Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

КРИПТО ВАЛЮТ (CRYPTOCURRENCY)-ЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ЗАЛИЛАНГИЙН АРГА, ХЭЛБЭРҮҮД

Биткоин, түүнийг дагасан крипто валютын зах зээл олон улсын анхаарлын төвд орсноос хойш хялбар аргаар баяжихыг хүсэгчид уг зах зээлд оролцох нь ихэссэн. Улмаар крипто валютын зах зээл дэх луйврын хэргүүд олноор гарах болсон ба дараах хэд хэдэн арга, хэлбэр түгээмэл тохиолдож байна. Үүнд:

 

ICO (Initial Coin Offering) ашиглан хөрөнгө оруулалт татах:

 

ICO гэдэг нь зах зээлд шинээр крипто валют, крипто зоос (tokens) гаргах, түүнийгээ хөгжүүлэх зорилгоор олон нийтээс хөрөнгө оруулалт татах ажиллагааг хэлдэг бөгөөд IPO (Initial Public Offering) гаргахтай ижил ойлголт юм. Ихэнх ICO нь хууль ёсны байдаг ч бэлэн болоогүй төслөөс хэсэг хугацааны дараа их хэмжээний ашиг олно гэсэн итгэлд үндэслэж хөрөнгө оруулалт хийдэг тул  өндөр эрсдэлтэйд тооцогддог. Иймд ашиг хонжоо хайсан этгээдүүд уг салбарын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг, хялбар аргаар ашиг олох сонирхол бүхий иргэдийн сэтгэл хөдлөлд нь тулгуурлах замаар бодит бус төсөл санал болгож, мөнгийг нь залилах тохиолдол олноор гарч байна.

Энэ төрлийн залилан Blockchain 2.0 технологид суурилсан Ethereum платформ дээр хийгдэх нь элбэг. Учир нь түүний ухаалаг гэрээнүүд (Smart Contracts)-ийн тусламжтайгаар дурын хүн шинээр программ, крипто валют гаргах боломжтой байдаг. Иймд ICO-д хөрөнгө оруулахдаа тухайн төслийн танилцуулга (White Paper)-ыг сайтар судалж (бусад крипто валютад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэсэн, шинэлэг эсэх г.м), бусад төслийг хуулбарлах замаар таныг залилах гэж буй эсэхийг харьцуулах шаардлагатай. крипто валютын үйлчилгээ эрхлэгчид олон нийтэд ил гардаггүй, санхүүгийн нууцлал дор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ нь Засгийн газраас хараат бус, зохицуулах эрх зүйн орчин хангалтгүй зэргээс өндөр эрсдэлтэйд тооцогддог.

Мөн ICO-г санаачлагчид цаашид бүтээгдэхүүнээ хэрхэн хөгжүүлэхэд бус хөрөнгө оруулалт татахдаа голчлон анхаарч байвал хөрөнгө оруулахгүй байх нь зөв шийдэл юм.

Крипто валютыгбиржээр арилжаалах, хөрвүүлэх үйл ажиллагаа:

Крипто валютын зах зээлд оролцогчдын тоо нэмэгдэх тусам крипто валютыг нэгээс нөгөө рүү хөрвүүлэх биржүүдийн тоо нэмэгдэх болсон. Хэдийгээр энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг Coinbase зэрэг баталгаатай биржүүд байдаг ч мөнгөө алдах эрсдэлтэй далд биржүүд ч олширсоор байгаа ба тэд таны мөнгийг хөрвүүлэхдээ эхний удаад залилаагүй ч дараагийн удаад шударгаар үйлчлэх эсэх нь тодорхойгүй юм. Түүнчлэн баталгаатай эсэхээс үл хамааран ямар ч биржийг хакердах эрсдэлтэй тул та арилжаа хийгээгүй үедээ крипто валютаа биржид бус цахим хэтэвчинд хадгалах нь зүйтэй.

PONZI схем буюу пирамид тогтолцоо:

Манай улсад энэ төрлийн залиланг “сүлжээний бизнес” гэж нэрлэх нь түгээмэл бөгөөд хялбар аргаар их хэмжээний мөнгө олох гэсэн иргэдийн сэтгэл хөдлөлийг ашиглах замаар залилах ажиллагаа юм. Ингэхдээ тэд хүн бүхний мэддэггүй худалдааны алгоритмаас ашиг хүртэх “шидэт” боломжийг танд санал болгох хэдий ч энэ нь бодит байдал дээр эхний хөрөнгө оруулагчдад дараагийн хөрөнгө оруулагчдаас авсан мөнгийг тараах замаар “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын гэмт хэрэг” (Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл) үйлдэж, үүндээ таныг санаатай болон санамсаргүйгээр татан оруулдаг.

Улмаар их хэмжээний ашиг хүртсэн эхний хөрөнгө оруулагчид хялбар аргаар ашиг олох “шидэт” боломжийг бусдад санал болгосноор их хэмжээний хөрөнгө оруулалт татдаг ба схем санаачлагч ор мөргүй алга болох тохиолдол цөөнгүй гардаг.

Цахим түрийвч:

Крипто валют худалдаж авахад хөрөнгийн биржээр арилжаа хийхээс гадна цахим хэтэвч хэрэглэх шаардлагатай болдог. Энэ тохиолдолд Exodus, Jaxx, Ledger Nano S зэрэг хууль ёсны хэтэвчнүүд байдаг ч залилан мэхлэх зорилготой олонд танигдаагүй хэтэвчнүүд ч цөөнгүй. Учир нь энэ төрлийн хэтэвчийг хэрэглэх үед нууц түлхүүр нь залилан үйлдэгчдэд давхар очдогоос гадна хэтэвчний нууц кодыг мэддэг бусад этгээд танаас хамааралгүйгээр крипто валютыг завших боломжтой байдаг. Иймд олон нийтэд танигдсан, баталгаатай хэтэвч ашиглах нь зүйтэй бөгөөд нууц түлхүүрийг танаас өөр хэн ч мэддэггүй болохыг, мөн хэтэвчиндээ нэвтрэхдээ Phishing-ийн сайт хэрэглэж буй эсэхээ нягтлах шаардлагатай.

Phishing:

Энэ төрлийн цахим сайтууд нь хортой кодын тусламжтайгаар таны крипто валют төдийгүй санхүүгийн бусад хувийн мэдээлэлд ч нэвтэрдэг. Ингэхдээ олонд танигдсан аж ахуйн нэгж, төслийн нэрийг барьж (албан ёсны нэрээс цэг, таслал, доогуур зураас зэрэг үл анзаарагдам ялгаатай), ямар нэгэн ашигтай үйлчилгээ санал болгох ба түүнд хандах төдийд таны мэдээлэл алдагддаг.

Энэ төрлийн залилан үйлдэгчдийн арга, ажиллагаа боловсронгуй болсоор байгаа ба Airdrops зэрэг шинээр гарч буй крипто валют, зоосноос бага хэмжээтэйг үнэгүй тараах замаар олны анхаарлыг татдаг.

Хуурамч крипто валют худалдаалах:

Энэ төрлийн залилан нь дээр дурдсан хууран мэхлэх аргуудаас цөөн тохиолддог ч хэн нэгэн этгээд хуурамч крипто валютад хөрөнгө оруулахыг танд санал болгох эрсдэл байсаар байна. Ингэхдээ крипто валютын зах зээлийн талаарх мэдлэг хомс иргэдийг сонгож залилах нь элбэг тул ямар ч тохиолдолд өндөр өгөөжтэй крипто валютын арилжаа эрхлэгч танд хандаж хөрөнгө оруулахыг ятгахгүй болохыг анхаарна уу.

Олны танил хүн болон олонд танигдсан төсөл, хөтөлбөрийн нэрийг барих:

Энэ төрлийн залилангийн Phishing-ээс ялгаатай байдал нь олны танил хүн, төсөл хөтөлбөрийн нэрийг барьж цахим орчинд дагагчдын тоогоо нэмэгдүүлж, тэдний дунд уралдаан зарлах, Airdrop болон бэлэг санал болгох зэргээр итгэлийг  олж авдаг. Улмаар Ponzi-ны схемтэй адилаар таны сэтгэл хөдлөлд тулгуурлан ямар нэгэн төсөл хөтөлбөр, түргэн баяжих боломжийг санал болгож, үүндээ хөрөнгө оруулахыг хүсдэг байна.

Эх сурвалж: www.3commas.io/ru/blog/7-crypto-scams

КРИПТО ВАЛЮТ (CRYPTOCURRENCY)-ЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ЗАЛИЛАНГИЙН АРГА, ХЭЛБЭРҮҮД
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани