Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

А.Батпүрэв: ТӨҮГ гэсэн статусыг болих хэрэгтэй

А.Батпүрэв: ТӨҮГ гэсэн статусыг болих хэрэгтэй

 

Монгол Улсын Төрийн өмчит уул уурхайн компаниудын өрийн бодлогын талаар судлаач А.Батпүрэвтэй ярилцлаа. 
 
-Та олон улсын байгууллагатай хамтарч төрийн өмчит уул уурхайн компаниудын өрийн бодлогын талаар сонирхолтой судалгаа хийсэн байсан. Бодлого талаасаа ямар үр дүн гарсан бэ?  
 
-Бидний хувьд уул уурхайн компаниудын өр төлбөр, засаглалын асуудлаар олон жил ажилласан туршлагатай гадны судлаачтай хамтарсан. Судалгааны үр дүнг олон улсын жишигтэй харьцуулах замаар дүгнэлтүүдээ гаргалаа. Тоон шинжилгээг 2019-2021 оны жилийн эцсийн олон нийтэд ил болгосон санхүүгийн тайлангуудад хийсэн. Агуулгын хувьд эдгээр асуудал улам ужгирч ил гарч байна. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн компаниудын өр төлбөрийн удирдлага  замбараагүй явж ирснээс өнөөдрийн нүүрсний хулгай зэрэг асуудал үүссэн. 
 
Тайлан дээрээ зээл аваагүй, өр багатай, хэдэн жилийн хугацаатай бонд гаргасан гэдэг ч албан ёсны тодорхойлолтоор өр төлбөр гэдэг зөвхөн зээл биш юм.  Бусдын өмнө хүлээж байгаа санхүүгийн аливаа үүрэг хариуцлагыг хэлдэг. Тэр дотроо урьдчилж авсан орлого буюу оффтейк гэрээ хүртэл өрөнд ордог. Тэгэхээр маш их хэмжээний бараа бүтээгдэхүүнээ урьдчилж борлуулах байдлаар орлого бичээд түүнийхээ санхүүжилтээс урьдчилгаа авч олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нь ил тод биш, хяналтгүй явж ирсэн.
 
Эсвэл улс төрийн шийдвэрээс хамаарч ирсэн нь төрийн өмчит уул уурхайн компаниудын өнөөгийн ил болоод байгаа янз бүрийн асуудлын гол шалтгааны нэг.  Бид "Эрдэнэс Тавантолгой”, Эрдэнэт, Монголросцветмет, Багануур, Шивээ-Овоо, "Эрдэнэс Монгол”, Эрдэнэс силвер ресурс, Мон Атом, Эрдэнэс Оюутолгой гэхчлэн 10 компанийг сонгож судалгаа хийлээ. 2019-2021 оны хооронд эдгээр компаниудын өр төлбөр бараг дөрөв дахин нэмэгдсэн байдаг. Өнгөрсөн оны эцсээр 6.3 их наяд төгрөгийн өр төлбөр байгаагаас 90 гаруй хувь нь "Эрдэнэс Тавантолгой” болон Эрдэнэс Монгол компанийнх байх жишээтэй. Тэдгээр өр төлбөр дунд мөнгийг нь урьдчилаад авчихсан тохиолдол бий. Хил гаалийн асуудал арай дээрдэж ачилт нь сайжирч экспортод гараад байгаа мөртлөө мөнгө орж ирэхгүй байгаа нь урьдчилгааг нь авчихсан төлбөрөө төлөөд байгаад гол асуудал байгаа юм. 
 
Төрийн өмчит компаниудын өр яагаад олон нийтэд хамаатай, чухал юм бэ гэвэл нэг талаас Засгийн газар батлан даасан байх юм бол тухайн компани төлбөрийн чадамжгүй боллоо гэхэд өмнөөс нь төр өрийг нь төлнө. Засгийн газар батлан даагаагүй ч төрийн өмчит компаниудын өр төлбөрийн байдал хүндрээд эхлэх юм бол улсад орох орлого тасарна.
 
Өөрөөр хэлбэл, төсвийн төлөвлөсөн орлого тасрах эрсдэлтэй. Урт хугацаанд нь аваад үзвэл төрийн өмчит уул уурхайн компани гэдэг юу вэ гэвэл нийтийн баялаг буюу стратегийн орд шүү дээ. Стратегийн биш байсан ч шавхагддаг нөөц, дээр нь бүх ард түмний өмч учраас санхүүгийн удирдлага нь хариуцлагатай, хяналттай, ил тод байх учиртай. Гэтэл өнөөдөр удирдлагыг нь хэрэгжүүлж байгаа хэдэн хүн дураараа дургиж их хэмжээний өр төлбөр тавиад байх юм бол олон түмэнд ноогдох ёстой баялгийн шим багасна, эсвэл бүр үгүй болдог. 
 
-Хэн хяналт тавих ёстой юм бэ. Их хэмжээний өр, зээл тавилаа гэхэд компанийн удирдлагын түвшинд, цаашлаад хэн гарын үсэг зурж зөвшөөрдөг вэ. Эргээд хариуцлага хүлээх хүмүүс нь ч тодорхой биз дээ? 
 
-Засгийн газар хяналт тавих ёстой. Эсвэл компанийн түвшинд ТУЗ хянах ёстой. Гэтэл аль аль нь хангалттай, үр ашигтай байж чадаагүйгээс өнөөдөр ийм их өр үүсч байна. Компанийн хуулиар их хэмжээний хэлцэл хийх юм бол Гүйцэтгэл захирал, ТУЗ-өөс зөвшөөрөл авах ёстой. ТУЗ-гүй бол Засгийн газраас чиглэл авах байх. Хууль ойлгомжгүй. Нийтлэг байдлаараа төрийн өмчит компаниуд урт хугацааны зээл авах юм бол Засгийн газарт мэдэгдэж зөвшөөрөл авна гэсэн зохицуулалт бий. Урт хугацааны зээл гэдэгт урьдчилж авсан орлого, гэрээнүүд орно. Эдгээр нь өр төлбөр үүсгээд байгаа ч зээлийн ангилалд орохгүй, зөвшөөрлөөс гадуур явчихаж байна.
 
Нэгдүгээрт, зайлшгүй төрийн зохицуулалт, хоёрдугаарт, олон нийтийн хяналт хэрэгтэй. Энэ хяналт зохицуулалтыг компани, Засгийн газар, УИХ, олон нийтийн түвшинд хэрэгжүүлэх ёстой. Компанийн засаглал төлөвшиж, цэгцэрсэн улс орнуудад бол Засгийн газар тэр бүр оролцоод байдаггүй. Өр, зээлийн харьцаа ийм хэмжээнээс хэтэрч болохгүй зэргээр ерөнхий шаардлагыг тавьж өгөөд компанийнхаа дотоод бүтэц, Удирдах зөвлөл дээрээ сайн ярьж шийддэг. Компанийн засаглал төлөвшсөн орчинд бол ТУЗ-д хангалттай эрх мэдэл болоод хариуцлагыг нь хүлээлгэчихэж байгаа юм. Монголд тийм биш.
 
Төрийн өмчит компанийн ТУЗ дандаа улс төрийн нөлөөтэй болчихоод байгаа. Тэр байтугай гүйцэтгэх удирдлага нь төрөөс томилогдож байна шүү дээ. Судалгаа хийсэн төрийн өмчит арван компанийн долоогийнх нь гүйцэтгэх захирал эрх барьж байгаа МАН-ын хүн гэдгийг олон нийт мэднэ. Төрийн өмчит компаниудад ТУЗ-гүй ч компани бий.
 
Тухайлбал, Монголросцветмет, Эрдэнэт-д ТУЗ байдаггүй. Яагаад гэхээр Төрийн өмчит үйлдвэрийн газар гэсэн статус олгоод ТУЗ-гүйгээр шууд ЗГХЭГ, кабинетаас Ерөнхий захирлыг нь томилж байна. Тэгэхээр компанийн засаглалын тогтолцоо тэнд байхгүй учраас санхүүгийн үйл ажиллагааны хяналт, стратегийг шууд Засгийн газар хэрэгжүүлэх болж байна. Уг нь боломжгүй зүйл. Засгийн газар нь өөрөө төрийн өмчит компаниуддаа дарамт шахалт үзүүлж, янз бүрийн шийдвэр гаргуулах шалтгаан болж байна
-Тэгвэл компанийн засаглалыг илүү тодорхой болгох шаардлагатай гэсэн үг үү. Судалгааны үр дүнгээс ямар гарц шийдэл олж харсан бэ? 
 
-Компанийн засаглалыг тодорхой болгохын тулд Төрийн өмчит үйлдвэрийн газар гэсэн статусыг байхгүй болгох хэрэгтэй. Төр, хувийн аль нь ч бай бүгд ижил гэж тунхагласан бол компани нь төрийн өмчит байна уу, хувийн байна уу ялгаагүй. Компанийнхаа хуулийн дагуу засаглал, хяналт хариуцлагыг нь ижил хэвшүүлж төр аль болох өндөр ашигтай ажиллуулж ноогдол ашгаа авах зохицуулалт хийхгүй бол шаардлагатай үед ТӨҮГ гэж нэрлээд, үгүй бол Бүрэн эрхт төлөөлөгч томилдог Засгийн газрын харьяа аж ахуйн газар болгож болохгүй. Энэ мэт шалтгаанаас болж компанийн түвшинд өрөө удирдаж, оновчтой шийдвэр гаргаж, хяналт тавьж чадахгүй байна. 
Монголд өрийн удирдлагын хууль бий. Засгийн газрын өр хэтэрч болохгүй гэсэн шалгуураар төсөв хэлэлцэхдээ жил бүр ярьдаг. Гэтэл Засгийн газрын өр дотор төрийн өмчит компаниудын өр ороогүй. Засгийн газар батлан даасан тохиолдолд л оруулж тооцно. Засгийн газрын болзошгүй өр төлбөр гэдэг зүйл заавал байх ёстой. Тэрийг нь бүртгэж нийтэд ил болгож, түүн дотор нь төрийн өмчит компаниудын өр орж байх ёстой юм. Үүнийг манай улс орхигдуулсан. 
 
-Компаниуд яагаад их хэмжээний өр тавьж, тэр нь дөрөв дахин нэмэгдээд байна вэ. Өр зээлийн зарцуулалт, тайланг та бүхэн гүнзгий судалсан байх? 
 
-Бизнесийн үйл ажиллагаа явуулахад зээл тавиад хүчин чадлаа өргөтгөж, сайжруулж болно. Энэ тохиолдолд өр тавих, зээл авах, урьдчилж бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэж байгаа бол санхүүгийн үр өгөөж, ашиг бий болно. Гарах зардал, эдийн засгийн үндэслэл ч тодорхой байж шийдвэр гарах ёстой. Гэтэл энэ ажлаа ТУЗ нь хийдэггүй. ТУЗ-ийг даваад Засгийн газар шууд үүрэг даалгавар өгдөг. Өр тавиад энэ төслийг хэрэгжүүл гэдэг ч юм уу. Тэгсэн хэрнээ компанид нь ямар ч ашиггүй. Зарим үед Засгийн газар төсвөөсөө гаргах ёстой нийгмийн шинжтэй зардлууд ч байх жишээтэй. Үүний нэг илрэл нь цар тахлын үед Эрдэнэт үйлдвэрээр айл өрхийн цахилгаан дулааны мөнгийг төлүүллээ шүү дээ. Энэ бол үйлдвэрт байх ёстой зардал биш. Компанидаа ямар ч ашиггүй. Харин Эрдэнэт үйлдвэр ашигтай ажиллаад ноогдол ашгаа Засгийн газарт төлөөд тэр орлогоос дулаан цахилгааны мөнгийг төлбөл асуудалгүй. Үүнтэй адил "Эрдэнэс Тавантолгой” зэрэг бусад төрийн өмчийн компаниудад ч янз бүрийн зардал овоолж, компанийн үндсэн бизнест ямар ч ашиггүй хөрөнгө оруулалт болж байгаа юм. Нефть боловсруулах үйлдвэрийн дамжуулах хоолойг төрийн өмчит компаниар төлүүлнэ гэх зэргээр оффтейк гэрээ байгуулж байна. Эндээс харвал өр, төлбөр үүсэх нэг гол шалтгаан нь Засгийн газар болж байна. 
 
Судалгаа хийсэн 10 компанийн зургаан их наяд төгрөгийн өрийн 1.6 нь зээл гэсэн ангиллаар тайлагнасан. Гэтэл цаана нь 4.8 их наядын өр төлбөрийг хаанаас ямар зориулалтаар авсан нь тодорхойгүй. Үүнтэй уялдаад төрийн өмчит компаниудын тайлангийн чанарын асуудал яригдаж байна. Олон улсын стандарт дүрэм журмын дагуу тайлагнах юм бол өр төлбөр өөр ч байж магадгүй.
 
Тайландаа 4.8 тэрбум төгрөгийн өрийг бусад гэсэн ангилалд оруулж бичсэн байгаа юм. Энэ их хэмжээний мөнгийг ямар нэг тайлбаргүйгээр бусад хэсэгт бичнэ гэдэг тайлагналын чанар ямар байгааг харуулж байгаа хэрэг. Уг нь задалж гаргаж тайлбарлах ёстой. Хоёрдугаарт, шилэн дансны тайландаа дагалдуулж хэдэн төгрөг нь оффтейк гэрээ юм, хүүтэй хүүгүй юу, ам.доллар, төгрөгөөр үү. Цаад харилцагч тал нь хэн бэ гэдгийг нийтэд нь ил болгох ёстой атал дутуу хагас бүрхэг тайлагнаж байна. Үүний нэг шалтгаан нь нууцын зэрэглэлд оруулж гэрээ хийж байгаа явдал юм. Тиймээс Засгийн газар хянаж чадахгүй, ТУЗ-ийн түвшинд хангалттай эрх мэдэл байхгүйгээс төрийн өмчит компаниудыг олон нийтийнх болгох хэрэгтэй. Мэдээлэл нь ил болсны дараа олон нийт хяналт тавьж тэр мөрөөр нь арга хэмжээ авч эхэлж байна. Уг нь анхнаасаа зөв явсан бол Хөгжлийн банк, нүүрсний хэрэг шиг жишээ гарч ирэхгүй. 
 
-Төрийн өмчит компаниудын удирдлагын тогтолцоо олон жил буруу явж ирлээ. Засч сайжруулахын тулд яах ёстой вэ. Үүний тулд хууль журмандаа өөрчлөлт оруулах шаардлагатай юу? 
 
-Асуудал хамгийн нэгдүгээрт тогтолцоондоо байна. Хууль журмаа ч сайжруулж боловсронгуй болгох шаардлагатай. Нэгэнт л компани юм бол, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол хөрөнгө оруулагч нь хувь хүн байна уу, Засгийн газар байна уу гэдгээс үл хамааран ижил дүрэм журмаар явж байж хяналт хариуцлагаа  хэрэгжүүлмээр байна. Гэтэл төрийн өмчийн компани гэхээрээ л төрийн өмчит компани, үйлдвэрийн газар, хязгаарлагдмал хариуцлагатай компани, төрийн өмчийн оролцоотой, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар зэргээр янз бүрийн статустай. Энэ олон статусын цаана ямар ч ойлгомжгүй засаглалын бүтэц зохион байгуулалт явж бүрхэгдээд өөр олон тал гарч байна. Үүнийг цэгцлэх хэрэгтэй.
 
Компанийн дүрэм журам хэлбэр, бүтцэд нь оруулах хууль эрх зүйн талын зохицуулалт байна. Мөн өр, төлбөрийг хэн хянах юм. ТУЗ уу эсвэл Засгийн газрын түвшинд хянах уу гэдгийг ойлгомжтой тодорхой болгож шалгуур хэмжээг нь зааж өгч хууль журмаар зохицуулах хэрэгтэй. Мөн одоо байгаа хууль журмаа хэрэгжүүлэх, чанартай байлгах асуудал бий. 
 
Шилэн дансан дээр орлого үр дүнгийн тайлан, баланс, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлт зэрэг цөөхөн төрлийг ил болгож байгаа. Шилэн данс болон бусад хуулийн одоогийн зохицуулалтаар өр үүсгэх, оффтейк гэрээ байгуулах шийдвэр гаргалаа гэхэд үндэслэл, тооцоолол, хугацаа, үр ашгаа адилхан ил болгох ёстой. Гэтэл энэ хэрэгжихгүй байна. Ерөнхийд нь харвал, төрийн өмчит уул уурхайн компаниудын ашигт ажиллагаа том зургаараа "Эрдэнэс Тавантолгой”, Монголросцветмет, Эрдэнэт зэрэг компаниуд ашигтай ажиллаад бусад нь алдагдалтай явж байна. Ашигтай ажиллаж байгаа компанийг олон улсын ижил салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгж харьцуулбал хөдөлмөрийн хөлс, анхны бүтээгдэхүүний өртөг зардал бага. Харин нийт ашгийн харьцаа өндөр. Тэгснээ үйл ажиллагаа, тэр дундаа удирдлагын зардлын түвшин харьцаа их өндөр байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн шууд үйл ажиллагаатай холбогдохгүйгээр зардал өндөр байна. 
 
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
А.Батпүрэв: ТӨҮГ гэсэн статусыг болих хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 16:43
Боловсруулах салбарын үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөгт хүрчээ

 Боловсруулах салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын ...

Өчигдөр, 12:22
Баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ

 Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт ...

Өчигдөр, 11:10
ЭТТ мэдэгдэл гаргав

 Ойрын өдрүүдэд Эрдэнэс Тавантолгой ХК-г уурхайн ам нөхцөлөөр нүүрс ...

Өчигдөр, 10:52
Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлнэ

 Хятад улс өнгөрсөн жил нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ...

2024 оны 04 сарын 24, 12 цаг 01 минут
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна

Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 56 минут
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ

Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 38 минут
Зэсийн эрэлт ТОГТВОРТОЙ байх төлөвтэй

 Энэ сарын эхний долоо хоногт тонн нь 9000 ам.доллар давсан зэсийн ...

2024 оны 04 сарын 23, 12 цаг 32 минут
Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, ханш нь унаж байна

 Олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт ...

2024 оны 04 сарын 23, 10 цаг 56 минут
Европын байгалийн хийн хамгийн том орд хаагдав

 Холланд өвчин буюу баялгийн хараал төдийгүй экологийн гамшгийн бэлэг ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 48 минут
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний дараа өнгөт металлын үнэ огцом өсөв

 Лондоны металлын биржийн (LME) өнгөт металлын үнэ дөрөвдүгээр сарын ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 10 минут
Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан ч энэ жил экспортын хэмжээ өөрчлөгдөхгүй. Ирэх жилээс хүндэрнэ

 Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 08 минут
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 21 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
Нүүрсний экспорт буурав

 Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
2024 оны 04 сарын 19, 10 цаг 53 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани