Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрс (I) Хятад яагаад дэлхийн хамгийн том нүүрс импортлогч болсон бэ?

Нүүрс (I) Хятад яагаад дэлхийн хамгийн том нүүрс импортлогч болсон бэ?

 

Монголын нийгэм энэ сард зөвхөн "нүүрс”-ээр амьсгалж байна. Монголын эдийн засаг "нүүрсний экспорт” дээр тогтож, Сүхбаатарын талбайд "Нүүрсний хулгай” гэдэг сэдвээр иргэд жагсч, улс төржилт, хууль хяналтын байгууллагуудын гол сэдэв нь "нүүрс” болж, Улаанбаатар хотын гэр хороолол нүүрсний хүчээр өвлийг давж, нийслэлийн агаарын бохирдол ч бас л нүүрс. 
Тиймээс "нүүрсний” талаар хятад судлалын өнцгөөс тайлбарлахаар хуруугаа хөдөлгөж, хошуугаа нэмэрлэхгүй бол хятадыг судлахын хэрэг юун. 
Мөнөөх нүүрсээ 100 хувь Хятадад экспортолдог мөртлөө Хятад болон Хятадад нүүрс экспортлогч орнуудын нүүрсний тухай сэдвийг судлалгүй орхигдуулах нь наанадаж ойлгомжгүй, цаанадаж том зургаар төсөөлөх боломжгүй бус уу?
Хятад яагаад нүүрс импортлох болсон болон Хятадын дотоодын нүүрсний "халуурал”, Хятадын зах зээлд нүүрс экспортлох өрсөлдөөн, нүүрс ба геополитик, нүүрсний хулгай, нүүрсний зах зээлийн ирээдүйн чиглэлээр 6 цуврал нийтлэлийг уншигч Танд хүргэж байна.
 
2003 онд Хятад жилд 90 сая тонн нүүрс экспортолдог, Австралийн дараа дэлхийн хоёрдахь том нүүрс экспортлогч улс байв. Гэтэл 2011 онд 182 сая тонн нүүрс импортлосноор нүүрсний хэрэглээнийхээ 99 хувийг импортолдог Японыг гүйцэж түрүүлээд дэлхийн хамгийн том нүүрс импортлогч улс болж хувирчээ.
Хятад нүүрсээ экспортолсоор байгаад нөөцөө дуусгаад гадаадаас импортлохдоо тулав уу гэвэл огт үгүй. Хятад нь нүүрсний нөөцөөрөө дэлхийд гуравт ордог. Тэр ч байтугай, Хятад өөрийнхөө нүүрсээ нөөцөлж, дэлхийн нүүрсийг шавхаж байгаад ирээдүйд нүүрсний зах зээлийг ноёлно гэдэг туйлын "сонирхолтой” тайлбар ч мэр сэр сонсогддог.
Тэгвэл Хятад нүүрс экспортлогчоос импортлогч улс болж хувирсан бодит шалтгаан нь юу вэ?
Дэн Сяопин-ы Реформын үр дүнд Хятад ХIХ-ХХ зуунд Европ, Америкийн туулаад өнгөрсөн Аж үйлдвэржилтийн түүхийг ХХI зуунд туулж эхэлжээ. 1995-2010 онд 300 сая хүн хөдөөнөөс хотод амьдрах болж, хотжилт түүхэнд байгаагүйгээр тэлж, 2010 онд дэлхийн хоёрдахь том эдийн засагтай улс, 2010 онд дэлхийн хамгийн том эрчим хүчний хэрэглэгч улс, 2011 онд дэлхийн хамгийн том аж үйлдвэрийн улс болжээ.
 
Нэг. Коксжих нүүрсний импортын шалтгаан
 
Тийнхүү Хятадын тасралтгүй нэмэгдэх шинэ эрэлтийг хангах шинэ үйлдвэрлэл шаардлагатай болсон аж. Дэлхийн ширэмний үйлдвэрлэлийн 75 хувь, дэлхийн ган үйлдвэрлэлийн 50 хувийг Хятад дангаараа үйлдвэрлэж, 1997 онд 100 сая тонныг үйлдвэрлэж байсан Хятадын гангийн үйлдвэрлэл 2017 онд 900 сая тоннд хүрчээ.
 
сонин mn
Гангийн үйлдвэрлэлийн хурдацтай өсөлт нь коксжих нүүрсний нийлүүлэлтийн дутагдал үүсгэж, 2004 оноос кокжсих нүүрсний импортлогч улс болжээ. Хятад дотооддоо 455 сая тонн коксжих нүүрс олборлосон ч 48 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Хятадын нийт нүүрсний нөөцийн дөрөвний нэгийг л коксжих нүүрс эзэлдэг тул эрчим хүчний нүүрстэй харьцуулахад хомс нөөц юм. Тиймээс коксжих нүүрсийг стратегийн нөөцөд оруулсан тул олборлолтод нь квот тогтоож, импортоор орлуулахаас өөр аргагүй болсон аж.
 
Хоёр. Эрчим хүчний нүүрсний импортын шалтгаан: 
 
Хятадын нийт эрчим хүчний 62 хувийг нүүрсээр хангадаг бөгөөд 2004 онд 31 мужийн 24 нь эрчим хүчний дутагдалд оржээ. 
 
сонин mn
 
Эрчим хүчний нүүрс импортлох гол шалтгаан бол зах зээлийн шаардлага юм. Хятад инфляцаас сэргийлж, цахилгаан эрчим хүчний үнийг төрөөс зохицуулдаг тул эрчим хүчний компаниуд зах зээлийн үнээс доогуур нүүрс худалдан авдаг. 
Хилийн чанад дахь нүүрсний үнэ нь дотоодын зах зээлтэй өрсөлдөхүйц болсон тул Хятадын аж ахуйн нэгжүүд нүүрсний импортыг нэмэгдүүлэх болжээ. Харин дэлхийн зах зээлд нүүрсний үнэ нэмэгдвэл импортоо бууруулж, жишээлбэл, 2011 оны эхээр дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 10 хувь нэмэгдэхэд Хятадын импорт түүхэн доод түвшиндээ хүрчээ.
 
Гурав. Нүүрсний уурхайн аюултай ажиллагаа
 
2003 оны байдлаар 1 сая тонн нүүрс олборлоход Хятадын уурхайн ослоор нас барсан түвшин Америкаас 130 дахин, Австралиас 250 дахин өндөр байжээ. 2009 оны байдлаар Хятадын нийт 16 мянга орчим нүүрсний уурхайн 80 гаруй хувь нь аюулгүй ажиллагааны стандартыг мөрддөггүй байв. Тэр жил 1000 гаруй аюулгүйн ажиллагааны онц аюултай түвшинд байсан нүүрсний уурхайг хаах шийдвэр гаргасан нь уурхайчдын нас баралтыг 2 дахин бууруулахад нөлөөлжээ.
 
сонин mn
 
Эдгээр уурхайнууд нь Хятадын нүүрс олборлолтын гуравны нэгийг эзэлж байжээ. Нүүрсний тасралтгүй нэмэгдэх эрэлтэд нийлүүлэлтийн дутагдал үүсгэж, орон нутгийн удирдлага орлогоо бодоод аюулгүйн ажиллагааг үл тоомсорлодог байсан аж.
Тиймээс Хятадын Засгийн газар нүүрсний импортыг уурхайн аюулгүй байдлын асуудлыг шийдэх гол гарц гэж дүгнэсэн тул импортоо бодлогоор нэмэгдүүлжээ.
 
Дөрөв. Тээвэр логистикийн дутагдал
 
Хятадын нүүрсний нөөцийн дийлэнх нь хойд болон баруун мужуудад байдаг. Шаньси, Шааньси, Өвөр Монгол гурав нийлээд Хятадын нүүрсний батлагдсан нийт нөөцийн 70 хувь, нүүрс үйлдвэрлэлийн 60 орчим хувийг эзэлдэг.
Гэтэл Хятадын далайн эрэг дагуух зүүн болон өмнөд мужууд нь нүүрсний хэрэглээний 40 хувийг эзэлдэг ч энэ бүс нутагт нь нүүрсний батлагдсан нөөцийн дөнгөж 5 хувь нь байдаг. 
 
сонин mn
 
Тиймээс нүүрсийг баруунаас зүүн тийш, хойноос өмнөд зүгт төмөр зам, автозамаар асар хол зайд тээвэрлэх ёстой болно. 2010 оны дунд хүртэл өмнөд хойд нутгийг холбосон дэд бүтэц тун тааруу хөгжсөн тул баруун, хойд мужуудын нүүрсийг эхлээд зүүн хойд Хятадын Бохайн тэнгисийн далайн боомтод хүргэж, далайн замаар өмнөд мужуудад хүргэдэг байжээ. Энэ нь тээврийн өртгийг нэмэгдүүлж, тэр хэрээр алдагдалд оруулж байв.
 
1980-1990-ээд оны турш Хятадын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт далайн эрэг дагуух өмнөд мужуудад төвлөрч, харин нүүрсний дийлэнх нөөц төвлөрдөг Хятадын баруун бүс хурдацтай хөгжлөөс хоцорч, нийт газар нутгийн 71 хувийг эзэлдэг ч хүн амын 28 хувь, эдийн засгийн дөнгөж 10 хувийг бүрдүүлж байжээ. Тиймээс өмнөд рүү чиглэсэн нүүрсний тээвэр логистикийн сүлжээг байгуулахад хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаардагдаж байсан юм.
 
Ийм учраас өмнөд мужууд зэргэлдээ оршдог Индонез, Филиппин, Австрали, Өмнөд Африк, Мозамбик зэрэг улсаас далайн тээврээр нүүрс импортлох нь ашигтай байжээ. 
 
Тав. Экологийн сүйдэл
 
Дэлхийн банкны судалгаагаар, нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдол нь Хятадад жилд 750 орчим мянган хүнийг үхэлд хүргэдэг аж.
Нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, эцсийн ашиглалтын үйл явц нь тухайн бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт, экологийн сүйрэл, хүн болон амьтны амьд явах боломжийг хязгаарлаж байв. Ялангуяа, хяналтгүй жижиг уурхайнууд нөхөн сэргээлт огт хийдэггүй тул үр дагавар нь аймшигтай байжээ.
 
сонин mn
 
Нүүрс олборлолт, боловсруулалт нь ус их шаарддаг. Гэтэл Хятадын нүүрсний уурхайн 70 гаруй хувь нь усны нөөц хомс хуурай бүс нутагт оршдог тул гүний усны эх үүсвэр ашиглахад хүргэж, усны хомсдол бий болгож, оршин суугчдад нөлөөлж, ургамал болон амьтны аймгийг устгаж, цөлжилт, ган гачгийг нэмэгдүүлжээ.
Тиймээс Хятадын Засгийн газар дотоодын нүүрсний олборлолтыг бууруулж, нүүрсний импортыг дэмжих бас нэгэн шалтгаан болжээ.
 
Хятад судлаач Ч.Содбилэг
Нүүрс (I) Хятад яагаад дэлхийн хамгийн том нүүрс импортлогч болсон бэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани