Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Олигархиудаас газраа, баялгаа төр хамгаалах хэрэгтэй

Энэ долоо хоногт УИХ-аар Газрын тосны тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тухай хуулийн төслүүд хэлэлцэгдэнэ. Уг   хуулийн төсөл дээр УИХ дахь бие даагчид ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

6

Аж ахуйн нэгжид газрыг өмчилж болохгүй

УИХ-ын гишүүн Ц.Болорчулуун:

-Газар бол аливаа улс орны тусгаар тогтнол, оршин тогтнох үндэс. Тийм ч учраас газраас үүдэж, дайн дажин ч дэгдэж байсан түүхтэй. Газрын тухай хуулийг ард нийтээс санал асуулга авч, олон талаас нь нухацтай хэлэлцэх ёстой. 1206 онд төрт улс байгуулагдсанаас хойш олон зуун жилийн турш газрыг дундаа аишгалж ирсэн. Хаад ноёдын өмчлөлийн газар гэж түүхэнд байгаагүй. Харин 2002 онд Газрын тухай хууль гарсан. Иргэн бүрт газар өмчлүүлэх энэ хуулийн хэрэгжилт 10 гаруйхан хувьтай байгаа. Дахиж газар өмчлүүлэхгүй шүү, амжиж газраа аваарай гэсээр байхад  ийм бага хувьтай байгаа нь Газар өмчлөлийн хууль Монголын хөрсөн дээр хэр бууж байгааг харуулж байгаа юм. Монгол Улс бол 156 сая га газар нутагтай, нэг хүнд ногдох талбайгаараа дэлхийд тэргүүлдэг. Хилийнхээ тойрог бүслүүрээр 8200 км өргөн уудам нутагтай. Шинэчлэлийн Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай хуульд хэд хэдэн тусгүй заалт байгаа. Тухайлбал, Аж ахуйн зориулалтаар газрыг өмчлүүлж болно гэсэн. Нийслэл, аймгийн төвүүдэд эрх мэдэлд ойр хүмүүсийн авсан томоохон хэмжээтэй газрууд хувьчлагдана гэсэн үг. Ингэж болохгүй. Үеийн үед олон нийтээрээ эзэмшиж ирсэн газрыг тэгш бус хуваарилах үндэс болно. Иргэдийн 80 гаруй хувь нь 0,07 га газраа авч чадахгүй байна.

6

Түүнээс гадна Газрын бирж гэж байгуулагдана. Төр болон хувийн хэвшлийн түншлэлээр байгуулж болно гэсэн. Иргэдийн 0,07 га газрыг гэрээний үндсэн дээр дуудлага худалдаагаар борлуулна. Мөн төрийн өмчийн газрыг ашиглуулах, эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулна. Төрийн өмчийн газрын хувьцааг худалдана. Бид 1991 онд Хөрөнгийн бирж байгуулсан. Өнөөдөр Хөрөнгийн бирж үйл аижллагаагаа явуулж чадахгүй байна. Тиймээс Газрын бирж өнөөдөр монголд шаардлагагүй. Буруу, зөв аргаар баяжсан олигархиуд Газрын биржээр дамжуулан бүх газрыг авахыг санаархана. Энэ цаг үед газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрийдлээр газрыг тэгш бус хуваарилах нь зохисгүй. Эзэмшлээр ч гэсэн дээрх үл хөдлөх хөрөнгийг нь барьцаалаад банк зээл олгож байгаа. Заавал өмчилсний хойно үнэ цэнэтэй болно гэсэн асуудал байхгүй. Монгол бол газар өмчлөлийн асуудлаар үнэхээр онцлогтой улс. Иймд бие даагчид Газрын тухай хууль, түүний дотор дуудлагаар худалдахын эсрэг байр суурьтай байгаа.

6

Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай зэрэг чухал хуулиудын шинэчилсэн найруулга орж ирнэ. Эдгээр нь өмнөхөөсөө дордуулсан байдалтай байна. Уул уурхайн салбарт төрийн эзэмшлийг үгүй хийнэ гэж байна. Энэ нь гадныхан манай баялагт эзэн суух нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Ер нь хөгжиж буй орны байгалийн баялагтай холбоотой хуульд гадныхны нөлөө дэндүү их байдаг. Үүнийг Латин америкийн ихэнх орон, африкын зарим орнууд баялгаа цөлмүүлсэн жишээнүүд баталж байна. Гадны хөрөнгө оруулагчдыг үргээж болохгүй гэх мэт шалтгаанаар баялагтай холбоотой хуулиудыг сул гаргах гэж байна.

6

Хайгуулын лицензийг  нээхийг дэмжихгүй

7

Төсвийн  хорооны дарга Ц.Даваасүрэн:

- Энэ долоо хоногт Газрын тухай, Ашигт малтмалын тухай хуулиудаас гадна үнэ цэнтэй ААН-үүдийн хувьчлалын асуудал анхаарал татаж байна.

6

Ашигт малтмалын тухай хууль дээр бид хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой. Стратегийн орд төрийн мэдэлд байж, ашигт малтмал ард түмний мэдэлд гэсэн үндсэн хуулийн заалт хангагдана. Хувь хүнд очих тохиолдолд энэ нь боломжгүй болж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд хийсэн үнэ цэнэтэй ААН-үүдийн хувьчлалыг харахад, хувьчлагдсаны дараа улсад төлж байгаа татвар нь өмнө төлж байснаасаа буурсан байдаг. Үнэ цэнэтэй ААН-үүд хувь хүнд очсоноор, нэгдүгээрт, шейхүүд бий болно, яг л арабын Эмират шиг. Улс орно таваас дээш жил тэжээх баялаг бүхий ордыг ганцхан гэр бүл авах тухай ярьж байна. Хоёрдугаарт, гадныханд худалдчихна. Өнөөдөр "Эрдэнэт” үйлдвэр төрийн мэдэлд байгаа тулдаа харийнхны мэдэлд очихгүй байгаа юм. Гэтэл Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлого болон Ашигт малтмалын тухай хуульд төр уул уурхайн салбарын үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн заалт оруулж ирж байна. Айлаар бол аавыгаа мөнгөний эрх мэдэлгүй, хувцасгүй болгож байгаатай адил. Бидний эдийн засагт нөлөөлөх том ордуудыг хувь хүнд өгөх, хувь хүнээр дамжуулан гадныханд алдах ийм л нөхцөлийг бүрдүүлж байна. Стратегийн орд бол манайх шиг цөөн хүн амтай улсад зайлшгүй байх ёстой. 2.9 сая хүн ам гэдэг бол нэг тосгоны хүн ам гэсэн үг. Хэрвээ бид үр ашигтай гэрээ хийж чадах юм бол хэдхэн ордоороо хангалттай тэжээчихнэ. Чили, Норвеги, Ботсвани сайн жишээг бид харах ёстой. Ботсванид хүртэл алмазын том ордын 50 хувь нь төрийн мэдэлд байдаг. Тэд баялгаа үнэлдэг. Бидний баялаг 50 хувь, та нар үйлдвэрээ байгуул, 50 хувь гэдэг. Гэтэл бид баялгаа гаргасан хэрнээ үйлдвэрийнх нь хувиас зээлээр худалдаж авдаг. Ийм тэнэг алхам хийдэг төр дэлхийд маш цөөхөн байгаа. Тэгэхээр өнөөдөр оруулж ирж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ордыг байхгүй болгох гэж байна. Ард түмэн баялгаас хувь хүртдэг тогтолцоог байхгүй болгох гэж байна. Хоёрдугаарт, хайгуулыг нээх гэж байна. Гуя дагуулж хүзүү гэдэг шиг хямралыг далимдуулж хайгуулыг нээх гэж байна. Энэ бол байж болохгүй зүйл. Өнөөдөр байгаа хайгуулын лиценз бидэнд хэдэн зуун жил хүрэхээр хангалттай. Юугаар дутсан гэсэндээ газраа сэглээд, харийнханд лицензээ алдаад байгаа юм бэ. Жишээлбэл, Хөвсгөлийн Монгойн голын нүүрсний уурхайн лиценз "Хурхтай орд” хэмээх Монголын компанид байсан. Гэтэл энэ компаниа Австралийн компанид зарчихсан байгаа юм. Өнөөдөр австраличууд энэ компанийг 100 хувь эзэмшдэг гэж олон улсад зарлаж байна. Тэгэхээр бусад лицензүүд хэний гарт байна вэ гэдэг нь эргэлзээтэй асуудал болж байгаа юм. Тиймээс бид хайгуулын лицензийг нээнэ гэдгийг дэмжихгүй байгаа юм. Тэд олон улсын санхүүгийн зах зээл дээр бидний баялгийг барьцаалан мөнгө босгож байхад бид тэднээс юу ч олж хүртэхгүй.  Энэ бол гутамшиг.

5

Газрын тухай хуулиар газрыг хувьчилна л гэнэ. Сүүлийн хорин жилийн хугацаанд бид нэг хэсгийгээ мөнгөтэй болгоод, тэдэнд төрөө алдчихсан.  Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд татвараа нуун дарагдуулсан байдлыг нэг удаа өршөөх тухай оруулж байгаа. Үүнийг эсэргүүцэж байна. УИХ-аар хэлэлцэхээр энэ асуудалд бие даагчид байр сууриа илэрхийлэх болно.

5

Н.Энх

http://www.shuud.mn/?p=366000

Олигархиудаас газраа, баялгаа төр хамгаалах хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

2026 оны 05 сарын 06, 12 цаг 21 минут
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани