Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн төмөр замыг амаргүй цаг үед бүтээн байгууллаа

Тавантолгойн төмөр замыг амаргүй цаг үед бүтээн байгууллаа

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож, Эгийн голын усан цахилгаан станцыг гацаанаас гарган, шатахууныг урт хугацаанд тогтвортой үнээр авахаар болсон өнгөрөгч долоо хоногт Монгол Улсад олон чухал үйл явдал болж өнгөрлөө. Ялангуяа эдийн засгийн салбарт олон мэдээ гэгээ татуулав.

Тухайлбал, цар тахлын улмаас хоёр жил хойшилсон 10 дахь жилдээ болж буй “Соаl Mongolia” чуулга уулзалт болж, банкны салбарын эхний хагас жилийн тоймоор салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй гарсан зэргийг нэрлэж болно. Энэ дундаас онцлох бас түүхэн гэж тодотгохуйц нэгэн үйл явдал нь өнгөрсөн баасан гарагт /2022.09.09/ болсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлт байлаа.


У.Хүрэлсүх: Түүхэн бүтээн байгуулалтыг сэтгэл, зүтгэл гарган хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдэд баяр хүргэе

 

Энэхүү төмөр замын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, “Бодь интернэшнл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Баясгалан, гүйцэтгэх захирал Б.Долгормаа болон энэхүү бүтээн байгуулалтад гар бие оролцсон туслан гүйцэтгэгч 600 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахалтай, олон улсын геополитикийн хүндрэл бэрхшээлтэй нөхцөл байдалд байсан хэдий ч энэ төмөр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулж байгааг онцлоод “Тавантолгой-Гашуунсухайтын энэхүү ган зам бол Монгол Улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас юм. Хөгжлийн энэ зам монголчууд бидэнд өндөр үр ашиг, өргөн боломж нээж, ирээдүйд хөтлөх үүд хаалга байх болно... Энэ төмөр замын бүтээн байгуулалт олон жилийн турш гацаж, экспортын асар их орлого олох боломж, үнэт цаг хугацаа алдаж, улс орны хөгжил дэвшилд үлэмж хохирол учруулсан гашуун түүхийг монголчууд бид хэзээ ч мартах ёсгүй. Эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, даалгаврыг нэр төртэй биелүүлж, түүхэн бүтээн байгуулалтыг сэтгэл, зүтгэл гарган хамтран хэрэгжүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК, “Инкон” ХХК болон дотоод, гадаадын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчиддээ Монголын нийт ард иргэд, Монгол төрийн нэрийн өмнөөс дахин халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье” хэмээсэн юм. Харин “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл”-ийн ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан “Бодь интернэшнл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Баясгалан “Бид өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн амин чухал судас болох учиртай, олон жил дуншсан Тавантолгой-Гашуунсухайтын нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй төмөр замын нээлтэд хүрэлцэн ирээд байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогц төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын өмнөөс захиалагчаар ажилласан “Тавантолгой төмөр зам” ХХК-д нэр төртэйгөөр хүлээлгэн өгч байгаадаа туйлын баяртай байна.

Төслийн ажил дөнгөж эхлээд, талбай дээрх ажил 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдөр эхэлснээс хэдхэн хоногийн дараа Монгол Улс цар тахлаас сэргийлж хилээ хааж, улмаар манай хоёр хөрш БНХАУ, ОХУ хилээ хааж, дараа нь 2020 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад коронавирус илэрсэн. Ийнхүү урд, хойд хөрш хилээ хааж, олон улсын нислэг зогсож, дотооддоо өвчлөл ихэсч, чанга хөл хорио тогтоосон. Төслийн бараа материалын  80 орчим хувь нь гадаад улсаас импортолж оруулах шаардлага байсан бөгөөд дэлхий дахинд логистик, тээвэрлэлт, ханган нийлүүлэлт саатаж, доголдож, зарим нь бүр зогсож, инфляц нэмэгдэж, шатахуун болон барааны үнийн өсөлттэй зэрэгцэн энэ оны хоёрдугаар сард эхэлсэн Орос-Украины зэвсэгт мөргөлдөөн хойд хөршөөс захиалсан хөдлөх бүрэлдэхүүний нийлүүлэлтэд бэрхшээл бий болгов. Мөн БНХАУ өнөөдрийг хүртэл хилээ бүрэн нээгээгүй байгаа нь бараа, материалын хоцрогдлыг бий болгож, нөгөө талаар нүүрсний экспорт удаан хугацаагаар тасалдсан нь төслийн санхүүжилтэд ноцтой нөлөөллөө. Гэвч “Бодь интернэшнл” ХХК-ийн болон бидний эрхэм хамтран зүтгэгч нар маань цаг үеийн хүнд бэрхшээл, сорилтыг чадахаараа даван туулж, ур чадвар, гүйцэтгэл дээр суурилсан менежменттэй хослуулан төслөө амжилттай хэрэгжүүлснийг өнөөдөр Та бид харж байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэх боломж олгосон Монгол Улсын Засгийн газар, захиалагч “Тавантолгой төмөр зам” ХХК, мөн хамтран ажилласан байгууллагууд, санхүүжүүлсэн Голомт банк, манай төслийн хамт олон Та бүхэнд гүнээ талархаж буйгаа чин сэтгэлийн угаас илэрхийлье. Энэхүү Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын цогцолбор төсөл бол олон компани, олон тооны хүмүүсийн хамтын хөдөлмөр, зүтгэлээр бүтсэн гэдгийг тодотгох нь зүйн хэрэг бөгөөд хамгийн гол нь монгол залуус, монголчууд бид өөрсдөө хийж бүтээж чадаж буйг үлгэрлэн харуулж, цаашид илүү их зүйлийг бид өөрсдөө хийж бүтээж чадах хүсэл зоригийг бадраасан. Ингээд монголчууд бид зам дагаж хөгжил гэж билэгшээдэг. Бидний оюун ухаан, хөлс хөдөлмөр шингэсэн энэхүү Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын цогцолбор төслийг маань хүлээн авч, энэ ган замаар сая сая тонн ачаа тээвэрлэн Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бид огтхон ч эргэлзэхгүй байна” хэмээсэн.

 

Монгол инженерүүдийн гараар бүтсэн анхны төмөр зам

 

Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутаг дэвсгэрийг хамран, Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл үргэлжлэх 233.6 км энэхүү төмөр зам нь Монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй төмөр зам, мөн 100 хувь монгол инженерүүдийн гараар бүтсэн гэдгээрээ онцлогтой.

Төслийн гүйцэтгэгч “Бодь интернэшнл” компани дээд, доод бүтцийн барилга угсралт, дохиолол холбоо, барилга угсралт, эрчим хүч, хөдлөх бүрэлдэхүүн, хөдлөх бүрэлдэхүүний засварын тоног төхөөрөмж зэрэг зургаан багц ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээрх зургаан багц ажлын заримыг нь гаднын улсын компаниудаар хийлгэх байсан боловч цар тахлын улмаас энэ нь боломжгүй болж, монгол залуус зарим техникийг өөрсдөө бүтээж, онлайнаар сургалтад хамрагдаж энэхүү түүхэн бүтээн байгуулалтын ард гарсан байна. Тухайлбал, дохиолол холбоо, хориглолын систем, зам төмрийг уулзваргүй болгох гагнуурын технологи, хөдлөх бүрэлдэхүүн зэрэгт шинэ инноваци нэвтрүүлснийг энд онцлон тэмдэглэе.

Монгол Улсад төмөр зам байгуулагдсанаас хойш “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ашиглаж байгаа тахир тойрох замын хамгийн бага радиус нь 300 метртэй байгаа аж. Тиймээс жил бүр зам төмрийг солих зэргээр засвар үйлчилгээ их гарч, маш их хүн хүчээр ажил хийдэг байна. Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хувьд тахир хэсгийн хамгийн бага радиус нь 2500 метр учраас зам төмрийн элэгдэл хамгийн бага байх юм байна. Мөн уулзвартай төмөр замын уулзвар орчим дээр нийт төмөр замын гэмтлийн 80 орчим хувь нь гардаг бол энэхүү төмөр зам нь уулзваргүй учраас ашиглалтын зардал хамгийн бага гарах юм байна. Үүнээс гадна төмөр замын арчилгаа үйлчилгээг нь хялбаршуулах, хүний хүч бага гаргаж, зардал багатай байхын тулд камержуулах, сүүлийн үеийн системээр тоноглох, хэвийн үйл ажиллагааг нь онлайн байдлаар хянах энэ процесс нь бүрэн тоноглогдсон байна. Хэдийгээр төмөр зам барьсан анхны өртөг өндөр байгаа ч урт хугацаандаа илүү өндөр ашигтай байна гэдгийг төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” компанийн төсөл хариуцсан дэд захирал Б.Эрдэнэбаяр хэллээ.

Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт болох “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-д төслийн хөрөнгө оруулагч болон төмөр замыг барьж байгуулах үйлсэд дотоодын 600 гаруй аж ахуйн нэгж, 5000 орчим инженер, техникийн ажилтан хамтран ажилласан байна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,  Монгол, Оросын хүндэт төмөр замчин Р.Раш нээлтийн ёслолд оролцохдоо “Би монголчууд, төмөр замчид, монгол залуусаараа маш их бахархаж байна. Бүтээн байгуулалтад Монголын шилдэг залуус, сор болсон эрдэмтэд ажилласан. Энэ төмөр зам бол монголчуудын гараар хийсэн ажил биш монголчуудын оюунаар бүтээсэн ажил юм. Дэлхий өнөөдөр биднийг гайхаж харж байна” хэмээсэн юм.

 

Эдийн засгийн үр өгөөжөөс гадна экологийн хохирол 70 гаруй хувиар буурна

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт олон жилийн турш гацаж, экспортын асар их орлого олох боломж, үнэт цаг хугацаа алдаж, улс орны хөгжил дэвшилд үлэмж хохирол учруулсан гашуун түүхийг монголчууд бид хэзээ ч мартах ёсгүй” хэмээн онцолсон.

Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг билээ. Тэгвэл энэхүү төмөр зам ашиглалтад орсноор БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг тонн тутамд 4-5 дахин буурч буй юм байна. Тиймээс Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэж, БНХАУ төдийгүй тус улсын далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх боломжтой болж буй аж.

Эдийн засгийн үр өгөөжөөс гадна малын бэлчээр, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдолд маш их хэмжээний эерэг нөлөөлөл авчирч буйг Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа хэлж байв. Түүний хэлж буйгаар автозамын тээвэрлэлт буурснаар бэлчээрийн доройтол, тоосжилт, дуу чимээ, хөрс агаарын бохирдол зэрэг экологийн хохирол 70 гаруй хувиар буурах тооцоо судалгаа гарсан байна. Мөн тэрээр энэхүү бүтээн байгуулалтыг дагаж шинээр ажлын байр бий болохоос гадна орон нутагт үйлчилгээний байгууллагууд өсөн нэмэгдэж, иргэдийн өрхийн орлого нэмэгдэн орон нутгийн эмнэлгийн үйлчилгээ, харилцаа холбоонд олон эерэг өөрчлөлт гарна гэдгийг хэлж байлаа.

Олон жилийн турш гацсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ийнхүү ашиглалтад орлоо. Гэхдээ тодотгомоор нэг зүйл энд байна. Ерөнхийлөгчийн “Галбын говьд зурайсан ган зам” хэмээн нэрлэсэн энэхүү төмөр замыг монголчууд 100 хувь өөрсдийн гар, оюун санаагаар бүтээж, цар тахлын хүнд нөхцөлд цаг хугацаандаа ашиглалтад оруулж чадсан нь яалт ч үгүй бахархам байлаа. Энэ бүтээн байгуулалт биднийг дэлхийтэй хөл нийлүүлж буйг, монгол инженерүүд ямар чансаатайг, цар тахлын үед хэрхэн зөв менежмент хийхийг, монгол ажилтнууд хэрхэн хариуцлагатай ажиллаж товлосон хугацаандаа бүтээн байгуулалтаа чанартай дуусгаж чадахыг харууллаа.

Б.ОЮУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Тавантолгойн төмөр замыг амаргүй цаг үед бүтээн байгууллаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2022 оны 11 сарын 25, 16 цаг 59 минут
2022 оны 11 сарын 25, 15 цаг 51 минут
2022 оны 11 сарын 25, 12 цаг 51 минут
Нүүрсний экспорт: Гэрээ шатаахгүйгээр жоомоо заавал устгаарай

 Хятадын Ганцмод боомтын шуурхай штабаас 10 дугаар сарын 31-нд ...

2022 оны 11 сарын 25, 10 цаг 44 минут
2022 оны 11 сарын 24, 17 цаг 32 минут
ОХУ-ын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоож байгааг мэдэгджээ

 ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын Сангийн яам энэ оны 12 дугаар ...

2022 оны 11 сарын 23, 18 цаг 19 минут
Бали аралд үйлчилгээ үзүүлж байгаа Хятадын шинэ эрчим хүчний автомашин

  SAIC GM Wuling Индонез компанийн үйлдвэрлэсэн 300 ширхэг шинэ эрчим ...

2022 оны 11 сарын 23, 15 цаг 50 минут
"ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ"-ын шалгаруулалт 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр болно

 Уул уурхайн салбар үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан ...

2022 оны 11 сарын 23, 14 цаг 11 минут
Нүүрсний уурхайнуудад шаардлагатай дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхийг үүрэг болголоо

  Аймаг, нийслэл, орон нутгийн удирдлагууд оролцсон Улсын онцгой ...

2022 оны 11 сарын 23, 11 цаг 03 минут
Өндөр технологийн 10 дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлт

 Хятадын 10 дахь удаагийн олон улсын шинжлэх ухаан технологийн ...

2022 оны 11 сарын 22, 17 цаг 30 минут
Нүүрсний уурхайнуудад шаардлагатай дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхийг үүрэг болголоо

 Аймаг, нийслэл, орон нутгийн удирдлагууд оролцсон Улсын онцгой ...

2022 оны 11 сарын 22, 14 цаг 09 минут
Сулейменж мэтийн үл таних шашнуудад үр хүүхдүүдээ даатгаад орхицгоох уу?

Шашны байгууллагынхныг хянаж шалгах нь байтугай хэд байдгийг ч мэддэггүй ...

2022 оны 11 сарын 21, 20 цаг 18 минут
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК экспортоо дахин эхлүүллээ

 Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Дарханы төмөрлөгийн ...

2022 оны 11 сарын 21, 18 цаг 21 минут
Т.Аюурсайхан: Би "Эрдэнэс таван толгой"-гоос нэг шанага нүүрс ч аваагүй

 УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг нүүрсний хулгайтай холбоотой ...

2022 оны 11 сарын 19, 12 цаг 09 минут
2022 оны 11 сарын 18, 20 цаг 38 минут
Нийтийн сонсгол зарлачих “нээнтэг”-гүй 19 гишүүн олдох уу?!

 Нүүрсний хулгайн хэрэг нэлээд өргөжих шинжтэй. Мөрдөгчид, ...

2022 оны 11 сарын 18, 14 цаг 16 минут
Шатахууны импорт 1.4 тэрбум орчим ам.долларт хүрчээ

 Энэ оны эхний арван сарын дүнгээр импортоор нийт 7145.6 сая ...

2022 оны 11 сарын 18, 14 цаг 10 минут
2022 оны 11 сарын 17, 13 цаг 21 минут
“NASA” Сар луу сансрын хөлгөө хөөргөжээ

  АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ ...

2022 оны 11 сарын 17, 10 цаг 33 минут
AFP: Монгол Улс илүү их нүүрс экспортлохоор төлөвлөж байна

 Дэлхий нийт бохирдуулагч чулуужсан түлшний хэрэглээг зогсоох ...

2022 оны 11 сарын 17, 10 цаг 23 минут
Хар нүүрсний улаан хэрүүл

 Хэрүүл хараал ер  тасрахгүй юмаа даа. Хэрүүл хэрүүлдээ төр, ...

2022 оны 11 сарын 17, 10 цаг 05 минут
2022 оны 11 сарын 15, 15 цаг 32 минут
2022 оны 11 сарын 15, 13 цаг 45 минут
БНСУ-д зураг төслийн 100 инженерийг сургаж, дадлагажуулна

  “Тавантолгой төмөр зам” ХХК “Солонгосын төмөр ...

2022 оны 11 сарын 15, 13 цаг 17 минут
Монголын том улстөрч “...Үдийн цайнаас өмнө 76 сая доллар өг, тэгвэл “Тавантолгой”-г батлуулна” гэжээ

 "Тавантолгой” буюу нүүрстэй холбоотой дуулиан тасрахгүй нь бололтой. ...

2022 оны 11 сарын 14, 21 цаг 45 минут
2022 оны 11 сарын 14, 17 цаг 30 минут
"Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Н.Цэрэнбат томилогджээ

 "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-д Засгийн газрыг ...

2022 оны 11 сарын 14, 16 цаг 51 минут
Хятад улс энх тайван хөгжлийн замаар дэлхийн хөгжилд хүч нэмнэ

  Саяхан амжилттай болж өндөрлөсөн ХКН-ын ХХ их хурлын ...

2022 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
АМГТГ-ын кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр хайгуулын 2, ашиглалтын 1 тусгай зөвшөөрлийг цуцлав

 Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт ...

2022 оны 11 сарын 14, 15 цаг 57 минут
Замын-Үүд – Эрээн боомтын тээврийн хэмжээг тогтвортой өсгөхөд онцгой анхаарч байна

  БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор өнгөрсөн оны ...

2022 оны 11 сарын 14, 15 цаг 33 минут
О.Цогтгэрэл: Нүүрсний гэрээтэй холбоотой мэдээллийг ил болгохыг Засгийн газраас шаардаж байна

 УИХ дахь Ардчилсан нам (АН)-ын бүлгээс өнөөдөр /2022.11.14/ 7 хоног ...

2022 оны 11 сарын 14, 15 цаг 10 минут
Замын-Үүд зангилаа ээлжийн ачилтын дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо

  Замын-Үүд зангилааны хамт олон өмнө нь 2021 онд 291 вагон, 2022 оны ...

2022 оны 11 сарын 14, 14 цаг 20 минут
2022 оны 11 сарын 14, 12 цаг 43 минут
"Энэ онд 22 мянган машин нүүрс хулгайд алдагдсан байх магадлалтай"

 УИХ-ын гишүүн Г.Ганболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр ...

2022 оны 11 сарын 14, 12 цаг 06 минут
Хилээр гарч буй самрыг ТАТВАРТАЙ болгохгүй бол хушин ой СҮЙДЛЭЭ

 Та бидний идэх дуртай хуш модны самар зөвхөн манай улс болон ОХУ-д л ...

2022 оны 11 сарын 14, 11 цаг 11 минут
“Монголын өр” үү, хөрөнгө оруулалт уу!

 УИХ-ын чуулганы энэ сарын 4-ний өдрийн нэгдсэн хуралдаан дээр ...

2022 оны 11 сарын 14, 10 цаг 35 минут
2022 оны 11 сарын 14, 09 цаг 57 минут
Г.Гонгоржав: Чулуун дотор гайхамшиг нуугдаж байдаг

 "Зууны мэдээ” сонин "Урлан” буландаа чулуу цуглуулагч Г.Гонгоржавыг ...

2022 оны 11 сарын 14, 09 цаг 27 минут
COP27: Баян орнууд бусад орны байгалийн гамшгийн хохирлыг нөхөн төлөх ёстой

 Б.ДОЛЖИНЖАВ     Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх ...

2022 оны 11 сарын 11, 18 цаг 49 минут
Франц далайн гүнээс үнэт металл олборлолтыг олон улсын хэмжээнд хориглохыг уриаллаа

 Далайн гүний эмзэг, биологийн олон төрөлт эко системд олборлолтын ...

2022 оны 11 сарын 11, 18 цаг 33 минут
2022 оны 11 сарын 11, 17 цаг 22 минут
ОХУ Украины нүүрсний 63, газрын тосны 11, байгалийн хийн 20 хувийг хяналтдаа авсан

 Өнгөрсөн зургаадугаар сард "Newsweek” сэтгүүлд Украины дайнд Орос ...

2022 оны 11 сарын 11, 14 цаг 08 минут
Италид эрчим хүчний эх үүсвэрийн үнийн өсөлтийн уршгийг бууруулах шинэ арга хэмжээ авна

 РОМ. /TASS/. Италийн эрх баригчид эрчим хүчний эх үүсвэрийн ...

2022 оны 11 сарын 11, 13 цаг 56 минут
Төмөр замынхны тэвхнээс болж төсвийн орлого тасалдсаар байх уу

 Өнгөрөгч долоо хоногт ирэх оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж ...

2022 оны 11 сарын 10, 16 цаг 25 минут
Уурхайн гүнд дарагдсан иргэдийг 9 хоногийн дараа эсэн мэнд гаргажээ

 БНСУ-д Итэвоны гамшигтай холбогдуулан "Гашуудлын долоо хоног” ...

2022 оны 11 сарын 10, 14 цаг 28 минут
Баян-Өлгийчүүд байгалиас 1.2 тэрбум төгрөг олсон ч, буцаагаад сохор зоос ч зарцуулаагүй

 Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдаж, ...

2022 оны 11 сарын 10, 11 цаг 20 минут
2022 оны 11 сарын 09, 17 цаг 15 минут
Эрдэм шинжилгээний, онол практикийн бага хурал зохион байгуулагдлаа

  Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ...

2022 оны 11 сарын 09, 16 цаг 48 минут
Тунгалаг Туул голын торгон долгиог ахин харах болов уу?

 Туулын урсгал шөнөдөө сайхан сан Торгон долгио хаялан ...

2022 оны 11 сарын 09, 10 цаг 06 минут
Ш.Адьшаа: "Оюу толгой" компани Өмнөговьд өгдөг хандиваа Монгол Улсын ӨР гэж бүртгэсэн

 УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.11.04/ нэгдсэн хуралдаан дээр ...

2022 оны 11 сарын 07, 12 цаг 06 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани