Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Coal Mongolia-2022”: Нүүрсний үнэ ба боломж

 

 

“Coal Mongolia-2022”: Нүүрсний үнэ ба боломж

 

Дэлхийд өрнөж буй цар тахал, геополитикийн асуудлаас үүдэлтэй улс орнуудын эдийн засаг хумигдаж, хэтэвч нимгэрсэн сорилтын жилүүд үргэлжилж байна. Гэсэн хэдий ч Төв Азийн цээжинд орших Монгол Улс байгалийн баялаг, тэр дундаа нүүрсээрээ эдийн засгаа тэлэх боломж, гэрэл,гэгээ байгааг "Сэргэлтийг хамтдаа” уриан дор болсон "Coal Mongolia-2022” чуулганы төлөөлөгчид ярьж байв6

 


Хэдхэн жилийн өмнө цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд хөгжилтэй орнууд агаарын бохирдол, хүлэмжийн хийг үүсгэж буй нүүрсний цахилгаан станцуудынхаа тоог цөөлж байсан. Харин цар тахал, Орос. Украины дайн гээд бидний төсөөлөөгүй үзэгдлүүд хүн төрөлхтний амьдралын хэв маягийг тэр чигээр нь өөрчилж өмнөхөөсөө ухрахад хүргэж байна. Өмнө нь ихэнх орнууд эрчим хүчний нүүрсний хэрэглээгээ бууруулахад анхаарч байсан бол дайнаас үүдэлтэйгээр зарим орон нүүрсний цахилгаан станцуудаа эргэн сэргээж буй нь "хар алт” үнэд ороход түлхэц үзүүлэв.

 

 


Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр дэлхийн зах зээлд эрчим хүчний нүүрс коксжих нүүрснээс дутахааргүй үнийн өсөлтийг үзүүлж байна. Хэдийгээр эрчим хүчний нүүрс өсч байгаа ч энэхүү мөчлөг хэр удаан үргэлжлэхийг бид таамаглаж мэдэхгүй. Тиймээс энэ боломжийг Монголын нүүрсний салбарынхан алдахгүй байхын төлөө хичээх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм. Өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш тасралтгүй өссөн нүүрсний үнэ тонн тутамдаа 400 ам.долларыг давж түүхэн дээд амжилт үзүүлсэн. Гурав дахин нэмэгдсэн "хар алт” өнөөдрийн байдлаар тонн тутамд 340 ам.долларт хэлбэлзэж байна.

 

 


Энэхүү түүхэн дээд амжилтыг уул уурхайн дэлхийн гигантууд бүрэн утгаар нь ашиглаж хэтэвчээ зузаатгаж байгаа юм. Харин манай нүүрсний салбарынхан энэ боломжийг төдийлөн ашиглаж чадаагүйг чуулганы үеэр онцолсон юм. Хоёр хөршөөс хамааралтай манай улсын хувьд хил гаалийн хориг хязгаарлалтууд, тээвэр логистик гээд хэдэн 10 жилийн турш шийдэж чадаагүй шийдлүүд нүүрсний салбарынханд тээг болсныг тодотгож байв.

Манай улсын хувьд энэ онд эрчим хүчний эрэлт дээр тулгуурлан 34 сая тонн нүүрс гаргахаар төсөвлөсөн ч төсвийн тодотголоороо 18-20 сая тонн болгож бууруулсан. Одоогийн байдлаар 15 сая тонныг нь экспортолжээ.

Үнийн өсөлтийн энэ цонх үед нүүрсээ түүхийгээр нь бус баяжуулан нэмүү өртөг шингээн экспортлох нь гадаад валютын урсгалыг нэмнэ гэдгийг "Coal Mongolia-2022" чуулганы үеэр илүүтэй ярьсан. Олон жил нүүрсээ баяжуулья гэсэн энэхүү шийдлийн яриа энэ удаад илүү ажил хэрэгч байдал руу шилжжээ. Тухайлбал шинээр нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг барьж, бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, АМНАТ-ын тооцоолуурыг бий болгон нүүрсний ангиллын шинэ стандартыг нэвтрүүлсэн гээд бодитой ажлууд өрнөсөн байна. Нүүрсний ангиллын стандартын шинэчлэлийн хувьд хуучин 3 төрлийн 11 дэд ангилалтай байсныг 5 төрөл буюу 22 дэд ангилалд хуваасан аж. Энэхүү шинэ ангиллыг салбарынхан хүсэн хүлээсэн өөрчлөлт биш ч нүүрсний салбарт ахиц авчирлаа гэж дүгнэж байна. Дээрх шинэчлэл нь боомт бүрээр үнийн савлагааг хазаарлахаас гадна жишиг үнэ тогтох хөшүүрэг болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан юм.


Түүнчлэн нүүрснээс зай барьж байсан дэлхийн хандлагыг Орос, Украины дайн орвонгоор нь өөрчилсөн энэхүү геополитикийн хурцадмал байдал болон хийн үнийн өсөлт Монголоос нүүрс худалдан авах сонирхлыг нэмэгдүүлэх төлөвтэйг экспертүүд онцолсон. Европын холбооны хориг арга хэмжээ Австрали, Өмнөд Африкийн нүүрсний нийлүүлэлтийг Европ руу татаж улмаар Монгол, Казахстан зэрэг улсаас нүүрс худалдан авах эрмэлзлийг бий болгож буй.

 


Хоёр хөршийн тухайд ОХУ европын холбооны хоригоос шалтгаалан Азийн орнууд руу нүүрсээ экспортлох гарцыг сонгож байгаа. Тэдний хувьд Энэтхэг, Хятад руу экспортоо шилжүүлэх магадлал өндөр гэдгийг мэргэжилтнүүд дүгнэж байв. Харин Хятад улсын тухайд манай нүүрсний илчлэгийн ккал өндөр чанартай тул Монголоос нүүрс татах нь гарцаагүй. Тэд манай талаас тогтвортой нийлүүлэлтийг ямагт чухалчилдаг. Хятадын дундаж станцуудын хэрэглээ 4 сая гаруй тонн гэгдэх бөгөөд энэ онд нийлүүлэх бидний боломж 20 сая тонноор хэмжигдэж буй юм. Дээрх тоон үзүүлэлт тээврийн асуудлаа шийдчихвэл нүүрсний экспорт нэмэгдэх боломж харагдаж байгааг илтгэнэ.

 

Монгол Улсын эрчим хүчний нүүрсний нөөцийн задаргааг авч үзвэл дийлэнх буюу 7.8 тэрбум тонныг Төв аймаг, 7.2 тэрбумыг Өмнөговь, 3.7 тэрбум тонн Хэнтийд төвлөрдөг байна. Чулуун нүүрсний нөөц хойд, баруун, хангай, говийн бүсэд төвлөрдөг бол антрацит нүүрсний нөөцийг Өмнөговь, Дорноговь аймгууд бүрдүүлдэг байна.

Монголчууд өөрсдөө төмөр замаа барьж, ашиглалт, ачаа тээврээ тооцдог шинэ шанг татаад байгаа хэдий ч төмөр зам жигдрээд 30-40 сая тонн нүүрс экспортолтлоо хугацаа шаардана гэдгийг салбарынхан тодотгож байсан юм.

 


Ийнхүү нүүрсний салбарын эргэн тойрон дахь сайн, саарыг хэлэлцсэн тус чуулганаар уул уурхайн хариуцлага суларч буйд дүгнэлт хийх, "Перу” өвчин Монголын Уул уурхайд нүүрлэж байгааг тодотгон сүүлийн 20 жилд уул уурхай иргэдийн амьжиргаанд бодитоор нөлөөлсөнгүй гэдэгт төлөөлөгчид шүүмжлэлтэй хандсан юм. Мөн түлшний үнийн өсөлт, тэсэлгээний материалын хомсдол нүүрсний экспортыг гацаах вий гэсэн болгоомжлол ч байв.Эцэст нь чуулганы төлөөлөгчид нүүрсээ түүхийгээр экспортлох нь богино хугацааных, хэтдээ нүүрсээ баяжуулахаас гадна Монгол Улс эрчим хүчнийхээ нүүрсэнд тулгуурлан цахилгаан станц барьж нэмүү өртөг шингээн эдийн засгаа тэлэх ёстой гэдэгтэй санал нийлж байлаа.
“Coal Mongolia-2022”: Нүүрсний үнэ ба боломж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2022 оны 11 сарын 25, 16 цаг 59 минут
2022 оны 11 сарын 25, 15 цаг 51 минут
2022 оны 11 сарын 25, 12 цаг 51 минут
Нүүрсний экспорт: Гэрээ шатаахгүйгээр жоомоо заавал устгаарай

 Хятадын Ганцмод боомтын шуурхай штабаас 10 дугаар сарын 31-нд ...

2022 оны 11 сарын 25, 10 цаг 44 минут
2022 оны 11 сарын 24, 17 цаг 32 минут
ОХУ-ын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоож байгааг мэдэгджээ

 ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын Сангийн яам энэ оны 12 дугаар ...

2022 оны 11 сарын 23, 18 цаг 19 минут
Бали аралд үйлчилгээ үзүүлж байгаа Хятадын шинэ эрчим хүчний автомашин

  SAIC GM Wuling Индонез компанийн үйлдвэрлэсэн 300 ширхэг шинэ эрчим ...

2022 оны 11 сарын 23, 15 цаг 50 минут
"ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ"-ын шалгаруулалт 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр болно

 Уул уурхайн салбар үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан ...

2022 оны 11 сарын 23, 14 цаг 11 минут
Нүүрсний уурхайнуудад шаардлагатай дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхийг үүрэг болголоо

  Аймаг, нийслэл, орон нутгийн удирдлагууд оролцсон Улсын онцгой ...

2022 оны 11 сарын 23, 11 цаг 03 минут
Өндөр технологийн 10 дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлт

 Хятадын 10 дахь удаагийн олон улсын шинжлэх ухаан технологийн ...

2022 оны 11 сарын 22, 17 цаг 30 минут
Нүүрсний уурхайнуудад шаардлагатай дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхийг үүрэг болголоо

 Аймаг, нийслэл, орон нутгийн удирдлагууд оролцсон Улсын онцгой ...

2022 оны 11 сарын 22, 14 цаг 09 минут
Сулейменж мэтийн үл таних шашнуудад үр хүүхдүүдээ даатгаад орхицгоох уу?

Шашны байгууллагынхныг хянаж шалгах нь байтугай хэд байдгийг ч мэддэггүй ...

2022 оны 11 сарын 21, 20 цаг 18 минут
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК экспортоо дахин эхлүүллээ

 Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Дарханы төмөрлөгийн ...

2022 оны 11 сарын 21, 18 цаг 21 минут
Т.Аюурсайхан: Би "Эрдэнэс таван толгой"-гоос нэг шанага нүүрс ч аваагүй

 УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг нүүрсний хулгайтай холбоотой ...

2022 оны 11 сарын 19, 12 цаг 09 минут
2022 оны 11 сарын 18, 20 цаг 38 минут
Нийтийн сонсгол зарлачих “нээнтэг”-гүй 19 гишүүн олдох уу?!

 Нүүрсний хулгайн хэрэг нэлээд өргөжих шинжтэй. Мөрдөгчид, ...

2022 оны 11 сарын 18, 14 цаг 16 минут
Шатахууны импорт 1.4 тэрбум орчим ам.долларт хүрчээ

 Энэ оны эхний арван сарын дүнгээр импортоор нийт 7145.6 сая ...

2022 оны 11 сарын 18, 14 цаг 10 минут
2022 оны 11 сарын 17, 13 цаг 21 минут
“NASA” Сар луу сансрын хөлгөө хөөргөжээ

  АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ ...

2022 оны 11 сарын 17, 10 цаг 33 минут
AFP: Монгол Улс илүү их нүүрс экспортлохоор төлөвлөж байна

 Дэлхий нийт бохирдуулагч чулуужсан түлшний хэрэглээг зогсоох ...

2022 оны 11 сарын 17, 10 цаг 23 минут
Хар нүүрсний улаан хэрүүл

 Хэрүүл хараал ер  тасрахгүй юмаа даа. Хэрүүл хэрүүлдээ төр, ...

2022 оны 11 сарын 17, 10 цаг 05 минут
2022 оны 11 сарын 15, 15 цаг 32 минут
2022 оны 11 сарын 15, 13 цаг 45 минут
БНСУ-д зураг төслийн 100 инженерийг сургаж, дадлагажуулна

  “Тавантолгой төмөр зам” ХХК “Солонгосын төмөр ...

2022 оны 11 сарын 15, 13 цаг 17 минут
Монголын том улстөрч “...Үдийн цайнаас өмнө 76 сая доллар өг, тэгвэл “Тавантолгой”-г батлуулна” гэжээ

 "Тавантолгой” буюу нүүрстэй холбоотой дуулиан тасрахгүй нь бололтой. ...

2022 оны 11 сарын 14, 21 цаг 45 минут
2022 оны 11 сарын 14, 17 цаг 30 минут
"Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Н.Цэрэнбат томилогджээ

 "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-д Засгийн газрыг ...

2022 оны 11 сарын 14, 16 цаг 51 минут
Хятад улс энх тайван хөгжлийн замаар дэлхийн хөгжилд хүч нэмнэ

  Саяхан амжилттай болж өндөрлөсөн ХКН-ын ХХ их хурлын ...

2022 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
АМГТГ-ын кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр хайгуулын 2, ашиглалтын 1 тусгай зөвшөөрлийг цуцлав

 Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт ...

2022 оны 11 сарын 14, 15 цаг 57 минут
Замын-Үүд – Эрээн боомтын тээврийн хэмжээг тогтвортой өсгөхөд онцгой анхаарч байна

  БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор өнгөрсөн оны ...

2022 оны 11 сарын 14, 15 цаг 33 минут
О.Цогтгэрэл: Нүүрсний гэрээтэй холбоотой мэдээллийг ил болгохыг Засгийн газраас шаардаж байна

 УИХ дахь Ардчилсан нам (АН)-ын бүлгээс өнөөдөр /2022.11.14/ 7 хоног ...

2022 оны 11 сарын 14, 15 цаг 10 минут
Замын-Үүд зангилаа ээлжийн ачилтын дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо

  Замын-Үүд зангилааны хамт олон өмнө нь 2021 онд 291 вагон, 2022 оны ...

2022 оны 11 сарын 14, 14 цаг 20 минут
2022 оны 11 сарын 14, 12 цаг 43 минут
"Энэ онд 22 мянган машин нүүрс хулгайд алдагдсан байх магадлалтай"

 УИХ-ын гишүүн Г.Ганболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр ...

2022 оны 11 сарын 14, 12 цаг 06 минут
Хилээр гарч буй самрыг ТАТВАРТАЙ болгохгүй бол хушин ой СҮЙДЛЭЭ

 Та бидний идэх дуртай хуш модны самар зөвхөн манай улс болон ОХУ-д л ...

2022 оны 11 сарын 14, 11 цаг 11 минут
“Монголын өр” үү, хөрөнгө оруулалт уу!

 УИХ-ын чуулганы энэ сарын 4-ний өдрийн нэгдсэн хуралдаан дээр ...

2022 оны 11 сарын 14, 10 цаг 35 минут
2022 оны 11 сарын 14, 09 цаг 57 минут
Г.Гонгоржав: Чулуун дотор гайхамшиг нуугдаж байдаг

 "Зууны мэдээ” сонин "Урлан” буландаа чулуу цуглуулагч Г.Гонгоржавыг ...

2022 оны 11 сарын 14, 09 цаг 27 минут
COP27: Баян орнууд бусад орны байгалийн гамшгийн хохирлыг нөхөн төлөх ёстой

 Б.ДОЛЖИНЖАВ     Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх ...

2022 оны 11 сарын 11, 18 цаг 49 минут
Франц далайн гүнээс үнэт металл олборлолтыг олон улсын хэмжээнд хориглохыг уриаллаа

 Далайн гүний эмзэг, биологийн олон төрөлт эко системд олборлолтын ...

2022 оны 11 сарын 11, 18 цаг 33 минут
2022 оны 11 сарын 11, 17 цаг 22 минут
ОХУ Украины нүүрсний 63, газрын тосны 11, байгалийн хийн 20 хувийг хяналтдаа авсан

 Өнгөрсөн зургаадугаар сард "Newsweek” сэтгүүлд Украины дайнд Орос ...

2022 оны 11 сарын 11, 14 цаг 08 минут
Италид эрчим хүчний эх үүсвэрийн үнийн өсөлтийн уршгийг бууруулах шинэ арга хэмжээ авна

 РОМ. /TASS/. Италийн эрх баригчид эрчим хүчний эх үүсвэрийн ...

2022 оны 11 сарын 11, 13 цаг 56 минут
Төмөр замынхны тэвхнээс болж төсвийн орлого тасалдсаар байх уу

 Өнгөрөгч долоо хоногт ирэх оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж ...

2022 оны 11 сарын 10, 16 цаг 25 минут
Уурхайн гүнд дарагдсан иргэдийг 9 хоногийн дараа эсэн мэнд гаргажээ

 БНСУ-д Итэвоны гамшигтай холбогдуулан "Гашуудлын долоо хоног” ...

2022 оны 11 сарын 10, 14 цаг 28 минут
Баян-Өлгийчүүд байгалиас 1.2 тэрбум төгрөг олсон ч, буцаагаад сохор зоос ч зарцуулаагүй

 Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдаж, ...

2022 оны 11 сарын 10, 11 цаг 20 минут
2022 оны 11 сарын 09, 17 цаг 15 минут
Эрдэм шинжилгээний, онол практикийн бага хурал зохион байгуулагдлаа

  Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ...

2022 оны 11 сарын 09, 16 цаг 48 минут
Тунгалаг Туул голын торгон долгиог ахин харах болов уу?

 Туулын урсгал шөнөдөө сайхан сан Торгон долгио хаялан ...

2022 оны 11 сарын 09, 10 цаг 06 минут
Ш.Адьшаа: "Оюу толгой" компани Өмнөговьд өгдөг хандиваа Монгол Улсын ӨР гэж бүртгэсэн

 УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.11.04/ нэгдсэн хуралдаан дээр ...

2022 оны 11 сарын 07, 12 цаг 06 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани