Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Ганбаатар: ОТ-н өрөнд өдөр бүр 5 тэрбум төгрөг төлж байна

-Та сүүлд хэвлэлийн хурал зарлахдаа УИХ-д "Албан бус бүлэг байгуулъя” гэсэн. Ингэж бүлэг байгуулснаар УИХ-ын үйл ажиллагаа илүү сайжрах боломжтой юу?  
-Өнөөдөр УИХ-д неолиберализм буюу үндэстэн дамнасан корпорациудын захиалгаар шийдвэр гаргадаг хүмүүс маш олон байгаа. Энэ нь АН, МАН-ын хоёр бүлэгт маш их хүчээ авсан. Олонхийн төлөө гаргах ёстой шийдвэрүүдийн өмнүүр цөөхөн хүний бүлэглэлүүдийн шийдвэр гардаг. Неолиберализм байгаа, байхгүйг та яаж нотолж байгаа юм бэ гэж асууж болно. Өнөөдөр гудамжинд 400 мянган "Чингис” ажилгүй явж байна. Өөрөөр хэлбэл, 400 мянган хүн ажилгүй байна. Баян, хоосны ялгаа ингэж их гарлаа. Өнөөдөр манайхан уул уурхайн баялаг, өвөг дээдсийнхээ газар нутгийг лиценз хэлбэрээр өм цөм гадныханд өгчихсөн байна. Хувьчлал, хууль журамгүй бай, жижигхэн Засгийн газартай бай, чөлөөт хэвлэл гэх зэрэг олон зүйл дээр бид ардчиллын зарчмаа барьж чадсан уу гэдэг дээр эргэлзээ төрж байгаа. Энэ бүхэн Дэлхийн банк, Валютын сан гэх зэрэг олон улсын байгууллагын зааварчилгаагаар явсны хар гай. Үүнийг нь хэрэгжүүлдэг улстөрчид байдаг. УИХ-д ард түмнийхээ дэмжлэгээр орж ирчихээд, сонгогчдоо мартчихсан, сонгогчид дээрээ дараа нь очоод юу гэж хэлэх вэ гэдгээс айдаггүй, бүлгийн хэдэн том улстөрчдөөсөө л үхтлээ айдаг улстөрчид 76 дотор их байна. Түүнчлэн эх орныхоо төлөө, сонгогчид, ирээдүй, хүүхдүүдийнхээ төлөө сайн шийдвэр гаргамаар байдаг. Намын бүлэг гэдэг айхтар том дарамт байна, яах вэ гэж зовж зүдэрч байгаа хүмүүс ч байна. Тийм хүмүүст миний зүгээс болон бие даагч бусад гишүүдийн зүгээс уриалга хүргүүлж байгаа юм. АН, МАН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвсэл гээд миний тоолсноор ямар ч байсан 13 хүн байна. Тэр хүмүүс заавал бүлгээсээ, намаасаа гарах албагүй. Яг улс орны эрх ашгийн төлөө гаргах, амин чухал шийдвэр дээр хамтарч дуугарч байя гэдгийг уриалсан. Үүнийг албан бус бүлэг гэж нэрлэнэ үү, үгүй юу хамаагүй. Ямар ч байсан зохион байгуулалтад оръё. Эмэгтэйчүүдийн бүлэг гэж байгаатай адилаар зохион байгуулалтад орж ажиллая гэдгийг уриалсан. Үүнийг сонсоод АН-ын зарим нэг том улстөрчид үхтэлээ айж, над руу маш их довтоллоо. Гэсэн хэдий ч ямар ч байсан уриалах нь миний ажил. Эхний ээлжинд есөн гишүүн. Бид хэд саяхан уулзсан. Ялангуяа Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Газрын тухай хууль дээр хамтарч ажиллая гэдэг дээр санал солилцсон. 
 
-Ерөнхийдөө ажил гацаах бас нэг тогтолцоо л бүрдүүлэх гээд байна уу гэж олонхийн зүгээс шүүмжилж байх шиг? 
-10 гаруй гишүүн сэтгэлээрээ нийлчихлээ гэж бодъё. АН-ынхан зөв санаатай, МАН-ынхан гацааж байгаа бол бид АН-тай нийлнэ. МАН-ынхан зөв юм сэтгээд, АН-ынхан буруу юм сэтгээд байгаа бол бид сонгогчдынхоо дуу хоолой болж, ямар нэгэн бүлэглэл, үндэстэн дамнасан корпорациудын дуу хоолой болохгүйгээр хуульд нөлөөтэй оролцъё гэж байгаа юм.
 
-Үндэстэн дамнасан корпораци гээд Рио Тинто, Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг хэлж байна уу?
-Тийм. Жишээ нь Рио Тинтогийн хувьд анх яг амлаж байсан ажлын байраа бий болгож чадсан уу. Тэд 10 мянган монгол хүнийг ажилтай болгоно гэсэн. Одоо хүмүүсээ халаад эхэлсэн. Үүнийг нь асуух эрх надад бий юу. Үүнийг асууснаараа янз бүрийн нэр хоч зүүх нь тийм ч тааламжтай биш байна. Жишээ нь гэрээ байгуулагдаад, баяжмалаа гаргаад л эхэлбэл, төсвийн 30 хувийг бүрдүүлнэ гэж байсан. Үүнийг асуух эрх надад байгаа юу. Хэрвээ байхгүй гэвэл чөлөөтэй хэлэх хэрэгтэй. УИХ-д ард түмнийг төлөөлөөд сууж байгаа хүн ингэж асуух эрхгүй юу. Өнөөдөр ийм аюултай, маш тэнэг гэрээ хийчихсэн байна. Энэ гэрээгээ эргэж харъя гэж асуух эрх надад байгаа юу. Энэ гэрээг би анхнаас нь шүүмжилсэн. Гэрээ байгуулахаас нь өмнө яриагүй байсан бол би дуугүй байж болно. Бид 34 хувийг өр тавьж авсан. "Наадахаа болио” гээд бид өлсгөлөн зарлаж байлаа шүү дээ. Үнэндээ хүч хүрээгүй. Чи бодоод үз. Өнөөдөр өдөр болгон таван тэрбум төгрөг буюу таван цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний мөнгийг бид зөвхөн хүүнд нь л өгч байгаа. Би хэрвээ худлаа ярьж байгаа бол тэд намайг шүүхэд өгөх ёстой. Өнөөдөр нэг кг зэс гаргачихаад, монголд юу ч өгөөгүй байхад бид энэ гэрээний төлөө өдөр бүр таван тэрбум төгрөг хүүнд нь төлж байна. Энэ бол үнэн. Худлаа байсан бол цаадуул чинь аль хэдийнэ шүүхэд өгчихөөр байсан. Энэ шударга ёс мөн үү. Шударга биш.
 
-Одоо тэгээд анхны хөрөнгө оруулалт хэтэрчихээд байгаа?  
-Бас нэг тоо баримт хэлье. Оюутолгойн хөрөнгө оруулагчид 2007 онд 2.7 тэрбум ам.доллараар бүх хөрөнгө оруулалт хийгдээд үйлдвэр ажиллана гэж хэлж байсан. Энэ нь Засгийн газраас дэмжигдээд, Их хурал дээр орж ирээд унаж байсан. Хоёр жилийн дараа дөрвөн тэрбум 124 сая доллараар бүх хөрөнгө оруулалт хийгдэнэ гэж хэлээд оруулж ирсэн. Яг гэрээгээ үзэглэхдээ таван тэрбум 124 сая ам.доллар болсон. Энэ 5.1 тэрбум ам.доллар дотор 260 сая доллар нь ил уурхайн хөрөнгө оруулалт, нэг тэрбум 524 сая доллар нь далд уурхайн хөрөнгө оруулалт. Ингээд бусад хөрөнгө оруулалтууд жагсаад, дээрээс нь 927 сая ам.доллараар эрсдлийн сан гэж байгуулсан. Ингээд нийлээд таван тэрбум 124 сая ам.доллараар энэ үйлдвэр хангалттай босно гэж байсан. Гэтэл өнөөдөр 5.1 тэрбум ам.доллар нь гэнэт 8.4 тэрбум ам.доллар болоод өсчихсөн. 5.1 тэрбум ам.долларын 34 хувь нь монголчуудын өр. Энэ нь 1.6 орчим тэрбум ам.доллар. Тэгвэл 8.4 тэрбум ам.долларын 34 хувьд ногдох өр 2.4 тэрбум ам.доллараар нэмэгдэж байгаа юм. Байгуулсан гэрээгээ зөрчөөд, албаар монголчуудыг нэмж өрөнд оруулж байгаа юм. Одоо дахиад далд уурхайн хөрөнгө оруулалт, эхний ээлжинд дөрвөн тэрбум ам.доллар хэрэгтэй байна. Цаашид 10 тэрбум ам.доллар хэрэгтэй байна гэж Монголын Засгийн газрыг шахаж байгаа. Хөрөнгө оруулагчид мөнгөө өгөхөд бэлэн болчихоод байна, та нар зөвшөөрөөч гэж байгаа. Хэрвээ энэ дөрвөн тэрбум ам.долларыг авах л юм бол 1.2 тэрбум ам.долларын өрийг бид автоматаар дахиж нэмж авна гэсэн үг. Дахиад 10 тэрбум ам.доллар гэхээр нийтдээ 22 тэрбум ам.доллар болно. Энэ тохиолдолд бид нийтдээ 6.8 тэрбум ам.долларын өрөнд орох нь байна. ДНБ-тэйгээ бараг тэнцэх хэмжээний мөнгө. Энэ бүхнийг Монголын ард түмний өмнөөс асуух нь хөрөнгө оруулагчдыг үргээсэн асуудал ерөөсөө биш. Хөрөнгө оруулалт орж ирээсэй гэж хүсдэг. Гэхдээ сайн хөрөнгө оруулагч орж ирээсэй гэж хүсдэг. Монголын ард түмэнд ямар ашигтай вэ гэдгийг асуух нь бидний үүрэг юм.
 
-34 хувиа зарах хэрэгтэй гэдгийг судлаачид хэлээд байгаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?   
-Рио Тинто Оюутолгойн гэрээ анх яригдаж байхад миний амнаас байнга гардаг байсан нэг үгийг би дахин хэлье. Энэ гэрээний асуудлууд маргаантай байгаа нь үнэн. Улстөрчид үүнийг шийдэхээс өмнө бие даасан, хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг эхэлж гаргаач ээ гэж байнга ярьдаг байлаа. Дүгнэлт гарсны дараа дүгнэлтийг тойрч УИХ дээрээ ярилцъя. Уул уурхайн хөрөнгө оруулалтын аварга том гэрээний талаар анх удаа сонсож байгаа хүнд эх орныхоо ирээдүйн 70 жилийг даатгадаг, ийм тэнэг ард түмэн Монголоос өөр битгий байгаасай. Монголын ард түмэн ухаалаг. Ард түмнийхээ ухааныг үл хүндлээд байгаа улстөрчид үнэхээр болчимгүй байна гэдгийг л хэлэх гэсэн юм. Тэгэхээр бие даасан эрдэмтэн, шинжээчдийн дүгнэлтийг гаргах хэрэгтэй. Нэгэнт 34 хувь энэ тэр гээд заваарчихсан. Одоо бид яах вэ гэдэг дээр надад бодол байгаа. Гэхдээ би хэзээ ч өөрийнхөө бодлыг ярьдаггүй. Түрүүнээс хойш миний ярьсан зүйл бол эрдэмтэн, шинжээчдийн дүгнэлтийг л ярьсан. Би тэдэнтэй маш олон удаа ярьсан. Өнөөдөр УИХ-ын гишүүдээс асуугаад үзээрэй. Яг гэрээгээ уншсан хүн байна уу, үгүй юу. Би бол хэдэн арав, зуун удаа уншсан. Яг над шиг гэрээгээ уншсан хүн байна уу. Цөөхөн байгаа гэдгийг би баталгаатай хэлье.
-Одоо Оюутолгойн асуудал нэлээд сөхөгдөөд л хүмүүс ажлаасаа халагдаж байна. Нөгөө Оюутолгойн гэрээг үргэлж ярьдаг, ард түмнээ хамгаалдаг С.Ганбаатар гишүүн хаана байна вэ гэх хүлээлт байлаа. Гэтэл та тийм ч их зүйл ярьсангүй?
-Би хүмүүст таалагдах гэж ажилладаггүй. Би чин сэтгэлээсээ хүмүүсийн төлөө л ажилладаг. Одоо Рио Тинтогоос бүр муухай, олон зан гарна. Хамгийн гол нь энэ ажилчдыг чинь хална гэдгийг 2007 оноос хойш би байнга ярьж байгаа. Наадуул чинь худлаа ярьж байна, гэрээндээ баталгаажуулж аваачээ л гэсэн. Гэрээндээ баталгаажуулаагүй тохиолдолд наад хүмүүсийг чинь хамгаалах боломж байхгүй. Мэдээж хөдөлмөрийн хуулиар хамгаалах боломж бага зэрэг байгаа ч хуулиас илүү зүйлийг гэрээндээ заагаад өгчихсөн байна шүү дээ. Энэ чинь "Тогтвортой байдлын гэрээ”. Би тухайн үедээ яг хэлэлцээрт ороод, зүтгэсний эцэст багахан зүйл оруулсан. Гэрээ байгуулснаас хойш 90 хоногийн дотор Засгийн газар Рио Тинтойтой Хөдөлмөрийн харилцааны тусгай гэрээг байгуулна гэж заасан. Өнөөдөр 2014 он. Таван жилийн турш би энэ гэрээг асууж байна. Уг нь гэрээ байгуулна гээд заасан, тэгээд хаячихсан. Би уг нь энэ гэрээнд яг хэдэн хүн, ямар цалинтай, ямар нөхцөлөөр, ямар хугацаанд ажиллах вэ гэдгийг тусгаж өгөөч л гэсэн. Тийм гэрээ байгуулагдаагүй л байна. Үүнээс болоод Рио Тинто өнөөдөр 3000 ажилтан ажилд авна гэчихээд, тэднийг гурав хоног ажиллуулаад, хөөгөөд гаргачихаж болно. Тэгэхэд л 3000 ажилтан авсан гээд л тооцогдчихно. Хэдий хэр хугацаатай байх вэ гэдгийг гэрээнд тусгаж өгөөгүй. Ямар ур чадварыг шаардах юм, монгол ажилчдад яаж хөрөнгө оруулалт хийж, сургах юм. Тэд монгол хүнд хөрөнгө оруулах ёстой. Гэрээндээ үүнийг зааж өгөх ёстой. Даанч гэрээндээ үүнийг заагаагүй. Анхаараагүй.
 
-Одоо Засгийн газар энэ гэрээг засах гээд хоёр жил гаран зүтгэж байна. Бас ч гэж хүчин чармайлт гаргаж байгаа. Таньд ямар хүлээлт байна вэ? 
-Рио Тинтогоос хамааралтай улстөрчид манай улстөрчдийн дунд дэндүү хүчтэй байна. Гэхдээ үүний эсрэг хүчин чармайлт гаргаж байгаа хүмүүс байгаа. Би ил ярьдаг. Далд, үүний төлөө шаналж, Монголын төлөө үүнийг өөрчлөх юм сан гэж санаа зовдог, шударга улстөрчид олон. Би тэр болгонд баярладаг. Мэдээж ингэлээ гээд Рио Тинто маш хүчтэй пиар явуулж, тэр улстөрчийг хэн ч биш болгох кампанит ажил явуулна гэдгийг би мэдэж байгаа. Гэхдээ Монголын ард түмэн ухаантай. Би Монголын ард түмэнд итгэдэг. Тийм учраас би чөлөөтэй ярьдаг.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
Л.Энхдэлгэр
С.Ганбаатар: ОТ-н өрөнд өдөр бүр 5 тэрбум төгрөг төлж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Боловсруулах салбарын үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөгт хүрчээ

 Боловсруулах салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын ...

Өнөөдөр, 12:22
Баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ

 Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт ...

Өнөөдөр, 11:10
ЭТТ мэдэгдэл гаргав

 Ойрын өдрүүдэд Эрдэнэс Тавантолгой ХК-г уурхайн ам нөхцөлөөр нүүрс ...

Өнөөдөр, 10:52
Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлнэ

 Хятад улс өнгөрсөн жил нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ...

Өчигдөр, 12:01
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна

Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 56 минут
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ

Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 38 минут
Зэсийн эрэлт ТОГТВОРТОЙ байх төлөвтэй

 Энэ сарын эхний долоо хоногт тонн нь 9000 ам.доллар давсан зэсийн ...

2024 оны 04 сарын 23, 12 цаг 32 минут
Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, ханш нь унаж байна

 Олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт ...

2024 оны 04 сарын 23, 10 цаг 56 минут
Европын байгалийн хийн хамгийн том орд хаагдав

 Холланд өвчин буюу баялгийн хараал төдийгүй экологийн гамшгийн бэлэг ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 48 минут
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний дараа өнгөт металлын үнэ огцом өсөв

 Лондоны металлын биржийн (LME) өнгөт металлын үнэ дөрөвдүгээр сарын ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 10 минут
Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан ч энэ жил экспортын хэмжээ өөрчлөгдөхгүй. Ирэх жилээс хүндэрнэ

 Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 08 минут
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 21 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
Нүүрсний экспорт буурав

 Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
2024 оны 04 сарын 19, 10 цаг 53 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут
Intellinews: Нүүрсний экспорт Монголын эдийн засгийг өөд татав

   "Intellinews”-т нийтлэгдсэн "Record coal exports ...

2024 оны 04 сарын 03, 10 цаг 31 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани