Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Самрын сүлжээнд “самруулж” буй Монголын эдийн засаг-2

Самрын сүлжээнд “самруулж” буй Монголын эдийн засаг-2

 

Монгол Улс дэлхийн хушны самрын идээний 30 хувийг нийлүүлдэг. Гэсэн атлаа самрын идээний экспортоос татвар татаасаа ч авч чаддаггүй. Энэ бизнес далд хэлбэрээр үргэлжилсээр байгаа юм.
 
Уг нь хушны самартай холбоотой хууль эрх зүйн орчин манайд хангалттай байдаг. Тэр дагуу төрийн байгууллагууд ажиллаж чадвал Монгол Улсын төсөв санхүүд дориухан нэмэр тусаа өгөх ёстой. Албан ёсоор өнгөрсөн 2021 онд 568 иргэн, 25 компани хушны самар түүж, цайруулсан. Харин 13 компани боловсруулж, 27 компани экспортолсон гэсэн мэдээлэл байгаа юм.
 
Самрын бэлтгэх, боловсруулах шатанд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зөвшөөрөл олгоход 300 мянга, сунгахад 150 мянган төгрөгийн төлбөр авдаг. Ойн тухай хуулиар самар ашиглах эрхийг бичгийг байгалийн нөөц ашигласны төлбөр төлсөн эсэхийг үндэслэж тухайн нутаг дэвсгэрийн ойн анги, байгаль хамгаалагч нь өгдөг. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар төлбөрийн Байгаль орчны сайд тогтооно. Хамгийн сүүлд 2022 оны наймдугаар сарын 9-нд Байгаль орчны сайдын тушаалаар уг төлбөрийг кг тутамд 1400 төгрөгөөр тогтоосон.
 
Экспортлох шатанд нь Засгийн газрын 215 оны 410, 485 дугаар тогтоолын дагуу лиценз авах ёстой. Энэхүү самар экспортлох лицензийг гурван жилээр олгодог. Экспортлох хэмжээгээр нь Байгаль орчны яамнаас гэрчилгээ өгнө. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар Ховор ургамал, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлоход хуурай жингийн кг тутамд 3000 төгрөг авдаг.
 
Мөн МҮХАҮТ-ын 2006 оны 52А тушаалаар баталсан журмаар экспортын барааны гарал үүслийн гэрчилгээг өгдөг. Нөгөөх самрын сүлжээ энэ мэтийн хураамжийг бол ёс төдий төлдөг байгаа юм. Учир нь хилээр гарахдаа хэмжээ нь мэдэгдэх учраас түүнтэйээ дүйцүүлэхгүй бол болохгүй. Гэвч самар бэлтгэх, ашиглах, түүнд хяналт тавихтай холбоотой дүрэм журмуудыг зөрчиж, дээрх төлбөр хураамжаас зайлсхийсэн явдал цөөнгүй гардаг. Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Архангай аймгийн Цэнхэр, Ихтамир, Тариат сумдад самар түүж бэлтгэх, ашиглалтад төр, олон нийтийн байгууллагуудын хамтарсан хяналт, шалгалтаар ноцтой зөрчлүүд илэрчээ.
 
Уг нь Архангай аймгийн Цэнхэр сумаас 196.5 тн, Ихтамир сумаас 239.2 тн, Тариат сумаас 217.4 тн самар бэлтгэж, ашиглах зөвшөөрлийг Байгаль орчны сайдын 2022 оны А/372 дугаар тушаалаар олгожээ. Дээрх сумдаас "Цэц манхан”, "Мотума”, "Өнгөт тэнгэр”, "Чиүшин фүүд”, "Нэмүүн тайга”, "АСНЕФ”, "Буман боргоцой”, "Идэр чандмань”, "Өлзийт тал далай”, "Номин гал”, "Арвин ачит”, "Эс эйч би си”, "Түмэн хурын хишиг”, "Цул хангайн дэрс” зэрэг компаниуд самар бэлтгэжээ.
 
Цэнхэр, Ихтамир, Тариат сумын дарга нар дээрх компаниудтай "Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ыг зөрчиж, самар бэлтгэх дээд хэмжээний зориулалтыг өөрчилж гэрээ байгуулсан. Ийм зөрчлийн дагуу Цэнхэр суманд 62.4 тн, Ихтамир суманд 50.5 тн, Тариат суманд 64.7 тн хуш модны самрыг бэлтгэж ашиглуулсан байгаа юм. Түүнчлэн тэр компаниуд самрыг өөрсдийн ажилчдаар түүж бэлтгүүлээгүй байна. Бас самрыг түүж бэлтгэхдээ байгаль орчинд халтай арга технологийг ашигласны улмаас хуш модонд механик гэмтэл учруулжээ. Үүнээс гадна самар бэлтгэсэн талбайг актаар хүлээн авч дүгнээгүй зэрэг ноцтой зөрчлүүд нийтлэг илэрсэн байна. Энэ зөрчил ил болсны дараа Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ цахим сүлжээгээр "Мянга, мянган тн самар гаргадаг хэрнээ татвар төлдөггүй. Нэг ч ажилтангүй компаниудын зөвшөөрлийг цуцлахыг Ойн газарт үүрэг болголоо” гэж мэдэгдсэн. Энэ тушаал хэрэгжсэн эсэх нь одоогоор тодорхой мэдээлэл алга. Одоогоор сайд ч чимээгүй, Ойн газар ч таг чиг байна. Ер нь бол Б.Бат-Эрдэнэ сайдын хэлдэг үнэн. Самрын сүлжээний гар хөл болдог хэдэн компани самрын мянга мянган тн-оор гаргадаг. Үнэн. Нэг ч ажилчингүй. Энэ үнэн. Ямар ч татвар төлдөгггүй. Баталгаатай үнэн.
 
2021 онд самрын идээ экспортолсон 27 компанийг харъя л даа. Эдгээрийн ес нь нэг ч ажилчингүй байна. Эндээс их хачин юм харагдана. Нэг ч ажилчингүй "Тайхарын цуурай” компани 1043.6 тн, "Топ магнат” компани 320 тн, "Арвин боргоцой” компани 295 тн, "АСНЕФ” компани 275.3 тн, "Монтэар жим” компани 257 тн, "Шилмэл хүнс” 240 тн, "Тэнүүн экологи дэвшил”компани 235.2 тн, "Эс эйч би си” компани 203 тн, "Хулангийн хурд трейд” 122.3 тн-ыг экспортолсон байгаа юм.
 
Бас 1347 тн-ыг экспортолсон "Дархансэлэнгэ говь” компани тавхан, 516.3 тн-ыг экспортолсон "Хонин усны хишиг” компани зургаахан, 484.8 тны-г экспортолсон "Бэржинхангай” компани, 85 тн-ыг экспортолсон "Мофко групп” компани тус бүр ганцхан ажилчинтай байх жишээтэй. Ингэхээр Монгол Улсад төлөх ямар ямар татвараас бултаж байгаа нь тодорхой юм. Тэгэхээр бүгдээрээ нэг "тоо” бодох ёстой болж байгаа юм. Бодох ч гэж "хайх” хэрэгтэй боллоо. Бидний өмнөх дугаараараа "2021 онд дэлхийн зах зээл дээр нэг кг самрын үнэ 27 ам.доллар байхад нэр бүхий компаниуд дунджаар 6.5 ам.доллараар Хятад руу гаргасан” гэх мэдээллийг хүргэсэн. Дэлхийн үнэ 27 ам.доллар байхад манай 6.5 ам.доллараар зараад байгаагийн зөрүү 20-оос доошгүй ам.доллар хаашаа орчихсон бэ. Үүнийг яагаад асууж байна вэ 2021 онд самрын идээ экспортолсон компаниудын зарим нь 13-21.1 ам.доллараар экспортолсон байгаа юм. Тухайлбал, "Грийнпинус” компани өнгөрсөн оны 1-10 дугаар сарын хооронд 178.1 тн-ыг 12-21.1 ам.доллараар гаргажээ. За яахав, бизнесийн ашиг ганзаганы үе шиг хэд нугарч, өм цөм ирэхгүй. Тэр ойлгомжтой. Тэр утгаараа дэлхийн зах зээл дээр 27 ам.доллар байхад "Грийнпинус” шиг 12-21.1 ам.долларын үнээр экспортлох нь эрүүл бизнес юм. Тэгвэл 6.5-аар гаргадаг нөхдийн дундаас нь алга болгосон 20 орчим ам.доллар хаана шингэдэг юм бэ.
 
Авлигад зарцуулагддаг гэж л харагдана. Дээр дурдсан даа, Архангайн гурван сумын дарга нар нэр бүхий компаниудтай журам зөрчиж, зориулалтыг өөрчилж гэрээ байгуулсан. Тэр компаниуд нь самрыг өөрсдийн ажилчдаар түүж бэлтгүүлээгүй. Самрыг түүж бэлтгэхдээ байгаль орчинд халтай арга технологийг ашигласны улмаас хуш модонд механик гэмтэл учруулсан.
 
Энэ бол самрын сүлжээний үйл ажиллагааны хамгийн жижигхэн жишээ юм. Ямартай ч энэ ноцтой зөрчил Б.Бат-Эрдэнэ сайдын анхааралд орсон байна. Харин татвар, гааль, мэргэжлийн хяналтын байгуулагууд, бас МҮХАҮТ яаж ажиллавал зохистой юм бэ. Гаалийн тариф нь ийм бодит бусаар тогтоогдчихдог. Өөрөөр хэлбэл, экспортын үнийн дүн нь 6.5 ам.доллар гэхээр гааль түүнээс нь л татвараа авна. Гэтэл зөвхөн 2021 оны мэдээллээс харахад компаниудын тайлагнасан гаалийн үнэ харилцан адилгүй байна. Олонхынх нь дунджаар 6.5 ам.доллар болж байгаа бол цөөхөн компани 10-аас дээш 21.1 ам.доллараар худалдаалсан байгаа юм. Энэ хэт зөрүүтэй байдалд гаалийн байгууллага, ГЕГ-ын дарга Б.Асралт хяналт шалгалт, дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Тодруулахад, самрын идээ экспортолдог компаниуд гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар бүрдүүлж, их хэмжээний самрын идээг хилээр гаргаж байх магадлал өндөр байна.
 
Татварын байгууллага ч үүргээ биелүүлэхэд ажил үүрэг хийгээд хууль эрх зүйн талаас саад болж буй зүйл алга. Харин тус татварын байгууллагын илтэд санаачилгатай үйл ажиллагаа дутмаг байгаагаас, хамгийн гол нь самрын идээг экспортод гаргахдаа хуулийн дагуу татвар төлж, орлогын болон нийгмийн даатгалын татвар шимтгэлээ тогтмол төлдөг хэдэн компани нөгөөх сүлжээний хөлд үрэгдээд дуусахад ойртжээ.
 
Өөрөөр хэлбэл, дунджаар 6.5-хан ам.доллараар экспортолдог атлаа самрыг бэлтгэх, боловсруулах шатанд асар их зардал гаргадаг. Шулуухан хэлэхэд, гуравхан хятадын тараасан мөнгөөр эндэх зуучлагчид нь өндөр үнээр шууд худалдаж авдаг байгаа юм. Ингэхээр самрын бизнесийг шударгаар эрхэлдэг компаниуд нь сөхрөхдөө тулдаг байна. Тиймээс ТЕГ-ын дарга Б.Заяабал болон алба хаагчид нь бас л хяналт шалгалтыг зохион байгуулж, тогтмолжуулж, чанаржуулж, самар экспортлогч компаниудаа "ус тос”-оор нь ялгах шаардлага үүсчээ.
 
 
 Үргэлжлэл бий...
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Самрын сүлжээнд “самруулж” буй Монголын эдийн засаг-2
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани