Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн чуулган “PDAC”-т Монголын өгсөн мессэж

Уул уурхайн чуулган “PDAC”-т Монголын өгсөн мессэж

 

Уул уурхайн салбарын хамгийн том, нэр хүнд бүхий Олон улсын чуулга уулзалтад дэлхийн 135 орны 23 мянга гаруй төлөөлөгч, 2500 гаруй хөрөнгө оруулагч хүрэлцэн иржээ. КОВИД-19 цар тахлаас үүдэн хоёр жил хэртэй завсарласан чуулганд улс орнууд идэвхтэй оролцож, уул уурхайн салбарынхаа бодлогыг уралдан танилцуулж, хөрөнгө оруулалт идэвхэжсэн өдрүүдээр амьсгалж байна.

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ноос зохион байгуулдаг Олон улсын уул уурхайн чуулга уулзалт Канадын Торонто хотноо 90 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа нь уул уурхайн салбарынхны хувьд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн, хүлээлт үүсгэдэг, стратегийн түншээ олдог хурал болсныг гэрчилж байгаа юм. Монгол Улсын хувьд 2006 оноос хойш 16 дахь жилдээ PDAC-т оролцож буй.

Энэ удаагийн чуулга уулзалтад манай улсаас УИХ-ын гишүүн Г.Дамдинням, С.Ганбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монгол Улсаас Канад улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Я.Ариунболд болон Оюу Толгой ХХК, Эрдэнэт ТӨҮГ, Монголросцветмет ТӨҮГ зэрэг манай улсын уул уурхайн томоохон компанийн төлөөллүүд оролцлоо. УУХҮ-ийн сайдын хувьд энэхүү чуулга уулзалтад ихээхэн ач холбогдол өгч, дэлхийд монголын уул уурхайн салбарыг сурталчлахад бодлогоо чиглүүлж, хөрөнгө оруулагчдад төслүүдээ танилцуулах боломжийг хайн, уулзалт хурлуудаар амьсгалж, уул уурхайн салбарт тоглогч дэлхийн хөрөнгө оруулагчдыг талын монголд урьсан үйл явдлаар өрнүүн болж өнгөрөв. 

 

"MONGOLIA PDAC 2022” БИЗНЕС ФОРУМЫГ ӨНДӨР ТҮВШИНД, АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулганы хүрээнд "MONGOLIA PDAC 2022” бизнес форум зохион байгуулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хөрөнгө оруулагчдад хандан үг хэлсэн юм. Түүний яриаг тоймлон хүргэж байна. Тэрбээр "Монгол Улс зэсийн салбараа цаашид улам бэхжүүлэхийн зэрэгцээ батарейн түүхий эд, газрын ховор элемент, бусад критикал минералын хайгуулыг дэмжихэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтууд хийж эхэлж байна. Мөн энэ чиглэлийн түүхий эд хэрэглэгч улс орнуудтай Засгийн газрын түвшинд хамтран ажиллах алхмуудыг эрэлхийлж байгаа. 2050 онд гэхэд дэлхийн хүн амын 68 орчим хувь нь Ази тивд төвлөрөх судалгаа байна.

Уул уурхайн салбарын өрсөлдөх чадварт дэд бүтэц томоохон үүрэг гүйцэтгэдэг учир томоохон ордуудыг хилийн боомттой холбосон төмөр зам ашиглалтад орно. Цаашид уул уурхайн бүс нутаг дахь цахилгаан станц, ус хангамжийн төслүүдийг хэрэгжүүлэх зорилтыг бид дэвшүүлсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах нь Засгийн газрын зорилт юм. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, нөөцөөрөө дэлхийд дээгүүрт тооцогдох зэс-алтны Оюутолгой төсөл, коксжих нүүрсний Тавантолгой төсөл болон олон арван төсөл амжилттай хэрэгжиж дэлхийн шилдэг техник, технологи нэвтэрч байна.

Үүний дүнд манай улс зэс, металлургийн нүүрс, алтны экспортод тулгуурласан, зургаан тэрбум долларын жилийн орлого бүхий орчин үеийн уул уурхайн хатуу, зөөлөн дэд бүтцийг бий болгож амжсан. Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-наас салбарын хөгжлийг "Хайгуул-Олборлолт-Боловсруулалт-Борлуулалт-Хуваарилалт” гэсэн цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг хуулиудын төслийг боловсруулсан. Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн төслүүдийг илүү амжилттай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо. Энэхүү бизнес форумд Оюу Толгой ХХК, Степ голд ХХК, Энержи Ресурс ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Эрдэнэ Ресурс Девелопмент корпораци, "Xanadu Mines”, "ION Energy” зэрэг компаниуд төслүүдээ танилцуулсан юм.

 

МОНГОЛД "УРЬСАН” УУЛЗАЛТУУД

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ны Ерөнхийлөгч Алекс Кристофертой тусгайлан уулзав. Дэлхийн уул уурхайн салбарыг "эзэнжүүлсэн” том байгууллагын удирдлага Монголын уул уурхайн салбарыг сонирхож буйгаа илэрхийлсэн нь анхаарал татна. Манай улсын хувьд Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг танилцуулан, гол хуулиуддаа өөрчлөлт шинэчлэлт хийх замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцөлийг бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэсэн. Ноён Алекс Кристофер Монголын уул уурхайн салбар идэвхтэй оролцож буйд талархсанаа илэрхийлжээ. Энэ онд Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буйтай PDAC чуулга уулзалтын 90 жилийн ой давхцаж байгаа нь онцлог юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, PDAC-н Ерөнхийлөгч Алекс Кристофер нар дурсгалын захидал солилцсон байна.

Энэ үеэр Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн яамтай харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулжээ. Түүнчлэн УУХҮ-ийн сайд Г.Ёндон тэргүүтэй уул уурхайн компанийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Нэг тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж хэрэгжүүлэх хүрээнд Канадын ойжуулалтын Бринкман форестейшн группийн захирал, хатагтай Жүди Тетротой уулзаж, хамтран ажиллах талаар ярилцсан гээд уул уурхайн салбарынхан PDAC-аас богц дүүрэн ирж байна.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, ногоон эдийн засаг, ногоон эрчим хүчний шилжилттэй холбогдуулан цаашид метал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна. Манай улсын хувьд цаг уурын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа дэлхий нийтийн хүчин чармайлт, түүн дотор хүлэмжийн хийн ялгарлыг цэвэр тэг болгох чиглэлд уул уурхайн салбарын тэргүүлэгч институциуд, компаниудын зүгээс гаргаж буй санал санаачлага, алхмуудыг анхааралтай ажиглаж байгаа” гэдгийг энэ үеэр тэмдэглэн хэлсэн байна.

 

КАНАДЫН ХАЙГУУЛЧ, ОЛБОРЛОГЧДЫН ХОЛБОО (PDAC)-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АЛЕКС КРИСТОФЕРТОЙ УУЛЗАВ

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ны Ерөнхийлөгч Алекс Кристофертой уулзав. Уулзалтын эхэнд сайд Г.Ёндон PDAC чуулга уулзалтыг 90 дэх удаагаа амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргээд, энэхүү уулзалт хөрөнгө оруулагчдад сурталчлах чухал платформ болсныг тэмдэглэн хэлэв. Мөн Монгол Улс 2006 оноос хойш энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаа бөгөөд Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг танилцуулан, гол хуулиуддаа өөрчлөлт шинэчлэлт хийх замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцөлийг бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэсэн.

Д.АННА

Эх сурвалж: Өглөөний сонин

Уул уурхайн чуулган “PDAC”-т Монголын өгсөн мессэж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани