Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Саахалт айлын санаа

Саахалт айлын санаа нэг гэж монголчууд ярьдаг. Ярих төдий ч зүйл биш, нүүдэлчдийн аж төрөлд тогтон хэвшсэн алтан зарчмуудын нэг.

Саахалт айлынхан эвтэй найртай аж төрөхийг чухалчилдаг, малаа хоршин адгуулж, наймаа арилжаагаа хамтран хийж, найр цэнгэлээ ч цугтаа тэмдэглэсээр ирсэн.

Саахалтынхан санаа нэг байснаар юу хождогийн ганцхан жишээг өгүүлье. Нүүдэлч малчдын дунд "саах зөрүүлэх” гэж нэг сонин ажил бий. Хониныхоо сүүг сааж, идээ цагаа бэлтгэхийн тулд хурганд нь хөхүүлчихгүй байх ёстой. Тиймээс хургаа эхээс нь ялган, тусад нь хариулах хэрэг гарна. Ерөөс зөвхөн сүүгээр цатгах биш, бэлчээрт гарган идээшлүүлэх нь хурга махлах, чийрэгжихэд тустай аж. Гэтэл хургаа нэг хүн, хонио өөр нэг нь хариулах шаардлага тулгардаг. Энэ байдлыг хөнгөвчлөхийн тулд өөрийнхөө хургыг саахалтынхаа хонинд нийлүүлж бэлчээх нэн тустай аргыг нүүдэлчид бодож олжээ.

Манай хурга тэдний хонинд, тэдний хурга манай хоньтой хамт бэлчээрлэнэ гэсэн үг. Хурга эхийгээ л хөхөхөөс айлын хүүхдийн мээмийг хулгайлдаггүй. Өдөр юм уу, орой хонио саасны дараа саахалтынхны тэрхэн зайд хонь хурганы бие бие рүүгээ тэмүүлсэн нэгэн зүйлийн найр болдог нь бас л үзүүштэй зүйлийн нэг.

Буман "хоньтой”, түмэн "үхэртэй” тэдний дэргэд манай хотонд байгаа мал цөөн. Тэд ам бүл олуулаа бол манайх цөөхүүлээ. Ийм нөхцөлд өөрийнхөө байр байдал, нөхцөл боломжийг зөв тооцож, юугаараа, ямраар тэдэнтэй хоршин хамтрах вэ гэдгээ ухаалгаар зохицуулах шаардлагатай болно.

Энэ бүхний дүнд хоёр ч хүний хөдөлмөрийг хэмнэчихэж байгаа юм. Бас сааль сүүгээ алдана гэсэн ойлголт байхгүй. Саахалтынхны идээ цагаа нь элбэг дүүрэн, найртай сайхан зусах, найрамдан нөхөрлөх нэг нөхцөл энд бүрдэж байх жишээтэй. Юуны учир үүнийг сөхөж яриад унав аа гэж уншигч та гайхаж байж магадгүй.

Орчин үеийн даяаршсан дэлхий ертөнцөд улс орнуудын харилцаанд "саах зөрүүлэх” мэтийн хамтын ажиллагааны хэлбэр нэн чухал болох тухай асуудлыг хөндөхийн тулд л энэ жишээг авсан юм. Тэр тусмаа хөрш орнуудын хувьд.

Монгол Улс өмнө, хойноо тус бүр нэг хөрштэй. Өөр өөр хэлбэл, бидэнд саахалт айл ердөө хоёр л бий. Харамсалтай нь, саахалтын айлуудын санаа нэг байж чадахгүй л байх шиг.

Газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засгийн хүчин чадлаараа манай саахалтынхан дэлхийд дээгүүр эрэмбэтэй. Буман "хоньтой”, түмэн "үхэртэй” тэдний дэргэд манай хотонд байгаа мал цөөн. Тэд ам бүл олуулаа бол манайх цөөхүүлээ. Ийм нөхцөлд өөрийнхөө байр байдал, нөхцөл боломжийг зөв тооцож, юугаараа, ямраар тэдэнтэй хоршин хамтрах вэ гэдгээ ухаалгаар зохицуулах шаардлагатай болно.

Бид тэднээс жижиг ч гэсэн манайд бас давуу тал бий. Цөөхөн хүн амтай, эдийн засгийн үндэс нь бэлчээрийн мал аж ахуй зонхилж байсан, түүнийхээ хэрээр үйлдвэрлэл бага хөгжсөн манай орон харин дэлхийд гайхуулах баялагтай.

200 гаруй тонн алтны батлагдсан нөөцтэй. Дээр нь зэс, нүүрс, төмрийн хүдэр, ураны нөөц маань 1.4 их наяд ам.доллараар үнэлэгддэг. Жижиг Монгол маань бусадтай том эрэмбийн бодлого явуулж болох түлхүүр нь энэхүү баялаг гэдгийг нэг үеэ бодвол бид ойлгодог болж. Гэхдээ зөвхөн нэг талын хүчин чармайлтаар харилцаа, хамтын ажиллагаа дардан замаар явчихгүй. Саахалтынхан санаа нэг л байх учиртай.

Саланги тусдаа байлаа гээд бид хохирохгүй гэдэг юм уу, том нь багаа үл тоох, хясан боогдуулах, бага нь томоо царайчлах, эсвэл бяраа мэдэхгүй баадуурах нь хохирол л авчирна. Сүү ч үгүй, хурга ч үгүй болно гэсэн үг. Ийм өнцгөөс асуудлыг харах гээд оролдоод үзье. Тэгэхдээ урд талд буй саахалт руугаа. Ингэлээ гээд хоёр орны найрсаг, сайн түншийн харилцаанд сэв суулгачихна чинээ бодохгүй байна.

БНХАУ бол манай улсын мөнхийн хөрш. Тэднийг бид давж харайж, далай гаталж чадахгүй. Холыг зорьсон замд гарлаа гэхэд заавал ч үгүй хойд, урд аль нэг хөршийнх өө нутгаар л дайрна. Нутаг таарахгүй байна гээд нүүгээд явчихаж бас болохгүй. Нүүдэл бас л хөршийнхийг дайрна, тойрохгүй. Гэтэл эдийн засгийн хамтын ажиллагаанд урд саахалтынхны санаа зөр өөд байна уу даа гэмээр зүйл ажиглагдах боллоо.

Нэгэн үе 17 хувьд хүрч өсөж байсан эдийн засгийн өсөлт маань саарлаа. Тэр хэрээр хямрал нүүрлэх болов. Инфляц гэдэг иргэдийн амьжиргааг сэмлэдэг идэмхий натри шиг эд улам улмаар өссөөр. Авдаг хэд нь ар гэрээ тэжээхэд хүрэлцэхгүй шинжтэй.

Баялаг бүтээгч үйлдвэрлэлийн салбарынхны ашиг орлого муудсанаас ажилтнуудынхаа цалин хөлсийг бүрэн өгөх тэнхэлгүй болтлоо доройтож, үүд хаалгаа барихад тулж байна. Үнийн лангуун дээр ямагт эзэн суудаг америк долларын ханш ороолж цойлсоор. Ийм байдалд хүрсэн нь мэдээж бидний буруу. Аливаад тооцоо судалгаатай, төлөвлөгөө баримжаатай хандах, юуг олоод ямрыг алдаж болохоос сэрэмжлэх, болзошгүй эрсдэлийг даван туулах хүч нөөцтэй байх, саахалтынхантайгаа хамтрах зүг чигээ оновчтой тодорхойлох гээд олон чухал асуудалд бид хайнга хандсаар ирсэн, одоо ч тэр хэвээрээ л байна.

Урд хөршийн хилийн цаана Өвөрмонголд нүүрсний компаниудын холбоо нэртэй, манай махны ченжүүд шиг нөхөд байдаг бөгөөд тэднийгээ "Шэньхуа”, "Чалко” мэтийн томчууд нь уяаг нь богинохон, угаадсыг нь ахиухан өгөөд удирдаж суудаг

Гэхдээ их хөрш маань бодлогогүй болчимгүйг нь далимдуулаад байж бас болохгүй л баймаар. Манайх "хүрэн” эдийн засагтай. Өөрөөр хэлбэл, газрын баялаг, уул уурхайд суурилсан өсөлт л биднийг "удахгүй суга баяжиж, гар газар, хөл хөсөр суух болно” гэсэн гэнэн дүгнэлтэд хүргэсэн.

Гэтэл дэлхийн зах зээл дээр манай уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдэр, цайр, жонш гэх мэтийн үнэ хоёр жилийн өмнөхөөс бараг хоёр дахин унав. Тэгэхээр бид хоёр жилийн өмнөхөөс хоёр дахин бага хожоотой наймаа хийж, хоёр дахин бага ашиг олж байна гэсэн үг. Гэтэл бүр 2.5-3.0 дахин бага ашиг олж, заримдаа бүр алдагдалтай наймааг өмнө зүгийн хөрштэйгээ хийгээд байгаагийн учир юу вэ? Үүнд саахалтынхны савны амаа чангалах бодлого нөлөөлсөн байх магадлалтай байна.

Жишээ татъя. Мөнөөх эдийн засгийн өсөлтийг 20 хувийн босго руу чирч байсан гол зүтгүүр болох коксжих нүүрс маань Хятадын Цагаан хад, Ганц модны боомт дээр бараг л шалны шорооны дайтай үнэлэгдэх болов. Нэгэн үе тонн нь 120 ам долларт хүрч, буухдаа 70 ам доллар дээр тогтож байсан хар алтыг маань "Эрдэнэс Тавантолгойн” уурхайн Баруун цанхийн аман дээрээс хятадууд 35 ам доллараар үнэлэн машинд ачиж байна. "Эрдэнэс Тавантолгойнхон” нэг тонн нүүрсийг 32 ам долларын зардлаар олборлодог гэнэ ээ. Ашиг нь 3 ам доллар! 30 кг-ын нэг шуудай коксжих нүүрс 170 төгрөг болж байна!!! Шуудай шороог ч ийм үнээр авахгүй биз дээ.

Урд хөршийн хилийн цаана Өвөрмонголд нүүрсний компаниудын холбоо нэртэй, манай махны ченжүүд шиг нөхөд байдаг бөгөөд тэднийгээ "Шэньхуа”, "Чалко” мэтийн томчууд нь уяаг нь богинохон, угаадсыг нь ахиухан өгөөд удирдаж суудаг тухай учир мэдэх нэгэн ярив.

Тэдний заримтай сэм уулзаж, "сайн найз” болж чадвал арай дээр үнээр өгөх боломж олддог гэнэ. Гэхдээ үнэн худлыг мэдэхгүй.

Уг нь манай хилээс 340 км зайд байдаг Бугат хотод түүхий нүүрсээ хүргэж чадвал тонныг нь 89 орчим ам.доллараар худалдах боломжтой юм байна. Харамсалтай нь тэр хүрэх тээврийн зардал нь 53 орчим ам доллар болох тул амнаасаа худалдсантай ялгаа байхгүй. Хэргийн учир манайх хил хүрэх төмөр зам байхгүй, ачааны машинаар нүүрсээ зөөдөгт байгаа юм. Манай төр, засгийн томчууд нарийн, өргөн цариг хэмээн өөрсдөө ч учрыг нь үл олох хэрүүл хийсээр зургаан жилийг үдэж байхад саахалтын найзууд маань бидний энэ унхиагүй байдал дээр дөрөөлөн ашиг унагаж байна.

2012 оны сонгуулийн өмнөхөн тухайн үеийн Засгийн газар 350 сая ам доллар "Чалко”- гоос зээлээд тараачихсан, өрөө дарах гэж хоёр жил гүрийсээр энэ үнийн мухарт шахуулсан нь үнэний хувьтай. Энэ алдааг манай, танай Засгийн газар гэж бие бие рүүгээ чихээд нэгэнт нэмэргүй.

Тэгж яривал 2008 оны сонгуулиар АН нь 1.000.000-ыг, МАН нь 1.500.000-ыг амлаж, эцэст нь хамтарсан Засгийн газар "дундаа хийгээд” нэг сая болгочихсон шүү дээ. Тэгэхээр саахалттайгаа сайн ярьж, учраа олохоос өөр гарц үгүй.

Уг нь коксжих нүүрс, төмрийн хүдэр хоёр бол гангийн үйлдвэрлэлийн талх нь. Гэтэл төмрийн хүдрийг маань бас л дэлхийн зах зээлийн ханшаас хамаагүй доогуур үнээр урагш зөөсөөр байна.

Өнгөрсөн 2013 онд манай уул уурхайн бүтээгдэх үүнээс экспортын хэмжээ нь нэмэгдсэн цорын ганц "дайчин” маань төмрийн хүдэр. Гэтэл Сэлэнгийн Баянгол дахь "Болд төмөр Ерөө гол” компани хэмээх Хятадын бараг 100 хувийн өмчит уурхайгаас нэг тонн, хуурай аргаар баяжуулсан төмрийн хүдрийг 65 ам.доллараар борлуулж байна. Нойтон аргаар баяжуулаад агууламжийг нь 65 хувьд хүргэчихвэл 100 ам доллараар авна гэдэг гэнэ. Гэтэл уурхай нь Хятадын мэдлийнх байдаг. Тэд нойтноор баяжуулах, агууламжийг нэмэгдүүлэх, тэгээд үнийг нь өсгөх сонирхолгүй, хямд үнээр, түүхийгээр нь аваад байхыг л хичээж байгаа юм биш үү? 80 саяын нөөцтэй тус ордоос ердөө тавхан жилийн дотор 20 саяыг нь түүхийгээр нь зөөчихлөө. Шалавхан авч дуусах санаа зорилго л энд байна гэдэг нь ил харагдаад байх шиг.

Хэрвээ "саахалтын санаа нэг” байсансан бол нойтон аргаар баяжуулах үйлдвэр барьчихаж болох л байсан. Хятад компанидаа ч, Монгол нутагтаа ч энэ нь илүү ашигтай гэдгийг хэн ч түвэггүй ойлгоно.

Яг ийм жишээ "Петро Чайна дачин Тамсаг” дээр давтагдаж буй. Түүхий нефтийг нэрж, эцсийн бүтээгдэх үүн болгох жижиг боловч үйлдвэр барья гэж хөршдөө бид хэчнээн ч жил санал тавив даа. Барина гэдэг, барихаар тохиролцлоо гэлцдэг, Матадын их талын хөрсөн дороос олборлосон газрын тос саахалтын цаадах хамар даван урссаар л байгаа.

Олборлосон түүхий тосныхоо 30-40 хувийг нэрж шатахуун болгож, Монголд үлдээчихээд, бусдыг нь ачаад явахад бид бараг юм хэлэхгүй дээ. Харамсалтай нь саахалтынханд тийм найрсаг зан алга.

Жоншоо Бор-Өндөрийнхөн оросуудад тонныг нь 350 ам.доллараар борлуулж байхад, бусад жижиг уурхайнуудын жоншийг өмнөд хөршийнхөн 90 ам.доллараар авч байна. Орост өгч байгаа нь 95 хувийн, бидний авч байгаа нь 75 хувийн агуулгатай шүү дээ гэж тэд ам таглах байх. Мэдээж, 95 ба 75-ын хооронд ялгаа бий. Гэхдээ бүр дөрөв дахин бага үнийн зөрүүтэй байдаггүйг дэлхийн зах зээлийн үнэ харуулж байна.

Бид мөнхийн хөрш. Энэ бол Та бидний сонголт биш. Хувь заяаны сонголт. Тиймээс бие биеэ хүндэлдэг, дэмждэг, санаа нэгтэй саахалт байцгаая.

Хэргийн учир нь Монголын баялаг өмнөд хөрш рүү экспортлогдохдоо дэлхийн зах зээлийн ханшаас хамаагүй доогуур байгаа нь л өчүүхэн миний гайхашралыг бараад байгаа билээ.

Хятад бол аугаа гүрэн. Аугаа түүхтэй, бахархам соёлтой, гигант эдийн засагтай, гайхамшигтай ард түмэн. Бид ийм айлтай саахалт амьдрах болсноороо бахархдаг. Гэхдээ өмнө зүгт суугаа "ах нар” маань дүүдээ арай хатуу хандаад байгаа юм биш үү?

...Энэ оны тавдугаар сард ОХУ-ын "Роснефть” корпорацын тэргүүн И.Сечин Монголд ирээд буцсан. Сая манай Ерөнхий сайдыг Санкт-Петербургт очих үеэр нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Өмнөд хөршийнхөн маань манай дорнын их талаас нефть олборлож байгаа хэрнээ дуслыг нь ч бидэнд үлдээдэггүй. Харин оросууд манай импортлогч компаниудтай Сингапурын биржийн ханшаар нефть бүтээгдэх үүн худалдах таван жилийн хугацаатай тохиролцоо байгууллаа. Хэмжээ нь манай 80 хүртэл хувийн хэрэгцээг хангахуйц байх гэнэ.

Эндээс монголчууд жилд 120 сая ам доллар хэмнэнэ гэсэн судалгаа гарчээ. Тэд хийн хоолойг Монголоор дамжуулан тавих асуудлыг анхааралдаа авч, судлахаа бас амлалаа. Мэдээж хэрэг, энд манай хойд, урд хоёр саахалтын асар том эрх ашиг явж л байгаа. Гэхдээ гуравдагч саахалт болох бидэнд ч бас хэрэгтэй.

Энэ асуудал хэрвээ хэрэгжчихвэл хэнд нь том, алинд нь бага үр ашиг өгөх нь хамаагүй, хэн хэний маань эрх ашиг, хэрэгцээг хангаж байгаа учраас бүгдээрээ л сэтгэл хангалуун үлдэх нь тодорхой.

Уг нь саахалтынхан энэ мэтээр л санаа нэг баймаар байгаа юм. Тэгэхээр "ядаж орос шиг бай л даа” гэсэн нэгэн мартагдах шахсан хэлцийг өмнөд хөршдөө хандан хэлмээр санагдчихлаа. Бид мөнхийн хөрш. Энэ бол Та бидний сонголт биш. Хувь заяаны сонголт. Тиймээс бие биеэ хүндэлдэг, дэмждэг, санаа нэгтэй саахалт байцгаая.

С.Батбаатар

Саахалт айлын санаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани