Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дижитал технологийн хөгжил шинэ хөгжлийн эрч хүчийг бий болгоно

- Шинэ эринд дижитал Хятадын бүтээн байгуулалтын ололт амжилтын талаар холбогдох салбарын мэргэжилтнүүд ингэж хэлэв.

 

Дэлхийн хамгийн том интернэт сүлжээний дэд бүтцийг бүтээж байгуулсан, дижитал нийгмийн үйлчилгээ нь илүү өргөн хүрээг хамарсан, тав тухтай, дижитал эдийн засгийн хөгжлийн хэмжээ дэлхийд тэргүүлж, дижитал засгийн газрын удирдлагын үйлчилгээний үр өгөөж ихээхэн нэмэгдсэн зэрэг нь бүр сүүлийн 10 жилийн Хятадын дижитал эдийн засгийн хөгжил болно. Сүүлийн 10 жилд Хятад улс мэдээллийн хувьсгалын дагуу нийгмийн хөгжлийг дижитал эрч хүчээр дэмжин, дижитал технологитой олон шинэ боломжуудыг бий болгосон байжээ.

Статистик тоо баримтаас харахад 2012 оноос Хятадын интернэт хэрэглэгчдийн тоо 564 саяас 1.051 тэрбум болж, интернэтэд нэвтрэх хурд 42.1 хувиас 74.4 хувь болж, дэлхийн хамгийн том, эрч хүчтэй цахим нийгмийг бүрдүүлжээ. Синьхуа агентлагийн сурвалжлагч энэ асуудлаар холбогдох мэргэжилтнүүдтэй ярилцлага хийсэн байна.

Олон зуун сая хүн интернэт сүлжээний хөгжлийн үр ашгийг хуваалцаж байна

ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын Төв хороо цаг үеийн ерөнхий чиг хандлагыг зөв ойлгож, мэдээлэл, цахим хөгжлийн түүхэн боломжийг ашиглаж, хэд хэдэн томоохон шийдвэр гаргаж, дижитал Хятад
улсыг байгуулахад чухал стратегийн дэмжлэг үзүүлж, чухал ахиц дэвшил гаргасан байна.

Чинхуа Их Сургуулийн Оюун ухаант нийгмийн удирдлагын институтийн дарга Сү Жүнь хэлэхдээ "ХКН-ын XIX их хурлын тайланд интернэт сүлжээний том гүрэн, дижитал Хятад улс, ухаалаг нийгмийг байгуулах талаар санал тавьсан бөгөөд "Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө”, "2035 оны урт хугацааны зорилгуудын тойм"-д дижитал хөгжлийг түргэсгэх чухал зохицуулалт хийх тусгай өгүүлэл гаргажээ. Үүнээс гадна "Үндэсний мэдээ мэдээллийн хөгжлийн стратегийн тойм" зэрэг нь дижитал Хятад улсын бүтээн байгуулалтын их зураг төслийг боловсруулж, мэдээлэл боловсруулах бодлогын сайн орчинг бүрдүүлсэн” гэжээ.

Сүүлийн арван жилд Хятадын цахим дэд бүтэц үсрэнгүй хөгжилд хүрсэн. Хөдөлгөөнт холбооны технологи "3G", "4G"-оос "5G” болж өөрчлөгдсөн. Одоогийн байдлаар дэлхийн хамгийн том интернэт сүлжээний дэд бүтцийг барьж дуусгасан. Хятадын хэмжээд мужийн түвшний бүх хотууд,засаг захиргааны тосгон, ядуурлыг бууруулах тосгон болгонд өргөн зурвас нэвтэрсэн. Мэдээллийн шинэ үеийн дэд бүтэц нь өндөр хурдтай хөгжил, ухаалаг, ногоон, нүүрстөрөгч багатай, аюулгүй, хяналттай байх чиглэлээр хөгжин урагшилж байна. Дижитал дэд бүтэц нь орчин үеийн социалист орны бүтээн байгуулалтыг дэмжих стратегийн олон нийтийн дэд бүтэц болсон юм.

Сүүлийн арван жилд мэдээллийн технологид тулгуурласан "Интернэт +" нь боловсрол, тэтгэвэр, ядуурлыг бууруулах болон бусад салбартай гүнзгий нэгдсэн бөгөөд улсын бага, дунд сургуулиудын интернэтэд нэвтэрсэн норм нь 100 хувьд хүрсэн байна. Интернэтийн хэрэглээний ахмадад болон тусгай бүлгүүдэд дасан зохицох түвшин тасралтгүй дээшилсээр байна. Хуваалцах эдийн засгаа, ухаалаг аялал, гар утсаар тооцоо хийх зэрэг шинэ хэлбэрүүд шинээр гарч ирж байна. Ийм нөхцөл байдалд иргэд эдгээр шинэ технологийг амьдралдаа ашиглаж болохоос өндөр чанартай ашиглах болсон нь мэдээллийн үйлчилгээ илүү олон хүнд ашиг тусаа өгч бий бодит жишээ болно.

- Интернэт сүлжээний салбарт хоцрогдож байдлаас өнөөдрийн тэргүүлэх байранд орших болсон нь ХКН-ын удирдлага дор хятадын онцлогтой интернэтийг удирдах арга замыг эхлүүлсэнд шалтгаална гэж Сү Жүнь үзсэн байна.

Мэдээ мэдээллийн хөгжлийн түвшин нь эдийн засаг, нийгмийн хөгжилд өндөр чанартай үр өгөөжийг өгч чадна

Хятадын дижитал эдийн засгийн хэмжээ 2012 онд 11 триллион юаниас 2021 онд 45.5 триллион юань болж, олон жил дараалан дэлхийд хоёрдугаарт бичигдэж, ДНБ-д дижитал эдийн засгийн эзлэх хувь 21.6 хувиас 39.8 хувь хүртэл нэмэгдсэн байна. Цахим худалдааны үйл ажиллагааны хэмжээ, мобайл төлбөрийн үйл ажиллагааны хэмжээ нь дэлхийд эхний байранд байж, хөдөө аж ахуйн тоон үзүүлэлтийн түвшин хурдацтай нэмэгдэж, нарийвчилсан үйл ажиллагаа нь аажмаар түгээмэл болж, үндэсний эдийн засгийн 45 төрлийг хамарсан аж үйлдвэрийн интернэтийн хэрэглээг бүрдүүлсэн байна.

Хятадын Орчин үеийн олон улсын харилцааны академийн Шинжлэх ухаан, технологи, сүлжээний аюулгүй байдлын институтийн гүйцэтгэх захирал Ли Янь хэлэхдээ "Сүүлийн арван жилд Хятад улс дижитал эдийн засгийн хөгжлийн стратегийг гүнзгий хэрэгжүүлж, дижитал эдийн засаг нь хамгийн идэвхтэй инновац, хамгийн хурдацтай өсөлтийн хурд, эдийн засгийн хөгжилд хамгийн их нөлөө үзүүлэх салбар болсон бөгөөд дижитал эдийн засаг нь үндэсний эдийн засгийн өсөлтөд чухал дэмжлэг болж байна” гэжээ.

"Интернэт +" үйл ажиллагааны төлөвлөгөө болон үндэсний том мэдээллийн стратегийг хэрэгжилтийг дэмжихээс эхлээд дижитал технологи, бодит эдийн засгийн гүнзгий нэгдлийг дэмжиж, дижитал эдийн засгийн ногоон хөгжил, шинэ дижитал үйлдвэрлэл, шинэ загваруудад зохицсон хөгжил улам бэхэжсээр.

Lenovo компанийн Үхань хот дахь аж үйлдвэрийн баазад робот үйлдвэрлэлийн шугам дээр ажиллаж байгаа бөгөөд гар утас эсвэл таблет компьютерыг 1 секундэд угсарч дуусгадаг.

Фүжянь мужийн Шэннүн группийн тахиа үржүүлэх фермд ухаалаг хооллох систем, байгаль орчны хяналттай ухаалаг систем зэрэг ухаалаг тоног төхөөрөмжид түшиглэн ганц үржүүлэгч өдөрт 30.000 тахиаг тэжээн үржүүлэх үүргийг гүйцэтгэх боломжтой болжээ.

- Одоогийн байдлаар Хятадын дижитал өөрчлөлт хурдацтай явагдаж байна.Ирээдүйн шинэ нөхцөл байдал, шинэ шинж чанар, шинэ шаардлагуудыг цаашид ойлгож, технологийн удирдлагыг бэхжүүлэн, аж үйлдвэрийн интеграцчлалыг дэмжиж, дижитал засаглалыг сайжруулан,дижитал эдийн засгийн хөгжилд шинэ давуу талуудыг бий болгох шаардлагатай байна гэж Шанхай хотын Процессын оюуны үйлдвэрлэлийн шинжлэх ухаан, технологийн инновацын хүрээлэнгийн дарга Хэ Рэньлүн ярилаа.

Мэдээ мэдээллийн салбарын хөгжлөөр орчин үеийн цахим засаглалыг хөгжүүлэх ажлыг дэмжинэ

Шанхай хотод "Digital Twin” гэх хамгийн бага менежментийн нэгжийг гаргахаас эхлээд супер хотын үйл ажиллагаа явуулах цахим дохионы систем ашиглалтад орсон. Хот даяар 180 сая орчим ухаалаг мэдрэгчээс хэдэн арван сая иргэдийн оролцоотой 12345 утсыг зохицуулсан зэрэг хотын үйл ажиллагааны "нэг сүлжээний нэгдмэл менежмент" байгуулагдсанаас хойш дижиталчлал нь шинжлэх ухаан, технологийн мэргэн ухаан, дүрэм журам, ард түмний хүчээр хотын амьдралын эмх цэгцтэй, аюулгүй үйл ажиллагааг ямагт хамгаалж ирсэн гэж хэлж болно.

"Дижитал Хятадын хөгжлийн тайлан (2021)"-д дурдсанаар Хятадын цахим засгийн газрын онлайн үйлчилгээний индекс дэлхийд 9-рт орж, "гар утасны оффис” зэрэг төрийн үйлчилгээ ихээхэн хөгжлөө олж, "интернэт сүлжээгээр төрийн үйлчилгээ үзүүлэх” болон "муж хоорондын төрийн үйлчилгээний тавцан" зэрэг нь бүр өргөнөөр ашиглагдаж, эерэг үр дүнд хүрч чадсан байна.

Сүүлийн арван жилд Хятадын бүх орон нутаг "Интернэт + төрийн үйлчилгээ"-г хөгжүүлж, засаглалыг дижиталчлалаар орчин үеийн цахим засаглалыг хөгжүүлсэн болно.

"Цахим нөөцийн нэгдсэн систем"-ээр дамжуулан Жэжян муж засгийн газрын цахим нөөцийн "том супермаркет"-ыг байгуулсан. Ингэснээр цахим төрийн үйлчилгээ болон цахим нөөцийн системд хамрагдсан бүс нутаг, бүх түвшний хүмүүс мэдээ мэдээллийг хамтдаа хуваалцаж, хөгжүүлж, ашиглах боломжтой болгосон байна. Шаньдүн муж интернэтээр төрийн үйлчилгээний асуудлыг цогцоор нь шийдвэрлэн хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, бизнес эрхлэгчид болон иргэдэд үйлчилгээ үзүүлэх ажлыг бодитой болгохыг дэмжиж, "24 цагийн турш хаахгүй" онлайн засгийн газрын үйлчилгээ үзүүлэх боломж олгосон байна.

- Нийгэм аажмаар мэдээлэлжүүлэлтээс оюун ухаалаг руу шилжихийн хэрээр оюун ухаант нийгмийн засаглалыг судлах нь шинэ санал болж байна. Үндэсний удирдлагын тогтолцоо, удирдлагын чадавхыг шинэчлэхэд мэдээллийн технологи, оюун ухаант технологийн үүргийг цаашид гүйцэтгэж, илүү хүмүүнлэг бүхий оюунлаг нийгмийг цогцлохыг эрмэлзэх шаардлагатай байна гэж Сү Жүнь өөрийн санал бодлоо хуваалцлаа.

 

Зохиогч: ВАН СИБЭЙ, ЖҮӨ ЛИНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж: news.cn
Дижитал технологийн хөгжил шинэ хөгжлийн эрч хүчийг бий болгоно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өнөөдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өнөөдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өнөөдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өнөөдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өчигдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өчигдөр, 14:53
Өчигдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани