Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Ногоон хэрэм” төслийнхний тарьсан модны 90 хувь нь ургажээ

“Ногоон хэрэм” төслийнхний тарьсан модны 90 хувь нь ургажээСолонгос-Монголын хамтарсан "Ногоон хэрэм” төслийнхөн Төв аймгийн Баянхангай, Лүн суманд очлоо.  Хотын төвөөс 100-гаадхан км-т байх энэ л суманд цөлжилт эрчимтэй явагдаж байгаа газар нутагт ордог юм байна. Одоогоор манай улсын газар нутгийн 72 хувь нь цөлжсөн гэсэн судалгаа бий. Үүний 23 хувь нь хүчтэй цөлжсөн зэрэглэлд багтаж байгаа юм. Далай тэнгисээс хол хуурайшилт ихтэй бүс нутагт байдаг учраас манай улс цөлжилтөд өртөхдөө амархан байдаг ажээ. Мөн Азидаа цөлжилтийн хэмжээгээр эхний тавд багтаж буй юм. Тиймээс энэ тоог багасгахад хам­гийн эхлээд мод тарьж, ойн зурвас байгуулах нь зүйтэй гэдгийг олон эрдэмтэн судлаач хэлдэг.    "Ногоон хэрэм” төслийнхөн Өмнөговь аймгийн Даланзадгад суманд заган ой, Төв аймгийн Баянхангай, Лүнд ойн зурвас байгуулахаар ажлаа хэрэгжүүлж байна. 2007 оноос тарьсан тэдний мод 90 гаруй хувийн ургалттай байгаа юм байна.  Төслийнхөн тарьсан моддоо эргэж, мөн нэмж  мод тарих зорилготой тухайн газруудыг зорьсон юм. Тэд  Төв аймгийн Баянхангай сумын ойжуулалтын талбайд 200 гаруй мод тарьлаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, БНСУ-ын Үндэсний ассамблейн "Мод тарьдаг хүмүүс” бүлгэм, БОНХЯ-ныхан гээд 100 гаруй хүн оролцсон юм.  Тус сумын ойжуулалтын талбай хоёр га газрыг эзлэх бөгөөд 1000 гаруй чацарганын мод ургаж байна. Гурван жилийн дараагаас үр жимсээ өгч, тус сумын чацарганын хэрэглээг хангах юм. Одоогоор арчилгаа усалгаа гээд бүх зүйлийг төслийн зүгээс хариуцан ажиллаж байна. Харин үр жимсээ өгөөд эхлэхээр нь сумын захиргааны мэдэлд шилжүүлэх юм.  Мод тарихаар очсон хүмүүс тэнд 200 орчим бортоготой улиас тарьлаа. 1000 гаруй чацарганын моддыг тойруулан  хаших маягаар ийнхүү моддыг тарьсан юм.     Баянхангай сумын Засаг дарга У.Цолмон " Энэхүү хоёр гад тарьсан чацарганын моддоос үр жимсийг нь авна гээд                      манай сумынхан сэтгэл өндөр байна. Мод тарих, хашаа барих, арчлах гээд бүх л зүйлд нь бид тусалж байна.  Мөн сумынхаа төв дээр ногоон төгөл байгуулан 800 гаруй мод тарьлаа. Энэхүү ажилд усалгааны систем маш чухал гэдгийг ойлгож байна” хэмээв.   Баянхангай сум 13 мянган га газартай. Түүний 7000 гаруй нь цөлжсөн гэсэн судалгаа байна.   Тиймээс энэ асуудалд санаа тавьж ажиллана гэдгээ Засаг дарга нь илэрхийлж байлаа.  УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд энэ төслийн хүрээнд хоёр дахь удаагаа ирж мод тарьж байгаа юм. Өнгөрсөн жил Лүн суман дээр ирж мод тарьсан бөгөөд тэр нь их сайн ургасан байжээ.  Тэрээр "Монголын газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжжээ.  Тиймээс 2.7 сая хүн нэг нэг мод тариад түүнийгээ арчлаад ургуулчихвал асуудал шийдэгдэх юм байна. Надад ийм бодол төрж байна” хэмээн тэнд гурван мод суулгалаа.

"Ногоон хэрэм” төсөл нь Солонгосын Засгийн газраас санхүүждэг. Жилд нэг сая ам.долларыг ойн зурвас байгуулж цөлжилттэй тэмцэх ажилд зориулж байгаа юм. Бид Баянхангай суманд 100 гаруй мод тарин цааш, Лүн сум руу хөдөллөө. Тэнд 2007 оноос хойшх төслийн үр дүнг харж болно. Замаар явахдаа анзаардаггүй л болохоос замын хажуугаар тарьсан нялх модод нь ногоорч харагдана. 20 гаруй га газрыг хамран ойн зурвас байгуулах ажлыг хэрэгжүүлж байна. Лүн сумын төвөөс цааш 4-5 км-т байх ойжуулалтын байрт төслийн мэргэжилтэн, менежер, ойн арчилгаа усалгааны багийнхан амьдардаг байна.  2007 онд тарьсан зарим улиас, бургас нь 2-3 метр ургажээ.

Нарс гацуур , хайлаас жигд гээд 20 гаруй төрлийн мод тарьснаас хамгийн сайн тохирон ургаж байгаа нь хайлаас юм байна.  Энэ мод нь ганд тэсвэртэй гэлээ.  Төслийн хүрээнд энэ суманд энэ жил 60 гаруй мянган мод тарьжээ.   Нутгийн мал орохоос сэргийлэн ойжуулалтын талбайг хашсан байна. Гэсэн ч энэ моддын хамгийн том дайсан нь туулай юм байна. Туулай нялх моддын үндсийг нь хүртэл идчихээд байдаг ажээ. Төслийн зөвлөх Б.Даваасүрэн " Би Даланзадгадад заган ойд ажиллаж байгаад жил гаруйн өмнө энд ирлээ. Лүн сумын хөрсөн үрслүүлсэн модод л энэ сумын хөрсөнд сайн ургаад байдаг юм байна. 10 жилийн дараа энд ямар сайхан газар болох нь та бүхэнд харагдаж байгаа биз” хэмээнэ. Нээрээ л тэнд хамгаалж, арчилж, ургуулж чадаж байгаа учраас модод нь сайхан ургаж байна.  Ийнхүү Монголын хамгийн их цөлжилттэй газарт тооцогддог Төв аймгийн Лүн,Баянхангай сумдад хэрэгжиж буй ойн зурвас байгуулах ажил амжилттай хэрэгжиж буй юм. Өөрсдийн нь мөнгөөр хэрэгжиж  байгаа төслийн ажилтай тарилцаж, тарьсан модод нь сайн ургаж байгааг харсан БНСУ-ын БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүд ч сэтгэл өндөр буцлаа.

Т.БАТСАЙХАН
ЗУУНЫ МЭДЭЭ
“Ногоон хэрэм” төслийнхний тарьсан модны 90 хувь нь ургажээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани