Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Мөнгөний ордоос мөнгө босгох цаг хэзээ вэ?

Үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний эсвэл жилд улсын ДНБ-ий таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа,  үйлдвэрлэх боломжтой ордыг Стратегийн орд гэж хуулинд заасан байдаг. Тэгвэл улс орны өмнө энэ том үүргийг хүлээсэн ордуудын нэг болох Асгатын мөнгөний ордод эдийн засаг, улс орны хөгжилд ашиглах ямар боломж байгаа. Энэ ордын эргэн тойронд улс төрийн ямар бодлого шийдвэр гарч байгааг хүргэе.

 

БАРУУН БҮСИЙН ХӨГЖЛИЙГ "АТГАСАН” АСГАТ

 

Оюутолгой, Тавантолгойтой харьцуулахад Асгатын мөнгөний орд бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийг түргэтгэх ордуудын нэг гэдгээрээ онцлог. Мөн Асгатын мөнгөнд баруун бүсийн хөгжлийн гарц байгаа гэж үздэг. Олон жилийн өмнөөс гадаадынхны нүдийг булаасаар ирсэн энэ орд 10 мянга гаруй тонн хүдэр, 3400 орчим тонн мөнгө, 12.2 мянган тонн висмут, 106.6 мянган тонн сурьма, 238.2 мянган тонн зэс, мөн тодорхой хэмжээний алт, хар тугалга, төмрийг агуулж буйг тогтоосон.

Асгатыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар эхний ээлжинд 198 сая ам.долларын ашиг олно гэсэн тооцоо бий. Энэ ч утгаараа их мөнгөний сургаар ахиухан хувь авах гэсэн Орос, Монголын санааны мухарт энэ орд гацсан гэж эдийн засагчид тайлбарладаг. Монголын баруун хойд хэсэгт ОХУ-ын Горный-Алтай муж ба Тува Улстай хил залгаа Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт Асгат орд оршдог юм. Монголчуудын гар хүрээгүй байгаа томоохон ордуудын нэг болох Асгат ордын тусгай зөвшөөрлийг Монгол, Орос хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр байгуулсан Монголросцветмет нэгдэл эзэмшдэг.

МӨНГӨНИЙ ОРДООС МӨНГӨ "БОСГОЖ” ЧАДААГҮЙН УЧИР

 

Асгатын баялаг олон орны анхаарлыг татсаар удлаа. Оюутолгой, Тавантолгойн "галт тэрэг” хэдийнэ хөдөлсөн ч мөнгөний арвин нөөцтэй  Асгат байрнаасаа хөдөлсөнгүй. Энэ ордын хувьд асуудал ялгаатай. Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд орших эл орд ОХУ-ын хил дамнан байрладаг. Тодруулбал, манай улсын газар нутаг дээр Асгатын гуравны нэг хэсэг нь оршиж байгаа. Үлдсэн нь оросуудын эзэмшилд багтдаг хэмээдэг. Гэхдээ Асгатын ордыг газрын зурагт Монголынх гэж тодоор тамгалсан байдаг аж. Өмнө нь уг ордыг ашиглах талаархи яриа хэлцэл хувь оролцооны маргаанаас болж удаа дараа хойшилж, сунжирч байсан юм. Оросуудын зүгээс "Полиметалл” хэмээх хүчирхэг компаниа олборлогчоор томилохыг хүссэн бол Монголын тал арай ахиу хувь эзэмшихийг зорьж байлаа. Зөвхөн 2007 оны түүхийг сөхөхөд, Засгийн газраас уг ордын 50 хувийг төр эзэмших нь зүйтэй гэсэн санал гаргасан байдаг. Энэ нь Орос, Монгол хоёр улс энэхүү ордоос эрх тэгш олборлолт хийнэ гэсэн үг. Харилцан ашигтай, ижил тэгш хамтын ажиллагаа гэсэн гадаад бодлоготойгоо уялдуулан энэ ордыг ашиглахыг манай улс илүүд үзэж байлаа. Гэхдээ энэ бодлого нөгөө талд нийцээгүй. Сүүлийн жилүүдэд Оросын оролцоо давуу болчихоод байгаа гэхэд хилсдэхгүй. Манай тал энэ салбарт адил 50 хувийн оролцоотой байдаг ч оросуудаас зөвшөөрөл авахгүйгээр ямар нэг томилгоо хийх, хөрөнгө оруулах ямар ч эрхгүй гэж хэлэхэд бодит байдлаас хол зөрөхгүй. Монголын талаас оролцоогоо нэмэгдүүлж 51 хувь болгох, энэ ордоос хамааралтай бүсийн хөгжлийг яаравчилах хэрэгтэй байгааг удаа дараа тавьж байгаа ч олигтой үр дүнд хүрээгүй. Манайх хойд хөрштэйгээ мөнгөний баян булгийг хамтарч ашиглах талаар ярилцсаар олон жилийг ардаа орхилоо.  Өнгөрсөн хугацаанд Оросын тал гэдийж, Монголын тал бөхийсөөр багагүй хугацааг алджээ.

 

АСГАТ ДАХЬ АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛДӨӨН

 

Өнгөрсөн онд болсон Монгол-Оросын Засгийн газрын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техник хамтын ажиллагааны 17 дугаар хуралдаанаар хоёр тал саналаа нэгтгэсэн. Энэ үеэр Асгатын мөнгөний ордыг түшиглэн Монгол, Оросын шинэ компани байгуулж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тохиролцсон байдаг. Их хэмжээний мөнгөнөөс гадна хүдэр, зэс зэрэг баялаг агуулсан энэ орд хэдийгээр манай улсын нутаг дэвсгэрт байдаг ч нөөцийг нь орос эрдэмтэд тогтоосон гэдгээрээ хойд хөрш Асгатын асуудалд илүүрэхдэг аж.

Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хоёр тал зарим зүйл дээр санал зөрдөг учраас Монгол Улс одоо болтол Асгатын мөнгийг ашиглаж эхлээгүй. Мөнгөний ордоос мөнгө босгоход саад болж байгаа асуудалд дэд бүтэц хөгжөөгүй, өндөр уул, хад чулууны дунд оршдог энэ ордыг "хөдөлгөхөд” Монголын хүч дутна гэж салбарынхан үзэж байна. Мөн нөөцийг нь тогтоочихоод баялгийг нь тийм ч амар тавьж явуулахгүй гэдгээ оросууд олон зүйлээр илэрхийлснийг манай зарим улстөрчид хэлдэг юм. Өнгөрсөн жилүүдэд ах дүүсийн найрамдалт харилцаатай хоёр улс Асгатыг дангаар эзэмших гэж хэд хэдэн удаа оролдсон байдаг. ОХУ Горный-Алтай муж болон Тува Улстай хил залгаа Баян-Өлгий аймгийн нутагт орших уг ордыг өөрийн болгоход амар гэж тооцоолсон. Газарзүйн энэ боломж дээр "Нөөцийг нь тогтоосон” хэмээн додигор суудаг оросууд Асгатыг авах бодол  санаанд нь багтаад байгаагаа манай төрд хэд хэдэн удаа илэрхийлсэн байдаг. Үүний нэг жишээ бол Оросын "Полиметалл” компани Асгатын мөнгөний ордыг хамтран ашиглах санал тавьж, түүнийг нь Советийн хурлаар зөвшөөрөн "Асгат Полиметалл” компанийг байгуулсан ч УИХ-аас хамтран эзэмшихийг нь зөвшөөрөөгүй байдаг. Үүний хариуд хойд хөршийн тал Асгатын мөнгөний ордын 51 хувийг Монголын мэдэлд өгөхөөс татгалзсан гэх яриа ч бий. Олон удаагийн хамтын хэлэлцээ, хурлаар тодорхой шийдэлд хүрээгүй. Хоёр талын хэд хэдэн санал улс төрийн төвшинд хүлээн зөвшөөрөгдөөгүй зэргээс харахад монголчууд энэ ордоос ахиу хувь эзэмших нь талаар болох таамгийг салбарын эрдэмтэд дэвшүүлдэг.

 

АСГАТЫН "ГАЛТ ТЭРЭГ” ХЭЗЭЭ ХӨДЛӨХ ВЭ?

 

Манай улс Асгатыг ашиглах эхний алхмаа энэ онд хийсэн.

Асгатын орд руу зам тавих ажилд бүхэл бүтэн армийн хүчийг дайчилж, 3.7 тэрбум төгрөгөөр зам тавьсан. Ийнхүү Оросын нутгаар, тэдний замаар хүрдэг байсан их баялагтаа монголчууд өөрсдийгөө холбосон зам тавьж энэ ордыг ойрын хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах саналтай байгаагаа оросуудад дахин илэрхийлсэн юм. Монголын тал арвин баялаг руугаа зам тавьж эхэлсэн нь нөгөө талд "хөдлөх” сэжүүрийг өгсөн гэдэг. Тухайлбал, "Монголросцветмет”-ийн Советийн хурлаар хамтрах саналд нааштай хандсаныг албаны хүн онцолсон. Үүнийг батлах гэсэн шиг Москвад болсон Монгол-Оросын Засгийн газрын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техник хамтын ажиллагааны хуралдаанаар "Асар их баялагтай ордыг ашиглахгүй удах нь аль аль талдаа ашиггүй. Тиймээс ордыг хамтран ашиглахад саналаа нэгтгэж, хоёр улсын хамтарсан компанийг шинээр байгуулъя” гэж тохирсон байдаг. Хоёр тал Асгатыг ашиглах, мөнгийг нь мөнгө болгохоор дөнгөж эхний алхамаа ийнхүү хийсэн. Алсдаа арвин нөөцийг нь хэрхэн олборлож ашиглах, хувааж хуваарилах зэрэг гол ажлууд хүлээж буй.

 

ТЭЗҮ-Г ЭНЭ ОНД БЭЛЭН БОЛГОНО

 

Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах  бэлтгэл ажлыг энэ жилээс эхлүүлэхээр болсон.  Уг ордын лиценз нь  Орос-Монголын хамтарсан компани болох "Монголросцветмет нэгдэл”-ийн мэдэлд байдаг учраас  энэ асуудлыг оросуудтай хамтран явуулахаар болсон юм. Өөрөөр хэлбэл, Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг оросуудтай хамтран хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжинд энэ ажлыг хариусан хамтарсан компани  байгуулах аж. Мөн Монголын талаас Асгатын ордын ТЭЗҮ-ийг энэ жилдээ багтаан бэлэн болгохоор ажиллаж байгааг Уул уурхайн яамнаас онцоллоо.

zuunii medee

Мөнгөний ордоос мөнгө босгох цаг хэзээ вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани