Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрс хотойтол ачсан галт тэрэг Хятадын нутагт цутгасаар л байгаа биз дээ

 

МАН 2016 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй төр барьж байна. Энэ намын ажиллаж буй тактикийг харахад пи ар талаа илүүтэй хөгжүүлж, өөрсдийгөө сурталчлахдаа ихээхэн хөрөнгө мөнгө хаяж, харин бодит амьдрал дээр босгосон, бүтээсэн нь маруухан байгаа нь олны нүднээ хэдийнэ ил болсон. Алслагдсан суманд нэг худаг нээгдэхэд хүртэл тууз хайчилж, түүнийгээ улс даяар шууд дамжуулж сурталдана. Нэг км замын нээлт болоход хотоос дарга нар онгоцоор очоод улаан хивсэн дээр заларчихдаг. Улс эх орны ирээдүйд түлхэц өгөхүйц хэмжээний сүртэй бүтээн байгуулалт энд тэнд, хаа сайгүй өрнөж байгаа гэх утга агуулга тээсэн мэдээллээр өдөр шөнөгүй "бөмбөгдөнө”. Тийм ийм бүтээн байгуулалт эхэлж байна гэж мэдээлнэ. Удахгүй ашиглалтад орно гэж худал хэлнэ. Нэг харахад л ногоон цайг хадганд ороогоод оршуулж байх юм. Нэг харахад цагаан бээлий өмссөн дарга нар инээмсэглээд л улаан тууз хайчилж зогсох юм. Ийм дүр зурагтай бид байнга тааралддаг болсон. Уг нь ямар нэг том бүтээн байгуулалт, үйлдвэрийн нээлт болсон бол маргаашнаас нь орон нутаг, дүүрэг, ард түмний амьдрал ахуйд шууд эерэг нөлөө үзүүлж, эдийн засагт зүтгүүр болж эхэлдэг. Гэтэл МАН-ынхан ногоон цай оршуулахаас хэтрэхгүй юм. Тэр нь ядаж байхад хүн оршуулж, хөдөөлүүлж байгаатай төстэй зан үйл харагддагийг ч хэлэх үү.

Өнгөрсөн хавар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт гэж баахан хөөрцгөөв. Ханги боомт хүртэл 226 км үргэлжилж, БНХАУ-ын Мандал боомттой холбогддог уг зам нээгдсэнээр төмөр замын өсөн нэмэгдэж буй ачаа эргэлтийн 50 хувь нь нэвтрэх боломжтой, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн өртөг тонн тутамд 4-8 доллараар буурна, хамгийн чухал нь Монгол Улс экспортын шинэ гарцтай боллоо гэж түг түмэн сувгаар мэдээлсэн.

Саяхан даа, есдүгээр сард Монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй төмөр зам буюу Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замын нээлт болов. Энэ зам нээгдсэнээр Монголын эдийн засгийн тусгаар тогтнолыг бататган гэрэлтүүлж, Монгол Улсын хөгжилд шинэ гарц, олон талт үр ашгийг авчрах нь гарцаагүй юм гэж дарга нар магтаж, нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэнэ, ирээдүйд энэ замаар дамжин импортын бараа, бүтээн байгуулалтын тээвэр эхэлнэ гэж сайхан үгс хэлдгээрээ хэлсэн. Жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай гэх энэ замын нээлт наадмын дайтай юм болж өнгөрсөн билээ. Сайд дарга нараас эхлүүлээд Ерөнхийлөгч нь хүртэл очиж "Таван толгой -Гашуунсухайтын энэхүү ган зам бол Монгол Улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас. Галбын говиор ган зам зурайж, галт тэрэгний зүтгүүр хөгжил дэвшлийн төлөө зүтгэж эхэллээ” гэж нээж үг хэлэв дээ. Сайд, миссүүд хөлхөлдөж, хөгжимтэй, бүжигтэй цэнгэлдэж, их буугаа нижигнүүлж ёслол хийхийн л наагуур нижгэр юм болсныг та бид харсан. Одоо тэгээд эдгээр төмөр замуудаар нүүрс ачиж байгаа юу. Нээлтийн үеэр хөөрөн догдлон ярьж байсан шиг хар алт ачсан галт тэрэг өдөр шөнөгүй Хятад руу цуваад л, хотойтол нүүрс ачсан гал тэргүүд хятадуудыг нүүрсээр цутгаад л байгаа юм биз. Тийм үү?

2017 онд одоогийн Ерөнхийлөгч маань "Цэвэрлэх байгууламжийг Х.Баделхан сайд толгойгоороо хариуцна” гэж мэдэгдэж байсныг санаж байгаа байх. 2019 оны хавар "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж барих” төслийн шав тавих ёслолын нээлтэд Барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баделхан ч "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг 2020 он гэхэд барьж дуусгана. Энэ ажлыг нэр төртэй хэрэгжүүлнэ” гэж ярьсан нь одоо ч бичлэг хэвээр хадгалагдан үлдсэн байна. Эдгээр мэдэгдлийн дагуу шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орчихсон уу? Толгойгоороо хариуцсан Х.Баделхан сайд нээрэн юу болсон бэ, байгууламжийг ашиглалтад оруулчихаад явчихсан уу, эсвэл хар толгойгоо аваад буучихсан уу.

Энэ мэт шавыг нь тавиад сураг алдарсан МАН-ын "бүтээн байгуулалт” олон.

Нью-Йорк, Москва, Лондон зэрэг дэлхийн олон хотод ашигладаг, "Cable car” буюу дүүжин тээвэр нь Монгол орны цаг уурт тохиромжтой бөгөөд -50, +50 хэмд ажилладаг бөгөөд агаарын зам нь 100 хувь цахилгаан. Тиймээс дүүжин тээврийг Улаанбаатар хотод байгуулснаар түгжрэлээс эхлүүлээд олон бэрхшээлийг шийднэ гэж эрх баригчид ярьцгааж, улаан өнгийн нэгэн бүхээгийг үзүүлэн болгож нийтэд харуулж "Удахгүй та нар үүгээр зорчино” гэсэн. Гэтэл юун дүүжингээр толгой дээгүүр зорчих вэ, Дүүжин тээврийн захиргааг татан буулгаад энэ ажил сураг алдарсан. Бас Сүхбаатарын талбайн урд хэсэгт байгуулсан усан оргилуур бол МАН-ын "бүтээн байгуулалт”-ын хамгийн "сонин” нь. Усыг нь зөөдөг. Оргилохоосоо хуурай байх нь олонтаа өндөр өртгөөр боссон ийм бүтээн байгуулалт бол бас л сураг тасарсан бүтээн байгуулалт мөнөөс мөн. Ашиглалтад өгсөн нэртэй ч огт ашигладаггүй, эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд жилийн ихэнх хугацаанд хөлдүү байдаг байгууламж.

Монголын хэвлэл мэдээллийг харж, цахим ертөнц дэх эрээвэр хураавар юмнуудыг шүүн үзвэл "Энэ улс үнэхээр хөгжиж байгаа юм байна. Шав тавиад л алга ташдаг, тууз хайчлаад л ашиглалтад оруулдаг, энд тэндгүй бүтээн байгуулалт өрнөдөг лут орон юм даа” гэж андуурмаар. Үнэхээр ч тэгж харагддаг. Бараг бүх мэдээллийн хэрэгслээр ийм тийм үйлдвэр нээгдлээ, тийм ийм юм шинээр нэвтэрлээ гэдэг мэдээ бол байнга, өдөр шөнөгүй л явж байна. 2019 онд ашиглалтад орох ёстой байсан Олимпийн гүүр яасан их дуншив. Энэ гүүрний шав тавих ёслол ямар сүртэй болж байлаа. Тэр их сүрээр эхэлсэн ажил элдэв саад бэрхшээл тоочсоор өнөөдрийг хүргээд байна. Энэ мэт замхарсан "бүтээн байгуулалт” олон бий.

Шавыг нь тавьсан шигээ дуусгаж чаддаг бол тэр хэрээр улс, хотын хөгжил түргэсч, ард түмний аяганд орох боорцогны тоо нэмэгдэх учиртай. Эсвэл нэмэгдэж байгаа юу. Сонгууль дөхлөө. Он гараад эрх баригчид, УИХ-ын гишүүд гэнэт л ард түмнээс сонгогдсон гэдгээ ухаарч, хөдөөгүүр давхилдаж, тойргоо услах байтугай цутгаад эхэлнэ. Бас дарга нар цагаан бээлийгээ өмсөөд олон гоё шав тавина, бас тууз хайчилна. Тэр мэдээж. Гэхдээ эцсийн дүндээ сонгогчид хэнд санал өгөх вэ гэдэг торгон агшиндаа тулбал аяган дахь боорцог, хоолны хэмжээ минь нэмэгдсэн бил үү, яалаа гэж эргэцүүлнэ. Тэгж л хэнийг сонгохоо, сонголтоо яаж хийхээ шийднэ дээ. Үүнийгээ эрх баригчид мэдэж байгаа байлгүй.

https://dnn.mn/
Нүүрс хотойтол ачсан галт тэрэг Хятадын нутагт цутгасаар л байгаа биз дээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани