Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн 100 жилийн өндөрлөгөөс боловсруулах үйлдвэрийг тольдохуй

 

 

Уул уурхайн 100 жилийн өндөрлөгөөс боловсруулах үйлдвэрийг тольдохуй

 

Монгол Улсын эдийн засгийн  гол тулгуур уул уурхайн салбарын 100 жилийн түүхэн ой өдгөө тохиож байна. Түүх сөхвөл, Монгол Улсад Ардын хувьсгал ялсны дараа шинэ засаг төрөө эмхлэн байгуулсан 1922 оны арванхоёрдугаар сарын 25-нд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох тухай Ардын засгийн газрын шийдвэр гарч байв. Энэ өдрийг уул уурхайн салбар үүсэж хөгжсөн өдөр болгон жил бүр тэмдэглэдэг юм. Өнөөдөр 100 жилийн өндөрлөгөөс харвал төсвийн орлогын 30 орчим хувь, ДНБ-ий 25 хувийг уул уурхайн компаниуд бүрдүүлж байна. Энэ удаа боловсруулах үйлдвэрийн нүүр царай болсон "Ачит-Ихт” компанийг онцолж байна. Тус компани нь Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монгол Улсын "ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн нэгээр зургаа дахь удаагаа шалгарсан юм.

 

ЭРДЭС БАЯЛГИЙГ СОРЧЛОХГҮЙ АШИГЛАЖ ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР МОНГОЛДОО ТЭРГҮҮЛНЭ

Лондонгийн металл биржийн гишүүн, "Ачит-Ихт” компани байгальд сөрөг нөлөө багатай, дэвшилтэт техник, технологи ашиглан, үүсмэл ордын хүдрийг боловсруулан, дэлхийн жишигт нийцсэн зэс үйлдвэрлэх зорилготойгоор ажилладаг. Тус компани Лондонгийн металлын биржид гишүүнээр элссэн Монголын анхны хувийн хэвшлийн компани болсноос хойш гурван жилийн хугацаа өнгөрчээ.

Түүхэн замналын тухайд "Ачит-Ихт” компани нь балансын бус хүдрийн хоёрдугаар овоолгыг ашиглан, үйлдвэр байгуулах хамтын ажиллагааны гэрээг "Эрдэнэт” үйлдвэртэй 2010 онд байгуулсан байдаг. Тодруулбал, бидний сайн мэдэх "Эрдэнэт үйлдвэр” ХХК нь хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, агуулга муутай, балансын бус, холимог хүдрийг  1978 оноос 2004 он хүртэл хоёрдугаар овоолгонд тавьсан юм. Балансын бус гэдэг нь ашиглах боломжгүй хэмээн ялгасан хүдрийг хэлдэг аж.


Энэ балансын бус хүдрийн овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд "Ачит-Ихт” компани  санхүүгийн болон технологийн асар том эрсдэл үүрч ажилласнаар 2014 онд үйлдвэрээ ашиглалтад оруулсан нь өдгөө Монголын боловсруулах үйлдвэрийн сайн жишээ болж байна. Катодын зэсийн үйлдвэр ашиглалтад орсноор балансын бус хүдрийн овоолгоос байгаль, цаг уурын нөлөөллөөр хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж ирсэн уусмалыг байгаль орчинд ээлтэй технологиор ногоон үйлдвэр болгож, "хаягдал”-аас баялагийг бүтээгч үндэсний үйлдвэрлэгч болсон юм. Үйлдвэрээ ашиглалтад оруулснаас хойш жилдээ 10 мянган тонн Лондонгийн металл биржийн "А” зэрэглэлд багтах 99.999 хувийн сорьцтой тунгаамал зэсийг үйлдвэрлэн, дэлхийн зах зээлд гаргаж байна. Найм дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа "А” зэрэглэлийн катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийн горим нь хүний оролцоо багатай, бүрэн автомажсан, ажилтандаа ээлтэй, аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан гэдгээрээ салбар нэгтнүүддээ үлгэр дуурайлал болдог юм.Ийнхүү "Ачит-Ихт” компани эрдэс баялгийг сорчлохгүй ашиглаж зэсийн үйлдвэрлэлээр Монголдоо тэргүүлнэ гэсэн алсын хараатай ажиллаж байна.


Тус компанийн талаар Монгол Улсын анхны ерөнхийлөгч, ШУТИС-ийн зөвлөх профессор, академич П.Очирбат "Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хэмээн ялгасан хоёрдугаар овоолгыг ашиглах боломжтой гэсэн судалгааг "Ачит-Ихт” компани удаан хугацаанд хийсний эцэст жинхэнэ байгалийн баялгийг сорчилж ашиглахгүйгээр бусдын хаягдал гээд байгаа зүйлийг эрдэс баялгийн үнэт зүйл болгож ашиглах шийдвэрийг гаргасан нь сайшаалтай” гэсэн юм.

Мөн БНМАУ-ын Ашигт малтмалын нөөцийн улсын комиссыг тухайн үед удирдаж байсан  Д.Содном гуай "Бид бага агуулгатай, исэлдсэн хүдрийн овоолгыг балансаас хасаж байсан, тэр үед ийм хүдрийг ашиглах технологи байгаагүй. Харин одоо монгол залуус маань  барууны өндөр технологийг нэвтрүүлж, тэр хүдрийг ашиглаж байгаа нь тун сайшаалтай. Үүнд нь бид баярлах ёстой” гэж хэвлэлд ярьж байлаа.

 

"ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”

Байгуулагдсан цагаасаа хойш "Ачит-Ихт” компани нь Монгол улсын болон олон улсын хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай уул уурхайг дэмжин үйлдвэрлэл эрхлэхдээ орон нутагт ажлын байрыг бий болгох замаар нийгэм, эдийн засаг, иргэдийн амьжиргаанд бодитой хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Энэ хугацаанд нийгмийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу татвар, хураамжийг хуулийн хугацаанд нь төлж, үйлдвэр ашиглалтад орсноос хойш улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлтэд нийт 258 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.

Уул уурхайн компаниудын хамгийн чухал зүйл бол аюулгүй ажиллагаа юм.  Тиймээс "Ачит-Ихт” компани үйлдвэрлэлийн бүх үе шатанд аюулыг тодорхойлох, эрсдэл ба боломжийг үнэлэх, дүн шинжилгээ хийж, хянан, эрсдэлийг удирдан ажлаа зохион байгуулдаг аж. Үүнээс гадна тус компанийн хамт олон хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөлөөс шалтгаалах осол, гэмтэл, өвчлөлөөс сэргийлэх, ажлын байрны эрүүл, аюулгүй байдлыг үйл ажиллагаандаа эрхэмлэн ”Аюулгүй ажиллагаа- амжилтын үндэс” уриатай ажиллаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас жил бүр шалгаруулдаг уул уурхайн салбарын "Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-аар хоёронтоо шалгарч байсан нь тус компанийн аюулгүй байдал хэр сайн хангагдсаны баталгаа болов уу.

Дашрамд дурьдахад "Ачит-Ихт” компанийн дэлхийн зах зээлд гаргадаг катодын зэс хавтан нь анодын уусмалыг ашиглан электролитын аргаар зэсийн тунадас үүсгэн, цэвэршүүлэх аргаар гарган авсан хавтгай, зэсийн гадаргуу нь механик бохирдолгүй, гэмтэл хугаралгүй, Монгол Улсын MNS 4501:1997 стандарт, Лондонгийн металл биржийн BS EN 1978:1998 Copper Cathodes стандартуудыг хангасан бүтээгдэхүүнийг хэлдэг юм. "Ачит-Ихт” компани үйлдвэрийн бүтээн байгуулалтын үед техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг дөрвөн удаа боловсруулж 2014 онд ТЭЗҮ-ээ ЭБМЗ-өөр батлуулж байжээ. Үүний дараагаар 2018 онд Үүсмэл ордын нөөцийг  ашигт малтмалын Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлж, 2019 онд ТЭЗҮ тодотголыг батлуулсан байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 180 (6912)


Уул уурхайн 100 жилийн өндөрлөгөөс боловсруулах үйлдвэрийг тольдохуй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
”Бүс ба зам” бол дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиглэл

2013 онд Хятад улс “Бүс ба зам” санаачилга дэвшүүлснээс хойш ...

Өчигдөр, 14:19
Зах зээлжих шинэ замыг судлана

Хятад Монголын IV экспо-2023 үзэсгэлэнгийн албан ёсны хэвлэл болох Хятад, ...

Өчигдөр, 14:11
Brent маркийн газрын тосны үнэ буурав

  Лондонгийн бирж дээр арванхоёрдугаар сард нийлүүлэгдэх Brent ...

Өчигдөр, 12:31
Хятад-Европ чиглэлээр 2000 гаруй ачааны галт тэрэг нэвтрэв

Хятад-Европ чиглэлийн дүүрэн ачаа бүхий 1289 дугаартай галт тэрэг ХБНГУ-ын ...

Өчигдөр, 11:58
Хятад-Европ чиглэлээр 2000 гаруй ачааны галт тэрэг нэвтрэв

Хятад-Европ чиглэлийн дүүрэн ачаа бүхий 1289 дугаартай галт тэрэг ХБНГУ-ын ...

Өчигдөр, 11:52
Харц ардаас хутагтыг хүртэл ховсодсон “ХАР АЛТ”

  Ард иргэдээсээ эхлээд сайд дарга, хутагт хувилгаад нь хүртэл сахил ...

2023 оны 10 сарын 03, 18 цаг 04 минут
Нүүрсний уурхайн туслан гүйцэтгэгч цагдаа нарт авлига өгөх гээд баригджээ

  Дорноговь аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Мандах сумын нутаг ...

2023 оны 10 сарын 03, 18 цаг 02 минут
Нүүрсний уурхайн туслан гүйцэтгэгч цагдаа нарт авлига өгөх гээд баригджээ

  Дорноговь аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Мандах сумын нутаг ...

2023 оны 10 сарын 03, 16 цаг 17 минут
Хятадын зэсийн эрэлт нэмэгдэж, хүлээлтийг давав

  "Голдман Сакс" хөрөнгө оруулалтын банкны  саяхан гаргасан ...

2023 оны 10 сарын 03, 16 цаг 11 минут
2024 онд манай улс 60 сая тонн нүүрс экспортлоно

  2024 онд манай улс 60 сая тонн нүүрс экспортлоно. Энэ онд ...

2023 оны 10 сарын 03, 16 цаг 07 минут
Гуйж, гуйж эхэлсэн ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН СУРАГ ХААЧИВ?!

  Уг нь бид 2022 онд газрын тос боловсруулах үйлдвэртэй болчих ...

2023 оны 10 сарын 03, 15 цаг 52 минут
Оросын газрын тосны экспортын татвар нэмэгджээ

  МОСКВА. 10 дугаар сарын 1 /РИА Новости/.  Орос улсаас ...

2023 оны 10 сарын 02, 20 цаг 38 минут
Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийн сэдэвт үзэсгэлэн Хөххотод болов

БНХАУ-ын Худалдааны яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, ...

2023 оны 10 сарын 02, 17 цаг 35 минут
Хятад Монголын IV экспогийн онцлох үйл явдлууд

Хятад Монголын IV экспо 09-р сарын 06-наас 10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Хөххотод ...

2023 оны 10 сарын 02, 14 цаг 02 минут
Хятад, Монголын хооронд зорчигч тээврийн галт тэрэг аялж эхэллээ

Наймдугаар сарын 30-ны өглөө Монгол Улсын Улаанбаатар хотоос БНХАУ-ын ...

2023 оны 10 сарын 02, 12 цаг 14 минут
Мал аж ахуйн, шинжлэх ухаан, техник мэргэжлийн хамтын ажиллагаагаа сайжруулав

Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-ы Тариалан мал аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн ...

2023 оны 10 сарын 02, 11 цаг 46 минут
Хятад-Монголын дөрөв дэх удаагийн экспогийн үзэсгэлэнгийн бүтээгдэхүүн хилээр орж ирэв

"2023 онд Хятад-Монголын дөрөв дэх удаагийн экспо" гэсэн үсэгтэй ...

2023 оны 10 сарын 02, 11 цаг 39 минут
Өвдөг боомтын ажил сэргэлээ

Хятад улсын Өвдөг боомт-Монгол Улсын Баянхошуу боомтын зорчигч тээврийн ...

2023 оны 10 сарын 02, 11 цаг 01 минут
Хятад Монголын IV экспоны үеэр автобус үнэгүй үйлчилнэ

Экоспоны үеэр автобус үнэгүй үйлчилнэ ...

2023 оны 10 сарын 02, 10 цаг 56 минут
Гуйж, гуйж эхэлсэн ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН СУРАГ ХААЧИВ?!

      Уг нь бид 2022 онд газрын тос боловсруулах ...

2023 оны 10 сарын 02, 09 цаг 59 минут
Алт олборлосон 36 хүнийг саатуулж, 130 сая төгрөгийн АЛТ ХУРААЖ АВЛАА

  Экологийн цагдаагийн албаны алба хаагчид хууль бусаар алт ...

2023 оны 09 сарын 30, 01 цаг 33 минут
Эрдэс бүтээгдэхүүний экспорт $9 тэрбумыг давжээ

  Нийт экспорт 2023 оны эхний найман сарын байдлаар 10,003.7 сая ...

2023 оны 09 сарын 30, 01 цаг 18 минут
2023 оны 09 сарын 30, 01 цаг 16 минут
Алексей Цыденов: Орос, Монголын түүхэн холбоо үргэлжилсээр

ОХУ-ын Владивосток хотноо Азийн улс орнуудын хамтын ажиллагааны хүрээг ...

2023 оны 09 сарын 29, 17 цаг 31 минут
Нүүрс, зэс, цайрын экспорт өссөн ч бүгдийнх нь ҮНЭ БУУРЧЭЭ

      Эрдэс бүтээгдэхүүний экспорт энэ оны наймдугаар ...

2023 оны 09 сарын 29, 14 цаг 54 минут
2023 оны 09 сарын 29, 03 цаг 40 минут
УЕПГ: Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байжээ

  Прокурорын байгууллагаас есдүгээр сарын 18-22-ний өдрүүдэд мөрдөн ...

2023 оны 09 сарын 27, 19 цаг 42 минут
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборлоход 200-аад жил бидний амьдралыг тэтгэнэ

  Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд ...

2023 оны 09 сарын 27, 19 цаг 37 минут
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборлоход 200-аад жил бидний амьдралыг тэтгэнэ

  Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд ...

2023 оны 09 сарын 27, 17 цаг 01 минут
Ж.ХАТАНБААТАР: Допингийн эсрэг үйл ажиллагаа гэдэг олон талын оролцоотой цогц ажил

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч, анагаах ухааны ...

2023 оны 09 сарын 27, 13 цаг 59 минут
Путиныг Хятадад айлчлахад газрын тосны магнатууд дагалдана

  ОХУ-ын ерөнхийлөгч Путин ирэх сард Хятадад айлчилна. Энэхүү ...

2023 оны 09 сарын 26, 18 цаг 09 минут
Путиныг Хятадад айлчлахад газрын тосны магнатууд дагалдана

  ОХУ-ын ерөнхийлөгч Путин ирэх сард Хятадад айлчилна. Энэхүү ...

2023 оны 09 сарын 26, 14 цаг 59 минут
Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн зах зээл 2030 он гэхэд $32.8 тэрбум хүрнэ

  Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн зах зээл жилд дунджаар 4.1 ...

2023 оны 09 сарын 26, 14 цаг 57 минут
Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн зах зээл 2030 он гэхэд $32.8 тэрбум хүрнэ

  Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн зах зээл жилд дунджаар 4.1 ...

2023 оны 09 сарын 26, 05 цаг 52 минут
Төсвийн орлого ₮15.2 их наяд хүрсний ₮5.2 их наяд нь эрдэс баялгийн салбараас төвлөрчээ

  Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого энэ  оны эхний найман ...

2023 оны 09 сарын 25, 13 цаг 02 минут
БНХАУ-д Монголын коксжих нүүрсний үнэ IX сар гарсаар тонн нь 190 юаниар өсөв

  Есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Монголын V ангиллын түүхий ...

2023 оны 09 сарын 23, 05 цаг 19 минут
Хятад-АСЕАН-ы ХХ экспо боллоо

Хятад-АСЕАН-ы ХХ экспо 09-р сарын 17-ны өдөр Гуансийн Жуан үндэстний ...

2023 оны 09 сарын 22, 16 цаг 32 минут
Хятад улс хоёр чухал металлын экспортыг зогсоожээ

  БЭЭЖИН. /CNN/. Хятад улс үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн ...

2023 оны 09 сарын 22, 15 цаг 09 минут
2023 оны 09 сарын 22, 10 цаг 19 минут
2023 оны 09 сарын 21, 18 цаг 23 минут
Тариалан аялал жуулчлалыг уялдуулан нутаг усаа хөгжүүлж байна

Хятадын Гуанси мужид болж байгаа Хятад-АСЕАН-ы экспод оролцож байгаа ...

2023 оны 09 сарын 21, 17 цаг 27 минут
2023 оны 09 сарын 21, 15 цаг 44 минут
2023 оны 09 сарын 21, 15 цаг 42 минут
Монгол Улсын гурилыг Эрээн боомтоор анх удаа оруулж ирэв

Монгол Улсын буудайн гурил дүүрэн ачсан ачааны машин 09-р сарын 15-ны өдөр ...

2023 оны 09 сарын 21, 11 цаг 48 минут
2023 оны 09 сарын 21, 05 цаг 03 минут
2023 оны 09 сарын 21, 05 цаг 00 минут
2023 оны 09 сарын 21, 04 цаг 32 минут
УУХҮЯ, АМГТГ, ҮГА мэдээллийн нэгдсэн системтэй болно

  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын ...

2023 оны 09 сарын 21, 04 цаг 30 минут
УУХҮЯ, АМГТГ, ҮГА мэдээллийн нэгдсэн системтэй болно

  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын ...

2023 оны 09 сарын 20, 06 цаг 25 минут
“Brent” маркийн газрын тосны үнэ 95 ам.доллароос давжээ

  ЛОНДОН. /Reuters/. Лондоны “ICE Futures” биржийн даваа ...

2023 оны 09 сарын 20, 06 цаг 03 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани