Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Европын орнууд Азиас нүүрс, байгалийн хий импортлож эхэлжээ

Европын орнууд Азиас нүүрс, байгалийн хий импортлож эхэлжээ

 

Эрчим хүчний хямрал үргэлжилж байгаа энэ үед Европын орнууд Оросын нийлүүлэлтийг нөхөхийн тулд Зүүн Өмнөд Азийн нүүрс болон шингэрүүлсэн байгалийн хий (LNG) үйлдвэрлэгчдэд хандаад байна. Европын холбоо ОХУ-аас нүүрс авахаа хориглосон, мөн Москва энэ сард Европын зарим орнуудад байгалийн хийн нийлүүлэхээ зогсоосон  зэрэгтэй холбоотойгоор Европын худалдан авагчид эрчим хүчний нүүрсний хамгийн том экспортлогч Индонезээс нүүрс авахаар улайран зүтгэж байна.

Орос Украиныг эзлэн түрэмгийлснээс хоёр сарын дараа буюу дөрөвдүгээр сард гэхэд Индонезийн нүүрсний уурхайн аварга компани ПТ Адаро Энержи  Нидерланд, Испанид 300 мянган тонн нүүрс худалджээ. Польш улс мөн сард Индонезээс 53230 тонн нүүрс импортлосон гэх мэдээлэл байна. Харин салбарын мэргэжилтнүүд оны эцсээс Европын нүүрсний импортын хэмжээ өснө гэж үзэж байгаа бөгөөд энэ үед эрчим хүчний үнэ Европ даяар бүр ч өндөр өсөх төлөвтэй байна. 

Индонезийн Нүүрсний  нийгэмлэгийн дарга Панду Сжахрир өнгөрсөн долоо хоногт "Nikkei Asi сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Индонезийн нүүрсний эрэлт хэрэгцээ геополитикийн  асуудлаас болж ихээхэн нэмэгдэж байна" гэж мэдэгджээ. Тэрбээр "Герман бол сайн жишээ.  Үндсэндээ ирэх жил гэхэд Герман улс Хятад, Энэтхэгийн дараа Индонезийн нүүрсний хоёр, гурав дахь том импортлогч болох магадлалтай" хэмээжээ.

Индонезийн төрийн өмчит нүүрс олборлогч П.Т. Букит Асам энэ сард гаргасан мэдэгдэлдээ он гарсаар Итали руу 147 мянган тонн нүүрс экспортлосон байна. Мөн Герман, Польш улстай энэ талаар ярилцаж байгаа сурагтай. Индонезийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч "Bumi Resources" саяхан орон нутгийн хэвлэлд мэдээлснээр энэ онд Европ руу бага хэмжээний тээвэрлэлт хийсэн ч 2022 оны эцэс гэхэд олборлолтын хэмжээ нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Индонезийн нүүрсний жишиг үнийг өнгөрсөн есдүгээр сард тонн тутамдаа 319.22 ам.доллар (331.4 евро) байхаар тогтоосон.

Өнгөрсөн сард 321.59 ам.долларт хүрч дээд амжилт тогтоож байв. 2022 оны эхний хагаст Индонезийн нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тавны нэгээр өссөн байна. Энэ сард Орос улс "Хойд урсгал 1" хоолойгоор дамжуулан Европ руу хий дамжуулахаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон тул дэлхийн тав дахь том байгалийн хий экспортлогч Малайз улс Европын орнууд руу хийх экспортоо нэмэгдүүлсэн байна.

Энэ сарын эхээр Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен ЕХ-ны эрчим хүчний хямралыг даван туулахын тулд хэд хэдэн саналыг танилцуулсан. Сүүлийн нэг жил хагасын хугацаанд хоёр төрлийн нүүрсний үнийн сэргэн мандалт үнэхээр гайхалтай байлаа. Нэг тонн нүүрсний үнэ 400-600 ам.доллар болж байгааг хэн ч анзаарсангүй, тэр дундаа нүүрсний салбарынхан ч ингэж өснө гэж тооцсонгүй.

H&W-ийн захирал Нейл Бристов саяхан болсон Канадын Нүүрсний ассоциацийн бага хурал дээр "Орос Украин руу довтолсон нь эрчим хүчний зах зээлийг донсолгож, нүүрсний үнийг өсгөсөн ч бодит байдал дээр эрчим хүчний нүүрсний үнэ түрэмгийллээс хэдэн сарын өмнөөс өсөж  байсан. Учир нь, Европ аль хэдийн эрчим хүчний хомсдолд орж, нүүрсний эрчим хүчийг ашиглах болсон. Тав, зургаан жилийн өмнө эрчим хүчний нүүрс тонн нь 60-80 ам.доллароор зарагддаг байсан. Оросууд Украин руу довтлохоос өмнө эрчим хүчний нүүрсний үнэ нэг тонн нь 200 ам.долларт хүрч байсан” гэжээ.

"SXcoal Energy and Resources” компанийн гүйцэтгэх захирал Эрни Трашер  "2021 оны гурав, дөрөвдүгээр улиралд үнэ өсөхөд хүргэсэн суурь хүчин зүйлүүд хэвээр байгаа бөгөөд Оросын нүүрсэнд тавьсан хориг арга хэмжээг улам бүр дордуулсан. Амьдралынхаа туршид  эрчим хүчний нүүрс ган үйлдвэрлэхэд ашигладаг металлургийн нүүрснээс илүү үнэтэй болохыг харж байгаагүй. Гэхдээ одоо бол харж байна” гэжээ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Европын орнууд Азиас нүүрс, байгалийн хий импортлож эхэлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

Өнөөдөр, 11:58
Өнөөдөр, 11:57
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани