Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын дараагийн "Оюу толгой" метаны нөөц байх боломжтой

 

Монголын дараагийн "Оюу толгой" метаны нөөц байх боломжтой

 

"Монгол Улсын нүүрсний давхаргын метан хийн нөөц баялаг” сэдвээр Туушин зочид буудалд 2022.06.15-нд семинар зохион байгуулагдав.  Тус семинарыг Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа "Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр”-өөс санаачилжээ.

Энэ хөтөлбөр нь эрдэс баялагт суурилсан Монголын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан сайжруулах зорилготой аж.

Семинарын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газар 2019-2021 онд нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр Австрали Улсын эрх зүйн орчны сайн туршлагыг танилцуулах, бодлого зохицуулалтыг сайжруулах ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Нүүрсний давхаргын метан хийн болон бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайн давхцалтай холбоотой эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа”, "Монголын нүүрсний давхаргын метан хий-Татварын зохицуулалтын харьцуулсан үнэлгээ” зэрэг судалгааг хийж оролцогч талуудад танилцуулав. Семинарт УУХҮЯ, АМГТГ болон Үндэсний геологийн албаны холбогдох албан хаагчид болон төслийн зөвлөх, ажилтнууд оролцлоо.

 Семинарт "Сайфер” зөвлөх компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Куинсландийн Технологийн их сургуулийн профессор Тим А Мүүрэ "Нөөц, баялгийн үнэлгээний зорилго”, нүүрсний давхаргын метан хийн баялгийн үнэлгээний хамрах хүрээ ба зорилго”, "Нөөц, баялгийн ангилал ба Аналоги үзүүлэлтүүд”, "Баялгийн үнэлгээ хийх арга, аргачлал” сэдвээр үндсэн ойлголт өгсөн бол "Сайфер” зөвлөх компанийн зөвлөх, Австралийн Куинсланд мужийн "РДМГидро” компанийн захирал Райн Ди Моррис "НДМХ-ийн гидрогеологийн нөхцөл”, "Олборлолтын үед усыг яах вэ” судалгааныхаа ажлыг танилцуулав.

Нүүрсний давхаргын метан хийн салбар нь манай улсад шинэ салбарт тооцогдоно. Монголд өдгөө гадаад, дотоодын арваадхан компани энэ талын судалгаа, хайгуулын ажил эрхэлж байгаа гэнэ. Гэхдээ энэ салбар удахгүй дэлхийн эрчим хүчний томоохон тоглогч болно. Учир нь тархац өндөртэйгээс гарна. Олборлолт, технологийн зардал харьцангуй бага. Төслийнхний урьдчилсан таамгаар өнөөдөр Монголд долоон тэрбум шоо метр нүүрсний давхаргын метан хий бий. Нөөц цаашид нэмэгдэх магадлал өндөр. Мэдээж дэлхийн хамгийн том эрчим хүчний хэрэглэгчтэй хөрш гэдэг нь манай метан хийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Зөвхөн өмнөд хөршөөр зогсохгүй дэлхий дахинаар энэ эрчим хүчний эх үүсвэр рүү хошуурч байгаа нь бидний амьдралд сайнаар нөлөөлөх аж.

Дэлхийн баян орнуудын инфляцид нэрвэгдэж байгаа их хэмжээний мөнгө энэ салбарт цутгахад бэлэн байгаа гэнэ. Харамсалтай нь манай хууль эрх зүйн орчин энэ их мөнгийг татахад бэлэн үү гэдэгт семинарт оролцогчид эргэлзэнгүй байгаа нь анзаарагдсан. Бид олон сайхан зүйлс амалж хөрөнгө оруулагчдыг урин дуудаж байгаа ч сүүлийн хэдэн жил дорвитой хөрөнгө орж ирээгүй л байна. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах орчин сул. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа муу, хууль, мэдээлэл ил тод биш ойлгомжгүй зэрэг нь хоёр дахь Оюу толгой болох магадлалтай метан хийн салбар хөгжихөд саад болох магадлалтай.   

Нүүрсний давхаргын метан хий нь   эрчим хүчний хамгийн чухал эх үүсвэр болох боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Түүнчлэн манай улсын хувьд Засгийн газрын анхаарлын төвд байгаа ч олон тохиолдолд орон нутгийн "эх орончид” давуу эрх эдэлсээр удаж байгаа. Мөн цөөнгүй тохиолдолд тэдгээрийн ард Засгийн газрын төлөөлөгч болох сумын Засаг дарга байдаг тухай яригддаг.

Өнөөдөр метан хий дэлхийн олон газар байдаг ч, өөр өөр үнэтэй. Гэхдээ дунджаар нэг шоо метр метан хий долоо орчим доллар байгаа аж. Метан хийг орчин цагт бүх салбарт ашиглана. Түлш, дулаан үйлдвэрлэл, эрчим хүч, металлург, аж үйлдвэрийн аль салбарт ашиглах боломжтойгоор ирээдүйн эрчим хүчний эх үүсвэр гэж үзэж байна.

Дэлхий өнөөдөр нүүрсний хэрэглээнээс татгалзаж байгаа. Гэхдээ манайх жилд хэдхэн тонн нүүрс түлдэг орон хаа байсан хэдэн зуун тэрбум тонн нүүрс түлдэг АНУ, БНХАУ, Энэтхэг зэрэг орныг дуурайж нүүрсний хэрэглээнээс татгалзах мунхаг санал гаргах шаардлагагүй. Бидний түлж байгаа нүүрс озоны цоорхойг нэмэгдүүлэх бүү хэл нийслэлийн 100 айл, телевиз орчмоос өөр хэнийг ч хорлодоггүй. Харин том гүрнүүдийн тоглоомонд орж, хэдхэн ногоон зуслах гэж нүүрснээс татгалзах мэтээ түр орхих хэрэгтэй.

Харин энэ хооронд метаны хийн хайгуул, олборлолт, ашиглалтыг түргэвчлэх нь ирээдүй хойчид маань хэрэгтэй болов уу. Дээрх хөтөлбөрийн судалгааны ажлыг Австралийн Засгийн газрын санхүүжилттай байгууллага хийсэн. Өмнө нь гадны татвар төлөгчдийн ихээхэн хөрөнгө, хугацаа зарцуулж хийсэн судалгааны ажлууд үр дүнгүй байсан түүх байдаг.

Ийм явдал гаргуулахгүйн тулд "Та ерөнхий сайдтай уулзах боломж гарвал юу захих вэ” хэмээн "Сайфер” зөвлөх компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Куинсландийн Технологийн их сургуулийн профессор Тим А Мүүрэгээс асуухад "Монголд байгаа энэ том боломжийг дэлхийн том хөрөнгө оруулагчдын анхааралд Засгийн газрын баталгаатай оруулж чадвал энэ төсөл Монголын эдийн засагт томоохон түлхэц болно гэж бодож байна” гэв.

Энэ төслийн дотоодын давуу тал нь метан хийний эх үүсвэр өнөөдөртөө 100 хувь төрийн мэдэлд байна. Мэдээж хөрөнгө оруулагч нартай хувь тохиролцоно. Оросын хийн хоолойн хувь заяаны талаар хятадуудаас эцсийн шийдвэр ирээгүй, нефтийн үйлдвэрийн түүхий эдийн хангалт шийдэгдээгүй, Эгийн голын цахилгаан станцын ирээдүй бүрхэг зэрэг нь Монголын мега төслүүдийг бүрхэгдүүлж байгаа. Харин энэ төсөлд барууны хөрөнгийн акулууд орох сонирхол өндөр гэнэ. Орон нутгийн "эх орончид”, Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд нар энэ төсөлд нэг чигтэй зүтгэвэл ойрын хугацаанд хэрэгжих үр дүнгээ өгөх хамгийн өндөр магадлалтай. 

Эх сурвалж: Өглөөний сонин


Монголын дараагийн "Оюу толгой" метаны нөөц байх боломжтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани