Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АТГ-аар “зарлуулсан” УИХ-ын гишүүдийн БАЙР СУУРЬ

АТГ-аар “зарлуулсан” УИХ-ын гишүүдийн БАЙР СУУРЬ

 

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа 17 хүний нэрийг зарласан. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс тэдний байр суурийг тодруулан  хүргэж байна. 
1.    УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Б.Баттөмөр "Надад нүүрстэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Хэрэв тийм асуудал байдаг бол би УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, хариуцлага хүлээхэд бэлэн байна. Миний хувь эзэмшдэг "Тэс петролиум” шатахууны компани маань ч төрд 1 литр ч шатахуун нийлүүлж үзээгүй. Өмнөговьд байдаг хувийн уурхайнууд манай ШТС-аас шатахуун авдаг болохоор ингэж холбож байгаа юм болов уу гэж ч гайхаж байна.  АТГ-аас намайг дуудсан, мэдүүлэг авсан ямар ч асуудал байхгүй” гэв. 
2.    УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ц.Сэргэлэн "Надад нүүрстэй холбоотой ямар ч бизнес байхгүй. Нэг ширхэг тээврийн машин ч байхгүй. ХХЕГ-ын даргаар ажиллаж байхад маань УИХ-ын гишүүн, Өмнөговь аймгаас сонгогдсон Энхболд гишүүн нүүрсний асуудал хөндөж, тухайн үед хил нэвтэрсэн нүүрс тээврийн машинуудын мэдээллийг гаргуулж авч байсан. Түүнтэй холбоотой юм болов уу гэж ч гайхаж байна. ХХЕГ нидэр дээрээ нүүрсний экспорттой ямар ч холбоогүй байдаг юм шүү дээ. АТГ-аас надтай нэг удаа ч холбогдоогүй. Ямар учир шалтгаанаар, ямар баримтаар миний нэрийг зарлаж байгаагаа ард түмэнд нээлттэй тайлагна гэдгийг шаардахаар явж байна. Үнэн мөн нь ил болох байх гэж итгэж байна. Өчнөөн хулгай, хуулийн зөрчлийг хэлээд, мэдэгдээд байхад шалгадаггүй хэр нь намайг ийм асуудалд холбож, нэр зарлаж байгааг гайхаж байна” гэлээ. 
3.    УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ш.Раднаасэд "Гэнэт нэг өдөр өөрөө ч мэдэлгүй нүүрсний хэрэг хийсэн гэж нэр зарлагдах юм. Өөр юм олдоогүй юм байх даа. Үнэн худлыг цаг хугацаа дэнслэх биз дээ” гэв. 


4.    УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Н.Наранбаатар  "Миний нэрийг нүүрсний хулгайтай холбогдуулж зарлалаа. Надад нүүрстэй холбогдсон ямар ч бусармаг зүйл байхгүй. Манай нутгийнхан мэднэ. Надаас хууль, хяналтын байгууллага нэг ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Тиймээс би холбогдох байгууллагуудаас тодруулахаар хүсэлт гаргаж байгаа” гэв. 


5.    УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүнээ түдгэлзүүлээд байгаа Ц.Анандбазар нийгмийн сүлжээнд "Сод монгол групп ХХК-ийг 25 жилийн тэртээ үүсгэж байгуулж өдгөө 17 охин компанийн 2500 гаруй ажилтан албан хаагчидтай Монгол Улсын Топ-20 групп компанийн нэг болон өргөжиж МҮХАҮТ-ийн "Топ-100” аж ахуйн нэгжээр жил бүр тогтмол шалгарч ирсэн. УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш "Сод Монгол гурпп” ХХК-ны бизнесийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцохгүй болсон бөгөөд бизнес эрхэлж байх хугацаандаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаагүй, ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй, нүүрсний болон бусад уул уурхайн тээвэрт машин явуулдаггүй цаашид уул уурхайн салбарт аливаа бизнесийн үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Цаашид нэр хүндэд хандсан худал гүтгэлэг, буруу ташаа мэдээлэл санаатайгаар тараавал хуулийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэх болно” гэжээ. 

5.    Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тухайд одоогоор Улаанбаатарт байхгүй бөгөөд түүнийг АТГ-аас дуудсан, мэдүүлэг авсан зүйл байхгүйг ойрын эх сурвалж мэдээллээ. 

6. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд цахим хуудаснаа "Нүүрсний хулгайчаар зарлагдлаа. Дуудахаа болиод ингээд яллачихдаг болсон юм байх даа? Яг юунд буруутгаж байгаа юм бол? хэмээжээ. 

7. УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ "Миний бие өнөөдөр төдийгүй өнгөрсөн хугацаанд ямар нэг асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье" хэмээн цахим сүлжээнд мэдээлэл нийтэлжээ. 

8. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир "Заа нүүрсчин болоод орхилоо. Өнөөдөр өрнөж байгаа энэ улстөрийн тэмцэлд нь миний нэр их хэрэг болоод байгаа юм байлгүй дээ.

Миний бие Олимпын хорооны урилгаар Катар улсад болж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дуустал уригдан ирсэн. Уг урилгыг талархан хүлээн авч очсон хэдий ч улс оронд үүссэн асуудлаас үүдэн хуваарьт ажил, зарим арга хэмжээг цуцлахаас өөр аргагүй байдалд орж байна.

Монгол орны эдийн засагт өгөөжөө өгч, иргэдийн ахуй амьдралыг сайжруулахад зарцуулагдах учиртай баялаг цөөн хэдэн хүмүүсийн гараар орж, өнөөдрийн нөхцөл байдал үүссэнд бусдын адил сэтгэл зовниж, энэ хэрэгт оролцоотой хүмүүс нийтэд ил болж, зохих ёсны шийтгэл хүлээх ёстой гэсэн иргэдийн шаардлагатай 100 хувь санал нийлж байна. Энэ хэргийг нээлттэй, ил тод, иргэдийн хатуу хяналт дор шалган шийдвэрлэх ёстой.

Миний бие өнөөг хүртэл нүүрсний салбартай холбоотой ажил эрхэлж байгаагүй тул өөрт холбоотой мэдээлэлд эмзэглэж байгаа ч шаардлагатай гэвэл хууль хүчний байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлье ээ. Намайг ажиллаж байсан өнгөрсөн хугацаанд бүх зүйлийн өмнө ганцаардаж байсан Ерөнхийлөгчийн Тамгын даргаар 1 жил 3 сар ажиллахдаа гадаад байтугай дотооддоо явахад УОК-оос зөвшөөрөл авдаг, ордны зүүн жигүүрийн гурван давхрын коридор битүү "хяналттай” байсан үе шүү...

Гагцхүү энэ нүүрсний гэх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийн тулд иргэдийн оролцоог ханган, мөрдөн шалгах ажиллагааг нээлттэй явуулах нь нүүрсний гэх хэргээр хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй байх, буруутай этгээдэд ял завших боломж олгохгүй байх тул бүх шатандаа ил тод байхыг уриалж байна.

Нүүрсний гэх хэрэг удахгүй эцэслэн шийдэгдэж, үүнтэй зэрэгцэн дахин хулгай нүүрлэдэггүй, хулгайлах боломж ч олгодоггүй тогтолцоо болон системийн өөрчлөлт, хяналт бүрэлдэн тогтоно гэдэгт итгэлтэй байна. Бас юунд яаж холбогдож байгаагаа ч бас мэдмээр байна.
Нүүрс түлж үзсэнээс нүүрс тээвэрлэж явсангүй ээ" гэжээ. 

9. 

АТГ-аас эдгээр 17 хүний нэр, албан тушаалыг зарлахдаа "нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон гэдгийг баримтад үндэслэн ийнхүү нэрсийг нь зарлаж байна. Эдгээр хүмүүсийг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд шаардлагатай хүмүүст хилийн хориг тавьсан. Шалгалтын ажиллагаа заавал мэдүүлэг авснаар эхлэх албагүй бөгөөд дансанд, бичиг баримтанд үзлэг хийж, баримт олж тогтоон, хөдөлшгүй тохиолдолд ийнхүү нэрсийг нь зарлаж байгаа. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн, эсэх эцсийн шийдвэрийг шүүх шийднэ” гэсэн юм. Өнөөдрийн байдлаар АТГ-аас нүүрсний хулгайн холбогдолтой 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 47 объектод нэгжлэг хийсэн гэлээ. Мөн 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хориод байгаагаа мэдэгдэв. 

https://tsahiur.mn/n/s/12339
АТГ-аар “зарлуулсан” УИХ-ын гишүүдийн БАЙР СУУРЬ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани