Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ИРЭЭДҮЙД ХҮНИЙ АМЬДРАЛЫГ УРТАСГАХ 5 ТЕХНОЛОГИ

ИРЭЭДҮЙД ХҮНИЙ АМЬДРАЛЫГ УРТАСГАХ 5 ТЕХНОЛОГИЭрдэмтдийн ямар ямар бүтээлүүд ирээдүйд хүмүүс биднийг урт удаан наслахад туслах бол?

 

1. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх систем

Хүн төрөлхтөн өвчний улмаас, хэн нэгний гарт амиа алдах, газар хөдлөлт гэх мэт байгалийн гамшигт эсвэл аюултай халдварт өвчнөөр амь насаа алдахаасаа илүүтэй зам тээврийн ослоос болж нас нөгчдөг гэнэ. Жишээ нь, ХДХВ-ын халдвараар дэлхий даяар жилд 2 сая орчим хүн нас бардаг бол зам тээврийн ослоор 1,3 сая хүн амиа алддаг байна. Гэхдээ энэ нь хөгжлийн бэрхшээлтэй болон үлдэж буй 50 сая хүнийг оруулан тооцоогүй үзүүлэлт юм.

Одоо дэлхий даяар үхэлд хүргэдэг ослын тоог хамгийн доод үзүүлэлтэд хүргэж чадах тийм технологийг боловсруулан нэвтрүүлж эхлээд байгаа гэнэ. Одоогийн байдлаар автомашины аюулгүй байдлыг хангах электрон систем нь жолоочийн алдааг засч байгаа бол тун удахгүй жолооч нар хүрээлэн буй орчинд эсвэл өөрийнх нь амь насанд аюул учруулахуйц нөхцөл байдалд орсон тохиолдолд дээрх систем нь жолоодлогын удирдлагыг өөртөө авах гэнэ.

 

2. Бие организмын байдлыг ажиглах систем

Хүний амь насыг авч оддог өөр нэгэн шалтгаан бол зүрх судасны өвчин юм. Өдгөө энэ өвчинтэй тэмцэхийн тулд биеийн байдлыг ажигладаг мэдрэгчийг хувцсанд суулгаад байгаа бол удахгүй хүний биед шууд суулгаж эхлэх гэнэ.

Уг бичил мэдрэгч нь зүрхний шигдээсийн шинж тэмдэг илэрч байгааг урьдчилан анхааруулах, түүгээр ч барахгүй түргэн тусламж дууддаг ажээ. Түүнээс гадна, зогссон зүрхийг дахин ажиллуулж чадах гэнэ. Үүний зэрэгцээ зүрхний гэмтсэн эд эсүүдийг сэргээн төлжүүлнэ.

Хүний биед суулгасан бичил схем нь дааврын тэнцвэр алдагдаж байгааг мэдрэх чадвартайгаас гадна шаардлагатай хэмжээгээр инсулин болон хэрэгцээт даавруудыг хуваарилах бөгөөд энэ нь олон төрлийн өвчнийг эмчилж чадах гэнэ.

Хүний насыг уртасгах өөр нэгэн технологи бол нанороботууд юм. Эдгээр нь цусыг цэвэрлэж, эмийг шаардлагатай газарт нь хуваарилан, хорт хавдрыг нь тайрч авах гэнэ.

 

3. Кибер-үе мөч

Энэ технологийг өдгөө хэдийнэ боловсруулаад байгаа билээ. Тайруулсан хөл гарыг орлож чадах энэ хиймэл эрхтэн нь тархинаас өгч байгаа хөдөлгөөний командыг хүлээн авдаг байна. Өөрөөр хэлбэл, алдсан эрхтнүүдийг бүрэн орлоно гэсэн үг.

Саа дайрсан өвчтнүүдийн булчинг дэмжих болон хатангиршах өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдсэн бионик мэдрэлийн эсүүд нь булчингуудыг тархинд суулгасан бичил схемүүдтэй холбож, хөл гарыг яг төрөлхийн мэт хөдөлгөдөг байна.

 

4. Хиймэл эрхтэн

Өнөөдрийн байдлаар Америкт зүрх судасны үйл ажиллагааг идэвхжүүлэгч суулгац, хиймэл үе болон бусад "суулгацууд"-ыг мэс заслын аргаар биедээ суулгуулсан 100 сая орчим хүн амьдардаг ажээ. Эдгээр суулгацуудыг үйлдвэрлэхдээ анагаах ухааны салбарт огт ашигладаггүй, харин бусад өндөр технологийн салбарт ашигладаг хайлш болон керамик материалуудыг ашигладаг. Хиймэл эрхтнүүд нь тун удахгүй хүний жинхэнэ эрхтнээс ялгахын аргагүй болох гэнэ.

АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Тежал Десаи саяхан хиймэл нойр булчирхайг амжилттай туршжээ. Түүний эд эсүүд нь "эзнийхээ" дархлааны системийг хамгаалдаг бөгөөд инсулин ялгаруулах шаардлагатай болсон үед тусгай капсулд шилжин ордог байна. Харин Массачусетс муж улсын " Angstrom Medica" компанийн эрдэмтэн Эдуард Ан хүний ясыг бүрдүүлдэг бодистой ерөнхийдөө төстэй бодисон дээр тулгуурлан хиймэл ясны эд эс бүтээхэд зориулсан материал гарган авчээ.

Тэгвэл өнгөрсөн онд анх удаа хиймэл нүд гарган авсныг танилцуулсан бөгөөд түүний тусламжтайгаар нэгэн хараагүй эмэгтэй юм харж чаддаг болсон байна.

 

5. Ухамсрыг компьютерт шилжүүлнэ

Өнгөрсөн онд зохиогдсон "Cebit" болон "IFA" IT үзэсгэлэнгийн үеэр бодол санааны хүчээр машинуудыг удирдаж болдог интерфейсийг танилцуулжээ. Гэхдээ энэ нь одоохондоо зөвхөн "тийм", "үгүй" гэсэн командуудыг биелүүлж байгаа ч юутай ч энэ чиглэлд эхний алхмыг хийж чадсан байна. Харин саа дайрсан хүмүүст компьютер ашиглах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хиймэл эрхтнээ удирдах боломж олгодог тархины суулгацуудыг бүр 2005 онд танилцуулж байжээ.

Дараагийн алхам бол тархин дахь мэдээллээ шууд компьютерт шилжүүлэн хадгалах явдал. Энэ технологийг энэ зууны дунд үе гэхэд боловсруулсан байх болно гэж ирээдүй судлаач Рэй Курцвел үзэж байгаа ажээ. Харин одоогийн байдлаар шинжлэх ухаанд хүний оюун ухааны ажиллах зарчмыг тодорхой тайлбарлах боломж байхгүй байгаа юм.

ИРЭЭДҮЙД ХҮНИЙ АМЬДРАЛЫГ УРТАСГАХ 5 ТЕХНОЛОГИ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани