Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрс тээвэрлэлтийн цаана нуугдсан мөнгө угаалтын хэргийн мөрөөр ...

Нүүрс тээвэрлэлтийн цаана нуугдсан мөнгө угаалтын хэргийн мөрөөр ...

 

-Хятадууд нүүрс тээврийг далимдуулж  авлигын мөнгөө монгол компаниудаар угааж,  төрийн томоохон албан тушаалтнууд хувь хүртдэг-

           Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон улс төрд нөлөө бүхий этгээдүүд нүүрснээсээ үнэтэй тээвэрлэлт хийж, их хэмжээний ашиг олдог гэвэл та итгэх үү. Хулгайн сэжүүр ердөө тээвэрлэлт, хөрс хуулалт хоёроос эхтэй гэдгийг албаныхан онцолсон. Тиймээс нүүрс тээвэрлэлтийн цаана их хэмжээний мөнгө угаалт явагдаж, хилийн цаана бүх данс, тооцооны ажлаа хийдэг гэхээр хэдий хэмжээний мөнгө эргэлддэг болохыг таахын аргагүй. Мөн томчуудын компани хилийн цаана гадаадын дансаар тооцоогоо хийдэг учир улсад төлөх ёстой татвараас ч бас зугтаж чаддаг гэсэн үг. Тэгэхээр нүүрсний компани болон нүүрс тээврийн компаниуд тээвэрлэлтийн аргаар хэрхэн мөнгө “унагадаг” болохыг жолоочийн ярьсан жишээгээр дурдъя.

      Жишээлбэл, нүүрс тээврийн жолооч Ц нэг тонн нүүрсийг 95 юаниар тээвэрлэдэг байна. Тэгэхээр 70 тонн нүүрсийг 3.258.500 төгрөгөөр тээвэрлэдэг гэсэн үг. Түүнээс 171.500 төгрөг буюу таван юанийг тус компанийг зуучилж өгсөн хэмээн буцаан төлдөг байна. Нэг эргэлтэд 270 литр шатахуун ордог хэмээн жолоочид ярьдаг. Тэгвэл шатахууныг дунджаар 4500 төгрөгөөр авдаг гэхээр 1.215.000 төгрөгийг шатахуунд зарцуулж, 250.000 төгрөгийг автозамын татварт төлдөг болж байгаа юм. Ингээд үлдсэн мөнгөөр нь  буюу 1.3-1.5 сая төгрөгөөр жолооч нь цалинждаг гэсэн үг.  Энэ бол зөвхөн хувийнхаа автомашинаар  бусдын компанийн нэр дээр явдаг нүүрс тээврийн жолооч нарын жишээ юм.

УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭНГИЙН КОМПАНИ 504 АВТОМАШИНААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭДЭГ ГЭЖ ҮЗВЭЛ ӨДӨРТ  2.5 ТЭРБУМЫН АШИГ ОЛДОГ БАЙНА 

      Харин нүүрс тээврийн компани болон нүүрсний компаниуд давхар чиргүүлтэй буюу дунджаар 140 тонн нүүрс тээвэрлэх чадалтай автомашинууд явуулдаг нь ойлгомжтой. Ингэж тооцоолоод дээрх жишээг арай томоор буюу 140 тонн нүүрс ачдаг томчуудын компанийг өдөрт хэчнээн төгрөгийн цэвэр ашиг олдог болохыг бодож үзье. Нэг тонн тутмыг 95 юаниар тээвэрлэдэг гэж үзвэл, 140 тонн нүүрсийг 6.517.000 төгрөгөөр зөөдөг байх нь. Түүнээс автозамын татварт 250.000, шатахууны төлбөрт дунджаар 1.215.000 төгрөг төлдөг байна. Харин тэд бусдын компанийн нэр дээр хувийнхаа автомашинаар тээвэрлээгүй учир таван юанийн төлбөр компанид буцааж төлдөггүй гэсэн үг. Ингээд нэг удаагийн эргэлтээр буюу нэг автомашинаас  дунджаар  5.52.000 төгрөгийн ашиг олдог байх нь. Үүнийг өдөрт 504 автомашин нүүрс гаргадаг гэх УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн жишээгээр тооцоолж үзье. Нэг автомашины ашиг болох 5.52.000 төгрөгийг 504 автомашинд үржүүлэхэд өдөрт  2.546.208.000 төгрөгийг цэвэр ашиг олдог байна. Түүний адил өдөрт нүүрс тээврийн автомашинаа хэдэн зуу, хэдэн зуугаар нь гаргадаг өчнөөн компани бий. Тухайлбал, өчигдөр зөвхөн "Эрдэнэс Тавантолгой" ХК гэхэд нүүрс тээврийн 600 гаруй автомашин гаргасан байгаа юм. 

    Бид нүүрс нэг тонн нүүрсийг хэдэн юаниар зөөдөг, нүүрс зөөхөд юу өрнөдөг талаар  нүүрс тээврийн жолоочоос Д-гээс тодруулсан юм. Тэр замдаа  нүүрсээ тээвэрлэж яваа учир нэрээ нууцлахыг хүссэн юм.  

НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ Ц: НЭГ ТОНН НҮҮРСИЙГ 90-95 ЮАНИАР ТЭЭВЭРЛЭЖ БАЙНА

-Нүүрсний уртын урт тээвэрлэлт хэдэн километр явж Гашуунсухайтын боомтоор гардаг вэ?

      -“Энержи ресурс” ХК, “Тавантолгой” ХК,  “Эрдэнэс Тавантолгой” ХК гээд нүүрсний гурван уурхай бий. Уртын урт тээвэрлэлтийг 247 километр явж Гашуунсухайтын хилээр гардаг. Харин урт гэхээрээ 220 километр яваад Цагаан хаданд нүүрсээ буулгачихдаг юм. Цагаан хадан дээр буулгасан нүүрсийг цааш нь 37 километр богинын тээврээр зөөдөг. Би түүнд нь явж үзээгүй. Би Тавантолгойгоос Цагаан хад руу уртын тээвэрт явдаг.

-Нэг тонн нүүрсийг хэдэн юаниар тээвэрлэдэг вэ?

     -Одоогийн байдлаар нэг тонн нүүрсийг 90-95 юаниар тээвэрлэж байна. Нүүрсний автомашин том, жижгээсээ хамаарч 20-30 тонн жинтэй байдаг. Би 68 тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай автомашин барьдаг. Нэг тонн нүүрсийг 90 юаниар тээвэрлэдэг гэж бодоход компани нэг тонн тутмаас таван юань авдаг. Юаниа зах зээлийн ханшаас доогуур бодож өгдөг. Давхар тэрэг нь 140 гаруй тонн нүүрс ачдаг гэсэн. 260-280 литр шатахуунаар бүтэн тойрдог. Литр шатахууныг хувиараа 4500-5000 төгрөгөөр харин компаниар бол 4200 төгрөгөөр авдаг. Мөн автозамын татвар гэж авдаг хувиараа төлөх юм бол 360 мянга, компаниас төлөх юм бол 250 мянган төгрөг төлдөг. Тэгээд сааталгүй явах юм бол жолооч нэг удаад нэг сая гаруй төгрөг авдаг.

-Нүүрс тээврийн жолоочид нэг эргэлтэд хэд хоног явдаг вэ?

      -2-3 хоног явж байна. Заримдаа түгжрээд олон хонодог.

-Та нүүрс тээврийн жолоочоор хэдэн жил ажиллаж байна вэ?

      -2019 оноос нүүрс тээврийн компанид жолоочоор ажиллаж байна. Өмнө нь хятадын компанийн автомашин барьж, цалинждаг байсан. Харин одоо явсан эргэлтээрээ цалинждаг. Компанидаа хэдэн эргэлт явснаа бүртгүүлж, замын хураамж, шатахуун болон компанийнхаа ашгийг аваад үлдсэнийг нь жолоочийн цалин болгож өгдөг. Сард нэг удаа заримдаа хоёр удаа өгөх үе бий.

-Нүүрс тээврийн жолоочид хэр явж байна вэ?

     -Одоогоор сайн явж байна. Би Ханги руу нүүрс ачихаар төлөвлөж байгаа. Ханги руу ачвал бэлэн мөнгөөр цалинжих юм билээ.

-Хилийн цаана нүүрс тээвэрлэлтийн мөнгөө авч, тооцоогоор хийдэг гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

      -Компаниуд уурхайгаас нүүрсээ Хятадад зарахдаа гэрээ хийсний дагуу төлбөр нь банкаар орж ирдэг юм билээ. Заримдаа банк хаалттай учир тооцоо хийж болохгүй гэж яриад байдаг юм. Тэгэхээр гэрээний дагуу төлбөр, тооцоогоо дансаар шилүүлдэг байх гэж боддог” гэсэн юм.

АТҮТ-ИЙН АЧАА, ТЭЭВРИЙН ХЭЛТСИЙН ДАРГА О.ЭНХБАТ: 177 АЖ АХУЙН НЭГЖИЙН 7126 ЖОЛООЧИД “С” ЗӨВШӨӨРӨЛТЭЙ

        Харин Авто тээврийн үндэсний төвийн Ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбатаас хэчнээн тээврийн аж ахуйн нэгжийн хэдэн жолоочид "С" зөвшөөрөл олгосон болохыг тодруулсан юм. Тэрбээр “ Хятад, Монгол Улсын Засгийн газрын авто тээврийн хэлэлцээрийн хүрээнд холбогддог. БНХАУ-ын талаас манай талд өгсөн бичгийг тээврийн хэрэгслүүдэд олгох ажлыг зохион байгуулдаг. Гашуунсухайт боомтын хувьд гурван сайдын журмын дагуу боомтын улсын зөвлөлөөс байгуулсан битүүмжилсэн тээврийн багийн хүрээнд 177 аж ахуйн нэгжийн 7126 автомашинд хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөл олгосон байдаг. Гашуунсухайт дахь боомтын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хоёрдугаар сарын 14-нд баталсан журам байдаг. Журмын шаардлага хангасан битүүмжилсэн тээврийн багт с зөвшөөрөл олгогдсон. Манайх хэн нэгэн мэргэжилтний хувийн ажлаас хамаарахгүйгээр олгох зорилгоор тээврийн нэгдсэн систем гэх программ хангамжийг нэвтрүүлж, "С" зөвшөөрлийн бичиг олгодог. Тус системд битүүмжилсэн тээврийн багийн мэдээллийг оруулсан. Манайх хувь иргэнд “С” зөвшөөрлийн бичиг олгодоггүй. Татвар, нийгмийн даатгалын өргүй, стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгж байгууллагад өгч байгаа. Гашуунсухайт боомтод 600 мянга орчим жолоочид С зөвшөөрөл олгодог байсан. Харин энэ жил 7126 жолоочид “С” зөвшөөрөл олгосон.  Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны ажлын албанаас халдвар хамгааллтын дэглэм сахисан аж ахуйн нэгжүүдийг баталдаг. Баталсан мэдээллийн хүрээнд АТҮТ-өөс “С” зөвшөөрөл олгосон. “С” зөвшөөрлийн бичиг олгох эрхийг Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос гаргаж байгаа. Манай байгууллага дангаараа зөвшөөрөл өгөх эрхгүй байдаг” гэв. Гэвч Боомтын сэргэлтийн ажлын албаныхан даргын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгч чадахгүй. Хэрвээ зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх юм бол бид загнуулна. Дарга одоогоор гадаадад байгаа” гэсэн юм.

ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ БУСДАД “С” ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН ГЭХ ЭТГЭЭДҮҮДИЙГ  БАРИВЧИЛЖ БАЙВ

      Авлигатай тэмцэх газраас хоёрдугаар сарын 18-нд АТГ-аас хойшлуулшгүй ажиллагааг явуулж, АТҮТ-ийн К.Айдос, С.Онон, Г.Мэндбаяр, Б.Анхтүвшин нарыг саатуулсан байдаг. Тэднийг олон улсын ачаа тээврийн "С" зөвшөөрлийг эрх мэдлээ ашиглаж бусдад олгож, бусдаас хууль авсан гэх хэргээр буруутгаж байсан билээ. Улмаар өнгөрөгч наймдугаар сард тэдний хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа юм.

 

https://ergelt.mn/news/59/single/28879

Нүүрс тээвэрлэлтийн цаана нуугдсан мөнгө угаалтын хэргийн мөрөөр ...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани