Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улс дэлхийд далд уурхайн мэдлэгийн шинэ төв болно

Монгол Улс дэлхийд далд уурхайн мэдлэгийн шинэ төв болно
Жил бүр хариуцлагатай уул уурхайг нэхэх “ Уул уурхайн долоо хоног-2022” чуулган өчигдөр гурав дахь өдрөө “Далд уурхайн симпозиум”, “Аж үйлдвэржилт”, "Үүсмэл ордын ашиглалт", Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил" сэдвээр үргэлжиллээ. Энэ өдрийн арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу толгой” компани, ШУТИС хамтран зохион байгуулав.

УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа энэ өдрийн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын уул уурхайн салбар хөгжиж байгаагийн томоохон илрэл саяхан Австрали улсад болсон “Кевинг 2022”-д "Оюу толгой" төслийг онцолж танилцуулсан нь дэлхийн томоохон аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилчид сонирхож байсныг энд дурдмаар байна. Цаашид далд уурхайн блокчлон олборлолтын чиглэлээр дэлхийд томоохон жишиг тогтоож, гадаадад өрсөлдөх чадвартай Монголын үндэсний боловсон хүчин, аж ахуйн нэгжүүдийг бий болж байгааг энд тэмдэглэе. УУХҮЯ дэргэд Монголын далд уурхайн музей сургалт судалгаа аялал жуулчлалын төвийг цогцлоох ажил ид явагдаж байна. Энэ бүтээн байгуулалт нь Монгол Улсад нөхөн сэргээлт, хаалт, менежментийн жишгийг тогтоосон, сургалт судалгаа, оюутан сурагч инженер техникийн ажилчдыг судалгааны чиглэлд хандуулсан томоохон бүтээн байгуулалт болох нь дамжиггүй” гэсэн юм.

 

Далд уурхайд аюулгүй ажиллагааны орчин үеийн технологи ашиглана

 

Гүний уурхай хариуцсан захирал Жак Ван Тондер хурлын үеэр бидэнд хэлэхдээ “ Оюу толгой”-н гүний уурхай дээр нэвтрүүлэн ашиглаж байгаа технологи бол хамгийн  сүүлийн үеийн дэвшилтэт технологи гэдгийг бахархалтайгаар хэлэх байна. Ер нь “Рио Тинто”-ийн блокчлон олборлох технологи сүүлийн 25 жил маш эрчимтэй хөгжиж байгаа. Энэ технологио Монгол Улсын “Оюу толгой” төслийн гүний уурхайн биетүүдэд ашиглах болсондоо бүр ч баяртай байгаа. Үүн дотроо онцлоод дурдвал үйлдвэрлэлийн болон агааржуулалтын босоо амнуудын угсралт суурилалтын  хэсэг мөн  өргүүрийн технологи, газрын доорх тунелийн дээд талын бэхэлгээнүүд зэргийг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглаж угсарсан. Түүнчлэн ирээдүйгээ төлөвлөж гүний уурхайд ажиллах хүнд даацын тоног төхөөрөмж буюу цахилгаан тоног төхөөрөмж ашиглах боломжийг судлаж эхлээд байна. Мөн дижитал техник нэвтрүүлснээр геотехникийн болон биологийн судалгаануудын мэдээллүүдээ нэгтгэж Оюу толгой шиг ийм том  уурхайг аюул осолгүй удирдах нөөц бололцоогоо дайчилж ажиллаж байна” гэлээ. Тус хурал  энэ чуулганы технологийн гол салбар хуралдаан юм.

 

Оюу толгойн нийт ажилчдын 96 хувийг монголчууд бүрдүүлж байна

 

“Оюу толгой”-н  техникийн болон нэгдсэн төлөвлөлт хариуцсан ерөнхий менежер Т.Отгонбаяр “Оюу толгой дэлхийд өрсөлдөх далд уурхайг цогцлоох нь сэдвээр,  харин “Оюу толгой”-н  далд уурхайн “панел О” хэсэг дээр олборлолтыг хэрхэн эхлүүлж байгаа талаар тус гүний уурхайн техникийн үйлчилгээ хариуцсан менежер Э.Баттулга нар илтгэлээ танилцуулав.

Оюу толгой  орд газар бол бүлэг ордоос бүрдсэн. Бүлэг орд дундаа Хюго дамметт ордын Хойд хюго хэсэгт давхарга 1 буюу газрын гадаргаас 1300 метрийн гүний түвшинд олборлолтын үйл ажиллаагаа явуулж байна. Панел 0 нь 320 метрийн өргөнтэй, 360 метрийн урттай панел. Энэ хэсэгт 120 хүдэр олборлох юүлүүрийн ажил төлөвлөгдсөн. Панел тус бүрт хүдэр татах цэгийг байгуулдаг. 222 ширхэг хүдэр татах цэгийг төлөвлөсөн байгаа. Гүний уурхайн нийт ажилчдын 94 хувь монголчууд, өнгөрсөн оны үеэс гурван хувиар ахисан үзүүлэлт. Нийт монгол ажилчны 21 хувийг Өмнөговь аймгийн иргэд бүрдүүлж байгаа. Өнгөрсөн оноос зургаан  хувиар ахисан. Түүнчлэн эмэгтэй  ажилчдын тоо ажиллах байр суурь жилээс жилд нэмэгдэж энэ онд 12 хувьд хүрсэн гэдгийг тодотгож байлаа. ШУТИС далд уурхайн хөгжил эрчимтэй явж байгаатай холбоотойгоор  сургалтын төлөвлөгөөнд блоклон нураан олборлох арга технологи, материаллаг бааз гэсэн хоёр төрлөөр хэрэгжиж байна.

Чуулганы нэг сонирхолтой зочин “Фрипорт МакМоран” компанийн хамт олон ирсэн байв. Тус компаний төлөөлөл Девид Шо дэлхийн супер Кевин уурхайн түүхээс хуваалцав. Тэрбээр, Грасберг уурхайн тухай ярихдаа “Энэ бол томоохон төсөл. 1960-аад оноос эхэлсэн. Энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ уурхайн одоогийн нөөц бол 15 сая тонн зэс болон алт байгаа. 2021 он хүртэл тооцоолсон. Нэлээд нягт орд байгаа" хэмээн  панел хэлэлцүүлэгийн үеэр ярьсан юм. Мөн хэлэлцүүлэгт “Монросцветмэт”-ийн ерөнхий менежер Машбат “Монголын Далд уурхайн холбоо байгуулагдаж байгаа юм билээ. Монголросцветмет баяжуулах үйлдвэрийн хувьд өөрсдийн боловсон хүчин дээр суурилан төслөө хэрэгжүүлж байгаа. “Оюу толгой”-н туршлага судлах чиглэлээр санал хүсэлт тавиад шинэ техник технологи судлуулах тал дээр ажиллаж байгаа. Монголын уул уурхайд далд уурхайн аюулгүй ажиллагаа талаасаа маш их туршлага бий болгож байгаа” гэлээ. 

 

Далд уурхайг илүү ашиглана

 

Энэ өдрийн хуралдааныг блокоор нураан олборлох арга технологиор дэлхийд  тэргүүлдэг “Рио тинто” группийн зүгээс зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр “Рио Тинто Монгол” группийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргалын хэлсэн үг оролцогчдын анхаарлыг татаж байсан юм.  “Монгол Улс төдийгүй дэлхий дахинд ашигт малтмалын нөөц, орд газрууд газрын гадаргын буюу ойр гүехэн илрэх нь улам бүр ховордож байгаа. Үүнээс  шалтгаалж уул уурхайн цаашдын ирээдүй газрын гүн рүү хүдрийн биет далд уурхайд тулгуурлаж явах нь тодорхой болоод байна. Уул уурхай бол Монгол Улсад хөгжлийн нэгэн тэргүүлэх салбар болоод байгаа. Тийм ч учраас Монголд мэргэжлийн уул уурхайн салбарыг бэхжүүлэх, далд уурхайн чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил туршлагаа бие биетэйгээ хуваалцаж байх нь улам илүү чухал болоод байна. Энэ зорилгоор “Рио Тинто”групп “Оюу толгой”, ШУТИС-тай хамтран далд уурхайн симпозиумыг хоёр дахь удаагаа ийнхүү зохион байгуулж байна. Энэ удаагийн симпозиумын хүрээнд олон улсад хэрэгжиж буй өндөр түвшний далд уурхайн болон манай улсад үйл ажиллагаа явуулдаг далд уурхайнуудын арга туршлагыг сонсож мэргэжлийн хэлэлцүүлэг өрнүүлэх нь чухал. Монгол инженер уурхайчдын далд уурхайн мэдлэгийг шинэ түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болов уу гэж найдаж байна" гэсэн юм.

Тэрбээр "Хүдэр олборлолтын технологийн зардал бага учраас “Оюу толгой” төслийн далд уурхайг олборлоход ийнхүү ашиглаж байгаа ажээ. Энэ ч утгаараа Оюутолгойгоос блокчлон олборлох аргад мэргэшсэн олон мэргэжилтэй монгол инженерүүд төрж дэлхий дахинд ажиллах боломжийг нэмэгдүүлж, мэдлэг туршлагаа олон нийтэд танилцуулах нь нээлттэй аж. Төр хувийн хэвшлийн энэ бүх хамтын ажиллагаа урт хугацаанд үр өгөөжөө өгч, “Оюу толгой” уурхай Монгол улсын зэсийн зах зээлийн томоохон тоглогч, далд уурхайн технологиороо олон улсад манлайлагч уурхай болон гэдэгт найдаж байна” гэв.

 

ШУИТС-д геотехнологийн монголд ганцхан лаборатори байгуулагдсан

 

ШУТИС-д Монголдоо ганцхан олон улсын геотехнологийн судалгаанд суурилсан лабораторийг “Рио Тинто”групп “Оюу толгой” компанийн дэмжлэгтэйгээр байгуулж үйлдвэрлэлийн зориулалттай 60 гаруй тоног төхөөрөмжөөр тоногложээ. Ингэснээр цаг хугацааны хувьд хурдтайгаар үйл ажиллагаагаа явуулж ижил уул уурхайн компаниудтай мэдээллээ солилцох нь нээлттэй болж ач холбогдол өндөр төсөл хэмээн салбар хэлэлцүүлгийн үеэр ШУТИС-ийн төлөөлөл ярьж байв.Тус лабораторид туршилт судалгааны дата өгөгдөл бүрдүүлэх боломжтойгоороо онцлогтой аж.

 

Уур амьсгалын өөрчлөлтийн хурд бидний эрэлт хэрэгцээг өөрчилнө

 

 “Рио Тинто” группийн техникийн группийн захирал Крейг Стегман “Бид цаашид уул уурхайн салбарын эрэлт хэрэгцээ хэрхэн өөрчлөгдөх бол гэдэгт анхаарлаа хандуулж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн үйл явц хурдтай байгаа учраас энэ эрэлт хэрэгцээн дээр өөрчлөлт гарах байх. Төслүүдээ үр дүнтэй хэрхэн хэрэгжүүлэх вэ. Ялангуяа далд уурхайн үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчин соёл болон нийгмийн дээрх хандлагыг зайлшгүй харгалзаж үзэхээс өөр аргагүй болж байна. Түүнчлэн далд уурхайг агуйчлан олборлох болон  оновчтой  загвараар хөгжүүлэхийн тулд олон шинэ зүйлүүдийг  нэвтрүүлэх шаардлагатай болсон. Мөн далд уурхайн үйл ажиллагааны үед ажилтнууд маань яаж цэвэр агаараар  амьсгалах боломжтой байх вэ хэрхэн аюулгүй, хөрөнгө мөнгөний зардал багатайгаар ажиллуулах гэх мэтээр анхаарах хэрэгтэй байгаа. Далд уурхайн хувьд одоогийн орчинд нөхцөлд тохиолдож байгаа бэрхшээлүүд мэдээж нөлөө үзүүлж байгаа ч хамгийн түрүүнд хүлэмжийн хийг бууруулахад гол шийдлээ олох нэн тэргүүний ажил бий. Ялангуяа нүүрстөрөгчийн ялгарлын шийдлийн манлайлагч болох боломжийг бид хайж байна. Далд уурхай дээр хүмүүсийн аюулгүй, эрүүл ажлын нөхцөлөөр хангах ажил чухал зорилт. Энэ нөхцөлд салбараа автоматжуулахад бүтээмж өсдөг. Мөн аюулгүй байдлын үйл ажиллагаа илүү боловсронгуй болох боломжтой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 183 (6915)

Монгол Улс дэлхийд далд уурхайн мэдлэгийн шинэ төв болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

Өчигдөр, 10:47
Өчигдөр, 09:21
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани