Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бичил уурхайчдын “түгжээ”-г хэзээ мултлах вэ?

Бичил уурхайчдын “түгжээ”-г хэзээ мултлах вэ?

 

Дэлхийд долоон тэрбум 900 сая хүн  амьдарч байна. Үүний 45 сая орчим нь бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байгааг Австрали улсын "The Queensland” их сургуулийн хийсэн судалгаа харуулж байна. 55 орноос Бразил улс бичил уурхайн салбарыг зохион байгуулалтад оруулсны үр дүнд бичил уурхайн хамаарал бүхий 60 мянган ажлын байрыг бий болгож чаджээ. Энэ бол олон улсын хариуцлагатай бичил уурхайн хамгийн сайн жишээ юм.
 
Дэлхийн улс орнууд  жилээс жилд бичил уурхайн салбараа улам хариуцлагатайгаар хөгжүүлж, улсынхаа нэгэн чухал салбарын хэмжээнд авч үзэж, түүнийг дэмжих бодлого шийдвэрийг гаргаж байна. Гэтэл Монгол Улсад хариуцлагатай бичил уурхайн салбарын үйл ажиллагаа зогсоод гурван жил боллоо. Энэ хугацаанд хууль бусаар алт олборлогчдын тоо 40 мянгад хүрчээ. Үүнээс улбаалан газрын хэвлий дэх гэмт хэрэг 300 хувиар өссөн гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.
 
Энэ тоо баримт 2019 оны есдүгээр сард баталсан Засгийн газрын 355 дугаар тогтоол буруу байсныг баталж байгаа юм.Тиймээс бичил уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг тодруулахаар тус салбарын төлөөлөлтэй уулзсан юм. Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны хийсэн судалгаагаар Засгийн газрын 355 дугаар тогтоол батлагдсанаас хойш 29 удаагийн том хэмжээний хууль бус олборлогчдын бөөгнөрөл болж, 15 иргэн амиа алджээ. Энэ талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны орон нутаг хариуцсан зөвлөх О.Цэцэгмаа "Нинжа” хэлбэрээр алт олборлодог байхад олон хүний амь эрсдэж, ямар ч хяналтгүй байсан. Харин манай холбоо 2013 онд байгуулагдсанаар эдгээр асуудлыг цэгцэлж, дагаж мөрдөх хууль журамтай болсон.
 
Бичил уурхайчид эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлөөд хариуцлагатай ажиллаж  байтал 2019 онд 355 дугаар тогтоол гарсан. Үүнээс үүдэн хууль бус олборлолт ихсэж, 1990-ээд оны хяналтгүй үе рүү буцлаа. Тиймээс Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд орсон нэмэлт, өөрчлөлтийг яаралтай батлан хэрэгжүүлэх шаардлагатай байна.
 
Дархан-Уул аймаг Засаг даргатайгаа зөвшилцөөд асуудлаа шийдвэрлэсэн. Бусад аймаг 2019 оноос өмнө байгуулагдсан бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагааг сэргээсэнгүй. Аймаг, сумынхаа иргэдийг ажлын байртай болгоход анхаарч, Засаг дарга нар иргэддээ ээлтэй шийдвэр гаргамаар байна” гэсэн юм.
 
АЛТНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭГ ИЛ ТОД БОЛГОЖ, АЛБАЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
 
Өнөөдрийн байдлаар манай улсад 40-60 мянган хүн хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд оролцож байна. Тэдний 20 орчим хувь нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Монголбанк жилд 20 орчим тонн алт худалдан авдаг. Үүний 9-10 орчим тонныг иргэд тушаадаг. Иргэд дотроо бичил уурхайчид 2-4 тонн алтыг Монголбанкинд тушаадаг байв. Гэтэл Засгийн газрын бодлогогүй буруу шийдвэрийн улмаас хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байсан Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны 10 мянга орчим гишүүн алт олборлож чадахгүйд хүрээд байна.
 
Энэ талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Э.Оюунболд "Олборлосон нэг грамм алт ч тухайн орон нутагтаа хөрөнгө оруулалт болон шингэдэг. Тиймээс алтны нийлүүлэлтийн сүлжээ, гарал үүслийг ил тод болгож, зайлшгүй албажуулах шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхэд бичил уурхайг хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтой. Тодруулбал, хэчнээн грамм алт хаанаас ирэв гэдэг нь тодорхой болно.
 
Төрөөс бичил уурхайг бодитойгоор  дэмжиж, хариуцлагатайгаар хянах нь чухал гарц юм. Дэлхийн  олон оронд бичил уурхайг хөгжүүлж, дэмждэг сайн жишиг бий. Монгол Улс дахь хууль бус олборлолт, байгалийн эвдрэл гэсэн олон асуудлыг багасгахын тулд 2013 онд холбоогоо байгуулсан. Есөн жилийн хугацаанд олон ажил хийж, салбараа төлөөлөх мэргэжлийн холбоо болж төлөвшлөө. Уул уурхайн салбарт бичил уурхайн салбарыг хөгжүүлж, төлөвшсөн, мэргэшсэн, хариуцлагатай уурхайчдыг бий болгохоор ажиллаж байна. Бидний алсын хараа бол бичил уурхайн салбарыг нэгтгэж, дуу хоолой нь болох үндэсний болон олон улсын түвшинд бие даасан тогтвортой байгууллага болох юм. Энэ хүрээнд гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, төрөл бүрийн орлогын эх үүсвэрээр хангах замаар амьжиргааг дээшлүүлэх, уурхайчдын байгаль орчин, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлж, бизнес эрхлэгч болгон төлөвшүүлэхээр зорьж байна” гэв.
 
МАНАЙ УЛСЫН БИЧИЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ОЛОН УЛСАД ЖИШИГ БОЛЖЭЭ
 
Нөхөрлөлийн гишүүдээ төсөл бичиж сурах олон төрлийн сургалтад хамруулж, өөр ажлын байранд шилжих боломжоор хангаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайн баримталж ажиллахад анхаардаг манай улсын бичил уурхайн үйл ажиллагаа олон улсад жишиг болсон юм.
 
 
Тухайлбал, бичил уурхайчдын 50 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тиймээс олборлолтын талбайд ээжтэйгээ хамт байгаа хүүхдүүдэд зориулсан гэр цэцэрлэг ажиллуулдаг туршлагаас судлахаар Этиоп улсаас зорин ирж, ажиллажээ. Тэд манай улсын бичил уурхайн салбарын үйл ажиллагааг сайшааж, суралцах зүйл их байгааг хэлж байсан. Үүнээс гадна Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо олон улсын 29 байгууллагатай хамтран ажиллахын сацуу 510 орчим га талбайг нөхөн сэргээгээд байна.
 
Олон улсын түвшинд манай бичил уурхайг өндрөөр үнэлж байхад Засгийн газар, орон нутгийн удирдлагын зүгээс дэмжихгүй, эсэргүүцээд байгаагийн шалтгаанаа үндэслэлтэй тайлбарлахыг бичил уурхайчид шаардаж байна. Хууль бус олборлолтыг багасгах, байгаль орчин болон улсын эдийн засгаа тэтгэх нэг гарц нь бичил уурхайг албажуулах юм. Хувиараа ашигт малтмал олборлодог иргэн бичил уурхайчин болоход хамгийн түрүүнд хариуцлага шаарддаг. Тодруулбал, хууль журмын дагуу хариуцлагатайгаар гэрээ байгуулж, хариуцлагатайгаар үйл ажиллагаагаа явуулж, хариуцлагатайгаар олборлож, хариуцлагатайгаар нөхөн сэргээж ажилладаг байв. Мөн тэд татвар, нийгмийн даатгалаа төлөн, олборлосон алтаа Монголбанкинд тушааж, төгрөгийн ханшаа тогтвортой байлгахад чухал дэмжлэг үзүүлдэг. Гэтэл Засгийн газрын 355 дугаар тогтоол энэ бүхэнд "түгжээ” болсон юм. Засгийн газар энэ "түгжээ”-гээ хэзээ тайлж, тогтоолоо цуцлахыг 10 мянга орчим бичил уурхайчин гэр бүлийнхнийхээ хамт хүлээж байна. Эс бөгөөс хууль бус олборлогчдын тоо нэмэгдэж, иргэд амиа алдсаар байх нь.
 
 
 
 
Д.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Бичил уурхайчдын “түгжээ”-г хэзээ мултлах вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

Өчигдөр, 11:58
Өчигдөр, 11:57
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани