сарын 24, 11 цаг 43 минут
2022 оны 06 сарын 24, 11 цаг 39 минут
ХБНГУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэл шинэ дээд түвшинд хүрэв

 ХБНГУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэл 36 мянган мегаватт давж, шинэ ...

2022 оны 06 сарын 23, 14 цаг 33 минут
Эрдэс баялгийн салбар оны эхний таван сард улсын төсвийн 22.5 хувийг бүрдүүлэв

 Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний таван сарын ...

2022 оны 06 сарын 23, 14 цаг 30 минут
Төмрийн хүдрийн үнэ 6 хувиар буурч, 2021/XII сараас хойших доод түвшинд хүрэв

 Төмрийн хүдрийн үнэ 2021 оны 12 дугаар сараас хойших доод түвшинд ...

2022 оны 06 сарын 23, 11 цаг 28 минут
Хүннү хорооллын баруун талд барилгын кран унаж, хоёр хүн амиа алдлаа

  Хүннү хорооллын баруун талд кран унаж хоёр иргэн газар дээрээ нас ...

2022 оны 06 сарын 22, 19 цаг 47 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани