Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.ГАНБААТАР: Нүүрсний хулгай бол үе үеийн эрх баригчдын мөнгөний гахай

 

С.ГАНБААТАР: Нүүрсний хулгай бол үе үеийн эрх баригчдын мөнгөний гахай

 

-НҮҮРСНИЙ ХУЛГАЙ БОЛ ТОМ ГАРЫН ХУЛГАЙ. МОНГОЛЫН УЛС ТӨР ЯМАР АЙМШИГТАЙ БОХИРДСОНЫГ ИЛТГЭЖ БАЙНА-

      УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

      -Та саяхан АНУ-ыг зорьж, сонгуулийг ажиглах багт багтаж, парламентаа төлөөлж, явсан байсан. Гаднын улсын сонгуулийн соёл ер нь ямархуу төвшинд байна вэ?

      -Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн буюу IRI гэх байгууллагаас АНУ-ын парламентын сонгуулийг ажиглах урилгыг улс орны парламентын гишүүдэд явуулдаг юм байна. Энэ урилгаар нийт 37 орны төлөөлөгч очсон. Би Монгол Улсаа төлөөлөн ажилласан. Тус улсын сонгуулийн үйл ажиллагаанаас суралцах, авах зүйл олон байна. Сонгуулийн үйл ажиллагаатай нь танилцаж, хөдлөнгийн ажиглалт хийлээ. Тухайн улс нь манай сонгууль ямар нэгэн бэрхшээл, саадгүйгээр хэвийн үргэлжилж байгаа шүү гэдгээ бусад орнуудад харуулдаг юм байна. Ер нь иргэдийн хувьд сонгуульдаа өндөр ирцтэй, идэвхтэй оролцдог. Тиймээс эндээс суралцсан, мэдсэн зүйлсээ Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр хүргүүлэхээр бэлдэж байгаа.

       -Тэндээс манайх ямар туршлагыг нутагшуулж болохоор байна вэ?

       -Тус улсад сонгууль болохоос өмнө нь иргэд би сонгуульд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж, бүртгүүлдэг юм байна. Хоёрдугаарт, ингэж бүртгүүлсэн л бол сонгуулиа заавал өгөх ёстой байдаг.

       Ингээд хоёр удаа сонгууль өгөөгүй бол тодорхой хэмжээний хариуцлага тооцдог гэсэн. Ингэхдээ нийгмийн халамжийн үйлчилгээг хязгаарладаг юм байна. Энэ бол сонгогчдын хариуцлагыг бас хүлээлгэж байгаа чухал асуудал. Энэ талаар ч хууль эрх зүйн орчноо сайн бүрдүүлжээ.

       -Манайд үүнийг хэрэгжүүлэхэд тулгамддаг асуудал бий юү. Энэ талаар туршлага судлаад ирсэн хүний хувьд нутагшуулж үзвэл яасан юм бэ гэх санал байна уу?

       -Сонгуулийн тухай хуулийг судалдаг судлаачид болон хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудад сонсож, дуулсан туршлагаасаа хуваалцана. Үүнийг мэргэжлийн хүмүүс нь судалж, дүгнэлт хийх байх гэж бодож байна.

      -Сонгуулийн тухай хуулийг эрх баригч нам өөрт ашигтайгаар батлах нь бий. Одоогийн эрх баригч нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар ярьж байна. Энэ тухайд та ер нь ямар байр суурьтай байгаа вэ?

      -Ямар ч байсан Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө өмнө нь сонгогдож байсан хүмүүс дахин сонгогдох боломж бий болгох зорилгоор хуульд гар хүрч болохгүй гэж би боддог. Өөрсдийн өрсөлдөөнөө бодохгүйгээр дараагийн дөрөв, найман жилд сонгогдох хүмүүсээ бодож, хуульд гар хүрвэл байж болох асуудал. Хуулийг өөр өөртөө зориулж баталж болохгүй гэсэн үг.

       Харин гишүүдийн тоог өөрчлөх асуудал дээр нэг үеэ бодвол манай улсын хүн амын тоо өсчихлөө. Тиймээс иргэдийн төлөөллийг хангах үүднээс бодож үзэж болно. Парламентын засаглалтай улсын жишгийг харахад доод тал нь 100-150 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Дээд хэмжээ нь 600 орчим байна. Тиймээс парламентын гишүүдийн тоог нэмэх асуудлыг бодож үзэж болно. Гэхдээ яг ийм шийдэлд хүрэхээр бол ард түмнээсээ асуух хэрэгтэй. Ард түмний төлөөлөл нь учраас тэд шийдвэр гаргах эрхтэй.

       -Та Боомтын үйл ажиллагааг сайжруулах Түр хорооны гишүүнээр ажиллаж байгаа. Энд сөхөгдсөн хамгийн гол асуудал нь нүүрсний хулгайн асуудал байна. Нүүрсний хулгайг илрүүлэх ажил ямар шатандаа явж байна вэ?

       -Нүүрсний хулгай бол том гарын хулгай. Монголын улс төр ямар аймшигтай бохирдсоныг илтгэж байна. Энэ бол үе үеийн эрх баригч намын мөнгөний гахай. УИХ-ын гишүүд, сайд нарын оролцсон хулгай. Тиймээс энэ хулгай баригддаггүй байж байгаад өнөөдөр илчлэгдэж байна. Ардын нам нь Ардчилсан намын хулгайгаа, Ардчилсан нам нь Ардын намын хулгайгаа илрүүлэх гэж зүтгэдэг. Ингэж явсаар олон жил болжээ.

      Онцолж хэлэхэд Гаалийн ерөнхий газраас энэ нүүрсний хэргийг удаа дараа илрүүлж, энэ тухай мэдэгдэл гаргаж, хуулийн байгууллага руу шилжүүлж байхад нуун дарагдуулсан байна.

        -Түр хорооны гишүүдийн зүгээс шаардлага тавьж байна уу?

    -Түр хорооны зүгээс нүүрс хулгайлагдсан нь тодорхой, материал тодорхой байна. Тиймээс хөндлөнгийн шинжээч томилж, хугацаатай үүрэг өгсөн. Тэдний дүгнэлт ирнэ. Шинжээчид хам хэрэгтнүүд битгий байгаасай гэж итгэж байна.  

      -Та 2023 оны төсөв дээр ямар байр суурьтай байгаа вэ?

      -Маш муу төсөв болсон. Тухайн үед би энэ талаар байр сууриа тухай бүрд нь илэрхийлж байсан. Сүүлийн зургаан жил МАН 60 их наяд төгрөгийг үрсэн байна. Үндсэндээ ийм хэмжээний мөнгөөр эрх мэдэлд хүрчихсэн. Оронд нь ард түмэн ажлын байр хүсэж байна. Гэтэл гадаад өр 30 тэрбум ам.доллар болж нэмэгдлээ. Өнөөдөр Монгол улсын бүх хүн 30 сая төгрөгийн өртэй байна. Ард түмэн ийм байдлыг МАН-аас хүсээгүй. Ирэх оны төсөвт тусгасан орлогууд нь мөрөөдлийн жагсаалт байгаад байна. Өнөөдөр нүүрсээ маш хямд борлуулж байгаа. Дээр нь экспортын гарцаа нэмэгдүүлж чадахгүй хилээр 20 сая тонн нүүрс гарч байхад 37 сая тонн нүүрс гаргана гэж байна.

      Мөн дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ савлагаатай байгаа үед хэт өөдрөг орлого төсөвлөсөн. Ийм өөдрөгөөр орлогоо төсөөлөөд төсөөлсөн хэмжээнд ирэхгүй бол төсөвт тодотгол хийнэ.

       Ингэж л ард түмнээ хуурч байна. Дээр нь төсвийн алдагдлаа бууруулж байна гэж байгаа юм. Тодруулбал, 1.5 их наяд төгрөгөөр бууруулсан. Гэтэл энэ бол ард түмэнд үүрүүлэх нэргүй татвар. Төсвийн алдагдлаар бид ирээдүйгээсээ хулгай хийж байна. Би энэ асуудлуудыг байнга хэлж байсан ч, эрх баригч намынхан тоогоогүй. Би одоо ч энэ байр сууриндаа байгаа. Төсвийн төслийг батлахад би оролцоогүй. МАН олонхоороо баталсан.

           -Та АН-ын бүлэгт байгаа юу?

-Байгаа. Бүлгийн үйл ажиллагаа хэвийн явж байна. Би Ардчилсан намд яагаад орсноо хэлье. Би энэ намын хүчээр Их хуралд ороогүй. Би МАХН-ын Их хуралд гарч ирсэн. Эрдэнэтчүүд эрх баригч нарын өмнө сөрөг хүчин байгаарай гэж намайг сонгосон. Би дахиад ганцаардсан чоно шиг байснаас, гудамжинд үсэрсэн Ардчилсан намыг сонгосон нь дээр. Эрх баригч намынхан АН-аар тоглож, төрийн бүртгэлийн байгууллагаар дамжуулж, хууль хүчний байгууллагыг ашиглаж энэ намыг хувааж байна. 2024 онд МАН-ыг сөрөг хүчнээ хувааж, "хутгалж” байгаад ирлээ гэж ард түмэн лав хүлээж авахгүй байх. Энэ бол нүдний булай. Ёс зүйгүй, увайгүй байна гэж хүлээж авна. Харин ард түмэнд амласан амлалтдаа хүрсэн үү гэж асууна.

     -Ярилцсанд баярлалаа.

https://ergelt.mn/news/41/single/27786
С.ГАНБААТАР: Нүүрсний хулгай бол үе үеийн эрх баригчдын мөнгөний гахай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани