Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ёс зүйн ДЕЛО: УИХ-ын гишүүн асан О.Батнасан “ЭТТ” ХК-д мэдэгдэхгүйгээр 18.2 сая ам.долларын нүүрс тээвэрлэх гэрээ байгуулж компаниудыг хуурчээ

Ёс зүйн ДЕЛО: УИХ-ын гишүүн асан О.Батнасан “ЭТТ” ХК-д мэдэгдэхгүйгээр 18.2 сая ам.долларын нүүрс тээвэрлэх гэрээ байгуулж компаниудыг хуурчээ

 

УИХ-ын гишүүн асан О.Батнасан 2021 оны наймдугаар сарын 16-ны өдөр "Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Тавин насныхаа босгон дээр томилогдсон түүний намтар Замын цагдаад сургагч багш, "Кондитер-Улаанбаатар” компанийн захирал, тэгээд УИХ-ын гишүүн. Түүнийг энэ ажилд томилохдоо Монгол Улсын гавьяат тээвэрчин, 1988 оноос хойш төмөр замын өртнөөнүүд, Зам тээврийн яаманд мэргэжилтэн, Азийн хөгжлийн банкинд Логистикийн чадавхийг хөгжүүлэх төслийн зохицуулагч гэхчлэн энэ салбарт 30 гаруй жил тасралтгүй ажилласан "кадр” Р.Батсүхийг халж суудал гаргаж өгсөн гэж бодохоор харамсалтай. Гэвч тэрбээр 2022 оны тавдугаар сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүртлээ ердөө есөн сарын хугацаанд ажиллажээ.

Мэдээж ажил хийсэн байх. Гэхдээ алдаа ч гаргасан. Үүнээс нь ганцхан жишээ дурдъя. О.Батнасан захирал ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөөс гурван сарын өмнө буюу 2022 оны хоёрдугаар сарын 23-нд ”Каус Австралис” ХХК-тай Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын өртөөнөөс "УБТЗ” ХНН-ийн Зүүнбаян өртөө хүртэлх төмөр замаар 600 мянган тонн нүүрс тээвэрлэх гэрээ байгуулжээ.

 

Яг адилхан мөртлөө 660 мянган тонн нүүрс тээвэрлэх гэрээг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр "Tangshan Haigang Shengbao Mining” компанитай хийсэн байгаа юм.

 

 

Эдгээр гэрээ нь гэрээг байгуулсан өдрөөс хойш 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөнө гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дуусчихлаа. Гэрээнд заахдаа "гэрээгээр тохирсон ачааг тээвэрлэж дууссаны дараа гэрээг сунгах тохиолдолд, эсвэл Зүгшрүүлэх тээвэрлэлт дуусч, өдөр тутмын тээвэрлэлт эхлэх үед тээвэрлүүлэгч нь тус төмөр замаар тэргүүн ээлжинд ачаагаа тээвэрлүүлэх эрхтэй” гэхчлэн "гоё” заалт олон бий. Мөн "Тээвэрлэгчийн буруутайгаас бусад шалтгаанаар Тээвэрлүүлэгч гэрээнээсээ татгалзвал дэнчинг нь буцааж олгохгүй” гэсэн заалт ч бий. Гэтэл өнөөдрийн байдлаар дээрх хоёр компанийн 1 сая 260 мянган тонн нүүрсээс ердөө хоёр компанийн нийт 50 орчим мянган тонн нүүрсийг л тээвэрлэж өгсөн. Урьдчилгаа буюу дэнчинд дээрх хоёр компаниас тус бүр 1 сая ам.долларыг "Монголын төмөр зам” компани авчихсан.

Гэрээг уншихад бол тун бүрхэгдүү. Дээрх хоёр гэрээний дүн л гэхэд нийт тээвэрлэх ачааны хэмжээ 1 сая 260 мянган тонн буюу мөнгөн дүнгээрээ ойролцоогоор 18.2 сая ам.долларын дүнтэй. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээ дуусч, биелэлтийг нь харахад гэрээ байгуулсан өдрөөс хойшхи 9 сарын хугацаанд ердөө 50 мянган тонн буюу 700 мянган ам.долларын ачааг нь л тээвэрлэж өгсөн байдаг. Урьдчилгаагаа яаж авав гэхээр ачааг нь тээвэрлээд төлбөрийг нь хийсэн урьдчилгаандаа хүрэнгүүт дараагийн төлбөрөө хийгээд үргэлжлүүлээд явна гэж заасан байгаа юм. Тэгэхээр 1 сая ам.долларт ойролцоогоор 70 мянган тонн ачаа тээвэрлэж өгнө гэсэн үг. Жишээ нь "Каус Австралис” ХХК-тай байгуулсан гэрээг нийт дүнгээр нь болохоор 8.7 сая ам.долларын гэрээ, үүнийхээ 1 сая ам.долларын гэрээг байгуулангуут үлдсэн ачааг тээвэрлээд энэ дүндээ хүрэнгүүт дараагийн 3 сая ам.долларыг төлж тээвэрлүүлэх гэх мэтчлэн ийм байдлаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 600 мянган тонн ачааг тээвэрлэж өгнө гэж гэрээлсэн байгаа юм.

Харин "Tangshan Haigang Shengbao Mining” компанитай хийсэн гэрээний дүнд 660 мянган тонн нүүрс тээвэрлэнэ гэж заасан нь үнийн дүнгээр бодож үзвэл 9.5 сая ам.доллар. Үүнийхээ урьдчилгаа 1 сая ам.долларыг гэрээ байгуулангуут өгөөд тээвэрлэлт үргэлжлээд энэ мөнгөн дүнд хүрэнгүүт дараагийн 3 сая ам.долларыг өгөөд тээвэрлүүлэх маягаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 660 мянган тонн ачааг тээвэрлэж өгнө гэж албаар мөнгөн дүн тавихгүйгээр хийсэн гэрээ байх юм. Түр баталсан тарифаар нэг тонн нүүрсийг нийт 416 км төмөр замаар тээвэрлэхэд ойролцоогоор 14.5 ам.доллар гэж тооцоод байгаа юм билээ.

Сонирхолтой нь эдгээр гэрээний тухайд "Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Б.Ганхуяг "Надад мэдэгдэхгүйгээр 18.2 сая ам.долларын гэрээ хийчихээд байна” хэмээн бухимдаж нэгэн хаалттай хуралдаан дээр мэдээлсэн байдаг.

Үүнтэй ч холбоотойгоор 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр "ЭТТ компани нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын санхүүжилтийг хариуцаж ажилласан. Тусгай зөвшөөрлийг нь дангаараа эзэмшдэг. Засгийн газрын тогтоолоор "Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн 66 хувийг "ЭТТ”-д, 34 хувийг нь "Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлсэн. Мөн энэ тогтоолоор "Монголын төмөр зам” ТӨХК-д олгочихоод байсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тус зөвшөөрлийг цуцалж "Зүүнбаян төмөр зам” ХХК-д шилжүүлсэн учраас "Монголын төмөр зам” ТӨХК нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ачааг ачих гэрээ хэлцэл хийх боломжгүй болсон. Цаашид /уг төмөр замын суурь бүтэц ашиглалтад орох хүртэлх хугацаанд буюу ойрын гурван жилдээ бололтой/ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспорт, ачаа тээвэрлэхтэй холбоотой аливаа гэрээ, хэлцлийг зөвхөн "ЭТТ” бүрэн хариуцна” гэсэн” албан бичгийг илгээсэн юм билээ.

 

Одоогоор гэрээтэй тулгаж харвал О.Батнасан захирал зүтгүүр ч байхгүй, тээвэрлэх боломжгүй нөхцөлтэйгээ мэдсээр байж дотоод, гадаад хоёр компанийг хуурч, төмөр замынх нь санхүүжилтийг гаргаж, 66 хувийг нь эзэмшдэг "ЭТТ” компанид ч мэдэгдэхгүйгээр 18.2 сая ам.долларын гэрээ хийчихсэн, гэрээлсэн компаниудынхаа ажлыг хийж өгөөгүй, хийх ч боломжгүй болж таарч байна. Төрийн компани учраас хохирлыг ямар нэг аргаар барагдуулж таарна. Гэхдээ энэ нь шахмал түлш буюу медлингийг Засгийн газрын албан даалгавраар тээвэрлэх үүрэгтэй компанийн хувьд амаргүй, хувийн компаниуд шүүхдсэний дагуу мөнгөн хэлбэрээр хохирлыг барагдуулах ч хэцүү нөхцөл байдалд хүргээд байгаа аж.

Энэ бол зөвхөн нэг жишээ. Засгийн газраас томилогдсон БЭТ үүнийг нухацтай анхаарах хэрэгтэй. Нүүрсний тээврийн гэрээ зөвхөн ачааны машинаар явахгүй, гэтэл бас зөвхөн УБТЗ-аар явдаггүй юм шүү, Төрийн өмчит нэг компани нь нөгөө компанидаа хэлэлгүйгээр дотоод, гадаадын хоёр компанитай гэрээ байгуулчихаад тээвэрлэж байсан нь ямар учиртай болохыг нягтлаарай гэж зориуд анхааруулъя.

Ер нь "Монголын төмөр зам” ТӨХК-ийн үүх түүх, ямар үед удирдлагыг нь сольж, ямар болзлыг биелүүлэхгүй бол халж солиод байсан бүхэн нь цаанаа нарийн учиртай төдийгүй төрийн, төсвийн, Хөгжлийн банкны, "Эрдэнэс Тавантолгой” компаниас төмөр замын бүтээн байгуулалтад төр, засгийн шийдвэрээр төвлөрүүлж байсан хөрөнгө санхүүжилттэй холбоотой эрүүгийн хэрэгтэй ч холбоотой билээ. Бид одоо үүнийг хар цагаанаар нь, ус тосоор нь ялгаж байж Үндэсний төмөр замын ажил "цаг тооллоо” шинээр эхэлж, ажил нь өрнөх учиртай юм.

https://newspress.mn/v1/%D0%A3%D0%BB%D1%81-%D1%82%D3%A9%D1%80/news/37440
Ёс зүйн ДЕЛО: УИХ-ын гишүүн асан О.Батнасан “ЭТТ” ХК-д мэдэгдэхгүйгээр 18.2 сая ам.долларын нүүрс тээвэрлэх гэрээ байгуулж компаниудыг хуурчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани