Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улс дэлхийд далд уурхайн мэдлэгийн шинэ төв болно

Монгол Улс дэлхийд далд уурхайн мэдлэгийн шинэ төв болно

 

Жил бүр хариуцлагатай уул уурхайг нэхэх " Уул уурхайн долоо хоног-2022” чуулган өчигдөр гурав дахь өдрөө "Далд уурхайн симпозиум”, "Аж үйлдвэржилт”, "Үүсмэл ордын ашиглалт", Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил" сэдвээр үргэлжиллээ. Энэ өдрийн арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, "Оюу толгой” компани, ШУТИС хамтран зохион байгуулав.

УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа энэ өдрийн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улсын уул уурхайн салбар хөгжиж байгаагийн томоохон илрэл саяхан Австрали улсад болсон "Кевинг 2022”-д "Оюу толгой" төслийг онцолж танилцуулсан нь дэлхийн томоохон аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилчид сонирхож байсныг энд дурдмаар байна. Цаашид далд уурхайн блокчлон олборлолтын чиглэлээр дэлхийд томоохон жишиг тогтоож, гадаадад өрсөлдөх чадвартай Монголын үндэсний боловсон хүчин, аж ахуйн нэгжүүдийг бий болж байгааг энд тэмдэглэе. УУХҮЯ дэргэд Монголын далд уурхайн музей сургалт судалгаа аялал жуулчлалын төвийг цогцлоох ажил ид явагдаж байна. Энэ бүтээн байгуулалт нь Монгол Улсад нөхөн сэргээлт, хаалт, менежментийн жишгийг тогтоосон, сургалт судалгаа, оюутан сурагч инженер техникийн ажилчдыг судалгааны чиглэлд хандуулсан томоохон бүтээн байгуулалт болох нь дамжиггүй” гэсэн юм.

Далд уурхайд аюулгүй ажиллагааны орчин үеийн технологи ашиглана

Гүний уурхай хариуцсан захирал Жак Ван Тондер хурлын үеэр бидэнд хэлэхдээ " Оюу толгой”-н гүний уурхай дээр нэвтрүүлэн ашиглаж байгаа технологи бол хамгийн  сүүлийн үеийн дэвшилтэт технологи гэдгийг бахархалтайгаар хэлэх байна. Ер нь "Рио Тинто”-ийн блокчлон олборлох технологи сүүлийн 25 жил маш эрчимтэй хөгжиж байгаа. Энэ технологио Монгол Улсын "Оюу толгой” төслийн гүний уурхайн биетүүдэд ашиглах болсондоо бүр ч баяртай байгаа. Үүн дотроо онцлоод дурдвал үйлдвэрлэлийн болон агааржуулалтын босоо амнуудын угсралт суурилалтын  хэсэг мөн  өргүүрийн технологи, газрын доорх тунелийн дээд талын бэхэлгээнүүд зэргийг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглаж угсарсан. Түүнчлэн ирээдүйгээ төлөвлөж гүний уурхайд ажиллах хүнд даацын тоног төхөөрөмж буюу цахилгаан тоног төхөөрөмж ашиглах боломжийг судлаж эхлээд байна. Мөн дижитал техник нэвтрүүлснээр геотехникийн болон биологийн судалгаануудын мэдээллүүдээ нэгтгэж Оюу толгой шиг ийм том  уурхайг аюул осолгүй удирдах нөөц бололцоогоо дайчилж ажиллаж байна” гэлээ. Тус хурал  энэ чуулганы технологийн гол салбар хуралдаан юм.

 

Оюу толгойн нийт ажилчдын 96 хувийг монголчууд бүрдүүлж байна

 

"Оюу толгой”-н  техникийн болон нэгдсэн төлөвлөлт хариуцсан ерөнхий менежер Т.Отгонбаяр "Оюу толгой дэлхийд өрсөлдөх далд уурхайг цогцлоох нь сэдвээр,  харин "Оюу толгой”-н  далд уурхайн "панел О” хэсэг дээр олборлолтыг хэрхэн эхлүүлж байгаа талаар тус гүний уурхайн техникийн үйлчилгээ хариуцсан менежер Э.Баттулга нар илтгэлээ танилцуулав.

 

Оюу толгой  орд газар бол бүлэг ордоос бүрдсэн. Бүлэг орд дундаа Хюго дамметт ордын Хойд хюго хэсэгт давхарга 1 буюу газрын гадаргаас 1300 метрийн гүний түвшинд олборлолтын үйл ажиллаагаа явуулж байна. Панел 0 нь 320 метрийн өргөнтэй, 360 метрийн урттай панел. Энэ хэсэгт 120 хүдэр олборлох юүлүүрийн ажил төлөвлөгдсөн. Панел тус бүрт хүдэр татах цэгийг байгуулдаг. 222 ширхэг хүдэр татах цэгийг төлөвлөсөн байгаа. Гүний уурхайн нийт ажилчдын 94 хувь монголчууд, өнгөрсөн оны үеэс гурван хувиар ахисан үзүүлэлт. Нийт монгол ажилчны 21 хувийг Өмнөговь аймгийн иргэд бүрдүүлж байгаа. Өнгөрсөн оноос зургаан  хувиар ахисан. Түүнчлэн эмэгтэй  ажилчдын тоо ажиллах байр суурь жилээс жилд нэмэгдэж энэ онд 12 хувьд хүрсэн гэдгийг тодотгож байлаа. ШУТИС далд уурхайн хөгжил эрчимтэй явж байгаатай холбоотойгоор  сургалтын төлөвлөгөөнд блоклон нураан олборлох арга технологи, материаллаг бааз гэсэн хоёр төрлөөр хэрэгжиж байна.

 

Чуулганы нэг сонирхолтой зочин "Фрипорт МакМоран” компанийн хамт олон ирсэн байв. Тус компаний төлөөлөл Девид Шо дэлхийн супер Кевин уурхайн түүхээс хуваалцав. Тэрбээр, Грасберг уурхайн тухай ярихдаа "Энэ бол томоохон төсөл. 1960-аад оноос эхэлсэн. Энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ уурхайн одоогийн нөөц бол 15 сая тонн зэс болон алт байгаа. 2021 он хүртэл тооцоолсон. Нэлээд нягт орд байгаа" хэмээн  панел хэлэлцүүлэгийн үеэр ярьсан юм. Мөн хэлэлцүүлэгт "Монросцветмэт”-ийн ерөнхий менежер Машбат "Монголын Далд уурхайн холбоо байгуулагдаж байгаа юм билээ. Монголросцветмет баяжуулах үйлдвэрийн хувьд өөрсдийн боловсон хүчин дээр суурилан төслөө хэрэгжүүлж байгаа. "Оюу толгой”-н туршлага судлах чиглэлээр санал хүсэлт тавиад шинэ техник технологи судлуулах тал дээр ажиллаж байгаа. Монголын уул уурхайд далд уурхайн аюулгүй ажиллагаа талаасаа маш их туршлага бий болгож байгаа” гэлээ. 

 

Далд уурхайг илүү ашиглана

 

Энэ өдрийн хуралдааныг блокоор нураан олборлох арга технологиор дэлхийд  тэргүүлдэг "Рио тинто” группийн зүгээс зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр "Рио Тинто Монгол” группийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргалын хэлсэн үг оролцогчдын анхаарлыг татаж байсан юм. "Монгол Улс төдийгүй дэлхий дахинд ашигт малтмалын нөөц, орд газрууд газрын гадаргын буюу ойр гүехэн илрэх нь улам бүр ховордож байгаа. Үүнээс  шалтгаалж уул уурхайн цаашдын ирээдүй газрын гүн рүү хүдрийн биет далд уурхайд тулгуурлаж явах нь тодорхой болоод байна. Уул уурхай бол Монгол Улсад хөгжлийн нэгэн тэргүүлэх салбар болоод байгаа. Тийм ч учраас Монголд мэргэжлийн уул уурхайн салбарыг бэхжүүлэх, далд уурхайн чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил туршлагаа бие биетэйгээ хуваалцаж байх нь улам илүү чухал болоод байна. Энэ зорилгоор "Рио Тинто”групп "Оюу толгой”, ШУТИС-тай хамтран далд уурхайн симпозиумыг хоёр дахь удаагаа ийнхүү зохион байгуулж байна. Энэ удаагийн симпозиумын хүрээнд олон улсад хэрэгжиж буй өндөр түвшний далд уурхайн болон манай улсад үйл ажиллагаа явуулдаг далд уурхайнуудын арга туршлагыг сонсож мэргэжлийн хэлэлцүүлэг өрнүүлэх нь чухал. Монгол инженер уурхайчдын далд уурхайн мэдлэгийг шинэ түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болов уу гэж найдаж байна" гэсэн юм.

 

Тэрбээр "Хүдэр олборлолтын технологийн зардал бага учраас "Оюу толгой” төслийн далд уурхайг олборлоход ийнхүү ашиглаж байгаа ажээ. Энэ ч утгаараа Оюутолгойгоос блокчлон олборлох аргад мэргэшсэн олон мэргэжилтэй монгол инженерүүд төрж дэлхий дахинд ажиллах боломжийг нэмэгдүүлж, мэдлэг туршлагаа олон нийтэд танилцуулах нь нээлттэй аж. Төр хувийн хэвшлийн энэ бүх хамтын ажиллагаа урт хугацаанд үр өгөөжөө өгч, "Оюу толгой” уурхай Монгол улсын зэсийн зах зээлийн томоохон тоглогч, далд уурхайн технологиороо олон улсад манлайлагч уурхай болон гэдэгт найдаж байна” гэв.

 

ШУИТС-д геотехнологийн монголд ганцхан лаборатори байгуулагдсан

 

ШУТИС-д Монголдоо ганцхан олон улсын геотехнологийн судалгаанд суурилсан лабораторийг "Рио Тинто”групп "Оюу толгой” компанийн дэмжлэгтэйгээр байгуулж үйлдвэрлэлийн зориулалттай 60 гаруй тоног төхөөрөмжөөр тоногложээ. Ингэснээр цаг хугацааны хувьд хурдтайгаар үйл ажиллагаагаа явуулж ижил уул уурхайн компаниудтай мэдээллээ солилцох нь нээлттэй болж ач холбогдол өндөр төсөл хэмээн салбар хэлэлцүүлгийн үеэр ШУТИС-ийн төлөөлөл ярьж байв.Тус лабораторид туршилт судалгааны дата өгөгдөл бүрдүүлэх боломжтойгоороо онцлогтой аж.

 

Уур амьсгалын өөрчлөлтийн хурд бидний эрэлт хэрэгцээг өөрчилнө

 

"Рио Тинто” группийн техникийн группийн захирал Крейг Стегман "Бид цаашид уул уурхайн салбарын эрэлт хэрэгцээ хэрхэн өөрчлөгдөх бол гэдэгт анхаарлаа хандуулж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн үйл явц хурдтай байгаа учраас энэ эрэлт хэрэгцээн дээр өөрчлөлт гарах байх. Төслүүдээ үр дүнтэй хэрхэн хэрэгжүүлэх вэ. Ялангуяа далд уурхайн үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчин соёл болон нийгмийн дээрх хандлагыг зайлшгүй харгалзаж үзэхээс өөр аргагүй болж байна. Түүнчлэн далд уурхайг агуйчлан олборлох болон  оновчтой  загвараар хөгжүүлэхийн тулд олон шинэ зүйлүүдийг  нэвтрүүлэх шаардлагатай болсон. Мөн далд уурхайн үйл ажиллагааны үед ажилтнууд маань яаж цэвэр агаараар  амьсгалах боломжтой байх вэ хэрхэн аюулгүй, хөрөнгө мөнгөний зардал багатайгаар ажиллуулах гэх мэтээр анхаарах хэрэгтэй байгаа. Далд уурхайн хувьд одоогийн орчинд нөхцөлд тохиолдож байгаа бэрхшээлүүд мэдээж нөлөө үзүүлж байгаа ч хамгийн түрүүнд хүлэмжийн хийг бууруулахад гол шийдлээ олох нэн тэргүүний ажил бий. Ялангуяа нүүрстөрөгчийн ялгарлын шийдлийн манлайлагч болох боломжийг бид хайж байна. Далд уурхай дээр хүмүүсийн аюулгүй, эрүүл ажлын нөхцөлөөр хангах ажил чухал зорилт. Энэ нөхцөлд салбараа автоматжуулахад бүтээмж өсдөг. Мөн аюулгүй байдлын үйл ажиллагаа илүү боловсронгуй болох боломжтой.

 

 

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Монгол Улс дэлхийд далд уурхайн мэдлэгийн шинэ төв болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

Өнөөдөр, 12:16
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

Өнөөдөр, 11:55
Өнөөдөр, 10:21
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

Өчигдөр, 13:29
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

Өчигдөр, 10:33
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани