Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хууль зөрчсөн "Оюу Толгой" ХХК-ийг экологийн цагдаагийн албанаас шалгаж байна

Хууль зөрчсөн "Оюу Толгой" ХХК-ийг экологийн цагдаагийн албанаас шалгаж байна

 

-"ОЮУ ТОЛГОЙ"-Н ХӨРСӨНД ХОГ Л БУЛААСТАЙ ҮЛДЭХ ЮМ БИШ БИЗ-
      "Оюу толгой” компани 15 мянган ажилчинтай. Дундаж хүн амтай дөрвөн сумыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц тооны хүн ажилладаг гэсэн үг. Тэгвэл эдгээр ажилчдынх нь зөвхөн нэг өдрийн хоолноос дөрвөн тонн орчим хог хаягдал гардаг. Хоолны хог хаягдал дээр нэмээд ахуйн буюу ариун цэврийн цаас, амны салфетка, ус, ундааны хуванцар сав, хуучин хувцас, хүнд даацын автомашинуудын дугуй, сольсон тос, тосол, эвдэрсэн сэлбэг хэрэгсэл, эмнэлгийн хог хаягдал, химийн болон тэсэлгээний бодисын сав, баглаа, барилгын хог хаягдал нэмэгдэнэ гэж тооцвол өдөр тутам ойролцоогоор 20-30 тонн хог гаргадаг гэх. 
 
Гайхмаар нь, "Оюу толгой” компани өдөр тутам ийм их хэмжээний хог хаягдал гаргаж байдаг мөртөө булж устгахаас өөрөөр хог хаягдал дахин боловсруулах үйлдвэргүй. Гэтэл "Оюу толгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаад 13 жил, анхны Зэсийн баяжмал нь экспортод гараад есөн жил өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд "Оюу толгой” компани энэ их хогоо хаанаа "нууж” ирсэн хэрэг вэ. Өөрөөр бол, өмнийн говийн алт, зэсийг нь хуу сорох мөртөө хог хаягдлаа "булшлаад” байгаа юм биш биз. Яг энэ асуудлаар буюу "Оюу толгой” компани хог хаягдлаараа байгаль орчинд ноцтой хохирол учруулж буй асуудлаар Экологийн цагдаагийн албанаас шалгалт явуулж байгаа аж. 
Тэгвэл "Оюу толгой” компанийн 2019-2020 оны байгаль орчинд нөлөөлөх байдлын тайланд дурдагдсан хог хаягдалтай холбоотой зарим ноцтой баримтуудыг хүргэе.  
 
       Манай улсын Хог хаягдлын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай холбогдох хууль тогтоомжууд болон дэлхий нийтийн жишгээр бол 15 мянган хүн ажиллуулж, асар их хэмжээний хог хаягдал гаргаж буй "Оюу толгой” компани дэргэдээ хог хаягдал дахин боловсруулах үйлдвэртэй байх ёстой байв. Харамсалтай нь, "Оюу толгой” компани төслөө эхлүүлснээсээ хойш цэнхэр сендвичин үйлдвэр, барилгуудыг шил дараалуулан барьж, чухамдаа алт, зэсээ хурдан баяжуулж, ашиг хүртэхээ л анхаарснаас бус хог хаягдлаа хэрхэх тухайд анхаарал хандуулаагүй аж. Ингэхдээ ажилчдын кемп болон үйлдвэрлэлээс гарч буй хог хаягдлынхаа ердөө тал хувийг дотоод дахин боловсруулах үйлдвэрүүдэд тушаах, үлдсэн тал хувийг нь булж устгах зохицуулалттай явж иржээ. 
Жишээ 1. "Оюу толгой” компани үйлдвэрлэлдээ нийт 303 нэр төрлийн химийн бодис ашигладаг ажээ. Харамсалтай нь, химийн бодисоо хадгалах зориулалтын агуулахгүй, мөн химийн бодисоо ашигласны дараа үлдэгдэл хаягдал болон шил, сав, баглааг нь аюулгүй хадгалах, устгах агуулахгүй, ил задгай хадгалж иржээ. Уул уурхайн баяжуулалт, үйлдвэрлэлд ашигладаг химийн бодисууд бол хамгийн хортой буюу тухайн хөрс, орчноо шууд үхжүүлэх сөрөг нөлөөтэй. Гэтэл үйлдвэрүүддээ хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж ирсэн хэрнээ химийн бодис болон химийн бодисын хаягдлаа хадгалах зориулалтын агуулах барихгүй явж ирсэн нь байгаль орчинд ямар хайхрамжгүй хандаж ирсний бэлээхэн жишээ юм. 
 
Жишээ 2. "Оюу толгой” компанийн бүрэн устгаж "чаддаггүй”, тэгсэн мөртөө хөрс, байгаль экологид үлэмж хохирол учруулдаг хог нь автомашинуудын тос, тосол буюу хаягдал техникийн тос. 2019 онд л гэхэд "Оюу толгой” компанийн уурхайн талбай дахь хогийн цэгт 940 м3 техникийн тосны хаягдал цугларчээ. Гэтэл талыг нь буюу 581 м3 техникийг тосыг л дахин боловсруулахаар "Алтан оршихуй” ХХК-д тушаасан байна. Харин үлдсэн тал хаягдал нь уурхай дахь хогийн цэгтээ үлджээ.
 
Жишээ 3. "Оюу толгой” компанийн өдий хүртэл хэрхэн устгахаа шийдэж чадахгүй явж ирсэн хог нь хүнд даацын болон суудлын автомашинуудын хаягдал дугуй. Жилд хэдэн зуун ширхэгээрээ хог болж хаягддаг ч хэрхэн устгах дорвитой шийдэл ололгүй өдий хүрчээ. Олсон ганц шийдэл нь бага оврын хаягдал дугуйнуудаа нутгийн иргэдэд үнэгүй тараадаг аж. Тухайлбал, 2019 онд 158.3 тонн хаягдал бага оврын дугуйг нутгийг иргэдэд тараажээ. Нутгийн иргэдийн хувьд "Оюу толгой” компаниас авсан хаягдал дугуйгаар хонины хашаа барих мэтхэнд л ашигладаг, бусдаар ашиглах хэрэгцээ байхгүй учраас их хэмжээгээр авдаггүй. Тиймдээ ч "Оюу толгой” компанийн хогийн цэг хүнд даацын болон бага оврын автомашины дугуйгаар дүүрэн байдаг гэх. 
 
       Дээр дурдсан химийн бодис, хаягдал дугуй, техникийн тосны хаягдлаас гадна ахуйн болон автомашины зай хураагуурын хаягдал багагүй хувийг эзэлдэг ажээ. Өнгөрсөн хугацаанд "Оюу толгой" төсөл Монголд ашигтай, ашиггүй гэх хоёрхон сэдвээр л талцаж, маргаж ирснээс биш хамгийн чухал асуудал буюу байгаль орчинд ямар аюул заналхийлж байгааг нь хэн ч ярьсангүй өдий хүрлээ. Гэтэл өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд Өмнөговь аймагт уул уурхайн болон ахуйн хог хаягдлын овоо бий болж, говь нутгийн хөрсөнд гамшиг учруулсаар байна. 
Хууль зөрчсөн "Оюу Толгой" ХХК-ийг экологийн цагдаагийн албанаас шалгаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани