Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хар нүүрсний улаан хэрүүл

Хар нүүрсний улаан хэрүүл

 

Хэрүүл хараал ер  тасрахгүй юмаа даа. Хэрүүл хэрүүлдээ төр, засгийг түншсэн том хэрүүл удаа дараалан гарсаар л.
Сүүлчийнх нь нүүрс хулгайлсан гэх дуулиан дэгдчихээд байна. Өмнө нь ЖДҮ-ийн гэх хэрэг байсан. Дараа нь шуурга шиг хэрүүлтэй байгаа Хөгжлийн банкны луйврын гээд хэдэн жилийн өмнөх хэллэгээр цагаан захтны гэмээр хэргийн дуулиан гэмтнүүдийг үе үе айлгаж цочоосоор байна.
ЖДҮ болон Хөгжлийн банкны хэрэгт жирийн иргэд нэг ч оролцоогүй ээ. Зөвхөн эрх баригч МАН-ын удирдах зарим хүмүүс УИХ-ын нэр бүхий нөхөд хамаатай байсан.
 
Ер нь Монголд нэр нөлөө бүхий этгээдүүд томоохон хэрэгтэй холбогдохоороо аль нэг гарз багатай гэхээр нэгнээ онилж түүгээр "туг тахина” гээч болоод бусад нь нэр цэвэр үлддэг онцгой арга барил бий болсон цаг юм сан уу.
 
ЖДҮ яалаа яг л тийм юм болсон. Тэр дуулианыг Хөгжлийн банкны луйвар гэдэг хэргээр өнгөлөн далдлахыг оролдсон. Зорилгоо ч бараг биелүүлсэн байх.
Хөгжлийн банкийг тоногсод хэн байв гэвэл бас л УИХ-ын эрхмүүд голдуу 10 гаруй хүний нэр дурдагдсан. Тэд нэг үе нэлээд сандралдсан даа.
Гэтэл одоо нүүрсний хулгай гэх бүлэглэлийн дуулианаар тэр хэрэг бүдгэрэх тийш хандав бололтой. Хөгжлийн банкны хэрэгт холбогдогчид одоо сандарлаа бага зэрэг дарж харин ч сандал суудлаа бэхжүүлж сайд майд болсон нь ч бий. Зарим нь мөн л шинэ албан тушаал, хэргэм зүүдэлсэн маягтай яваа сурагтай.
Хөгжлийн банк нь улс орны хувь заяаг шийдэх зорилготой байгуулагдсан газрын нэг гэдэг. Монгол хүн бүрийн нуруун дээрх ачааг хөнгөлөх, зээл бондын өрийг төлөх ёстой юм л даа.
Гэтэл тэр хөрөнгийг нь дээдчүүл гэхээр нөхөд үгсэн хуйвалдаж байгаад зээл нэрээр хувааж аваад тэр банкийг дампууруулахаа шахсан. Одоо 700 гаруй тэрбумын зээлийг эргэн төлүүлсэн гээд байгаа ч чанаргүй зээлийн хэмжээ огт хөндөгдөөгүй л байгаа юм билээ.
 
Гэтэл саяхнаас нүүрстэй холбоотой хэрүүл шуугиан дэгдэж эхэллээ. Нүүрсний мафи гэдэг нэр томъёо бий болов. Оффтейк гэрээ гэж яриад байгаа. Уг гэрээг нууцын тухай хуулиар зохицуулсан гэх юм. Чухамдаа нүүрс хулгайлах боломжийг бүлэглэлдээ гаргаж өгсөн нь тэр биз. Энэ ямар  гэрээ вэ гэвэл хийгдээгүй ажлын мөнгийг урьдчилан шилжүүлж өгдөг идэх завшихын үүдийг нээсэн хэрэг юм.
 
Үүнээс болж Хятад руу гаргасан нүүрсний мөнгө тэндээ барилгын материал болж үлддэг гэсэн яриа өндөр авч байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг  Хятад руу зарсан нүүрсний үнэ 2,5 тэрбум ам долларыг Хятадын барилгын компани руу ямар бүлэглэл гаргасныг ил болгож  зарлах явдал чухал юм гэсэн байналээ.
Ер нь бол нүүрсний хулгай гэдэг асуудал шинэ юм биш. 2011, 2013 оноос эхлэлтэй нь илчлэгдэж хяналт шалгалт хийлээ гэгдэж байсан шүү дээ.
Энэ нь нүүрс хулгайлдаг том бүлэглэл тэр үед өсөн бойжиж хэрэг эхэлсэн бодит баримтуудыг хууль хяналтынхан мэдэж байсан л болж таардаг. УИХ, Засгийн газраас шалгалтын комисс гаргаж хяналаа, шалгалаа гэсэн. Гэвч нөгөө кинон дээр гардагчлан "Ийм хэрэг болсон нь харамсалтай. Үүнийг магадлая” гэдэг шиг л юм болоод өнгөрсөн байдаг. Шалгаад ийм хулгай зэлгий гарсан нь үнэн байна гэсэн боловч дараа нь уг хэргийг Хятадын тал мэдээлэл өгсөнгүй гээд хэрэгсэхгүй болгож чадсан л байгаа юм. Нүүрс хулгайлсан гэх ямар баримт байсан тухай заримаас нь дурдая.
Тавантолгойн ордоос нүүрс алга болсон анхны хэргийг 2013 онд хуулийнхан шалгаж эхэлсэн ч тухайн үед прокурор, цагдаагийн байгууллагыг удирдаж байсан хүмүүсийн үүрэг даалгавраар хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.
 
Энэ нь уг хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон учир тэгж шийдвэрлэхээс аргагүйд хүрсэн шиг байгаа юм.
 
Тэр үед худалдаж авсан нүүрснээс 300 мянган тонноор илүү буюу нийт 2.1 сая тонныг хилээр гаргасан гэх баримт хууль сахиулагчид болон Сангийн сайдын ахалсан Ажлын хэсгийнхэнд ирсэн байдаг. Үүнийг тодруулж хэлбэл, "Тавантолгой транс”-ын нэр дээр бүртгэлтэй хүнд даацын машин 300 гаруй удаа "хоосон” гэсэн гаалийн бүрдүүлэлттэйгээр хилээр нэвтэрч байсныг нотолсон бий.Мөн үүгээр тогтохгүй нүүрс тээврийн  20 гаруй аж ахуйн нэгжийн 4000 машин хилээр хоосон гарлаа гэсэн мөртлөө өмнөд хөрш рүү орохдоо машин бүр 100 гаруй тонн нүүрс ачсан гэсэн гаалийн бүрдүүлэлттэй явсан баримтууд байсан юм билээ.
Цаашилбал Аудитын байгууллагын дүгнэлтээр 22 мянга гаруй тээврийн хэрэгслээр 900-гаад мянган удаагийн рейсээр нүүрс хил нэвтрүүлсэн бөгөөд тэр дунд хүнд даацын 600 машин 4000 удаа тэвш хоосон гарсан гэх гаалийн бүрдүүлэлт хийгдсэн байв. Гэвч энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг Хятадын тал өгөөгүй гэсэн шалтгаанаар мартагнуулсан юм билээ.
 
Мөн төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн өмчит Таван толгой  компанийн хооронд өрнөсөн уурхайгаас мөргөцөг алга болсон гэх хэрэг эзэн нь тодорхой ч хулгай гэж үзэлгүй 10 гаруй мянган тонн нүүрсийг "Эрдэнэс Тавантолгой”-д буцаан олголоо гэдгээр хэргийг бүдгэрүүлж өнгөрөөсөн.
 
Харин хамгийн сүүлд буюу энэ оны долдугаар сараас хууль хяналтын байгууллагынхан нүүрстэй холбоотой шинэ хэргийг шалгах түр хороо гэж ажиллуулж байгаа юм билээ.Эдний шалгалтын явцад хуучин хэргүүд ч сөхөгдөж бас зарим компанийн удирдах хүмүүс болон хилийн цэргийн албан тушаалтнууд, гаалийн байцаагчид оролцсон томоохон бүлэглэл байгаа нь илчлэгдэж эхлээд байна.
Нүүрс хулгайлсан гэдэг хэрэг өнөөг хүртэл үргэлжилж буй нь ч үнэн бололтой. Энэ нь Монгол улс, Хятадын гаалийн байгууллагын мэдээ эрс зөрөөтэй байгаагаар харагддаг. Яг тодорхой баримт хэлэхэд нийт хоёр сая тонн буюу 200 сая ам долларын нүүрс хил, гаалиар бүртгэлгүй гаргаж хулгайлагдсан нь үнэн аж.
 
Энэ тухайд Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын албаны дарга Б.Сүхбаатар үгсэн хуйвалдаж нүүрсний хулгайд оролцсон албан тушаалтнууддаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж саяхан хэлнэ лээ.
Гэвч зөвхөн гаалийнхан биш хилийн цэрэг, мэргэжлийн хяналтынхан, авто тээврийнхэн, тэр ч байтугай тагнуулынхан ч нүүрс хулгайлсан хэрэгт хамаатай болж байх шиг. Тэгэхлээр нүүрс хулгай хийдэг том бүлэглэлийн дээд талд хэн байгааг төсөөлөхөд ч хялбар байгаа юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ нүүрсний хулгайн хэрэгтэй тэмцэхээ зарласан энэ амлалтаасаа ч буцахгүй байхаа. Тэмцлийнхээ урьдал болгож "Эрдэнэс Тавантолгой”-д онц дэглэм тогтоон Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчөө томилсон. Тэндхийн зарим албан тушаалтыг сэжигтнээр баривчилсан.
 
Гэлээ гээд ямар үр дүн гарах нь одоогоор тодорхойгүй л байгаа. Урьд нь бас компанийн захирал байсан Д.Ариунболдыг бас барьж, тавьлаа л юм болсон. Мөн захирал Б.Хаянхярваагийн илт хахууль авсныг нотлосон ч яльгүйхэн торгоод л өнгөрөөсөн.
 
Сая Б.Ганхуягийг захирлаас чөлөөллөө юм болов. Гэтэл Б.Ганхуяг намайг буруу мэдээллээс болж ажлаас халлаа. Компанийн ажил хэвийн л байсан гэж маргаад байгаа юм. Нээрээ ч түүний хэлж байгаагаар сүүлийн 2-3 жилд борлуулсан нүүрсний орлогыг нэг жилийнх болгож мэдээлсэн нь сайд Ч.Хүрэлбаатарын алдаа ч юм шиг ажиглагддаг гэж зарим нь хэлдэг.
Энэ мэт хар нүүрсний улаан хэрүүл гэр, байшин хаа ч багтамгүй үргэлжилсээр байна. Бас хулгайн нүүрс зөвхөн урьд хил Гашуун сухайт, Ханги боомтоор биш өөр боомтуудаар гарсан тухай мэдээлэл бий.
Тухайлбал Булганы боомтоор гэхэд өнгөрсөн аравдугаар сарын байдлаар 1.845 мянган тонн нүүрс гаргасан мэдээ бий. Гэтэл Хятадын тал 2300 орчим тонн нүүрс хүлээж авсан байна гэж түр хорооны мэдээлэлд байна лээ.
Энэ бүхнээс харахад нүүрсний хулгайн бүлэглэл мөн ч өргөн хүрээтэй ажиллаж Монголынхоо ганц амь зогоох баялагийг хувийн ашиг сонирхолд нийцүүлж байна гэж болноо доо.
 
"Эрдэнэс Тавантолгой”-н бүрэн эрхэт төлөөлөгчийн зүгээс нүүрс хилээр гаргаж байгаа үйл явцыг ил тод болгож байгаа гэх. Эндээс л нүүрсний хулгайг таслан зогсоож цаашид ужгируулахгүй байх боломж гэж харж болно.
Гэтэл төр, засгийн түвшинд нүүрс тээврийн асуудлыг хэлэлцэх болохоор хаалттай гэдэг нь бас "но”-той хэрэг бишүү.
Ард иргэд нүүрсний хулгайн талаарх мэдээллийг бүрэн авч хэн гэдэг албан тушаалтан энэ хэрэгт холбогдсоныг мэдэхийг хүсч байна.
 
Энэ нь нүүрсний хулгайн хэргийн зарим хэсгийг нууцлаж байгаад хэн нэгнийгээ зольж бусад нь буюу жинхэнэ эзэд нь энхийн цагаан тагтаа мэт болоод үлдэх вий гэж санаа зовсны илрэл юм.
 
Нүүрсний хулгайтай тэмцэх түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд хянаж шалгаж байна гээд түр хорооны үндсэн зорилго нь нийгэмд бий болоод байгаа дуулианы учир явдлыг ил гаргах ёстой. Үнэхээр 22 мянга 600 машин нүүрс хулгайд алдагдсан нь үнэн бол ноцтой асуудал гэжээ.
Бас тэр хийж буй ажлынхаа эрч хүчийг сулруулж ядсан юм шиг нүүрс хулгайд алдагсан эсэхийг хэлэхэд эрт байна гэж булзааруулсан аястай үг хэлсэн бий. Тэгвэл нүүрс хулгайлсан гэх зөндөө баримт түмэнд ил болчихсон байхад энэ хүн нүүрс алдагдсаныг тогтоохоор одоо нотлох баримт цуглуулж байна гээд сууж байх юм.
Энэ байдлаас юу харагдав гэвэл нөгөө ЖДҮ, Хөгжлийн банкны хэрэг шиг нүүрс, хулгай гэж сүр болсон дүр үзүүлж байгаад мартагдуулах гэж магадгүй нь гэж ойлгогдож буй юм.
Аливаа дуулианы ард заавал юм шиг улстөрчдийн нэр гардаг болсон нь нэгийг хэлээд байна л даа. ЖДҮ, Хөгжлийн банкны хэрэгт гэхэд зөвхөн улстөрчид, тэр дотор УИХ-ын гишүүд, эрх баригч намынхан байсан шүү дээ.
 
Тиймээс авах завшихыг урьдал болгодог нөхдийг сонгогч бид дээрээ аваачаад залчихсан юм байна. Дээдчүүл нь дураараа загнадаг болчихсон юмсан уу гэж бодогдоно. Нүүрсээ зарж валют олж улс орныхоо хөгжил цэцэглэлд нэмэр болох, ард иргэдийнхээ амьдрал ахуйг өөд татах ёстой байтал дээд албаныхан оролцсон нүүрс хулгай хийдэг бүлэглэлийнхэн ихээхэн хэсгийг хамж авч завшдаг нь нэгэнт аль хэдийнээ ил болсон байдаг.
Үгүй ер улс орны эдийн засгийн бодлогоос давсан хорон үйл ажиллагаа явуулж олон жилийн нүүр үзэхдээ нүүрс хулгайлагчид хэдэн зуун тэрбумаар нь мөнгө идчихжээ. Ард түмэнд хайран байлгүй яахав.
Гэтэл үүнийг нууцалж далдалсаар бараг 10 гаруй жил болчихжээ. Нүүрсний асуудал ярихаар төр, засгийнхан бие биеэ чичилж, "чи идсэн, би уусан” гэж хэрэлддэг явдал ч ширүүслээ. Арга ч үгүй юм. УИХ-д гэхэд нүүрс тээвэрлэдэг нөхөд ч бий. Уг бүлэглэлд багтдаг гэсэн шинэ нэрүүд ч дуулдаж л байна.
 
Тийнхүү хар нүүрсний улаан хэрүүл хуурай модонд дэгдсэн түймэр мэт ассаар л.
 
Д.ЦЭРЭННАДМИД
 
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Хар нүүрсний улаан хэрүүл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

Өчигдөр, 10:45
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут
Intellinews: Нүүрсний экспорт Монголын эдийн засгийг өөд татав

   "Intellinews”-т нийтлэгдсэн "Record coal exports ...

2024 оны 04 сарын 03, 10 цаг 31 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

      "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр ...

2024 оны 04 сарын 03, 09 цаг 04 минут
Хаврын уринд өнгө нэмсэн экспо

"Орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмыг хөгжүүлэн, тариалан мал аж ...

2024 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
ОХУ: Бусад орноос нефтийн төлбөрөө авч чадахгүй байна

 Хятад, Турк, Арабын нэгдсэн Эмират улсууд Оросоос түүхий нефть, ...

2024 оны 04 сарын 01, 13 цаг 06 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 11 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 14 цаг 01 минут
Чанарын баталгаатай Өвөр Монгол-3

2023 онд Өвөр Монгол орны үр тариа, мах, сүүний гарц бүгд дээд ...

2024 оны 03 сарын 29, 13 цаг 08 минут
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2023 онд 40 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын ...

2024 оны 03 сарын 29, 11 цаг 51 минут
“Оюутолгой“-н ажилчид цалинг нь хасаж байгааг эсэргүүцлээ

 "Оюутолгой” ХХК-ийн ажилчид цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл ...

2024 оны 03 сарын 28, 20 цаг 23 минут
Нээлттэй Өвөр Монгол- 4

2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая ...

2024 оны 03 сарын 28, 19 цаг 14 минут
Ногоон Өвөр Монгол- 5

2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 ...

2024 оны 03 сарын 28, 16 цаг 11 минут
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6

Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол ...

2024 оны 03 сарын 28, 13 цаг 47 минут
Goldman Sachs: Зэсийн ханш энэ онд 10 мянган доллар, 2025 онд 12 мянган доллар болно

 Зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа нь зах зээлийн өөдрөг үзлийг бий ...

2024 оны 03 сарын 28, 11 цаг 25 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ордын нөөцийг 8.1 тэрбум тонноор баталлаа

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ...

2024 оны 03 сарын 27, 19 цаг 44 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани