Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төсвийн мөнгө луйвардах шинэ арга -“34 хувь”

Төсвийн мөнгө луйвардах шинэ арга -“34 хувь”Шуудхан хэлэхэд Н.Алтанхуягийн тэргүүлсэн "шинэчлэлийн” гэх цол гуншинтай Засгийн газар, түүний бүтэц бүрэлдэхүүн нь төрийн өмч, төсвийн мөнгийг угаах, луйвардах, ард иргэдийг ядууруулах, цаашилбал улс орны тусгаар тогтнолыг үгүй хийх "шинэчлэлийг” л чадмаг хийж байна.

     Өнгөрсөн жил үнэ тогтворжуулах нэрээр төсвөөс гадуур гурван их наяд төгрөгийн "хуурамч мөнгөн тэмдэгт” үйлдвэрлэн гүйлгээнд оруулж монголын зах зээл дэх валютын нөөцийг цөлмөн луйвардах ажиллагаа явуулж эдийн засгийг унагаж чадсан "шинэчлэл” нь ард иргэдийн халаасыг нэгэнт хоосолсон тул одоо шууд төсвийн мөнгө луйвардаж цөлмөх бас нэг аргыг бодож олжээ.   

    Энэ арга нь Оюутолгой дээр туршигдан Монголын төрийг луйвардаад байж болох хамгийн оновчтой хэлбэр болох нь нэгэнт харагдсан тул лицензтэй хүмүүс эзэмшил ордоо стратегийн болгож, төртэй хамтран эзэмшихээр хошуурч эхлэв.

    Ямар арга болохыг уншигч та төвөггүй таамаглаж байгаа байх. Энэ бол "төрийн эзэмшлийн 34 хувь” гэдэг луйврын шинэ арга. Шинэсэх ч юу байх вэ, ямар ч гэсэн туршигдаад үр дүн нь харагдаж байгаа арга.

Мэдээж "төрийн эзэмшилд 34 хүртэл хувийг” өгч болно гээд хуулиар тогтоочихсон болохоор энэ луйвар хууль ёсных, тухайн орд бол хувийнх. "Төрийн эзэмшилд 34 хувийг эзэмшүүлэх” шийдвэр гаргуулснаар орд эзэмшигчийн халаасанд орох ашиг нэмэгдэнэ үү гэхээс улсын санд эргэж орохгүй.

Яагаад гэвэл хөрөнгө оруулалтын зардлыг нь төр дааж, хувиас гаргах зардал хөнгөрнө. Тэглээ гээд бас заавал ашигтай ажиллах үүрэг хүлээхгүй, тэр тусмаа төрд хувь ноогдол өгөхгүй байлаа гээд хэн ч түүнийг буруутгаж чадахгүй. Өөрөөр хэлбэл "төрийн эзэмшлийн 34 хувь” гэдэг нь төсвийн мөнгө хувь хүний халаасанд урсан орох л боломж юм.

    Нэгэнт хувь эзэмшиж байгаа болохоор төр хяналтаа тавина, цаашид хувиа нэмэгдүүлж болно гэж зарим хүнд бодогдож байж магадгүй.

    Тэгвэл "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” УИХ-д өргөн бариад буй хуулинд түүнийг хориглон хаасан заалтуудыг оруулчихаад явж байна.

Тухайлбал 5.3.-д "Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тухайн ордыг ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасныг шинэчлэн найруулж  "5.3. Энэ зүйлийн 5.4, 5.5–д заасан ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тухайн ордыг ашиглах гэрээгээр тодорхойлох бөгөөд уг гэрээ нь ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлд тусгасан орд ашиглах хугацаанд хүчин төгөлдөр байна.” гэж өөрчилжээ.

    Өөрөөр хэлбэл энэ орд ийм нөөцтэй, үүнийг ийм хугацаанд тэгж ашиглана гээд техник эдийн засгийн үндэслэлээр хугацааг нь заагаад гэрээ нь батлагдсан бол цаашид төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ямар ч өөрчлөлт орох боломжгүй болж байна.

    Оюутолгойн гэрээг явцын дунд манайд ашигтайгаар өөрчлөн сайжруулж, хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэх мэтээр амлаж байсан эрх баригчид ард түмнийг хууран мэхлэж байсан гэдгээ ийнхүү баталлаа. Энэ нь "Монголчууд та нар Оюутолгойгоос хувь хүртэнэ гэж битгий горьдоцгоо” гэсэнтэй утга ижил юм.

Түүгээр ч зогсохгүй стратегийн ордод оруулъя гэж хүсэлт гарган төрөөс "34 хувийн хөрөнгө оруулалт” гэгчийг авчихаад, дараа нь дуртай үедээ буцаагаад стратегийн ордоос хасуулж болохоор хуульчлах гэж байна.

Тухайлбал хуулийн 8.1.4. дахь "Засгийн газраас өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачлагаар тухайн ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах;” гэсэн заалтыг өөрчилж "Засгийн газраас өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачлагаар тухайн ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах, хасах” гэж оруулсан нь ер нь эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй хэн нэгний дураар стратегийн орд гэгчийг нааш цааш нь зувчуулж байх боломжийг олгохыг зорьжээ.  

Тиймээс ч түрүүчээсээ Цагаансуваргын орд, Цайдам нуурын орд, Гацууртын ордыг эзэмшигчид "Төрдөө 34 хувийг нь өгье” хэмээн хүсэлтээ гаргацгааж, "энэ сайхан эх оронч сэтгэл”-ийг нь Засгийн газар уухайлан хүлээн авч батлуулахаар УИХ-д өргөн барив. Өргөн барих ч гэж дээ, шахаж шаардаж эхлэв.  

    Бүр ил цагаандаа гарсан энэ луйврыг дэмжих ашиг сонирхлын хүрээ хэр өргөн билээ гэдгийг зарим нэг баримтаас харъя. 2014 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их нарт, Цагаан уулын ордуудыг эзэмшигч Ремикон ХК-ний 100000 ш хувьцааг, УИХ-ын гишүүн М.Батчимэг Шарын голын 20 хувийг, мөн Могойн гол ордын 2 лицензийг 100 хувь, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг Шанд худаг-2 ордыг эзэмшигч Чилагу ХХК-ийн 16.35 хувийг, УИХ-ын гишүүн, сайд Д.Ганхуяг Нүүрэнт, Бөхөгийн голын адаг-1 ордуудыг эзэмшдэг Бридж констракшн ХХК-ийн 22.93 хувийг, УИХ-ын гишүүн Д.Зоригт Нарийний талын ордуудыг эзэмшдэг Багануур ХК-ийг, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Гашуун толгой-1, Асарын шанд, Хараат уул, Хүүш, Үрлийн овоо зэрэг ордуудыг, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Адуун чулууны ордыг, .... гэх мэтээр орд, хувь эзэмшдэг нэрсийг үргэлжлүүлвэл урт жагсаалт болох ажээ.

Тийм ч болохоор эртнээс хуулинд зохих заалтуудыг оруулж, байн байн нэмэлт оруулж, тэдгээр нь Монгол улсыг, баялгийг тонон дээрэмдэгсдийн эрх ашгийг л хангахад зориулагдаж иржээ. Одоо бүр давраад Монголыг төргүй /эрх мэдэлгүй болгох нь төргүй болгохтой адил/, улс орныг хилгүй болгох зорилгыг "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулиар хуульчилан хэрэгжүүлэхээр улайрч байна.

Үүнд хэрхэн их яарч, санаа тавьж байгааг АН-ын дарга нарын хэлсэн үг, гаргасан төлөвлөгөөнөөс харж болно.

Н.Алтанхуягийн тэргүүлж буй Засгийн газраас гаргасан Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөнд "Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хайгуулын лиценз олгохыг зөвшөөрөх” гэж заажээ.

Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "нэг сайдыг томилоход "давхар дээл” ярьж бүтэн өдөр зарцуулж байхаар "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулиа хэлэлцсэн бол улс оронд илүү хэрэгтэй байлаа” гэж мэдэгдэж байсныг иргэд телевизээр харж сонсоцгоосон л байх.

Хулгай луйвар хийх гэж байгаагаа ард түмний төлөө юм хийх гэж байгаа мэт ярьж сурталчилдаг нь эдний ганц хийдэг, чаддаг ажил нь юм даа.  

Дашрамд дурьдахад Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан нэг нөхрийг "хууль бусаар олон лицензи олгосон байна” хэмээн гэмт хэргийг нь илрүүлэн буруутгаж шийтгэснийг санаж байна. Тэр тухай мөн ч их сурталчилж байсан даа. Үнэхээр энэ Засгийн газар өмнөх засгийн алдааг засаж зөв ажил хийж байна гэж түүнийг нь олон нийт сайшаан дэмжиж байсан.

Гэтэл буруу гээд хураасан лицензүүдээ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр буцаан олгохоор тусгаж, 100 хоногийн төлөвлөгөөндөө ч оруулаад байгаа нь ордуудыг өөрсдийн гарт оруулж авах, өөрсдөө л арилжиж худалдахын тулд хийсэн булаан дээрэмдэх ажиллагааны нэг хувилбар байжээ гэдэг нь одоо улам ойлгоомжтой болж байна.    

    Энэчилэн "Шинэчлэлийн” Засгийн газрын хийж байгаа ажил бүхэн гэмт хэргийн далд сэдлийг агуулах ажээ.

Хийсэн гэж гайхуулаад байгаа ажлуудыг нь хараарай л даа. Гаднаас баахан тоног төхөөрөмж авчираад өндөр үнээр салбаруудад өгдөг шахааны бизнесийг Ерөнхий сайд нь өөрөө удирдан хийж байгааг 50 тэрбум төгрөгийн асуудал ч харууллаа.  

Ер нь улс төрчид хэмээх эрхмүүдийн өөр хоорондоо "шидэлцдэг”, сайрхдаг үг үйлдлээр нь дүгнэвэл "хор найруулж” чадахаас биш "эм найруулж” чадахгүй өмд, оймсхоны панзчин Монголын эдийн засгийг эрүүлжүүлэх гэж юу байх вэ дээ.

Харин удах тусам Монголын ард түмэнд учруулах Засгийн газрын хор аюул л улам нэмэгдэх нь ээ!

О.Лхагвадорж
Төсвийн мөнгө луйвардах шинэ арга -“34 хувь”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани