Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрүүгийн хуульд одоо хийгдэж буй өөрчлөлт нүүрсний хулгайн хэрэгт нөлөөлөх үү?

 

Өнгөрөгч аравдугаар сард анх эхэлсэн "нүүрсний хулгай”-тай хийх дажин арай гэж нэг байгаа онов бололтой. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ "Нүүрсний компаниуд улсад 40 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэдэг Т.Доржханд гишүүний мэдээлэл үндэслэлгүй. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг санхүүжүүлсэн нүүрсний оптейк гэрээг нууцаас гаргаж, шалгана” гэв.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуулийн 22-р зүйлд өөрчлөлт оруулж, ялын бодлогыг чангатгана. Энэ хуулийг дагуулаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөн өөрчлөлт оруулна. ҮАБЗ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийхэд оролцдог, зөвлөмж чиглэл өгдгийг таслан зогсооно” гэлээ. Эндээс дүгнэвэл, өмнө нь нүүрсний компаниуд, тээвэрлэгчид рүү чиглэж байсан "дайны” галын шугам өөрчлөгдөж, том "хулгайч” нар луугаа чиглэжээ.

Өчигдөр АТГ-аас "хэргийг нь шүүх рүү бооход бэлэн болсон” гэх 17 хүний нэрийг зарласны дотор Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон УИХ-ын долоон гишүүний нэр зарлагдсаны тав нь эрх баригч МАН-ын гишүүд байв. Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "ҮАБЗ-ийн даргын хувьд Ерөнхийлөгч Зөвлөлийн хэлэлцэх асуудлыг оруулж ирдэг. Нүүрсний оптейк гэрээнүүдийг өмнөх Ерөнхийлөгчийн үед ҮАБЗ-өөр хэлэлцсэн. Аюулгүйн зөвлөлийн протоколыг ил болгоно” гэснээс үзвэл Х.Баттулга гэдэг хүн лав оптейк гэрээний асуудлаар "дээлээ нөмрөх” юм шиг байна. Харин нөгөө хоёр хүний хувьд тодорхой зүйл яригдсангүй.

Гэвч иргэд, олон нийтийн хувьд "хулгайч” хэн байхаас үл хамаараад түүнд хүлээлгэх ял, хариуцлага шударга байж чадах уу? гэдэг асуулт хамгийн их анхаарал татаж байгаа. Үүнд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариулт өгсөн юм байна.

Өмнөх жишээ, гашуун туршлага ч бий. 2016-2020 оны парламентын үед ЖДҮХС-гаас хулгайлсан, хамаарал бүхий компаниараа дамжуулан хөнгөлөлттэй зээл авсан, зориулалт бусаар ашигласан 40 гаруй гишүүний нэр зарлагдсанаас дөрөв нь л ял шийтгүүлсэн байдаг юм. Үлдсэн зарим нь одоо ч гэсэн парламент дотор суугаад, шударгын дүр эсгээд явж байгаа. Шүүхээр ял шийтгүүлсэн дөрвөн хүний хоёр нь бүр торгуулийн ялтай. ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийн үйлдсэн "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, улсад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан” гэмт хэрэгт нь шүүхээс "төрийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох" ял оноосон. Гэтэл улсад учруулсан хохирол нь 8,6 тэрбум...

Мөн Б.Ундармаа гишүүнийг "анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн” гэж үзээд нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан. Үүнийг хуулийн хэллэгээр "гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх" гэж нэрлэдэг.

Харамсалтай нь, шүүхийн энэ шийдвэрийн дараа "Албан тушаалын гэмт хэрэг дээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх нь, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн гэдгээр нь ялаас чөлөөлөх, ял хөнгөрүүлэх явдал нь нийгмийн шударга ёсонд нийцэхгүй байна” гэдэг шүүмжлэл сүүлийн хоёр, гурван жил яригдаж байгаа. Иргэдийг маш ихээр бухимдуулдаг сэдэв. Тиймээс Засгийн газар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, энэ төрлийн гэмт хэрэг дээр ялын бодлогыг чангатгана гэдгээ зарлачихлаа. Маргааш гэхэд УИХ-д оруулж ирээд, яаралтай хэлэлцүүлэх юм шиг байна.

Гэвч хуулийн энэ өөрчлөлт нь одоо шалгагдаж байгаа "нүүрсний хулгайн” хэрэгт үйлчлэх үү, үгүй юу гэдэг дээр салбарын мэргэжилтнүүд, хууль хэрэглэж байгаа нөхдийн дунд дахиад ширүүн маргаан үүсэх байх. "Эрүүгийн хууль эргэж үйлчлэхгүй" гэдэг бол олон улсын хэм хэмжээ, тогтсон зарчим, энэ хуулийн гол амин сүнс нь гэж үздэг. Хуульчид ингэж ярьдаг. Хуулийг хүнд зориулж гаргадаггүй юмаа гэсэн санаа.

Уг нь бол хоёр жилийн өмнө, хуулийн хэрэгжилтийг парактикаар шалгагдсаны дараа шууд хуульдаа өөрчлөлт оруулаад явчих боломж нь парламентад байлаа. Тэгсэн бол ийм маргаан дахиж гаргахгүй байж болох байлаа. Гэвч яая гэх вэ, оргүйгээс оройтсон нь дээр гэж үгтэй юм. Манай хуулийн систем, хуулийн байгууллагууд, мөн хууль тогтоогч нар ард иргэдийнхээ өмнө ахиад нэг удаа шалгагдах нь дээ.

Эх сурвалж: baabar.mn Сэмүүн

Эрүүгийн хуульд одоо хийгдэж буй өөрчлөлт нүүрсний хулгайн хэрэгт нөлөөлөх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани