Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Р.Оюунбат: Цэвэршүүлэх үйлдвэр барьж сорьц өндөртэй алт гаргаж авах боломжтой

Р.Оюунбат: Цэвэршүүлэх үйлдвэр барьж сорьц өндөртэй алт гаргаж авах боломжтой

 

Улс орны хөгжлийг урагшлуулахад салбар, салбарын зөвлөхүүдийн санал, санаачлага чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.  Тэгвэл "Зууны мэдээ” сонин "Зөвлөхүүдийн танхим” ярилцлагын булангаа эхлүүлж, тэдний хийж бүтээсэн ажил үйлсээс суралцах, дэвшүүлсэн шинэ санал санаачлагыг  хэрэгжүүлэх гарц, шийдлийг танилцуулж байна. Шинэ булангийнхаа анхны зочноор Монгол Улсын химийн зөвлөх инженер Р.Оюунбатыг урьж ярилцлаа.
 
Тэрбээр Монголын уул уурхай, химийн технологийн салбарт анхдагч хэд хэдэн зүйлийг хийжээ. Тодруулбал, ШУТИС-ийг Химийн технологич  мэргэжлээр төгссөн анхны төгсөгчдийн нэг. Алтны хүдэр боловсруулах үйлдвэрийн хамгийн анхны эмэгтэй дарга. Мөн алтыг цианид натритаар уусгах технологиор мэргэшиж Монгол Улсын зөвлөх инженер цол хүртсэн анхны химийн инженер юм.
 
Уул уурхай, химийн инженер технологийн салбарт эмэгтэй хүн ажиллахад хэцүү. Гэсэн ч  Р.Оюунбат 1998 онд их сургууль төгссөн цагаасаа өнөөг хүртэл өөрийн хичээл зүтгэлийг зориулан ажиллаж байгаа юм.  Мөн алтны үндсэн ордыг цианитаар уусгах технологийн салбарыг Монголд хөгжихөд өөрийн хувь нэмэр оруулсан түүний яриаг хүргэж байна.
 
-Уул уурхай бол манай улсын эдийн засгийн голлох салбар. Тэр дундаа алт олборлох технологи болон цианид натрийн тухай яриагаа эхэлье?
 
-Дэлхийн хэмжээнд үйлдвэрлэгдэж буй цианидын 20 орчим хувийг уул уурхайн салбарт ашигладаг гэсэн тоо бий. Үлдсэн 80 хувийг кофег кофеингүйжүүлэх, хоолны давсыг харлахаас хамгаалах, металлыг бүрэх, хатаах зэрэг металлурги, хөнгөн хүнсний салбаруудад ашигладаг. Цианид нь галт уулын дэлбэрэлт, биологийн зарим процесс, хуванцар шатаах, тэр байтугай тамхи татах үед үүсэж байдаг.
 
Тодруулбал, шүүлтүүргүй нэг ширхэг тамхинаас 500 мкг, шүүлтүүртэй тамхинаас 100 мкг, автомашины катализаторгүй хөдөлгүүртэй машин нэг км явахад 7-9мг/км,катализатортой машин 0.6 мг/км синилийн хүчил буюу цианийн хүчил үүсэж байдаг.
 
Алтны үндсэн ордын хүдэр боловсруулахад цианидыг ашиглах технологийг зөвхөн манайд бус өөр олон оронд хэрэглэдэг натрийн, калийн цианит нь хамгийн хортой бодисуудын тоонд багтана. Хоруу чанар нь өндөр, өөрөөр хэлбэл маш бага тун нь хүнийг үхэлд хүргэж болзошгүй. Тэр утгаараа үйлдвэрлэлийн технологийн явцад өндөр хариуцлага, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд сахих хэрэгтэй болдог.
 
-Алт боловсруулахад натрийн цианидыг хэрхэн ашигладаг вэ?
 
-Уул уурхайн салбар тэр дундаа алтны үндсэн ордод тухайн ордын хүдрийн шинж чанараас хамааран, цианидаар уусгах технологиудыг дангаар болон хослуулан хэрэглэдэг. Манай улсад ч гэсэн дээрх аргуудаас гравитаци болон цианидаар уусгах технологийг ихэвчлэн ашиглаж байна. Гравитаци нь хүдрийг хүндийн хүчээр баяжуулж, алтыг ялгаж авдаг. Гэхдээ нэг сул тал нь тоосонцор, жижиг хэмжээтэй болон эрдсийн дотор байх алтыг бүрэн гүйцэд авч чаддаггүй. Хүдэрт байгаа алтыг гүйцэд авахын тулд цианидаар уусгах технологийг ашигладаг. Манай улсад алтны үндсэн ордын өндөр агуулгатай хүдрийг тусгай ганд уусгах харин бага агуулгатай хүдрийг нуруулдан уусгах гэсэн хоёр технологийг хэрэглэж байгаа. Жишээ нь, нуруулдан уусгах арга нь стандартын дагуу бэлтгэгдсэн буюу хамгаалалтын шавар үе, хайрган үе болон тусгай зориулалтын плёнка дэвссэн талбай дээр хүдрийг овоолон цианид натри бүхий уусмалыг нэвчүүлэн алтыг уусгаж авдаг. Одоогийн байдлаар цианидаар уусгах технологийг Монголд хэд хэдэн компани ашиглаж байгаа.
 
сонин mn
-Цианид натрийг ашиглан алт боловсруулах технологийн хувьд хүний эрүүл мэндэд учруулж болох хор хохирол хэр байдаг вэ?
 
-Хэрэглээний тухайд гэвэл, натрийн цианид ч бай, энгийн хоолны давс эсвэл эм ч бай ялгаагүй бүгд зохих хэм хэмжээнд, тодорхой тунгаар хэрэглэдэг. Химийн бодисыг ямар нөхцөлд, аюулгүй ажиллагааны дүрмийг хэрхэн сахиж хэрэглэж байна вэ гэдгээс бүх юм хамаарна. Алтны үндсэн ордод цианидыг ашиглах технологи нь нийт алт баяжуулах технологид 90 хувийг эзэлдэг судалгаа байдаг. Олон улсын практикаас харахад үйлдвэрлэлийн буюу уусган баяжуулах технологийн явцад ажиллагсад хордсон гэх тохиолдол байхгүй. Учир нь технологийн процесст цианидын сулруулсан хэдэн мянга дахин сулруулсан уусмалыг ашигладаг мөн үйлдвэрийн технологийн хяналтын систем харьцангуй сайн байдаг. Гол нь технологийн явцад аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөн, ажиллагсдын хариуцлагагүй байдлаас болж хүний арьс, салстад нөлөөлөх тохиолдол гардаг. Гэхдээ ямар ч үйлдвэрлэл, ямар ч технологийн үйл явцын хувьд аюулгүй ажиллагаа, ажиллагсдын хариуцлага хамгийн чухал байдаг. Алт боловсруулах технологи дээр ч ялгаагүй.
 
-Тэгвэл байгаль орчны тухайд?
 
-Цианидын хувьд ус, хөрс, агаарт уг бодис хэр хэмжээгээр агуулагдвал хүний эрүүл, мэнд болон байгаль орчинд аюул учруулахааргүй байхыг судлаачид тооцоолон стандарт гаргасан байдаг. Монгол Улсад ч гэсэн ус, хөрс, агаарт агуулагдаж болох цианидын агууламжийн хэмжээг заасан стандартууд байгаа.
 
Тухайбал, Хөрсний механик бүрэлдэхүүн дэх цианидын агууламж нэг кг шаварлаг хөрсөнд 25 мг, элсэрхэг хөрсөнд 10 мг-аас ихгүй байхаар зааж өгсөн байдаг. Үйлдвэрлэлийн нөхцөлд цианидын уусмалын шүлтлэг орчин буурсан тохиолдолд синилийн хүчил үүсдэг.
 
Энэ нь хатуу болон уусмал цианидаас дутахааргүй аюултай бөгөөд ажиллагсдын ажиллаж буй орчин дахь синилийн хүчлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 5 мг/м3 гэж стандартаар тогтоосон байдаг. Энэ утгаараа цианидаар уусгах технологитой үйлдвэрүүдэд агаар дах синилийн хүчлийг хэмжих тусгай багаж, дохиоллуудыг байрлуулах ёстой.
 
-Цианид натрийг алт боловсруулах технологийг ашиглахдаа болзошгүй эрсдэл, аюулаас хэрхэн сэргийлэх вэ?
 
-Монголд цианидын технологиор алтны хүдрийг боловсруулж байгаа 7-8 орд буюу уурхай, үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Аливаа үйлдвэрлэлийг эрсдэлгүй явуулахад технологийн сахилга бат, аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллах нь маш чухал бөгөөд ажиллагсдын мэргэжлийн чадвар, мэргэшсэн байдлаас ихээхэн хамаарна. Мөн нөгөө талаас алтыг нь авсан хүдрийн хаягдлыг байршуулахад байгаль орчинд үзүүлэх хор нөлөөний тухай яригддаг. Алтыг нь авсан хаягдал дах цианидыг саармагжуулах үйл явцыг стандарт, шаардлагын дагуу хийж хоргүйжүүлэн тодорхой байгууламжид байршуулах ёстой. Үүнийг мөрдвөл аюул тарих, хор хөнөөл хохируулах зүйл үгүй. Хаягдлаа саармагжуулахад ашиглах технологиуд үйлдвэрүүдэд өөр өөр. Гэхдээ усанд, агаарт, хөрсөнд байвал зөвшөөрөгдөх цианидын хувийг хэтрүүлэхгүй байх нь хамгийн чухал. Түүнээс гадна хөрс, ус руу орохгүй тусгай пленк, давхарга байх ёстой. Нөгөө талаас хаана хаях вэ, хангайд байна уу, говьд байна уу өөрөөр хэлбэл үер, ус зэрэг болзошгүй эрсдлээс хамгаалах талаар нарийн тооцох нь аюулгүй, байгальд хоргүйгээр дээрх технологийг хэрэглэх үндсэн гарц юм.
 
-2020 онд У.Хүрэлсүх ерөнхий сайд байхдаа Казахстанд айлчлах үеэрээ алт цэвэршүүлэх үйлдвэр барих тухай ярьсан байдаг. Цэвэршүүлэх үйлдвэр барьснаар ямар ашигтай вэ?
 
-Манай улсад алт, мөнгө, цагаан алтны бүлгийн үнэт металлуудыг олон улсын стандартын дагуу дотооддоо цэвэршүүлэх үйлдвэр жилд нийт 75 тонн буюу 50 тонн нь алт, 25 тонн нь мөнгө цэвэршүүлнэ гэсэн төсөл байдаг. Гэтэл 2021 болон 2022 онуудад дунджаар 8тн алт олборлосон байна. Үүнээс гадна бусад оронд жилд арваас дээш тонн үнэт металл цэвэршүүлдэг үйлдвэр ашигтай ажиллана гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр алт болон үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийн бодит хүчин чадал, эдийн засгийн үр ашиг зэргийн сайтар тооцоолох шаардлагатай. Цэвэршүүлэх үйлдвэр барьснаар сорьц өндөртэй алт гаргаж авах боломж бүрдэнэ. Цэвэршүүлэх явцад дагалдах үнэт металлыг ялгаж авч болно.
 
Алтаа цэвэршүүлдэг болвол илүү найдвартай бүтээгдэхүүн гаргах боломж бүрдэнэ. Манайд алтыг сорьцоороо тооцож тушаадаг бөгөөд цэвэршүүлэх явц нь гадны улсад явагддаг учир дагалдах үнэт металуудаа дотооддоо шингээж чадахгүй алддаг. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих яриа миний санахад 2012 оноос магадгүй түүнээс өмнө ч яригдаж байсан боловч одоог хүртэл барьж чадаагүй байна.
 
Зөвхөн алт цэвэршүүлэх үйлдвэр биш улс орондоо хэрэгтэй байгаа ашигт малтмалын баяжмалуудыг гүйцээн боловсруулах үйлдвэрүүд тухайлбал, ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих төсөл олон жилийн өмнөөс яригдсан. Гэвч ажил хэрэг болдоггүй. Харин нефтийн үйлдвэрийн төсөл харьцангуй явж байна. Эх оронд хэрэгтэй төсөл хөтөлбөр нь засаг төр солигдсон ч хэвийн үргэлжилдэг тогтолцоо л бидэнд алга. Мөн төр инженерүүдээ дэмжиж дуу хоолойг сонсдог баймаар байна.
 
-Байгалийн ухааны салбарын мэргэжилтэн болон инженерээр сурах хүмүүс ховор болсон. Тодруулбал, МУИС-д химич мэргэжлээр жилд хоёр хүүхэд төгсөж байна. Танай салбарын боловсон хүчний асуудал ямар байна вэ?
 
-Дээр үед багш, инженер мэргэжилтэй хүнийг нийгэмд үнэлэх үнэлэмж өндөр байсан. Харин одоо инженер байгалийн ухааны мэргэжлүүдийн ач холбогдол үнэ цэнийг ойлгохгүйгээс болж энэ төрлийн мэргэжлийг эзэмших сонирхолтой хүмүүсийн тоо багассан. 2005-2015 он хүртэл залуучууд инженер мэргэжлийг ялангуяа уул уурхайн салбарын инженер мэргэжлийг сонирхдог байсан. Одоо сонирхож ороод төгссөн ч мэргэжлээрээ ажиллах нь ховор байна. Химич, химийн инженер технологич гэдэг мэргэжил бол зөвхөн уул уурхай хүнд үйлдвэрийн салбараар хязгаарлагдахгүй. Маш өргөн цар хүрээг хамардаг мэргэжил. Хөнгөн, хүнс, эм, гоо сайхан, барилга, зам гээд бүхий л салбартай хамаатай. Улс орон хөгжин цэцэглэхэд химийн технологич, химийн инженерүүд чухал үүрэгтэй байдаг. Бүх салбар мэргэжлийн инженерийн багтай хамтран ажилладаг бол маш хурдан хугацаанд хөгжих боломжтой. Мөн гадаадад төгссөн залуучуудыг авчрах нь чухал байна. Ингэснээр бид үйлдвэр технологийг хөгжүүлэх боломжтой. Мөн мэргэжилтэй ажилтан бэлдэх нь чухал байна. Үйлдвэр 300 хүнтэй байлаа гэхэд түүний 30 нь инженер байдаг бол үлдсэн хувь нь мэргэшсэн ажилтан байдаг. Тиймээс мэргэшсэн ажилтанг бэлтгэдэг болох хэрэгтэй байна.
 
-Монгол Улсад зөвлөх инженер ямар эрх үүрэгтэй байдаг юм бол?
 
-Тухайн салбар, чиглэлдээ олон жил ажилласан инженерүүдийг мэргэшсэн болон зөвлөх инженер гэх зэрэг олгодог болсон. Өөрийн ажиллаж буй салбартаа 5-10 жил ажилласан инженерийг мэргэшсэн инженер, 15-20 жил ажилласан ажлын туршлагатай инженерүүдийн зөвлөх зэрэгтэй болдог. Тухайлбал техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, дизайны ажлыг хийж гүйцэтгэх, удирдах, шинжээчийн дүгнэлт гаргах, үйлдвэр барьж байгуулах, технологийн шинэчлэл хийж хэрэгжүүлэх зэрэг асуудал дээр шийдвэр гаргах түвшинд бэлтгэгдсэн, мэргэжлийн өндөр ёс зүйтэй, тангараг өргөсөн инженер хүнийг зөвлөх инженер гэдэг. 
 
 
 
Бямбагэрэлийн Баяржавхлан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Р.Оюунбат: Цэвэршүүлэх үйлдвэр барьж сорьц өндөртэй алт гаргаж авах боломжтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Тойм тоо 4: Эрдэс баялаг ба гадаадын хөрөнгө оруулалт

 Монгол Улс уул уурхайн салбарын гурван нэр төрлийн бүтээгдэхүүнээр ...

2024 оны 07 сарын 25, 15 цаг 37 минут
МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРС “ҮНЭГҮЙДЭЖ”, ЭКСПОРТ ОРЛОГО БИШ, “ӨР” БОЛОХДОО ТУЛСАН УУ

 Нүүрсний экспортын биет хэмжээ оны эхний зургаан сарын байдлаар 40.6 ...

2024 оны 07 сарын 25, 12 цаг 56 минут
Эвийн түшигтэй хорвоод энхийн амьдрал мөнх

Хатан гол долгилон давлагаалж, мянган бээрийн алсаас Бугат хотын хилд ...

2024 оны 07 сарын 24, 23 цаг 35 минут
Элсэн цөл дэх эрчим хүчний баян бүрд

Хятадын баруун хойд нутгийн Ниншяд асар олон тооны нарны хавтанг ...

2024 оны 07 сарын 24, 23 цаг 32 минут
”Баруунаас зүүн тийш ногоон эрчим хүч дамжуулах” болж байна

    Линшао ДС-ийн 1 сая киловаттын төслийн эхний үе шатыг 2 ...

2024 оны 07 сарын 24, 23 цаг 30 минут
Хятад дахь миний сайхан учрал

Хэдхэн хоногийн өмнө Хятадад суралцаж буй гадаад оюутнуудад зориулсан 2024 ...

2024 оны 07 сарын 24, 23 цаг 27 минут
Уул уурхайн салбарт ажиллагчдын дундаж цалин хамгийн их буюу ₮5.7 сая байна

 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний хагас жилийн ...

2024 оны 07 сарын 23, 20 цаг 25 минут
Нүүрсний үнэ унаж, алтны үнэ өсөв

 Үндэсний статистикийн хорооны мэдээгээр энэ оны эхний зургаан ...

2024 оны 07 сарын 23, 10 цаг 59 минут
“Рио тинто” зэсийн бизнесээ Кэти Жексоноор удирдуулна

 Рио Тинто компани Баатарын Болдын орыг залгаж Кэти Жексоныг (Katie ...

2024 оны 07 сарын 22, 19 цаг 28 минут
"Би нөхрийнхөө шарилыг ачаад явна гэж төсөөлсөнгүй"

 Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт үйл ажиллагаа явуулдаг "Уулс ...

2024 оны 07 сарын 22, 08 цаг 26 минут
Умард тэнгисийн хясаа Өвөр Монголд-Фото мэдээ

  Зохиогч: Ц.ЦЭЛМҮҮН Найруулагч: Ц.ЦЭЛМҮҮН Эх сурвалж: ...

2024 оны 07 сарын 19, 18 цаг 50 минут
Хятад-Ази-Европын 8 дахь удаагийн экспо нээгдэлээ

Шиньжяны Өрөмч хотод "Торгоны зам дахь шинэ боломж, шинэ эрч хүч" сэдэвтэй ...

2024 оны 07 сарын 19, 18 цаг 47 минут
The Economic Times: Энэтхэг Монголоос коксжих нүүрс тээвэрлэхэд бэлэн болсон

 Дели Австралиас хэт хараат байдлаа бууруулахын тулд гангийн гол ...

2024 оны 07 сарын 17, 12 цаг 06 минут
Орос наймдугаар сараас бензин экспортлох хоригоо сэргээж магадгүй

  Дотоодын шатахууны зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүссэн ...

2024 оны 07 сарын 17, 12 цаг 05 минут
Серби улс “Rio Tinto”-д литийн уурхай хөгжүүлэх зөвшөөрөл олгоно

 "Jadar" төслийг зогсоосноос хойш хоёр жилийн дараа зөвшөөрөл өгөх ...

2024 оны 07 сарын 16, 13 цаг 28 минут
Нүүрсний импортоор дэлхийд тэргүүлж буй таван улс

 Нүүрс нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээс эхлээд ган үйлдвэрлэх ...

2024 оны 07 сарын 12, 09 цаг 29 минут
Үлээвэр хөгжим үлгэрт дуу(8)

[video= Зохиогч: Э.ТЭРГҮҮН Найруулагч: Э.ТЭРГҮҮН ...

2024 оны 07 сарын 09, 14 цаг 53 минут
Үлээвэр хөгжим үлгэрт дуу(7)

[video= Зохиогч: Э.ТЭРГҮҮН Найруулагч: Э.ТЭРГҮҮН Эх сурвалж: ...

2024 оны 07 сарын 09, 14 цаг 51 минут
Үлээвэр хөгжим үлгэрт дуу(6)

[video= Зохиогч: Э.ТЭРГҮҮН Найруулагч: Э.ТЭРГҮҮН Эх сурвалж: ...

2024 оны 07 сарын 09, 14 цаг 49 минут
Үлээвэр хөгжим үлгэрт дуу(5)

[video= Зохиогч: Э.ТЭРГҮҮН Найруулагч: Э.ТЭРГҮҮН Эх сурвалж: ...

2024 оны 07 сарын 09, 14 цаг 45 минут
Үлээвэр хөгжим үлгэрт дуу(4)

[video= Зохиогч: Э.ТЭРГҮҮН Найруулагч: Э.ТЭРГҮҮН Эх сурвалж: ...

2024 оны 07 сарын 09, 14 цаг 41 минут
Үлээвэр хөгжим үлгэрт дуу (3)

[video= Зохиогч: Э.ТЭРГҮҮН Найруулагч: Э.ТЭРГҮҮН Эх сурвалж: ...

2024 оны 07 сарын 09, 14 цаг 38 минут
Үлээвэр хөгжим үлгэрт дуу(2)

[video= Зохиогч: Э.Тэргүүн Найруулагч: Э.ТЭРГҮҮН Эх сурвалж: ...

2024 оны 07 сарын 09, 14 цаг 36 минут
Үлээвэр хөгжим үлгэрт дуу (1)

[video= Зохиогч: Э.Тэргүүн Найруулагч: Э.ТЭРГҮҮН Эх сурвалж: ...

2024 оны 07 сарын 09, 13 цаг 17 минут
Хятадын уламжлалт хувцас дэлхийн харааг баясгана

Хятадын соёлын чухал бэлгэ тэмдэг болсон Хятадын уламжлалт хувцас дэлхийн ...

2024 оны 07 сарын 09, 13 цаг 10 минут
”Чан Э-6” буцах аппарат аюулгүй газардлаа

"Чан Э-6" буцах аппарат сарны алс талаас сарны дээж авч,06-р сарын 25-ны ...

2024 оны 07 сарын 07, 18 цаг 08 минут
Хөдөө орон нутгийн хөгжилд ”Дижитал жигүүр” ургуулна

Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн дижитал хэрэглээ үргэлжлэн бий болж, ...

2024 оны 07 сарын 07, 18 цаг 05 минут
”Бүс ба Зам” олон улсын ур чадварын хоёр дахь уралдаан болж байна

”Бүс ба Зам” олон улсын ур чадварын хоёр дахь уралдаан болж ...

2024 оны 07 сарын 07, 18 цаг 00 минут
Хятадын “Ногоон хөлөг” дэлхийг тойрон аялна

Дэлхий даяар шинээр үйлдвэрлэсэн хөлөг онгоцны 10 захиалга тутмын 60 хувь ...

2024 оны 07 сарын 07, 17 цаг 55 минут
Хятад, Монгол улс хамтран цөлжилттэй тэмцэж байна

Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улс биологийн олон янз байдал, ...

2024 оны 07 сарын 07, 17 цаг 45 минут
Хятадын уламжлалт Луут завины баярын үүсэл

Жил бүрийн билгийн тооллын 05-р сарын 05-нд болдог Хятадын уламжлалт Луут ...

2024 оны 07 сарын 06, 21 цаг 31 минут
Ганц хоногт хилээр гарч орох зорчигчдын тоо 1.75 саяд хүрэх төлөвтэй

Луут завины баярын үеэр хилээр гарч орох зорчигчдын урсгал дээд цэгтээ ...

2024 оны 07 сарын 06, 21 цаг 18 минут
Хөгжлийн асар их боломжийг олж харлаа

"Хятадын орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй "Хятад, ...

2024 оны 07 сарын 04, 17 цаг 22 минут
Цөлжилтийн экологийн эсрэг тэмцэх ”Далатын төлөвлөгөө”

Цөлжилтийн экологийн эсрэг тэмцэх ”Далатын төлөвлөгөө”   ...

2024 оны 07 сарын 04, 16 цаг 59 минут
Өмгөөлөгч Э. Шинэцэцэг: “Эрдэнэс-Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг ямар ч ил захидал илгээгүй

 "Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ...

2024 оны 06 сарын 27, 14 цаг 03 минут
“Orano” ОХУ-ын сонирхлыг татаад буй Нигери дэх ураны уурхайгаа алдах эрсдэлтэй болов

 "Orano Mining”-ийн мэдэлд байдаг уурхайг ОХУ-ын тал худалдаж авахаар ...

2024 оны 06 сарын 27, 13 цаг 56 минут
Sxcoal: Монголын нүүрсний олборлолт 40, төмрийн хүдрийнх 16 хувиар өсжээ

 Монголын  нүүрсний олборлолт 2024 оны тавдугаар сард 8.28 сая ...

2024 оны 06 сарын 27, 13 цаг 56 минут
АНУ-ын нөөц буурч, газрын тосны үнэ 7 хоног дараалан өслөө

 Брент төрлийн газрын тосны үнэ гурван хувиар өсөөд байгаа бол WTI ...

2024 оны 06 сарын 27, 10 цаг 50 минут
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 128 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА

   "Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ...

2024 оны 06 сарын 17, 18 цаг 15 минут
Голомт банк ЭМЯ-тай хамтран ажиллаж, “ЭМЧ” карт нэвтрүүлнэ

    Голомт банк эрүүл мэндийн салбарт банкны бүтээгдэхүүн ...

2024 оны 06 сарын 17, 17 цаг 20 минут
Хөгжлийн асар их боломжийг олж харлаа

"Хятадын орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй "Хятад, ...

2024 оны 06 сарын 13, 19 цаг 26 минут
Европын газрын ховор элементийн хамгийн том ордыг Норвегт нээжээ

 ОСЛО, 2024 оны зургаадугаар сарын 12 /CNBC/. Норвегийн уул ...

2024 оны 06 сарын 12, 21 цаг 30 минут
Нарны цахилгаан станц байгуулах Стратегийн гэрээнд гарын үсэг зурах

МАК (Монголын Алт Компани) компани БНХАУ-ынкомпанитай хамтран нарны ...

2024 оны 06 сарын 12, 18 цаг 16 минут
2 сая га талбайн гайхамшиг

“Үзэмж төгс Хятад улс-Номин ногоон умард хил” сэдэвт цахим ...

2024 оны 06 сарын 12, 16 цаг 06 минут
“Үзэмж төгс Хятад улс-Номин ногоон умард хил” сэдэвт цахим сурталчилгааны арга хэмжээ болов

"Үзэмж төгс Хятад улс-Номин ногоон умард хил” сэдэвт цахим сурталчилгааны ...

2024 оны 06 сарын 12, 14 цаг 10 минут
Хятад-Европын чиглэлд 90 мянган удаа ачааны галт тэрэг аялжээ

Тавдугаар сарын 25-нд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг Шааньши ...

2024 оны 06 сарын 12, 12 цаг 27 минут
Хятад-Европын чиглэлд 90 мянган удаа ачааны галт тэрэг аялжээ

Тавдугаар сарын 25-нд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг Шааньши ...

2024 оны 06 сарын 11, 18 цаг 19 минут
Тэд бидний тухай: Монголын газрын ховор элемент дэх олон улсын сонирхол ба хайгуулын саналууд

 Монгол Улс лити, кобальт, никел зэрэг газрын ховор элементийн ...

2024 оны 06 сарын 11, 16 цаг 44 минут
Бээжин Тяньжиний хооронд нисдэг такси үйлчилдэг болно

Бээжин хотын Эдийн засаг, мэдээллийн технологийн газар "Нам өндрийн ...

2024 оны 06 сарын 11, 15 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани