Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт”-ийн 49 хувь Л.Эрдэнэбилэгтээ үлдсэн нь дээр байсан уу /2/

“Эрдэнэт”-ийн 49 хувь Л.Эрдэнэбилэгтээ үлдсэн нь дээр байсан уу /2/

 

"Эрдэнэт”-д хоёр төрлийн овоолго байдаг. Эхнийх нь тодорхой нөхцөлд үр ашигтай буюу балансын бус хүдрийн дөрвөн овоолго, хоёр дахь нь исэлдсэн хүдрийн дөрвөн овоолго бий.
 
Эдгээрийг "Эрдэнэт”-ийн ирээдүйд ашиглахаар бэлтгэсэн хүдрийн овоолго гэнэ. Гэвч эрх зүйн ямар зохицуулалтаар гэдэг нь тодорхойгүйгээр, ил тод сонгон шалгаруулалтгүйгээр нэр бүхий хүмүүс, аж ахуйн нэгжид шилжүүлэх болсон. Одоогоор овоолгуудыг гурван кмпани ашиглаж байна. Эхнийх нь "Эрдмин” ХХК-ийн төсөл байдаг. 1994 оны гуравдугаар сарын 14-нд тухайн үеийн "Эрдэнэт” концерн 51 хувь, "Ар Си Эм” корпораци 49 хувийг эзэмшиж хоёр тал гэрээ байгуулсан. "Эрдмин” ХХК-ийг 100 мянган ам.долларын дүрмийн сантайгаар үүсгэн байгуулсан. Тус компанийн хувьцаа эзэмшигч болон хувьцааны хувь хэмжээ, компанийн дүрмийн санд 2001, 2005 онуудад тус тус өөрчлөлт орж байсан. Уурхайн овоолгууд дахь исэлдсэн хүдэр дээр туршилт, судалгааны ажлыг 1994 оноос хойш хийж гүйцэтгэсний дүнд жилдээ 3000 тонн катодын зэс үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай, Dump Leaching-SX/EW технологи бүхий "Эрдмин” ХХК-ийн туршилтын үйлдвэр баригдаж 1997 онд ашиглалтад орсон.
 
Үйлдвэрлэлийн түүхий эдийн нөөцийн тухайд 1995-2011 оны хооронд 14.7 сая.тн исэлдсэн хүдэр, 2.8 сая.тн балансын бус хүдэр нийт 121.5 мян.тн зэс агуулсан 17.5 сая.тн исэлдсэн болон балансын бус хүдрийг "Эрдэнэт”-д гэрээгээр нийлүүлсэн.
 
Дараагийнх нь "Ачит Ихт” ХХК-ийн төсөл. 2010 оны есдүгээр сарын 03-ны өдөр "Эрдэнэт” болон "Ачит Ихт” ХХК-уудын хооронд хамтын ажиллагааны 5/255-10 тоот гэрээг байгуулсан. Тус гэрээний 2.2.3 дахь хэсэгт зааснаар 5-6 сая ам.долларт багтааж, 18-24 сарын дотор туршилтын үйлдвэр барих, "Эрдэнэт” 34 хувь, "Ачит Ихт” ХХК 66 хувь эзэмшихээр заасан. Гэсэн ч төслийн компанийг байгуулж чадаагүй. Тухайн гэрээ нь Орос-Монголын Зөвлөлөөр батлагдаагүй гэдгийг"Эрдэнэт”-д хийсэн  аудитын дүнэлтэд дурдсан байдаг. Мөн 2011 оны дөрөвдүгээр сард ТЭЗҮ батлалгүйгээр газар шорооны ажлыг эхлүүлсэн. 2013 онд "Эрдэнэт” болон "Ачит Ихт” ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд "Эрдэнэт” 34 хувь эзэмших, төслийн гүйцэтгэх удирдлага 10 хувь хүртэл эзэмших, 10 жилийн хугацаанд хүчинтэй байхаар заасан. 2014 онд үйлдвэр ажиллаад гурван жил болсны дараа ТЭЗҮ-ээ батлуулсан. 2014 оны аравдугаар сарын 10-нд "Ачит Ихт” ХХК нь Катодын цэвэр зэсийн үйлдвэрээ нээж байв. 2015 оны зургадугаар сарын 26-нд "Эрдэнэт” болон "Ачит Ихт” ХХК-ийн хооронд хамтын ажиллагааны гурав дахь гэрээг байгуулсан. Гэрээнд "Эрдэнэт” -ийн 34 хувийг өөрчилж, катодын зэсийг борлуулсан борлуулалтын орлогоос "Эрдэнэт” -д төлөх ашиглалтын төлбөрийн хэмжээ нь 2015 онд 0,5 хувь, 2016 онд 1.0 хувь, 2017 онд 1,5 хувь, 2018-2034 он дуустал 2.0 хувь байх, мөн уг гэрээ 20 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна гэж тусгасан. Уг гэрээгээр "Эрдэнэт”-ийн 34 хувь, төслийн гүйцэтгэх удирдлагын 10 хувь эзэмших асуудал байхгүй болсон. Гэрээнд нэмэлт хийж есдүгээр овоолгыг нэмж өгөхөөр заасан. 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд "Ачит Ихт” ХХК нь "Эрдэнэт”-ийн зөвшөөрөлгүйгээр "үүсмэл орд”-ын гэрчилгээг холбогдох байгууллагаас авсан. 2018 оны есдүгээр сарын 7-нд өдөр "Эрдэнэт”-ээс "Ачит Ихт” ХХК-д "... "Эрдэнэт”-ийн эзэмших 34 хувийг эзэмших хувьцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсний дараа давуу эрхийн хувьцаа гаргах асуудлыг шийдвэрлэх” зэрэг асуудлыг тусгасан хүсэлт хүргүүлжээ. Харин "Ачит Ихт” ХХК нь уг хүсэлтийг хүлээж аваагүй байдаг.
 
Гурав дахь нь "Зэс эрдэнийн хувь” ХК-ийн төсөл гэж бий. "Зэс эрдэнийн хувь” ХК-иас "Эрдэнэт”-ийн ашиглах эрхтэй исэлдсэн хүдрийн овоолгуудыг ашиглан зэсийн үйлдвэр байгуулах саналыг ТӨХ-нд 2009 оноос хойш удаа дараа гаргасан.
 
Улмаар ТӨХ-ноос холбогдох шийдвэрүүд гаргасан ч хэрэгжээгүй. 2013 оны тавдугаар сарын 2-ны өдөр "Эрдэнэт”, Орхон аймгийн ИТХ, "Зэс эрдэнийн хувь” ХК-ийн хооронд 5/016-13 тоот "Хамтран ажиллах гэрээ”-г таван жилийн хугацаатайгаар  байгуулсан. Уг гэрээнд "...Туршилт судалгааны ажлыг гүйцэтгэн, хагас үйлдвэрлэлийн туршилтыг явуулж дууссанаар эдийн засгийн үр ашигтай болох нь тогтоогдвол хүдэр ашиглах, хамтарсан үйлдвэр байгуулах, шинээр байгуулагдах хамтарсан үйлдвэрт "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 34 хувь эзэмших, "Зэс эрдэнийн хувь” ХК исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудаас дээж авах, хагас үйлдвэрлэлийн туршилт судалгааны ажил явуулах, санхүүжилтийн эх үүсвэрийн асуудлыг бие даан шийдвэрлэхээр” тусгасан. "Зэс эрдэнийн хувь” ХК нь 2015 оны хоёрдугаар сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан тул "Эрдэнэт”, Орхон аймгийн ИТХ, "Зэс эрдэнийн хувь” ХК-ийн хооронд 2015 оны аравдугаар сарын 30-ны өдөр "Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах”  №5/277-15 тоот гэрээг 20 жилийн хугацаатайгаар байгуулсан. Энэхүү гэрээнд "Эрдэнэт”-ийн исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудыг "Зэс эрдэнийн хувь” ХК ашиглаж эхэлсэн. Тус компани борлуулалтын орлогоосоо тооцож "Эрдэнэт”-д исэлдсэн хүдрийн овоолго ашигласны төлбөр төлөхөөр заасан байна. Улмаар 2020 оноос эхлэн "Эрдэнэт”-тэй байгуулсан гэрээний дагуу бүтээн байгуулалтын ажил нь хийгдэж байгаа юм байна.
 
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“Эрдэнэт”-ийн 49 хувь Л.Эрдэнэбилэгтээ үлдсэн нь дээр байсан уу /2/
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

Өнөөдөр, 16:09
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

Өчигдөр, 16:04
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

Өчигдөр, 13:00
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

Өчигдөр, 12:22
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

Өчигдөр, 10:04
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани