Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Ёндон: Монгол Улс зэсийн салбарт гол тоглогч болж байна гэдгийг дэлхий дахинд зарлаж байгаа

Г.Ёндон: Монгол Улс зэсийн салбарт гол тоглогч болж байна гэдгийг дэлхий дахинд зарлаж байгаа

 

"Уул уурхайн долоо хоног-2022" арга хэмжээ үргэлжилж байна. 

Өчигдөр болсон Аж үйлдвэржилт салбар хуралдаанд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон "Эрдэнэт үйлдвэрийн өнөө ба ирээдүй" сэдвээр илтгэл тавьсан юм.

Тэрбээр "Уул уурхайн салбар дэлхийн чиг хандлагыг тодорхойлж байна. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хамгийн өндөр хамааралтай гэдгийг Дэлхийн Банк тогтоосон буюу эрдэс баялгийн нөөцөөр ОХУ болон Казахстан улстай зэрэгцэн явдаг. Энэ нөхцөл байдалд хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн цогц зарчмыг УУХҮЯ-аас баримтлан ажилласан" гэдгийг дурдав. 

"Эрдэнэт үйлдвэрийн өнөө ба ирээдүй" сэдэвт илтгэлийн онцлох мэдээллийг танилцуулж байна. 

зураг

 

Өнгөрсөн оны гүйцэтгэлээр улсын төсвийн нийт орлого 13.4 их наяд төгрөг байна. Үүний 28.9 хувь буюу 4.1 их наяд төгрөг нь уул уурхайн салбараас орж иржээ. Уул уурхайн салбар дундаа "Эрдэнэ үйлдвэр" ТӨҮГ 1.2 их наяд төгрөгийн орлоготой ажилласан байна.   

Монгол Улсын хэмжээнд зэсийн нөөц 57 сая тонн байгаагийн 10.7 сая тонн нь "Эрдэнэт үйлдвэр"-т харьяалагдаж байна.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь анх 1972 онд 521 сая тонн нөөц батлуулж байсан. Тухайн үед 32 жил үйл ажиллагаа явуулах боломжтой талаар тооцоолж байжээ. Үүнээс хойш тогтмол геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг нэмэгдүүлж байна. Улмаар 2016 онд хүдрийн 2.04 тэрбум тонн нөөцийг баталж, 2056 он хүртэл ашиглах боломж бүрджээ.

Өнгөрсөн онд 3 тэрбум хүдрийн нөөцийг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулжээ. 2081 он хүртэл буюу дахин 60 жил үйл ажиллагаа явуулах боломжтой ба энэхүү нөөцийн баталгаажуулалтыг 2020 онд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн JORC стандартаар батлуулсан байна. 

"ГАЗРЫН ХЭВЛИЙГЭЭС ГАРГАЖ ИРСЭН ЭРДЭС БАЯЛАГТАА НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭХ НЬ ЧУХАЛ"

Энэ талаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон хэлэхдээ "Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 44 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхайн салбарт үргэлж өсөн нэмэгдүүлэх шаардлагатай зүйл бол нөөц. Үндсэндээ эрдэс баялгийн нөөц, хүний нөөц хоёр дээр тогтдог. Эрдэс баялгийн нөөцийг тогтмол өсгөж, нэмэгдүүлэх нь аливаа уул уурхайн үйлдвэрийн эрхэм зорилго юм. Тэр дундаа үйлдвэр маань Эрдэнэт хотыг авч явж байна. Өөрөөр хэлбэл, хот дагуулсан үйлдвэрүүд нь нийгэм, эдийн засгийн асар чухал ач холбогдолтой"  хэмээв. 

Эрдэнэт үйлдвэрийн стратегийн ач холбогдол бүхий талбай:

  • Хужир
  • Могой
  • Цагаанчулуут
  • Шанд талбайн нөөц нэмэгдэх боломжтой бөгөөд эдгээр талбайд тогтмол, тасралтгүй хайгуулын ажиллагааг явуулж байгаа аж. 

Монгол Улс эрдэс баялгаас 90 орчим хувийн хамааралтай байгааг дараах зураг харуулж байна.

зураг

 

"Бид эрдэс баялгаасаа хэдий хэмжээний өртөг шингээж чадаж байна вэ гэдгийг босоо шугам үзүүлж байгаа юм. Босоо шугамаас харахад, манай улс нь эрдэс баялгаа түүхий, зарим тохиолдолд баяжмал хэлбэрээр зарж байгаа учраас нэг тонн тутмаас гарч буй ашиг маш бага.

Тухайлбал, Канад, Өмнөд Африк, Хятад зэрэг улс орнууд нь газрын хэвлийгээс гаргаж ирж буй байгалийн баялгаа маш сайн боловсруулж, нэмүү өртөг шингээж чаддаг. Харин манайх энэ үзүүлэлтээр маш тааруу. Бид газрын хэвлийгээс гаргаж ирсэн баялагтаа аль болохоор нэмүү өртөг шингээх нь чухал. Тиймээс ч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улс нь олборлолтоос боловсруулалтад шилжинэ гэж тодорхой заасан байдаг" гэдгийг Г.Ёндон илтгэлийн үеэр хэлсэн юм. 

Мөн тэрбээр "Улс орнууд зэсийн салбарт маш ихээр хөрөнгө оруулалт хийж байна. Жишээлбэл, Канад улс энэ оны дөрөвдүгээр сард төсвийн өртөг дээрээ 3.8 тэрбум канад доллар буюу гурван тэрбум орчим америк долларыг чухал ашигт малтмал болох критик минералд хайгуул, олборлолт, боловсруулалтад зориулахаар болсон байна. Дэлхийн 34 орчим улсыг хамруулсан критик минералын жагсаалт бий. Энэхүү чухал ашигт малтмалд зэс ордог.

Зэс бол эдийн засгийн аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай минерал. 

2022-2023 онд дэлхийн хэмжээнд нийт 68.5 тэрбум ам.долларын өртөг бүхий 700 гаруй зэсийн төслийг хэрэгжүүлж байна. Энэ жагсаалтын эхний долдугаарт манай улс орсон. Тодруулбал, Монгол Улс найман төсөлд 2.2 тэрбум ам.доллар зарцуулж байгаа. Ингэснээр Монгол Улс зэсийн салбарт тоглогч болж байна гэдгийг дэлхий дахинд зарлаж байгаа" гэдгийг онцлов. 

Г.Ёндон: Монгол Улс зэсийн салбарт гол тоглогч болж байна гэдгийг дэлхий дахинд зарлаж байгаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өчигдөр, 19:36
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани