Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Оюун-Эрдэнэ “...Тавантолгой”-гоо мартсан уу?!

Л.Оюун-Эрдэнэ “...Тавантолгой”-гоо мартсан уу?!

 

Хөгжлийн банк гэж арваад жилийн туршид улстөрчдийг, улс төрд нөлөө бүхий эрхмүүдийг "хөгжүүлж” ирсэн банк байлаа. "...Хөрөнгө нь хааччихав” гээд аудит оруулаад л, АТГ шалгаад л байдаг. "...Энэ ч идэж, тэр ч уучихаж” гэлцээд л өнгөрдөг байв.
 
 
Харин энэ оны эхээр Хөгжлийн банкны асуудал албан ёсоор ажил хэрэг болж тавигдав. Хөгжлийн банк дээр Н.Мандуул гэдэг дориухан захирал тавьж, чанаргүй зээлийн жагсаалтыг нийтийн хүртээл болгов. Л.Оюун-Эрдэнэ тэр үед "...Миний хувьд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үедээ УЕПГ, АТГ-т энэ асуудлыг тавьж байсан. 75 орчим зээл, 66 зээлдэгчийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулаад байна. Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж үзнэ. "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөгжлийн банкийг татан буулгахгүй, дампууруулахгүй. Мөн хариуцлагагүй зээлдэгчдийн зээлийг Засгийн газар төлөхгүй. Цаашид "Экзим”  банкны жишгээр хөгжүүлэх бодлогоо баримталж, ажиллана.
 
 
Хөгжлийн банк яг зорилгоороо ажиллаж чадаагүй нь харамсалтай. 55.3 хувь нь буюу 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд ороод байна. Нэгт, барьцаа хөрөнгө нь хангалттай, төсөл улсад тодорхой хувь нэмрээ оруулсан зээлүүд. Үүнийг Засгийн газар хэвийн зээл гэж үзнэ. Баялаг бүтээгчдээ аль болох дэмжинэ, хамтран ажиллана. Гол нь, улс төрийн нөлөөлөл ашиглаж, авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан асуудал бий. Хангалтгүй хөрөнгө барьцаалсан, шүүхэд маргаан үүсгэсэн асуудлууд. Үүнээс үүдэж Хөгжлийн банк өнөөдрийн хэмжээнд хүрсэн. Энэ тал дээр Засгийн газар хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна. Чанаргүй зээлдэгчдэд холбогдох хөрөнгүүдийг битүүмжилж эхэлсэн байгаа. Энэ нь баялаг бүтээгчдийн эсрэг биш тэднийхээ төлөө хийж байгаа асуудал юм. Нэр бүхий 15 хүрэхгүй хүн л энэ чанаргүй зээлүүдэд голлох нөлөөтэй байна. Иймд олон нийтийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн банкийг цэвэрлэнэ. Олон улсын хууль, дүрмээр нь шийднэ. Эрүүгийн хуулиар авч үзэх хэсэг бүлэг нөхөд бий гэдгийг зориуд тэмдэглэе” гэж байв. Тэгвэл 2022 оны есдүгээр сарын 20-ны байдлаар Хөгжлийн банканд 650 орчим  тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ. Бас Хөгжлийн банкны хөрөнгийг албан тушаал, нэр сүрээрээ далайлган авсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ, ЭЦА хоёр хамтарч шалгасан. Энэ хэрэгт 80 гаруй хүн холбогдсон мэдээлэл бий. Прокуророос шүүхэд шилжихэд бэлэн болжээ. Удахгүй шүүх хэлэлцээд эхэлнэ гэсэн үг.
 
Уг нь Л.Оюун-Эрдэнэ нэг юм "нухах”-аараа сайн зууралддаг. Оюу толгойн гэрээтэй зууралдсаар байгаад Монголд хэрэгтэй тал руу нь эргүүлсэн. Хоёр тэрбум гаруй ам.долларын өр бичигдээд байсныг цайруулсан. Тэгээд энэ төслөөс ирээдүйд олох ашгийн урьдчилгаа авч, ковидын үеэр гэрийн хорионд байсан иргэдэд тарааж байв. Гэрээ төгс төгөлдөр рүүгээ эргээгүй ч арав гаруй жил ноолуулж ирсэн монголчуудын хувьд амжилт гэж болно. Эдийн засгийн ач холбогдол бүхий ийм "засвар” хийж буй ч гадаад, дотоод хүчин зүйлтэй холбоотой хүндрэлүүд тасрахгүй байна. Хамгийн их анхаарал татаж байгаа нь ам.долларын ханш сүүлийн хэдхэн хоногт талийв. Нөлөө нь шууд мэдрэгдэж эхлэв.
 
Ам.долларын ханштай холбоотой Л.Оюун-Эрдэнийн нэг ам байдаг юм. 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсны дараа тэрбээр нэг мэдээлэл хийсэн. Тэгэхдээ "...Тавантолгой дээр өнөөдрийг хүртэл сүүлийн 17-20 жилийн хугацаанд аман дээрээс 60 орчим ам.доллараар ачигдаад, хилийн цаана 120-180 ам.доллар болгодог. Энэ дундах 60-70 долларын зөрүүг завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцрэхэд Монгол Улсын ДНБ хоёр дахин тэлэхээр байгаа. Тэнд маш олон автомашинууд байгаа. Автомашинд манай парламентын нэр бүхий гишүүд холбогдсоны нэг нь  А.Адъяасүрэн гишүүн. Цаана нь манай нөлөө бүхий том лидерүүд гарч ирнэ.  Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Яагаад гэвэл тэдэнд маш их ашиг өгч байсан. Энэ асуудлыг шат дараатай цэгцлэх ажлыг Засгийн газар хийж байна” гэж мэдэгдсэн.
 
Дараа нь 2022 оны зургадугаар 28-нд "...Гашуунсухайтын төмөр замыг гацаасан асуудал үүссэн. Нэг үгээр хэлбэл, Тавантолгойн аман дээрээс  хилийн нүүрс авахгүй байх сонирхолтой том хэсэг бүлэг бий.  Эдгээр хүмүүсийн эрх ашиг тодорхой хэмжээнд хөндөгдөж эхэлж байгаа байх. Яагаад гэхээр тийшээ том шалгалт орчихсон. Ер нь 30 жилийн алдаа дутагдлыг засах гэж нэлээн их зүйл болж байна. Өмч хувьчлалтай холбоотой зарим асуудлууд, Хөтөл болон Дархан төмөрлөг зэрэг газар хувьчлал биш луйвар хийсэн,  албаар ашиггүй ажиллаж бланс үүсгэж ажилласан асуудал болоод байгаа юм. Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлтийн асуудал хэсэг хүмүүсийн эрх ашгийг хөндөж байна. Юм л бол олон нийтийн анхаарлыг өөр тийш нь хандуулах гэсэн акц хийж байна. Өөрийн байр сууриа хэлэхэд тийм асуудал байхгүй, тийм ч байх боломжгүй. Ийм асуудлыг гаргаж тавьлаа гээд би зорилгоосоо ухрахгүй. Тавантолгойтой холбоотой луйврын асуудал удахгүй зогсоно. Энэ хэрээр Монгол Улсын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Гашуунсухайтын төмөр зам тавигдаад, хил холбох терминаль хийгдээд, аман дээрээс зарж буй нүүрсний үнэ зөвхөн хил дээрээс зарахад хоёр дахин нэмэгдэнэ. Цаашдаа энэ их далд эдийн засаг ил болно. Өнгөрсөн 30 жилийн турш бий болгосон асуудлуудыг шийдвэрлэх гээд л явж байна.  Цаашдаа Монгол Улс завхралгүй байх ёстой. Монголчууд бид хэт худлаа мэдээлэлд итгэхгүй байж, томоохон төслүүдэд анхаарч төвлөрөх хэрэгтэй” гэсэн. Өөрөөр хэлбэл, "...Тавантолгойн нүүрснээс ашиг олдог бүлэглэлийг задална”, "...Энэ хууль бус үйл ажиллагааг зогсооно” гээд хоёр ч удаа мэдэгджээ.
 
Учир мэдэх хүмүүсийн ярих нь, Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлаар дахин дахин ярьж, мэдэгдэл хийнэ гэдэг бол Тавантолгойн нүүрсний хэргийг ил болгох бэлтгэлээ базаасан гэж байх юм. Гэвч чимээ сураггүй өнөөг хүрэв. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ "...Тавантолгой” гэж ярьж байснаа мартсан уу?!
 
Хамгийн гол нь, манай валютын орлогын гол бүтээгдэхүүн болох Тавантолгойн нүүрс өмнөд хөрш рүү гарсаар л байна. Гэвч валют нь орж ирэхгүй байгаа бололтой. Ам.доллар хомсдоод, ханш нь нисч өглөө. Яагаад вэ гэдэг Засгийн газар, Монголбанк тодорхой зүйл ярьсангүй. Эдийн засагчид ч гарц гаргалгаа хэлсэнгүй. Харин "...Ам.доллар олох ажлаа Засгийн газар хийхгүй байна” гэх шүүмжлэл газар авлаа.
 
 
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Л.Оюун-Эрдэнэ “...Тавантолгой”-гоо мартсан уу?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани