Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОЮУТОЛГОЙ: 34 хувийн эрх ашгийг хамгаалах ҮҮРЭГТЭЙ ээлжит гишүүнээр Н.Цэрэнбат томилогдов

 

ОЮУТОЛГОЙ: 34 хувийн эрх ашгийг хамгаалах ҮҮРЭГТЭЙ ээлжит гишүүнээр Н.Цэрэнбат томилогдов

 

"Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатыг "Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилох шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Түүнийг З.Ган-Очир гишүүний оронд томилсон байна.

Ингэснээр Оюутолгой төслийн 34 хувийн эзэмшигч Монгол Улсын Засгийн газрын эрх ашгийг "Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-д Нацагийн Багабанди, Энхбаатарын Баясгалан, Намсрайн Цэрэнбат нар хэрэгжүүлэн ажиллахаар болж буй юм.

Тодотгоход, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн өмнөөс компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлогын чиглэлийг тодорхойлж ажилладаг гэсэн мэдээллийг "Оюу Толгой” ХХК-ийн зүгээс өгдөг.

Гэхдээ бодит байдал дээр өнгөрсөн хугацаанд  "Оюу Толгой”  ХХК-ийн ТУЗ гүйцэтгэх удирдлагад хяналт тавих, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах, хамгаалах тал дээр сайн ажиллахгүй байна гэх шүүмж дагаж ирсэн.

Тухайлбал, Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр хэтэрч, ашиглалтад орох хугацаа хоёр жилээр хойшилж, хувьцаа эзэмшигчдэд очих төслийн үр өгөөж буурсан нь ТУЗ-ийн зүгээс гүйцэтгэх удирдлагад тавих хяналт сайнгүй байсантай холбоотой. Тиймээс ТУЗ цаашид хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд гүйцэтгэх удирдлага хангалттай сайн ажиллаж байна уу, сайжруулах, анхаарах зүйл юу байна гэдэгт төвлөрч, шийдвэр гаргах шаардлагатай гэхчлэн зарчмын асуудлуудыг Оюутолгойн хэлэлцээний ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоо өмнө нь хэлж байв.

Мөн 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн "Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй Э.Баясгалан "Компанийн засаглалыг сайжруулах асуудлаар   "Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас хяналт тавих үүргийг хэрэгжүүлье гэсэн санал оруулсныг ТУЗ-ийн хурлаар хэлэлцэн, баталсан талаар 2021 оны 11 дүгээр сард хэлж байсан юм. 

Тэрбээр "ТУЗ-ийн хурлаар уг шийдвэр гарснаар "Эрдэнэс Оюу Толгой” ХХК хувь эзэмшигчийн хувьд хяналтаа тавиад явах бүрэн эрхтэй болсон. "Оюу Толгой” ХХК шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Уг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор "Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн чадавхыг сайжруулах үүднээс мэргэжилтнүүдийг томилно. Үйл явдлын мэдээллийг болоод өнгөрсний дараа биш, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хийгдэх явцад оролцоотой байх, шат дараалалтайгаар хяналт тавиад явах ажлыг эхлүүлэх нөхцөл одоо бүрдэж байна. Мэдээж үүнд тодорхой хугацаа орох байх” гэж байсан.

Тэгвэл хувь эзэмшигчийн хувьд хяналтаа тавиад явах бүрэн эрхтэй болсон гэж ойлгогдож буй "Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн захирал нь ТУЗ-ийн шинэ гишүүнээр ирж байна.

 

Дашрамд, "Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг танилцуулъя.

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ГАЛСАНГИЙН БАТСҮХ

Галсангийн Батсүх 2010 оны зургадугаар сард "Оюу толгой” компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсон.

Г.Батсүх 2010 оны гуравдугаар сар хүртэл Монгол Улсын Гадаад харилцааны яаманд тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байв. Үүнээс өмнө 2001-2005 онд Монгол улсаас Канад улсад суух Элчин сайд бөгөөд Перу, Бразил, Парагвай улсыг хавсран суух Элчин сайд, 2005-2009 онд Монгол улсаас БНХАУ-д суух Элчин сайд бөгөөд Австрали, Шинэ Зеланд, Пакистаныг хавсран суух Элчин сайдаар ажиллаж байв. Тэрээр 1992 оноос дипломат албанд ажиллаж эхэлсэн бөгөөд олон улсын худалдааны магистр, олон улсын харилцааны докторын зэрэгтэй. Өмнө нь Монголын үндэсний аялал жуулчлалын газар ("Жуулчин” нэгтгэл)-т дэд дарга, даргаар ажиллаж байв.

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН НАЦАГИЙН БАГАБАНДИ

Н. Багабанди нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж, Улсын Их Хурлын анхны даргаар 1992 онд томилогдож Монгол Ардын Хувьсгалт Нам (одоогийн Монгол Ардын Нам) -ын даргаар ажиллаж байсан арвин туршлагатай. Тэрбээр 2010 - 2013 онд Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сард Оюу толгой ХХК-ийн ТУЗ-д дахин томилогдсон байна. Н. Багабанди 1987 онд философийн ухааны дэд доктор эрдмийн зэргийг дүүргэж Украйн, Казахстан, Турк, Япон, АНУ зэрэг улсуудын нэр хүндтэй их дээд сургуулиудаас хүндэт доктор цол хүртсэн юм. 1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, 1996-1997 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга, 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан.

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ЭЛИАС СКАФИДАС

Элиас Скафидас нь 2018 оны есдүгээр сард "Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тэрээр Рио Тинтогийн Зэсийн группийн Санхүү хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байна. Тус албан тушаалд томилогдохоос өмнө Элиас нь Гвиней Улсын Симанду дахь Рио Тинтогийн төмөрлөгийн уурхайд Үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаал хашиж байсан юм. Мөн тэрээр Рио Тинто группийн Компанийн хөгжил болон Санхүүгийн албадаас гадна "Төмрийн хүдэр”, "Очир эрдэнэ ба ашигт малтмал”, "Эрчим хүч ба ашигт малтмал” зэрэг салбар нэгжид нийт 15 жил ажилласан бөгөөд Рио Тинтод ажиллахаасаа өмнө аж ахуйн нэгжийн санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан.

Элиас нь Симанду дахь Рио Тинтогийн төмөрлөгийн уурхайд байхдаа Чиналко тэргүүтэй Хятадын төрийн өмчит компаниудын консорциумтай хамтарсан үйлдвэр байгуулах яриа хэлэлцээг амжилттай удирдсан. Тэрбээр мөн 2008 оноос хойш БНХАУ-д идэвхтэй үйл ажиллагаа явуулж, компани нэгтгэх, худалдан авах, зарим салбар нэгжийг зарах, Хятадтай харилцах стратеги боловсруулах, хамтарсан аж ахуйн нэгж байгуулах, түүний яриа хэлэлцээг өрнүүлэх, төслийн санхүүжилт ба хөрөнгө босгох ажлыг хариуцах, техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа болон зураг төсөл, хангамж, барилга угсралтын ажлуудыг гардан зохион байгуулах зэрэг  чиглэлүүдээр  ажиллаж ирсэн.

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН - ЛЮК КОЛТОН

Люк Колтон нь 2018 оны дөрөвдүгээр сард "Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тэрбээр 2017 оны аравдугаар сарын 9-ний өдөр "Туркойс Хилл Ресурсез” компанийн санхүү эрхэлсэн захирлаар томилогдсон. Ноён Колтон 2004 оноос "Рио Тинто”-ийн эрдэс, төмрийн хүдэр, эрчим хүчний чиглэлийн бизнесийн нэгжүүдэд ажиллаж буй. Тэрбээр сүүлд "Ричардс Бэй Минералс”-ын санхүү эрхэлсэн захирал, удирдлагын багийн гишүүний хувиар санхүү болон удирдлагын нягтлан бодох бүртгэл, бизнес төлөвлөлт, сан хөмрөг, татвар, агуулах, хууль дүрмийн хэрэгжилтийг шууд хариуцан ажиллаж байв. Ноён Колтон "Рио Тинто”-д ажиллахаас өмнө ”Эрнст ба Янг”-д ахлах нягтлангаар ажиллаж байсан.

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ЭНХБААТАРЫН БАЯСГАЛАН

Э.Баясгалан нь 2020 оны арваннэгдүгээр сард "Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тэрбээр тус албан тушаалд томилогдохоос өмнө АНУ-ын Нью-Иорк хотод "Номура Секюритийз Интэрнэшнл” компанийн Хөрөнгө оруулалтын банкинд Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан. Мөн тэрээр "Жэй Пи Морган Секюритийз”, "Саусгоби Сэндс,” "Саусгоби Ресурс” зэрэг компаниудад ажиллаж байсан.

Э.Баясгалан нь "Жэй-Пи Морган Секюритийз”-д ажиллаж байхдаа компаниудыг нэгтгэн нийлүүлэх, худалдаж авах болон компанийн зээл ба хувьцаа арилжаанд гаргах хэлцлүүдийг гүйцэтгэхэд амжилттай манлайлан оролцож байсан. Тэрбээр Чикагогийн Их сургуулийн Бүүт Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын магистр, Болгар Улс дахь Америкийн Их сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй.

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН СТИВ ТИБОУ

Стив Тибоу 2015 оны аравдугаар сараас 2017 оны дөрөвдүгээр сарын хооронд "Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2021 оны гуравдугаар сард "Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр дахин томилогдсон.

Тэрбээр Туркойз Хилл Ресурс компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Үүнээс өмнө Туркойз Хилл Ресурс компанийн Санхүү хариуцсан захирлаар 2014 оны зургадугаар сараас 2017 оны дөрөвдүгээр сар хүртэл ажиллаж байсан. Стив нь санхүү, компанийн удирдлагын чиглэлээр 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай. Түүний хувьд 2009 оны наймдугаар сараас 2014 оны тавдугаар сар хүртэл Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Австралийн "Энержи Ресурсиз” компанид Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан юм. Үүнээс өмнө Рио Тинто Алкан болон Алкан Алюминум Лимитид компанид уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр удирдах алба хашиж байв.

Стив 1981 онд Université du Québec à Chicoutimi-г Санхүүгийн мэргэжлээр, 1990 онд Монтреал дах École des Hautes Études Commerciales-г Нягтлан бодогч мэргэжлээр тус тус бакалаврын зэрэгтэй дүүргэсэн бөгөөд Австралийн захирлуудын институтийн гишүүн юм.

 

​ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ДЭЙРДРЭ ЛИНГЕНФЭЛДЕР

Дэйрдрэ Лингенфэлдер нь 2022 оны гуравдугаар сард "Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Дэйрдрэ нь уул уурхайн салбарт хуримтлуулсан арвин туршлагатай, шилдэг манлайлагч билээ. Тэрээр 2017 оноос эхлэн Рио Тинто компанийн Зэсийн группийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин (ЭМААБО) болон Орон нутгийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгчийн албыг өнгөрсөн таван жилийн турш хашсан.

Дэйрдрэ Рио Тинто группд ирж ажиллахаасаа өмнө Англо Американ, Де Биерс компаниудад олон улсыг хамарсан, өргөн хүрээтэй удирдах албан тушаалуудыг хашиж, гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлийн түвшний үүрэгт ажлуудад томилогдож байсан. Тэрбээр уул уурхай, аж үйлдвэрийн салбарт төрөл бүрийн таваарыг хамарсан үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн чиглэлээр  20 гаруй жил ажилласан.

Тэрбээр Йоханнесбургийн их сургуульд Худалдааны болон Шинжлэх ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан.

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН – НАМСРАЙН ЦЭРЭНБАТ

 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1996 онд Увс аймаг Улаангом 2-р 10 жилийн сургууль

2000 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, санхүүгийн менежмент бакалавр

2001 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, магистр

 

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2000-2001 онд Мобиком корпораци

2003-2004 онд "Таван богд” групп

2005-2010 онд "Увс хүнс” ХХК-ийн дэд захирал

2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах

2012-2015 онд "Трансинконсулт” ХХК-д

2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга

2015-2016 онд "Юу Эф Си” группд  гүйцэтгэх захирал

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

2021.10.01-нээс "Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал


 Тодотгоход,  "Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажилласан Ажлын хэсэг өдгөө УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж буй. УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Ажлын хэсэг бүтцийн хувьд хэвээрээ бөгөөд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж буй юм.

https://news.zindaa.mn/4eph
ОЮУТОЛГОЙ: 34 хувийн эрх ашгийг хамгаалах ҮҮРЭГТЭЙ ээлжит гишүүнээр Н.Цэрэнбат томилогдов
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өнөөдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өнөөдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өнөөдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өнөөдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өчигдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өчигдөр, 14:53
Өчигдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани