Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тунгалаг Туул голын торгон долгиог ахин харах болов уу?

Тунгалаг Туул голын торгон долгиог ахин харах болов уу?

 

Туулын урсгал шөнөдөө сайхан сан
Торгон долгио хаялан мяралздагсан” хэмээх дууг бидний үр хойч бодит байдлыг дүрслээгүй, зохиолчийн төсөөлөл хэмээн бодож эхэлсэн цаг үед бид амьдарч байна. Учир одоо бид Туул голын хаана ч очсон тунгалаг ус, торгон долгио үзэгдэхээ хэдийнэ больсон билээ. Нийслэлчүүдээс гадна таван аймгийн хүн зон, мал сүрэг бүгд Туул голоос ундаалдаг хэдий ч төрийн хяналт, байгаль орчинд хандуулах анхаарал сул, бодлого шийдвэр нь хэрэгждэггүйн улмаас голын бохирдол аюултай түвшинд хүрээд олон жил өнгөрч байна.
 
"ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭЭГҮЙ ЦАГТ ТУУЛ ГОЛЫН БОХИРДОЛ БАГАСАХГҮЙ”
 
Сүүлийн хэдэн жилээс хэн дуртай нь эрэг дээр нь очиж машинаа угааж, хүссэн нь ойролцоох газарт барилга барьдаг болсноор Туул голын бохирдол хэмээх асуудал хамгийн чухалд тооцогдож эхэлсэн байдаг. Тодруулбал, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн бохир ус, Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутаг дахь алт олборлолт зэргээс үүдэн сүүлийн жилүүдэд Туул голын экологийн орчин доройтож, Монгол орныхувьд хамгийн их бохирдолтой голын тоонд орох болсон тухай Туул голын сав газрын 2019 оны төлөв байдлын тайланд дурджээ.
 
 
Туул гол бохирдож, бидний ундны ус аюултай түвшинд хүрэхэд нөлөөлж байгаа чухал хүчин зүйл нь Төв цэвэрлэх байгууламж юм. Учир нь тус байгууламж нь 10 тоннын багтаамжтай 15-16 мянган машин бохир усыг өдөр бүр Туул голд нийлүүлж байна. Үүний нөлөөллөөр Туул голын нийт уртын долоон хувь нь маш их бохирдолтой  гэсэн ангилалд хамаарч байгаа юм.
 
 
Туул голын сав газрын III дэд хэсэг нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны доголдлоос үүдэн гадаргын усны чанар "маш их бохирдолтой”, хүн амын ус хангамж, ариун цэврийнбайгууламжийн хүртээмж "маш муу” буюу "F” үнэлгээтэй, газрын доорх усны чанар, гадаргын усны хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлтүүд "муу” буюу "D” үнэлгээтэй гарсан байдаг.
 
Энэ талаар Туул голын сав газрын захиргааны Усны нөөц, ус ашиглалтыг зохицуулах албаны дарга П.Энхбаяр "Нийслэл хотын хэт их төвлөрөл нь Туул голын ус бохирдоход нөлөөлдөг нэг хүчин зүйл. Төв цэвэрлэх байгууламж задарснаас 12.2 га талбай бохирдолд өртсөн. Хохирлын үнэлгээг тодорхойлох Ажлын хэсэг БОАЖЯ-нд ажиллаж байгаа. БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барьж байгаа Улаанбаатар хотын үйлдвэрийн болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг стандартын шаардлага  хангахуйц хэмжээнд цэвэрлэх, хүчин чадал бүхий хоногт 250 мянган м3 хаягдал бохир ус хүлээн авч цэвэршүүлэх хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламжийг 2024 онд ашиглалтад оруулснаар Туул голын бохирдол багасна. Үүн дээр хууль бус газар олголт, Туул голын татам, хамгаалалтын бүсэд элс хайрга олборлож буй аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд, Харгиа цэвэрлэх байгууламжийг хотоос гаргах, Эмээлтийн аж үйлдвэрийн парк руу шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх гэсэн олон асуудал нэмэгдэнэ. Мөн Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд Ашигт малтмал олборлох нөхөн сэргээлт хийлгүй орхисноос эвдэрсэн талбайг тодорхойлж, эдгээр талбайнуудад ямар байгууллага олборлолт хийснийг нарийвчлан тогтоож хариуцлага тооцох, нөхөн сэргээлт хийх шаардлагатай байна” гэсэн юм.
 
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, цэвэрлэх байгууламжаас гарсан усыг эргүүлэн ашиглах замаар газрын доорх усны хэт ашиглалтыг бууруулах нь Туул голын бохирдлыг бууруулах үндсэн шийдлийн нэг юм.
 
УРТ НЭРТЭЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙН УРШИГ....
 
Туул голын бохирдолд нөлөөлж байгаа дараагийн нэг хүчин зүйл нь хуулийн хэрэгжилт. Манай улс гол, нуур, усны сан бүхий газраа хамгаалах урт нэртэй ч дөрөвхөн зүйлтэй ганцхан хуудас бүхий хуультай. Нэр нь "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль” юм. Энэ хуулийг хэрэгжүүлээгүй цагт  Туул голын бохирдол багасахгүй гэж салбарын сайд ч, мэргэжилтнүүд ч хэлдэг. Гэтэл салбарынх нь ч дээр дурдсан хуулийн нэрийг бүтнээр мэдэхгүй агаад "Урт нэртэй хууль” хэмээн ярих болоод удаж буй. Хэрэв хуулийг ягштал мөрддөг байсан бол Туул голын бохирдлын тухай бид ярих ч үгүй, энэ нь тулгамдсан асуудлын хэмжээнд очихгүй байлаа. Учир нь тус хуулийн Гуравдугаар зүйлд "Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам болон гэрээний загварыг Засгийн газар батална” гэж заасан бий. Гэтэл өнөөдрийн байдлаар Туул голын сав газарт 623 ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг олгожээ. Үүний 396 нь ашиглалтын, 227 нь хайгуулын зөвшөөрөл байна. Энэ нь Туул голын бохирдол аюултай түвшинд хүрэхэд хамгийн ихээр нөлөөлж буй хүчин зүйл мөн.Хуулийг хэрэгжүүлэх гэж баталдаггүй, хэрэгжилтэд нь ямар ч хяналт тавьдаггүй, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин байддаггүйн тод жишээ нь энэ.
 
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ
 
 
"Улаанбаатар хотын 1.6 сая хүн, таван аймгийн 37 сумын хүн, мал бүгд Туул голоос ундаалдаг. Тиймээс нөөц, бохирдол нь ямар түвшинд байгааг бид хөндөх ёстой. Хууль бус газар олголт, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтээс үүдэн Туул гол бохирдсон.
 
 
Бидний ундны ус цэвэр цэнгэг байх ёстой гэсэн үндсэн шаардлагатай. Үүний дагуу гол, голын сав дагасан мод, эрүүл аюулгүй байдлын асуудлыг хөндөж байна. Улаанбаатар хот Сэлбэ, Дунд, Туул голтой. Үүнээс гадна Гачуурт, Тэрэлж, Улиастайн гол Туул руу цутгадаг. Цогцоор нь харвал дан ганц Туул голын асуудал биш. Ер нь бид хэдий болтол байгаль орчны асуудлаа орхигдуулж өвчний эх үүсвэр болгох юм бэ. Энэ жил голын сав газраас 1636 тонн хог хаягдал түүж цэвэрлэсэн. Мөн гол руу нян бактер нийлүүлж байгаа 400 гаруй нүхэн жорлонг буллаа. Эрүүл амьдрах, эрүүл усаа уух нөхцөлийг бүрдүүлэх нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үүрэг учир хууль бус явдлуудтай тууштай тэмцэнэ. Эрх зүйн орчноос нь эхлээд байгаль орчны салбарын үйл ажиллагааг нэг чигт залах хэрэгтэй” гэсэн юм. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод нийт 144 мянга гаруй нүхэн жорлон байна.
 
Туул голын сав газрын нутаг дэвсгэрийн 11 хувийг эзлэх дэд хэсэгт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг учир голын голдирол, хамгаалалтын бүсийн газрын гадарга, хөрс, ургамал, бэлчээр ихээхэн хохиролд өртөж, энэ нь Туул голын бохирдол ихсэх, сав газрын эко систем доройтох шалтгаан болж байна. Энэ талаар "Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Цэрэн "Манай улсад хангалттай олон хууль байгаа ч хэрэгжиж байгаа нь ямар вэ гэдгийг бид Туул голын бохирдлоос харж болно. Тиймээс Төв аймгийн Алтанбулаг сумын ундны усанд шинжилгээ хийж, усны чанарыг сайжруулах тал дээр арга хэмжээ авах, бохирдолтой бүсийн мал, мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх, тухайн малын маханд шинжилгээ хийж, борлуулахгүй байх хэрэгтэй. Туул голын сав газарт эзэмших болон тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуй нэгж, хувь хүмүүсийн бүртгэлийг гаргаж, ус ашигласны болон ус бохирдуулсны төлбөр хураамжийг хэрэгжилтийн талаар тайлан дүгнэлт гаргах шаардлагатай байна” гэв.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Тунгалаг Туул голын торгон долгиог ахин харах болов уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

Өчигдөр, 15:44
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

Өчигдөр, 09:40
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

Өчигдөр, 09:14
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

Өчигдөр, 09:08
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани